Тус сум нь байгалийн 3 бүсийн хосолсон нутагт хамрагддаг. Далайн төвшинээс дээш 1200-2035 м өргөгдсөн. Мандалхайрхан, Гурваншар, Сувраа, Номгон, Богд, Дулаан, Шилүүстэй зэрэг өндөр уулстай. Чандмань, Агь, Бордэнж, Босго зэрэг тал хөндийтэй, чулуулаг элсэрхэг, шаварлаг хөрсөндөө Хужир, Шүү мараа элбэгтэй. Уулгын бор давсны орд газартай. Газар хөдлөлтийн 5-6.5 баллын зэрэглэлд хамрагддаг.
Нийт газар нутгийн хэмжээ 432832га.
Мал аж ахуйн үйлдвэрлэлээс доорх нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулж, малчид, мал бүхий иргэд орлогоо нэмэгдүүлэв. Сумын хэмжээнд 74643 толгой малтайгаас 9 тэмээ, 2406 адуу, 2952 үхэр, 40248 хонь, 29028 ямаа байна.
Сумын газар нутгийн урд хэсгээр буюу Бор-Овоон давсны ордоор дайран баруун чиглэлийн хатуу хучилттай зам тавигдаж байна. Багууд шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй. Сумын төв мал усалгааны нэг энгийн уурхай худаг бий.
Сумын төвд 9 жилийн сургууль, эрүүл мэндийн төв, цэцэрлэг, ЗДТГ, Соёлын төв тус бүртээ өөр өөрийн нам даралтын уурын зуухтай.
Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 6 бага эмч, 6 сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд нийт 45 хүүхэд мэндэлж, 0-1 насны 1 хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 667, осол гэмтэл 47, халдварт өвчлөлийн 10 тохиолдол гарсан байна.
1940 онд Улаанбулан нэртэйгээр Улаан туг нэгдлийн хөрөнгөөр байгуулагдсан. 1960 онд Клуб болж өргөжсөн. 1990 онд соёлын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2000-2003 онд сумын ард иргэд, хөдөлмөрчид байгууллагын хандиваар 200 хүний суудалтай соёлын төв баригдсан. Одоогоор 11000 гаруй номын фондтой номын сан, орон нутаг судлах танхим 360 гаруй үзмэртэйгээр, үндсэн 5, гэрээт 3, нийт 8 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус сумын спорт заал нь 1984-1986 онд улсын төсвөөр баригдаж үйл ажиллагаа явуулж байгаад 2010 онд өвсний үндэс хөтөлбөрийн дагуу 29 сая төгрөгөөр засварлагдсан. Одоогоор халаалт, гэрэл цахилгаан байхгүй учраас хүйтний улиралд ашиглах боломжгүй.
Хүрээмарал сум нь Засаг захиргаа 5 багтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,мал аж ахуй давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд Баянхонгор аймаг дахь Мерси-Кор олон улсын байгууллагын санхүүжилтээр боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна.Сумын төвийн суурьшлын бүс нийт 264,5 га газартай.Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:- Барилга байгууламжийн дэвсгэр газар 12,73 га- Нийтийн эдэлбэрийн газар 234,73 га- Гэр хорооллын газар 17,04 га2012 оны байдлаар 90 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 6,93 га газар өмчилж, 368 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 18,4 га газар, газар тариалан, жимс жимсгэнийн зориулалтаар аж ахуй нэгж, иргэнд 84,71 га газар үүнээс 2 аж ахуй нэгж, 12 иргэн тус тус эзэмшиж байна.
Домбон цохио
Төлгөн цагаан нуур
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:- Баг бүр өөрсдийнхөө мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч буй бүтээгдэхүүндээ эдийн засгийн зөв бүтэц бий болгож хэрэглэгч багаас үйлдвэрлэгч баг болох нөхцөлийг бүрдүүлэх- Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг албан байгууллагууд өөрсдийн гал тогоог түшиглэн зун намрын улиралд малчидтай гэрээ хийж сүү авч борлуулан, цагаан идээ бэлтгэн хэрэгцээгээ 100 хувь хангах.- Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжих зорилгоор хүрмэн блок үйлдвэрлэх цех байгуулан ажиллуулж түүнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, тусламж дэмжлэг үзүүлэх энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих- Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэх- Малын ашиг шимийг нэмэгдүүлэх, бог малын хээлтүүлэгчийн чанарыг сайжруулах, өсгөн бойжуулах, худалдан авах чиглэлээр үржлийн аж ахуй нэгж байгуулах.
Боловсрол: | 0.668907000 |
Эрүүл мэнд: | 0.783578333 |
Эдийн засаг: | 0.330024285 |
Бусад: | 0.672770000 |
Дэд бүтэц: | 0.298250000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Зун+35С хүртэл халж, өвөлдөө –36 С хүртэл хүйтэрдэг жилдээ унах хур тундасны хэмжээ 215 мм байдаг. Жилийн дундаж салхины хурд 3-6 м/с хаврын улиралд 15-18м/с хүртэл хүчтэй шуурах явдал элбэг тохиолддог.
Орон нутгийн төсвийн орлого 75,9 сая. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1032,5 сая төгрөг, сумын өөрийн орлого 16,6 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1049,1 сая төгрөг байна. Сумын хэмжээнд 8 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс 2493,6 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулж, малчид, мал бүхий иргэд орлогоо нэмэгдүүлэв. Сумын эдийн засагт мал аж ахуй голлож байна.
Тус сум нийт 7,2 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 16,5 тн хүнсний ногоо хураан авсан байна.
Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд 2009 онд холбогдсон. Сумын төвд 2009 онд баригдсан 110/15квт-ын 2 дэд станцтай.
Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд 2012 оны жилийн эцсийн байдлаар хувийн жижиг орон сууц 52 байгаа ба сүүлийн 2 жилд 30 гаруй амины орон сууцыг иргэд өөрсдөө шинээр барьж ашиглалтанд оруулсан. Нийт иргэдийн 10 хувь нь амины сууцанд, 90 хувь нь гэрт амьдарч байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 223 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 24 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 11 багш хамрагдсан байна. Сургуулийн дотуур байранд нийт 46 хүүхэд байрлан хичээл сургалтанд хамрагдаж байна. Төрийн өмчийн “Дэгдээхэй” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 78, гэр цэцэрлэгт 23 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 81.8 хувьд хүрсэн
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 12 байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 8.3 хувийг дээд, 16.6 хувийг тусгай дунд, 6.1 хувийг бүрэн дунд, 46.6 хувийг бүрэн бус дунд 22.4 хувийг мэргэжилгүй иргэд эзэлж байна.
Барилгын компаниуд 2012 оны барилга угсралт, засварын ажилд нийтдээ 159,0 сая төгрөг, шинээр цагдаагийн байр 63,0 сая төгрөгийн барилгын ажил хийж гүйцэтгэсэн байна.
Мандал хайрхан
Холбоо нуур
- Малын индексжүүлсэн даатгал- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл- Тогтвортой амьжиргаа II-төсөл - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Байгалийн үзэсгэлэнт газар ховор ан амьтан, ургамал байгалийн сонин тогтоц, түүх соёлын дурсгалт газруудаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.