ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Жинст  сум нь 1924 оноос  хойш  Тариат, Нарийн хар, Бодид  1944 он хүртэл харин Хүйсийн   голд  1944-1957 онуудад , 1957 оноос эргэж  Бодийн  дэнжид   суурьшсан байна. Их Богд  уулын  зүүн  хойд  хэсэгт  Түйн  голын   хөвөөнд   оршдог. Жинст сум нь засаг захиргааны 5 багтай, Уубулан, Хүйс, Хөнөг, Цагаан-Ус, Бодь. Нийт өрх 600, хүн ам 2053 амьдардаг. Аймагтаа хүн амын тоогоор 17-т  газар нутгийн хэмжээгээр . 5-т ордог.  Говь хээр  тал хосолсон өргөн уудам нутагтай.


Далайн түвшнээс дээш 1000-2000 м  өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Говь-Алтай нурууны  Нарийн харийн нуруу Баруун  зүүн хонгорын тал, Их  нууруудын   хотгорын  бүсэд   багтдаг. Газар хөдлөлийн   онцгой  бүсэд хамаардаг. Сумын нутагт   улсын тусгай хамгаалалттай   Их Богд   уул /3957м/  орчмын бүсийн  хамт /68 га орчим/  орон нутгийн   хамгаалалттай   Хавцгайн   хөндий /15 га/ зэрэг  байгалийн   үзэсгэлэнт   өвөрмөц тогтоцтой   газар  нутагтай. Сарын гэзэгт   зэс  молибден орд, Сэвсүүлд  ураны  хайгуул хийгдэж   нөөц нь  тогтоогдож  байгаа.  Орон нутгийн   түгээмэл   ашигт  малтмал, элс   хайрга тоосгоны   шавар,  зос, шороон  будаг, хужир эрдэсийн   арвин нөөцтэй. Дархан цаазат   амьтдаас  аргаль   янгир,  ирвэс,  хар  сүүлт,   хойлог байдаг. Ховор эмийн ургамалаас   вансэмбэрүү, алтан  хундага,   алтан  гагнуур,  бамбай, тарваган  шийр,   дэгд,  чирэх өвс,  гоёо, цулхир,  хулангийн ундаа гэх мэт  ургамлуудтай. Сумын нутаг дэвсгэр нь   уул, говь,  хээр, тал  буюу мал аж ахуй , газар тариалан эрхлэх боломжтой.


Нийт газар нутгийн хэмжээ  531264 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд  мал сүргийн тоо 117412, үүнээс тэмээ 1498, адуу 2732, үхэр 854, хонь 21670, ямаа 90658 толгой байна. Нийт өрхөөс малтай өрхийн тоо 498, үүнээс малчин өрхийн тоо 421, малчдын тоо 873 байдаг нь нийт өрхийн 70,2 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын зүүн өмнөд   хэсгээр  босоо тэнхлэгийн засмал  зам тавигдахаар төлөвлөгдсөн. Баянхонгор аймагтай  100 км шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд  гүн  өрмийн  2 худаг 20  м3  багтаамжтай. 2 усан сантай, төвийн худаг ус зөөлрүүлэх  цэнгэгжүүлэх   төхөөрөмж тавьсан. Сумын   төвийн   ундны  усны  хэрэгцээг  хангадаг. Бэлчээрт гүн өрмийн   17 худаг богино яндант  3, энгийн уурхайн  гар  худаг  64 нийт  84 худаг   байршдаг.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн  төв, Сургууль,  Дотуур байр, Цэцэрлэг, Спортын заал   нам даралтын  зуухтай.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь нийт  хүн амын  20 хувь нь сумын төвд амьдардаг. Сумын хүн амын   35-55 насныхан 21 хувийг    0-18 хүртлэх насны хүүхэд 61 хувийг   55 -аас дээш насны өндөр настан 7 хувийг  тус тус эзэлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


