ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баянхонгор  аймгийн Өлзийт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн-ноён хан аймгийн Ламын гэгээний хошуу нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүхэн дурсгалт газрууд, ховор ан амьтад, ургамлын төрөл зүйлээр баялаг, хангай, тал хээр хосолсон өргөн уудам нутагтай сум юм. Бурхант, Байн-Ам, Ёлын-Ам, Худаг-Урт, Бийрийн Уулзвар, Улаан-Уул гэсэн  6 багийн  нийт  1021 өрхөд 3590 хүн амьдардаг. Хүн амын тоогоор аймагтаа эхний 3-т, газар нутгийн хэмжээгээрээ дээгүүр орох бөгөөд, хүн амын нягтралаар дундаж буюу 3.8 хүнтэй  сум юм.


Сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь далайн түвшнээс дээш 1500-2000м өргөгдсөн бөгөөд хамгийн өндөрлөг газар болох Баяндаваа 3300 м, нам дор газар болох Хавхаастай 1300 м өргөгдсөн байдаг. Хангайн нурууны салбар уулсын дунд цагаан нурууд, уудам тал хээр, уулархаг аараг, толгод хосолсон нутагтай, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.  Газар хөдлөлийн 6-7 баллын идэвхтэй бүсэд байршдаг. Гол мөрөн. Нуур 1, булаг шанд 32, рашаан 2, гол горхи 4, 108 энгийн болон инженерийн хийцтэй худагтай.  Ам амьтан, ургамал. Ховор ан амьтдаас аргаль, янгир, буга, шилүүс, суусар, нохой зээх, дорго, саарал чоно, шар үнэг, тарвага, чандага зэрэг нь элбэг бөгөөд нутгийн баруун хэсэгт цагаан зээр, хар сүүлт тохиолдох нь бий. Мөн хойлог, ахуун, тас, хун, галуу, цармын бүргэд зэрэг ховордсон олон төрлийн жигүүртэнтэй. Харгана, бударгана, арц зэрэг модлог болон бутлаг ургамал, юмдүүжин, алтан гагнуур, нохойн хошуу, жамъянмядаг, манжингарав, гишүүн, говийн ганга, дагуур тарваган шийр, лидэр, эгэл гоньд, зэрлэг цахилдаг, эрээн гомбо зэрэг эмийн ургамал,  хад, тошлой зэрэг жимс элбэг ургадаг. Байгалийн үзэсгэлэнт газар. Түүх соёлын дурсгалт газрууд болох  Замын хашаат,   Булган уулыг улсын тусгай хамгаалалтанд авсан ба аймгийн тусгай хамгаалалтын  газар болох Түйн бор балгас, Бийрийн хөндийн “Буган чулуу”, Ээжийн цагаан хөшөө болон байгалийн үзэсгэлэнт  Шататын агуй, Уушигийн хад, Бага шаргалжуут, Балин чулуу, Гэгээний латаа, Тэмээн таваг, Гялгарын хавцгай зэрэг газруудтай.


Нийт газар нутгийн хэмжээ 385283 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд  мал сүргийн тоо 207692, үүнээс тэмээ 378, адуу 10380, үхэр 9295, хонь 58949, ямаа 128690 толгой байна. Нийт өрхөөс малтай өрхийн тоо 875, үүнээс малчин өрхийн тоо 791, малчдын тоо 1553 байдаг нь нийт өрхийн 77.5  хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Баянхонгор аймгийг нийслэлтэй холбосон улсын чанартай 50 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж бүхий 1 гүний худаг,  хөдөөд энгийн болон инженерийн хийцтэй 108 худгийг ахуйн хэрэглээний, ХАА-н зориулалтаар ашиглаж байна.

Дулаан хангамж


Төвлөрсөн халаалтын  системээ хадгалж үлдсэн аймагтаа цорын ганц сум, энэхүү төвлөрсөн халаалтанд 5 аж ахуйн нэгж байгууллагын 9 барилга байгууламж, нийтийн орон сууц болон хувийн сууцны  22 өрх холбогдсон байдаг. Мөн Засаг Даргын Тамгын Газар, хувийн хэвшлийн нэг  аж ахуйн нэгж нь өөрийн харъяаны  нам даралтын зуухтай. Дулааны шугам сүлжээний голч нь 150 мм, урт 3.5 км, дулааны ачаалал 17000 Гкал/цаг/, хүчин чадал 25000 Гкал/цаг/ байна.

