Далайн түвшнээс дээш 2200-2557 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн нурууны үргэлжлэл салбар уулсын мужид, геоморфологийн хувьд Алтайн өвөр говийн уулархаг талархаг дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, говь хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой нутаг. Нийт нутаг дэвсгэрийн 3/1 хувийг улсийн тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг.
Нийт газар нутгийн хэмжээ 1650123 га.
Сумын хэмжээгээр нийт 83,1 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, нутгийн шилмэл омог Залаа жинстийн цагаан ямаа 71,0 мянган толгой тоологдсон нь нийт малын 90 гаруй хувь байна. 2012 онд 83138 толгой мал тоологдсноос тэмээ 3076, адуу 697, үхэр 74, хонь 8256, ямаа 71035 байна. 393 малчин өрх, 541 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 78,6 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Шивээ хүрэнгийн боомт хүртэл тавигдах хатуу хучилттай авто зам барих төсөл хэрэгжиж эхлээд эхний 15 км зам тавигдаж байна. Аймгийн төв болон бусад сум, багуудын хооронд шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 3м3 багтаамжтай 1 усан сан, 12м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 30м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй бөгөөд худгаасаа усыг түгээж байна.
Сумын төвийн байгууллага аж ахуйн нэгжүүд нам даралтын тусгай зуухаар халаалтын асуудлаа шийдвэрлэдэг. Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Цэцэрлэг, Тамгын газар харьяа уурын зуухнууд ажиллаж байна.
- Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.- 2012 онд шинэ эрүүл мэндийн төвтэй болсноор иргэддээ хандсан үзлэг үйлчилгээ, сургалт сурталчилгааны чанар хүртээмж сайжирсан.
2004 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвд соёл олон нийтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд 2010 онд улсын тэргүүний соёлын төвөөр шалгарч байсан төдийгүй “Бүжиглэж буй 12 гүнж” хүүхдийн сонгодог бүжгэн жүжгийг бэлтгэн тавьж ард иргэдийн хүртээл болгосон. Тус байгууллагад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. 2013 онд Монголын анхны классик дуурь болох Д.Нацагдоржийн зохиол “Учиртай 3-н толгой” дуурийг тавихаар бэлтгэл ажилаа хангаад байна. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр хийхээр төлөвлөөд байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 8 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- орон сууц, олон нийтийн бүс 4 га- үйлдвэрлэлийн бүс 215 га- ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 6,5 га- хөдөө аж ахуйн бүс 206,4 га- зуслангийн бүс 61,8 гаӨнөөгийн байдлаар 223 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 29,3 га газар өмчилж, 351 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 268,2 га газар, 26 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 10,36 га газар эзэмшиж байна.
- Малын индексжүүлсэн даатгал- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа II-төсөл - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд - Нэгдсэн үндэсний байгууллагын “Усан хангамж” төсөл
Дэлхийд ганцхан Монголд л цөөхөн тоогоор үлдсэн Мазаалай байвгай /монголын брэнд болсон амьтан/ болон хавтгай, хулан, аргаль, янгир, шилүүс гэх мэт нэн ховор, ховор амьтдын өлгий нутаг юм. Мөн Монголдоо хамгийн бүдүүнд тооцогдох 10,5 метрийн диаметртэй Тоорой мод тус сумын Эхийн гол баянбүрдэнд байх бөгөөд түүний дэргэдээс Алдарт Сэгс цагаан богд уул алган дээр мэт харагдана.
Ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй учир Хотгорын нүүрсний уурхай, Зуун модны зэс молебдины уурхай зэрэг стератегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудтай.
Боловсрол: | 0.655080000 |
Эрүүл мэнд: | 0.697205000 |
Эдийн засаг: | 0.308055714 |
Бусад: | 0.673250000 |
Дэд бүтэц: | 0.273816666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Эхийн гол болон сумын төвд тус бүр 1, 1 цаг агаарын ажиглалтын өртөө ажиллаж мэдээ судалгааг цаг тухайд гаргаж сан бүрдүүлж ажиллаж байна.- Эрс тэс уур амьсгалтай хуурайдуу сэрүүн зунтай, хавар намартаа шуурга ихтэй, өвөлдөө хүйтэн.- 1 дүгээр сарын агаарын дундаж температур - 22,4 С, хөрсний дундаж температур – 26,4 С- 7 дугаар сарын агаарын дундаж температур +16,8 С, хөрсний дундаж температур +22.0 С- жилийн дундаж салхины хурд 4-5 м/с- жилийн хур тундасны нийлбэр 80-115 мм
Сумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж орон нутгийн орлого 129311,8 мянган төгрөг улсын төсвийн орлого 3795,3 мян.төг нийт 133107,1 мянган төгрөгийн татвар төвлөрүүлж байна
Сумын хэмжээгээр жилд 10,36 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, 2 га талбайд тэжээлийн ургамал тариалж 22,6 тонн төмс, 116 тонн хүнсний ногоо, 12 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Сум нь 2009 оноос нар салхины хосолсон цахилгаан үүсгүүрээр хангагдаж байсан боловч гэмтэл гарсан учир одоогоор Денё 100 маркийн дизель цахилгаан мотороор эрчим хүчээ хангаж байна. 2013 онд төвлөрсөн цахилгаан үүсгүүрт холбогдохоор ажил нь эхлээд байна.
Сумын Эрүүл мэндийн төв болон Ерөнхий боловсролын дунд сургуульд ашиглагдаж байгаа бохир усны 2 худагтай.
Сумын хүн ам амины орон сууц, гэр сууцтай юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 13 бүлэгт 328 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 28 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 95 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 3 багш хамрагдаж байна. Төрийн өмчийн “Янзага” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 80, гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 96,0 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 50 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой 114 өрхөд 415 иргэн амьдарч байна. Үүнээс эмэгтэй тэргүүлэгчтэй өрх 45, эрэгтэй тэргүүлэгчтэй өрх 28 байна.
Тус сум нь “Уламжлалт мал аж ахуйг газар тариалан, аялал жуулчлалтай хослон хөгжүүлсэн хариуцлагатай уул уурхай дэд бүтцэд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн эрүүл аюулгүй ногоон орчинг бүрдүүлж, оюунлаг бүтээлч иргэдтэй жишиг сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:- Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж эрүүл бие бялдартай, өв соёл ёс заншилаа дээдэлсэн оюунлаг зөв хандлагатай бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.- Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож Залаа жинстийн цагаан ямааны омгийг үүлдэрээр баталгаажуулан нутгийн шилмэл брэндийг бий болгох - Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлж эрүүл аюулгүй ногоон орчинд ажиллаж амьдрах