ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баянхонгор аймгийн Заг сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнэ Жамъян вангийн хошуу. Баянбулаг, Баян-Улаан, Чандмань-Овоо, Залаа-Овоо гэсэн 4 багийн нийт 577 өрхийн 2029 хүн амьдардаг.


Далайн төвшинээс дээш 1800-2000 м өргөгдсөн. Хангайн уулархаг бүсэд оршдог. Газар хөдлөлийн эрчим 3.5 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул гүвээ, толгод бүхий  тал хээр нутагтай, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Мал сүрэг


Сумын нийт 577 өрхөд 471 мал бүхий болон малчин өрх байгаа нь нийт өрхийн 81.6 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээнд 86361 толгой мал тоологдсоноос тэмээ 211, адуу 5055, хонь 36891, үхэр 5347, ямаа 38857 тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1913 толгой мал тоологдсон нь нийт малын 2.2 хувь болж байна.

Зам тээвэр


-    1981 онд баригдсан, 35м урттай-    Сумын төвийн зүүн хажуу талаар урсаж байгаа Загийн гол дээгүүр тавигдсан гүүр-    Модон гүүр-    Ашиглалтын хугацаа дууссан-    2012 онд бага хэмжээний их засвар хийгдсэн. Иж бүрэн их засвар хийх шаардлагатай

Аймаг, сум, багуудтай шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвийн цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 1 усан сан, худгийн гүн 50 метр, насос 26 метр суугдсан, өндөр хүчдэлд холбогдсон, одоогийн байдлаар худгийн насос эвдэрсэн. Өвөл, хавар, зун, намрын улиралд албан байгууллага 6, аж ахуйн нэгж 5, айл өрх 178 Загийн голоос усаа авч байна. Хөдөөгийн 3 багт гүн өрмийн 3 худаг байдаг боловч бүгд эвдэрсэн учир шинээр гаргах засварлах шаардлагатай.

Ариутгах байгууламж


Байхгүй.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


-    Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль-    Залаа-Овоо багт байршилтай-    120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 236 хүүхэд суралцаж байна-    37 багш, ажиллагчидтай-    1984 онд ашиглалтанд орсон, барилгын чанар муудсан, дээврээс дусаал гоождог, хана нурсан, сантехникийн хэрэгсэл муудсан.

Эрүүл мэнд ерөнхий


Суманд 8 ортой 1 эмнэлэг, эмийн эргэлтийн сан 1, их эмч 1, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 13 ажиллаж байна. 2012 онд 47 эх амаржиж 50 хүүхэд мэндэлсэн. 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл:  халдварт бус өвчлөл 657, осол гэмтэл 52, цочмог халдварт өвчлөл 1, архаг халдварт өвчлөлийн 9 тохиолдол гарсан байна.

Соёл, спорт ерөнхий


2004 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвд мэдээлэл, сургалт сурталчилгаа, урлаг уран сайхан, спортын олон төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа хэдий ч дээврийн төмөр муу хаа сайгүй дусаал гоождог, дан нуруу хотойсон, халаалтын тоног төхөөрөмж муудсан өвлийн хүйтэнд ажил явуулахад хүндрэлтэй учир ашиглах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 95 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Заг сум нь хөдөө аж ахуй давамгайлсан сум юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:•    Орон сууц,  барилга байгууламжийн бүс- 14 га•    Нийтийн эдэлбэр 296.7 га •    Гэр хороолол-11.4 га2012 оны байдлаар 143 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8.18 га газар өмчилж, өвөлжөө хаваржааны зориулалтаар 27.4 га газрыг 228 иргэн, газар тариалангийн зориулалтаар 210 га газрыг иргэн, аж ахуй нэгжүүд тус тус эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Тогтвортой амьжиргаа II-төсөл -    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөгжлийн зорилт


сум нь “Хүрэнбэлчир”-ээрээ овоглосон  Заг нутгийхан хөдөө аж ахуй, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуучлал хөгжсөн эдийн засгийн чадамжтай, байгаль эхээ дээдэлсэн, баялгийг бүтээгч, оюунлаг, чинээлэг иргэдтэй сайн  засаглал бүхий аймгийнхаа хангайн бүсийн жишиг сум “ болох зорилго дэвшүүлж, дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:-    Төрийн удирдлагыг сайжруулж, үйлчилгээний орчин, чанар хүртээмжийг дээшлүүлэн, бүтээлч, оюунлаг иргэдийг төлөвшүүлж, түншлэлийн хамтын ажиллагааг сайжруулан, хүний хөгжлийг хангах-    Дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээг хангайн бүсийн сумдад жишиг болохуйцаар хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн  амьдралын түвшинг дээшлүүлэх -    ХАА-н үйлдвэрлэлд ажиллагчидын эдийн засгийн боловсролыг дээшлүүлж малчид, тариаланчдын бүлэг, хоршоог нэмэгдүүлэн мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх.-    Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан түүхт “Хүрэн бэлчир”-ээ түшиглэн гадаад, дотоодын аялал жуучлалыг хөгжүүлж, байгалын тэнцвэрт байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх”Сайхан тохой”-д газар тариалангийн хотхон байгуулан чацаргана, хүнсний ногоогоор аймаг, хангайн бүсийн сумдын хүн амын хэрэгцээг хангаж, туслах аж ахуйг хөгжүүлэх Жуулчны бааз, рашаан сувилалтай болж, орон нутгийн төсвийн  орлогын тодорхой хувийг бүрдүүлэн, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.584339000
Эрүүл мэнд: 0.774010000
Эдийн засаг: 0.312677142
Бусад: 0.668790000
Дэд бүтэц: 0.283333333
Байгаль орчин: 0.833335000