-    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль-    Бодь багийн төвд байршилтай -    320 хүүхдийн хүчин чадалтай, Одоо 216 хүүхэд сурч байна.-    1978 онд ашиглалтад орсон-    36 ажиллагчидтай

Цэцэрлэг


-    Цэцэрлэг-    1990 онд ашиглалтад орсон-    Бодь багийн  1 дүгээр  хороонд байршилтай-    90 хүүхдийн хүчин чадалтай Одоо 61 хүүхэд амьдарч байна-    14 багш ажиллагсадтайОдоо  тус  цэцэрлэг  нь   “Хүүхдийн сайн сайхны  төлөө”  гэсэн уриатай    “Хүүхдийг  сурч   хөгжих   ая  таатай  орчинд   чанартай   боловсрол эзэмшүүлэн  сургуульд  бэлтгэнэ” гэсэн эрхэм  зорилготойгоор  3  бүлгийн  зохион  байгуулалттай. Мэргэжлийн   багшаар  100 хувь  хангагдсан.

Жинст сумын хүүхдий  “Ирээдүй”  цэцэрлэг  нь  1969 онд  үүсгэн   байгуулагдсанаар   хойш   өнөөг хүртэл  сургуулийн өмнөх   боловсролын үйлчилгээг   тасралтгүй   явуулж   байгаа 44 жилийн   түүхтэй   байгууллага  юм. Анх  1 бүлэг 25 хүүхэдтэй үйл ажиллагаагаа  эхэлсэн   байдаг.

Эмнэлэг


•    Эрүүл мэндийн төв•    2008 онд ашиглалтад орсон•    Бодь багийн  1 дүгээр  хороонд байршилтай•    26 эмч ажиллагсадтай•    Сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь ЭМСХ-2 төслийн хүрээнд  10 ортой эмнэлэг 149.5 сая төсөвт өртөгтэйгээр 2006 онд ашиглалтанд орсон. •    2008 онд  Тогтвортой  амьжиргаа төслөөр 5.8 сая төгрөгний эмнэлгийн хатуу зөөлөн эдлэл, 2010 онд орон нутгийн хөрөнгөөр  эмнэлгийн гадна тохижилт,  2012 онд  лабораторын  иж бүрэн  тоног төхөөрөмж, багийн эмчийн мотоцикол  53.999 сая төгрөгний  төсөвт өртөгтэйгээр  тус тус хөрөнгө оруулалт хийгдсэн. •    2013 оны байдлаар нийт 26 эмч ажилчидтайгаар үйлчлэх хүрээний хүн амд ЭМАШТҮ хүргэн ажиллаж байна. Үүнээс их эмч -1 , эмнэлгийн мэргэжилтэн- 13, бусад ажилчид -8 улирлын чанартай 4 ажилтантай•    Инженерийн бие даасан цэвэр бохир усны хангамжтай боловч бохир усны үнэр гардаг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээний зориулалтаар баригдсан тул эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторын барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёл, спорт ерөнхий


1942 онд “Улаан  гэр“  нэртэй   байгуулагдсан. Байгуулагдсан  цагаас хойш  1990 онд хүртэл  Дөл нэгдлийн  харъяанд байсан.  1990-2001 он хүртэл сумын Засаг даргын Тамгын газрын  мэдэлд шилжиж, удирдлага   санхүүгээр   хангагдаж  ажилласан.2002 оноос хойш  одоог хүртэл  бие даасан байгууллага  болон   ажиллаж  байна. 2007 онд  хөгжмийн багш,  бүжгийн багш, үйлчлэгч  гэсэн 3 орон тоо  нэгдсэн.  Одоо 5 орон тоотой  ажиллаж байна. 1963 онд  баригдсан  80 хүний суудалтай  клубын барилгын чанар муудсан улмаас нурж, цаашид ашиглах боломжгүй  болж  2006-2007 онд сумын уурын зуухыг буулгаж,   цэргийн дүйцүүлэх албан хаагч,  /орон нутгийн залуучуудаар/ -ийн хүчээр,  орон нутгийн төсөв, иргэдийн  хандив тусламжаар   аж  ахуйн  аргаар баригдсан.