Хүн ам, өрхийн тоо


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


•    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль•    Өлзийт сумын 6-р багт байршилтай•    320 хүүхдийн суудалтайгаар баригдсан одоогоор 485 хүүхэд суралцаж байна. •    Нийт 51 багш ажиллагчидтайТус 320 хүүхдийн сургуулийн хичээлийн байрын барилга нь 1976 онд ашиглалтанд орсон их засвар хийгдэж байгаагүй, шугаман цутгамал суурьтай тоосгон ханатай, төмөр бетонон хучилттай цэвэр бохир усан хангамжид холбогдоогүй, төлөрсөн халаалтанд холбогдсон нэг давхар зориулалтын барилга. Хичээлийн байранд одоогоор 485 хүүхэд суралцдаг жил тутам хамран сургалтын хувь нэмэгдэж байгаа тул анги танхимын хүрэлцээгүй, хөгжим, мэдээлэл зүй, хими, биологи, физикийн лабораторийн хичээл орох нөхцөл байхгүй мөн хүүхэд хөгжлийн өрөө, багш хөгжлийн төв дугуйлан секц хичээллэх анги танхим хүрэлцдэггүй.2009 оны 05-р сарын 29-ний өдрийн 31/68/314 тоот дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай гэсэн болно.

Дотуур байр 2


•    Сурагчдын 80 хүүхдийн дотуур байр нь 1992 онд ашиглалтанд орсон•    Өлзийт сумын 6-р багт байршилтай•    80 хүүхдийн  ортой баригдсан одоогоор 85 хүүхэд амьдарч  байна.Ашиглалтанд орсноос хойш их засварт орж байгаагүй. Барилгын доторх хана, шал, хаалга, инженерийн шугам сүлжээ, цахилгааны угсралт муудаж,  хүүхдийн эрүүл аюулгүй орчинд  сурч хөгжих, амьдрах эрх зөрчигдөж байгаа  тул их засварт оруулах шаардлагатай.

Эрүүл мэнд ерөнхий


Суманд  15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 1  их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтн  ажиллаж байна. 2012 онд нийт 96 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 427, халдварт өвчлөл 4 тохиолдол гарсан байна. Ард иргэдэд аппарат тоног  төхөөрөмжөөр  эмчилгээ хийх өрөө байхгүйгээс авсан багаж тоног төхөөрөмжийг ашиглаж чадахгүй байна. Малчин жирэмсэн эхчүүдийг төрөхийн өмнө 14 хоног амрах байр байхгүйгээс больницын 1 өрөөнд байдаг нь өвчлөл ихэссэн үед хэвтэж эмчлүүлэх өрөөний хангамжийг  бууруулдаг. Сумын ард иргэдэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгаа  хүрэлцээгүйгээс сургалт сурталчилгаа явуулах сургалтын өрөө байхгүй. Эмч нар нэг өрөөндөө олуулаа суудаг учир өвчтөний нууцыг хадгалах боломжгүй. Дархлаажуулалтын кабинет  шаардлага  хангадаггүй. Вакцин хийлгэхээр ирсэн эрүүл хүүхэд амбулаторийн  үзүүлэхээр ирсэн өвчтэй хүүхэдтэй холилдож халдвар авдаг. Иймд сумын эрүүл мэндийн төвийн амбулаторийн хэсгийн зүүн талд  өргөтгөл  хийх шаардлагатай. 

Эмийн сан


1980 онд баригдсан. Эмийн сангийн стандартын дагуу байх ёстой өрөө дутмаг.  Нөөцийн өрөө байхгүй. Халаалт муу, нар тусдаггүй, байршил буруу бүх өрөө мөөгөнцөртсөн эрүүл ахуйн шаардлага хангадаггүй тул шинээр эмийн сангийн барилга барих шаардлагатай.