Баянхонгор аймгийн зүүн хойд хэсэгт: -    Улаанбаатар хотоос 820 км, -    Aймгийн төвөөс 180 км зайд байрладаг.Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Жаргалант, Галуут, Бөмбөгөр сумдтай хиллэдэг.


Хур тунадастай, дулаан зунтай. Өвөлдөө цастай, хүйтэн.-    1 дүгээр сарын дундажтемператур -30.7 С-    7 дугаар сарын дундажтемператур + 15.3 С-    Жилийн дундаж салхины хурд 10-14м/с-    Жилийн хур тунадасны нийлбэр 210-220мм


2012 оны төсвийн гүйцэтгэлээр орон нутгийн төсвийн орлого 71,9 сая, санхүүгийн дэмжлэг 1043,0 сая, нийт зарлага 1071,7 сая төгрөг байна. 2013 онд сумын хэмжээнд 10 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж 387853.3 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 512.1 мянган төгрөгийн татвар төлсөн байна.

Газар тариалан


Тус сумын “Сайхан тохой”-д 110 га газар хашиж хамгаалж, “Загийн гол нэгдэл” ХК, Өрхийн тариалан ТББ, “Баяндэлгэрэх өлзий хоршоо” зэрэг аж ахуйн нэгжүүд, 47 га-д төмс 2.7 га-д хүнсний ногоо, 30 га-д чацаргана тариалж, төмс 256.8 тонн, хүнсний ногоо 6.2 тонн хураан авч, гүн өрмийн худаг 2 гарган үйл ажиллагаа явуулж байна.

Цахилгаан хангамж


-    Сумын эрчим хүчний дэд станц-    2009 онд баригдсан-    35/10 квт-ийн хүчин чадалтай

Сумын төв нь төвийн  эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Дэд станц нь 2009 онд баригдсан. Баянхонгороос-Бөмбөгөр хүртэл 110квт, Бөмбөгөрөөс Заг хүртэл 35/10 квт-ын хүчин чадлын шугамаар  холбогдсон 3 ажилтантай ажиллаж байна. 

Дулаан хангамж


Тухайн барилга байгууламж болгон дусдаа нам даралтын тогоо болон ердийн галалгаатай зуухаар халдаг.

Хүн ам, өрхийн тоо


Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Амины орон сууц, гэр сууцтай.1988 онд 12 айлын орон сууц баригдан ашиглагдаж байна.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 236 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 6 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 94 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 4 багш хамрагдсан байна. Төрийн өмчийн Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 41, хувилбарт сургалтанд 105 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 90.4 хувь байлаа.

Цэцэрлэг


-    Хүүхдийн цэцэрлэг -   Залаа-Овоо багийн 4-р хороонд байршилтай-    75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 50 хүүхэд хүмүүжиж байна-    13 багш, ажиллагчидтай-    2012 онд ашиглалтанд орсон цутгамал бетон цэцэрлэгийн зориулалттай.

Эмнэлэг


-    Эрүүл мэндийн төв-    Залаа-Овоо багийн төвд байршилтай-    8 ортой-    1 их эмч, 6 сувилагч нийт 26 ажиллагсадтай-    1992 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.-     Нам даралтын зуухтай. -    Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй, барилгад их засвар хийгдээгүй учир их засварт оруулж, уурын зуухыг тусад нь барьж ашиглах шаардлагатай.

Соёлын төв


-    Соёлын төв-    Залаа-Овоо багийн нутагт байршилтай-    250 хүний суудалтай-    8 ажиллагчидтай -    2004 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтанд орсон модон барилга юм. Ашиглалтанд орсноос хойш их засвар урсгал засвар хийгдэж байгаагүй. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр ашиглах боломж муу гэсэн дүгнэлт гарсан. Иймд шинээр Соёлын төвийн стандартын барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 21 байна. Нийт ажилгүй иргэдийн 52.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 38.0 хувийг дээд, 19.0 хувийг техник болон мэргэжлийн анхан шатны,  23.8 хувийг бүрэн дунд, 19.2 хувийг суурь боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


-    ЗДТГ-ын барилга-    Залаа-Овоо багийн 9-р нутагт байршилтай-    25 ажиллагчидтай-    1989 онд дэлгүүрийн зориулалтаар баригдсан. Албан конторын зориулалтын бус байр тул шинээр байр барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Монгол дээл, хувцас

Сумын онцлог


Түүхт “Хүрэн бэлчир”-ээ түшиглэн гадаад, дотоодын аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой сум юм.