Спорт заал


-    Спорт заал -    2012 онд ашиглалтад орсон-    Бодь багийн  1 дүгээр  хороонд байршилтай-    4 багш ажиллагсадтай2012 онд   230.5 сая  төгрөгний  улсын  хөрөнгө  оруулалтаар   баригдсан. 554м2  талбайтай. Биеийн  тамирын мэргэжлийн багш дасгалжуулагч 1,  гэрээт ажилтан 3, нийт 4 оронтойгоор  2013 оны  02 дугаар сараас  эхлэн Соёлын төвийн   харъяанд  үйл  ажиллагаагаа  явуулж  эхлээд байна. Цаашид  шалыг   давхарлаж  будах, хаалга  солих  , халаалтын ус шахуургыг  шинэчлэх  шаардлагатай.

Шуудан холбооны салбар


•    Тус салбар нь 1963 онд    байгуулагдсан. •    2001 оны  шинээр баригдсан •      1 ажилтантай•    2009 онд  шилэн кабелийн тоног  төхөөрөмжүүд  тавигдсан. •    2008 оны  5-р сард  Скайтелийн  үүрэн  телефоны  сүлжээ тавигдсан. •    2010 оны  6-р сард  Юнетиль ХХК сүлжээ тавигдсан.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 28 байна. Нийт ажилгүй иргэдийн 45.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Амьжиргааны баталгаажих түвшин доогуур  орлоготой  айл өрх 66 өрх,  үүнээс   эмэгтэй  өрхийн тэргүүлэгчтэй  22, өндөр настан өрхийн тэргүүлэгчтэй 5 байна. Хөгжлийн бэрхшээлтэй  иргэн  92 байгаагаас  хүүхэд  3, эмэгтэйчүүд 32 байна. 8-с  дээш  ам бүлтэй  4 өрх , бүтэн өнчин  хүүхэд 2, хагас  өнчин  хүүхэд  25 байна. Үүнээс  0-6 насны  5 хүүхэд   байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйг тэргүүлэх чиглэлээ  болгон   малын гаралтай   бүтээгдэхүүнээр  экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутгийн түүхий  эдийг  ашиглан  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх,  жижиг  дунд үйлдвэр үйлчилгээг эрхлэх” зорилт тавин ажиллаж  байна. :-    Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  -    Эрчимжсэн мал  ахуйг  бий  болгож, хөгжүүлэх -    Туслах аж  ахуйг нэмэгдүүлэх-    Газар  тариалан , жимс  жимсгэнийг тарьж ургуулах, хүлэмжийн тариалалтыг эрчимжүүлэх -    Орон нутгийн  түүхий  эдийг ашиглах барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.509779000
Эрүүл мэнд: 0.764015000
Эдийн засаг: 0.394082857
Бусад: 0.633120000
Дэд бүтэц: 0.378200000
Байгаль орчин: 1.000000000


Баянхонгор аймгийн баруун урд хэсэгт:•    Улаанбаатар  хотоос  780  км, •    Аймгийн  төвөөс  100 км  зайтай. Баянхонгор аймгийн Баянговь, Өлзийт, Богд, Баацагаан , Баян-Овоо сумтай хиллэдэг


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.-    1 дүгээр сарын дундаж температур    -30°С-    7 дугаар сарын дундаж температур   +34,9 °С-    Жилийн дундаж салхины хурд          3,7 м/с-    Жилийн хур тунaдасны нийлбэр       74,1 мм


Сумын хэмжээнд нийт 2 компани, 4 хоршоо үйл ажиллагаа явуулж, 2012 онд  улсын  төсөвт  нийт  320000 төгрөгийн  татвар  оруулсан.