Соёлын төв


•    Соёлын төв •    2007 онд шинээр баригдсан •    Өлзийт сумын 6-р багт  байршилтай•    150 хүний суудалтай•    Эрхлэгч, номын санч, бүжгийн багш, дуу хөгжмийн багш, үйлчлэгч гэсэн 5 ажиллагчидтай. •    Блок, тоосгон хийцтэй. Төвлөрсөн халаалттай.  Цэвэр бохир усны системд холбогдоогүй. Төвлөрсөн цахилгаан эх үүсгэвэртэй.           Анх шинэ соёлын төвийн барилга барих төслийг хийхдээ бүжгийн хичээлийн өрөө, дуу хөгжмийн хичээлийн өрөөнүүдийг зураг төсөлд оруулсан боловч тухайн үеийнх нь төсөв зардал хүрээгүйгээс соёлын төвийн заал, бэлтгэл өрөө 1207.3 м2, номын сан 32 м2 тус тус баригдсан. Соёлын төвийн дэргэдэх дугуйлан сургалтуудыг хичээллүүлэх, хөгжим, техник хэрэгсэлийг хадгалахад, бүжгийн багшийн бэлтгэлийн өрөө, дуу хөгжмийн багшийн бэлтгэлийн өрөө, эрхлэгчийн ажлын өрөө тус тус шаардлагатай.

Шашин сүм хийд


1948 онд баригдсан Ашиглалтын хугацаа  дууссан. Одоо буддын сүм хийдийн зориулалтаар ашиглаж байгаа 2 лам ажилладаг.

Ажилгүйдэл, ядуурал


Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүй иргэн 53 байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 73.6  хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.  Ажил хөдөлмөр эрхлээгүй 76 иргэн байгааг ажил эрхлээгүй шалтгаанаар авч үзэхэд тохирох ажил олдохгүй, хүүхдээ  асардаг, насны хувьд 20-29 иргэд дийлэнх хувийг эзэлж байна. Өрхийн амьжиргааны түвшний үнэлгээгээр  1021 өрхийн 182 өрх нь буюу 17.8% нь амьжиргааны түвшингээс доогуур байгаа ба эдгээр 182 өрхөд 830 хүн амьдарч байна.  Ажилгүйдлийн түвшин 0.9%-тай байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Тус сум Баянхонгор аймгийн босго сум, төвийн  эрчим хүчний систем, баруун чиглэлийн авто замд холбогдсон зэрэг давуу талдаа түшиглэн хотжих үйл явц эрчимтэй явагдах хандлагатай.  Энэхүү арга хэмжээний хүрээнд сумын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг  шинэчлэн  боловсруулсан. 2012 оны байдлаар 207 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр 25.39 га газрыг өмчлүүлсэн. Мөн 749 иргэн 52.43 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 118 иргэн, 3 аж ахуйн нэгжид нийт 196 га газрыг газар тариалангийн зориулалтаар тус тус эзэмшиж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:-    Орон сууц, олон нийтийн бүс 314,06 га-    Ногоон байгууламж 2,5 га-    Үйлдвэрийн бүс 66,44 га

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Тогтвортой амьжиргаа II-төсөл -    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө, дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хүслийг биелүүлэгч ээжийн цагаан хөшөөБайгуулагдсан он: 2006 Хөшөө, дурсгалын намтар: 1662  оны Хар барс жил  Өөлдийн Галдан бошигт хаан Манжтай дайтхаар 3 замын их цэрэг хөдлөгсөн байна. Гол замын цэргийг Галдан хаан өөрийн биеэр удирдан явж одоогийн Жинст  сумын нутагт үдлэн бууж байхад нь яаралтай элч довтолгон ирсэн гэнэ. Элч: Галдан хааны хайрч ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг дуулгав. Галдан хаан их л бодь сэтгэл төрж аян дайнаа зогсоож гэдрэг буцах  шийдвэр гаргаж тэр газраа овоо босгон “ Бодь овоо” гэж нэрийдэв. Их цэргээ аван буцах замдаа одоогийн Өлзийт сумын нутагт буудаллан 3 түмэн цэргээр хүрээлүүлэн ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж 9 цагаан хүсэл бүхнийг биелүүлэгч “ Ээжийн цагаан хөшөө”-г босгосон түүхтэй.

Сумын онцлог


Сумын нийт иргэдийн боловсролын түвшний дундаж үзүүлэлт сайн. Хүн амын эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд хамрагдах нөхцөл сайжирсан.Дэд бүтэц сайн хөгжсөн, эрчим хүч, цахилгааны хангамж сайтай. Төвлөрсөн халаалтын системтэй. Дэд бүтцээ даган хөгжил бий болж, төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч иргэдэд үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломж сайжирсан. Аймгийн төв болон зах зээлд ойр байрлалтай Улаанбаатар хот болон аймгийн төвтэй засмал замаар холбогдсон. Интернет болон холбоо мэдээллийн бүх төрлийн сүлжээнд холбогдсон. Үндэсний их баялаг уламжлал, түүхийн дурсгалт газрууд олонтой, аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Гол ус,  булаг шанд элбэгтэй тул нүүдлийн мал аж ахуйн хэв маягт тохирсон бэлчээр нутагтай. Тоосгоны шавар,  элс,  хайрга, шохойн чулуу боржин чулуу зэрэг барилгын материалын нөөц орд газраар арвин. Чулуун нүүрс, алт,  өнгөт металлын нөөц газруудтай. Нэн ховор, ховор ан амьтан элбэг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.592027000
Эрүүл мэнд: 0.648705000
Эдийн засаг: 0.252855714
Бусад: 0.623250000
Дэд бүтэц: 0.363816666
Байгаль орчин: 0.833335000


Баянхонгор аймгийн зүүн, зүүн өмнөд хэсэгт: -    Улаанбаатар хотоос 610  км зайд, -    Аймгийн төвөөс 18 км зайд байрладаг.Нутгийн зүүн хэсгээрээ Өвөрхангай аймгийн Уянга, Нарийн тээл  сумдтай, урд хэсгээрээ  өөрийн аймгийн Богд, Жинст, баруун хэсгээрээ Баян-Овоо, хойд хэсгээрээ Эрдэнэцогт сумдтай тус тус  хиллэдэг.


•     1дүгээр сарын дундаж  температур нь   -31,4  С•     7 дугаар сарын дундаж  температур нь  +30,5 С•     Жилийн хур тундас нийлбэр 196,8мм•     Агаарын температурын жилийн дундаж 0,5


Сумын  хэмжээнд төсвийн 6 байгууллага, 17 хоршоо, ХХК зэрэг  нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 12.0 тэрбум  төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагт 105.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд “Хөх бүрдний эх”,  “Их богд” ХХКомпаниуд жилд 60.0 – 1.0 сая тоосго үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд бетон  зуурмагны үйлдвэр байгуулахаар “Хаш гоёо” ХХК  бүтээн байгуулалтын ажлаа эхлээд байна. Эдийн засгийн голлох салбар нь МАА, газар тариалангийн үйлдвэрлэл юм. 

Газар тариалан


Газар тариалангийн  307.5 га талбайд  аймгийн төвийн болон сумын иргэд тариалалт эрхэлж   байгаа ба 2012 онд сумын 73 өрх 40 га-д төмс, хүнсний ногоо тариалж,  235.0 тонн төмс, 148.4 тонн хүнсний ногоо хураан авч орон нутгийн хэрэгцээг хангаж байна.  Хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах чиглэлээр НҮБ-ын дэргэдэх Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр 50.0 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй техник хэрэгсэл, агуулах зоорь, үрийн нөөцтэй болж иргэдийг газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлсэн.

Цахилгаан хангамж


Сум нь аймгийн эрчим хүчний системд 1985 онд, төвийн эрчим хүчний системд 2000 онд  холбогдсон. Сумын төв дээр 1986 онд баригдсан 160 квт-ийн  хүчин чадалтай дэд станцтай ба сумын төвийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай уялдуулан шинээр нэг дэд станц суурилуулахаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Нийт 200 орчим хэрэглэгчтэй ба цахилгааны нийт төлбөр сард 5.3 сая төгрөг байна. 2011 онд сумын төвийн 6 гудамж, төвийн орчимд 24 гэрэлтүүлэгийн ажилд 5.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн иргэдийн аюулгүй аж төрөх нөхцлийг бүрдүүлсэн.

Ариутгах татуурга


Ариутгах татуурга цэвэрлах байгууламж байхгүй.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь аймгийн төвтэй хаяа нийлэн оршдог, нийт хүн амын 22 хувь нь сумын төвд амьдардаг,  аймгийн төвдөө ойр нь   хүн амын шилжилт хөдөлгөөнд тогтвортой байдалд нөлөөлж байна,  мөн сүүлийн жилүүдэд төрөлт хэвийн тогтвортой байгаа нь хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Сумын хүн амд эзлэх хүйсийн байдал тэнцүү байгаа ба 0-18 насны хүүхэд 1479 буюу 41.6 хувь, 20-34 насны залуучууд 1023 буюу 28.4 хувь, 35-59 хүртэл дунд насны 896 буюу 24.9 хувь, 60-с дээш насны 174 буюу 5 хувь нь ахмадууд, хөгшид  байна.

Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 12 айлын, 6 айлын  2 орон сууц байгаа ба  амины орон сууцтай 58 өрх, бусад нь гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, цаашдаа орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ерөнхий боловсрол


Монгол улсын төрийн шагналт, гавъяат багш, академич, доктор, профессор Ш.Лувсанвандангийн нэрэмжит ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 450  хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 35 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,1 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Нийт 51 багш, ажилчидтай үйл ажиллагааг явуулж байна. Тус сургууль нь жил бүр Ш.Лувсанвандангийн нэрэмжит  “Монгол хэл бичиг”-ийн улсын олимпиадыг зохион явуулж  хэвшсэн бөгөөд уралдааны тэргүүн байр эзэлсэн сурагчдыг МУИС-д урилгаар сургадаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээнд Архангай, Өвөрхангай аймгуудын багш сурагчид оролцож хүрээгээ тэлж байна.

Дотуур байр


•    Сурагчдын 75 хүүхдийн дотуур байр нь 1975 онд ашиглалтанд орсон•    Өлзийт сумын 6-р багт байршилтай•    75 хүүхдийн  ортой баригдсан одоогоор 105 хүүхэд амьдарч  байна. Энэ нь хүүхдийн  эрүүл аюулгүй орчинд  сурч хөгжих, амьдрах эрх зөрчигдөж байгаа  тул өргөтгөл хийх зайлшгүй  шаардлагатай.

Цэцэрлэг


•    “Ирээдүй” цэцэрлэг нь Улаан-уул багийн төвд байршилтай,•     50 хүүхдийн цэцэрлэгт одоогоор 75  хүүхэд хүмүүжиж байна.•    Цэцэрлэг нь 1976 онд ашиглалтанд орсон  бетонон суурьтай, царууц тоосгон ханатай, угсармал төмөр бетонон хучилттай, шувуун төмөр дээвэртэй, төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдсон, цэвэр усан хангамж, ариутгах татуургад холбогдоогүй төвлөрсөн халаалттай,•     12 өрөө бүхий нэг давхар.     Барилга  ашиглалтанд орсноос хойш их засварт ороогүй үерийн аман дээр  өндөржилт буруу хийгдсэн 1986,1995, 2003, 2010 онуудад хүчтэй ширүүн бороо орж үерийн усанд гадна хаяавч гэмтэж шавардлага хөндийрсөн, хаалганууд гажиж  дулаан их алддаг, ангиудад мөөгөнцөр үүссэн, дээврийн хавтан заадлаараа хагарч цуурсан нь сургалтын үйл ажиллагаа явуулах стандарт, эрүүл ахуйн шаардлага, барилгын норм дүрмийг хангахгүй мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул шинээр 90 хүүхдийн цэцэрлэг  барих шаардлагатай.“Ирээдүй” цэцэрлэгт 75, хувилбарт сургалтанд 125 хүүхэд, гэр цэцэрлэгт 80 хүүхэд  тус тус  хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 80,8 хувьд хүрсэн.  Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1200 орчим хүүхдэд СӨБ эзэмшүүлсэн.

Эмнэлэг


•    Өлзийт сумын 6-р багт байршилтай•     15 ортой•     Их эмч -2, эх баригч -1, дүн бүртгэгч -1, сувилагч-5, багийн эмч -5 вакцинатор-1 НЭМ-ийн  ажилтан -1 Лаборант-1, үйлчилгээний  7,  нийт 25 ажиллагчидтай. •    1990 онд ашиглалтанд орсон, зориулалтын барилга. Блокон хийцтэй. Төвлөрсөн халаалттай. Цэвэр бохир усны систем ажилладаггүй. 15 хүн хэвтүүлж, эмчлүүлэх орны хүчин чадалтай баригдсан. Зөвхөн больницын зориулалттай. Одоо эрүүл мэндийн төв болсонтой холбогдуулан  сургалт сурталчилгаа, чийрэгжүүлэлт, эмийн бус эмчилгээний өрөө байр байхгүй. 2012 онд физик эмчилгээний тоног төхөөрөмжийн хангалт хийгдсэн.

Соёл, спорт ерөнхий


Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Д.Цэрэнпилийн нэрэмжит сумын соёлын төв нь 1936-1943 оныг хүртэл “Улаан гэр” нэртэйгээр 12 сайн дурын уран сайханчтайгаар ажиллаж байгаад 1943 онд “Улаан булан” болж өргөжсөн. Одоогийн барилга нь 2007 онд баригдсан ба менежер, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч зэрэг 5 орон тоотой ажиллаж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.  Сүүлийн жилүүдэд өсвөр үеийн сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд байнга амжилттай оролцож байна.

Музей


•    100 хүний суудалтай хуучин соёлын төвийн барилгад урсгал засвар хийж тохижуулсан.  •    1954 онд ашиглалтанд орсон.  Түүхий тоосго, модон хучилттай.  Төвийн халаалт, цахилгаанд холбогдоогүй.  •      2014 онд барилгын насжилтын хугацаа дуусч байгаа, шинээр барих шаардлагатай.

Харилцаа холбоо


•    1969 онд баригдсан хугацаа дуусаад 4 жил болж байгаа•    бүх хийц модон материалтай, олон жилийн эдэлгээнд өмхөрсөн, суулт өгсөн, ханын шавар хагарч нурсан, дулаан их алдагддаг, төвлөрсөн халаалтын үед ус их алдаж хана шал дороосоо 10-40 см өмхрөлт, мөөгөнцөр үүссэн. •    Шинээр барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 124 хүн ажиллаж байна.

Засаг даргын тамгын газар


Засаг Даргын Тамгын Газар нь орон тооны 14, туслах ажилтан 3, багийн 6 засаг даргатайгаар ажиллаж байна. Багт төрийн үйлчилгээг сайжруулж нийгмийн тулгамдсан асуудлыг хөнгөн шуурхай шийдвэрлэдэг болох асуудлыг зорилт болгон ажиллаж байна. Хөдөөгийн багууд нь дор бүрдээ нэг нэг барилгатай боловч  барилгууд нь 1964-1980 аад оны үед бүгд аж ахуйн аргаар баригдсан учир одоо шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон тул 2014 оноос ээлж дараатайгаар багийн төвүүдийг шинээр барьж ажиллах нөхцлийг сайжруулах шаардлагатай болж байна. Сумын Засаг Даргын Тамгын газрын барилга нь 1974 онд нэгдлийн контор нэртэйгээр аж ахуйн аргаар баригдсанаас хойш их засвар хийгдээгүй өдий хүрсэн юм. Одоо 1 өрөөнд 2-3 хүн суудаг, олон жил болсон цутгамал ханатай барилга учир суулт хагаралт үүсч үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа учир ойрын хугацаанд шинэ барилгатай болох шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Өлзийт гутал

Сумын хөгжлийн зорилт


Төсвийн бүх байгууллагын үйл ажиллагаа жигд сайжирч төрөөс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар үр нөлөө дээшилж байна.Тус сум нь “Сумын иргэн бүр хөдөлмөр эрхлэх сонголтоор хангагдаж, хөгжлийн давуу тал, өндөр технологид суурилсан хувийн хэвшилд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлсэн, тогтвортой мэдлэгт суурилсан эдийн засагтай жишиг сум болно” гэсэн зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:•    Иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх,  хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх.•    Эдийн   засгийн  явцуу бүтцийг задалж, боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  •    Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлэх, буюу бий болсон ажлын байрыг хадгалах.•      Орон сууцны   хангамжийг нэмэгдүүлэх•    Орон нутгийн тулгамдсан асуудлыг иргэд нийтээрээ шийдвэрлэдэг, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж ажилладаг шууд ардчилалыг хөгжүүлнэ.