Газар тариалан


Сумын хэмжээгээр 2012 онд нийт 2,3 га-д тариалалт хийж 13,5 тн төмс, 6,4 тн хүнсний ногоо хураан 88,0 тн тэжээл, 14,5 тн гар тэжээл бэлтгэсэн байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд 2008 онд  холбогдсон. Сумын төвийн нийтийн  эзэмшлийн газарт 100квт,   сумын 2 –р бүсэд 50 квт-ийн дэд станцтай.

Ариутгах татуурга


Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй

Хүн ам, өрхийн тоо


Орон сууцны хангамж


Сумд 16 өрх хувийн орон сууцтай. Бусад өрх монгол гэрт амьдарч байна.

Ерөнхий боловсрол


Тус сургууль нь 1940 онд байгуулагдсан. 2005 оноос 9 жилийн сургуулийн хэв шинжээр хичээллэж одоогоор 216 суралцагч, 20 багш, 16 ажилчин, дотуур байрандаа 51 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.     

Дотуур байр


-    Сурагчдын дотуур байр-    Бодь багийн  1 дүгээр  хороонд байршилтай-    75 хүүхдийн хүчин чадалтай Одоо 51 хүүхэд амьдарч байна-    5 ажиллагсадтай-    2011 онд  улсын төсвийн хөрөнгөөр хаалга, цонхны засвар. Одоо их засвар хийх шаардлагатай

Эрүүл мэнд ерөнхий


Сумын Хүн эмнэлэг нь 1935 онд Будалев гэдэг буриад их эмчтэй нүүдлийн эмнэлэг маягаар анх Бодийн голд байгуулагдаж байв. 1972 оны 8-р сард бага эмчийн салбар нь эмчийн салбар болж 2003 оноос эхлэн сумын Хүн эмнэлэг, 2011оны 11 сараас Сумын Эрүүл мэндийн төв болсон. 2013 оны байдлаар нийт 26 эмч ажилчидтайгаар үйлчлэх хүрээний хүн амд ЭМАШТҮ хүргэн ажиллаж байна. Үүнээс их эмч -1 , эмнэлгийн мэргэжилтэн- 13, бусад ажилчид -8 улирлын чанартай 4 ажилтантай.

Эмийн сан


-    Эмийн сан-    1975 онд ашиглалтад орсон-    Бодь багийн  1 дүгээр  хороонд байршилтай-    1 ажиллагсадтайСумын эмийн эргэлтийн сангийн барилга 1975 онд баригдаж байсан дүнзэн байшин халаалт байхгүй 80м2 талбайтай их засвар хийгдэж байгаагүй

Соёлын төв


-    Соёлын төв-    Бодь багийн  1 дүгээр  хороонд байршилтай-    200 хүний суудалтай-    5 ажиллагсадтай-    2007 онд  аж  ахуйн  аргаар   баригдсан. Халаалтгүй .Блонкон хийцтэй. Мэргэжлийн хяналтын газрын  дүгнэлт  гаргаж   үйл ажиллагаа  явуулахыг хориглосон.  Шинээр Соёлын төвийн барилгыг цогц байдлаар  барих шаардлагатай.

Засаг даргын тамгын газар


-    1985 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга.-    2010 онд дээврийн засвар хийгдсэн.  Ашиглалтанд  орсноос хойш их засвар  хийгдээгүй. Цахилгааны далд  монтаж   ашиглах    боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан.-    Цаашид их засвар хийх  нэгдсэн халаалтанд холбож,  цэвэр бохир усны  системтэй болох, албан хаагчдын ажиллах бололцоог   сайжруулах үүднээс  өрөө  тасалгааны   хүрэлцээ хангамжийг сайжруулах  зорилгоор  өргөтгөл  хийх   шаардлагатай. -    15 үндсэн  орон тоотой. 5 багийн Засаг дарга, гэрээт  3 ажилтантай үйл ажиллагаа  явуулж байна

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 88 хүн ажиллаж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Тогтвортой амьжиргаа II-төсөл -    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө, дурсгал


Сумын нутаг дэвсгэрт байгаа 8 нэр бүхий дурсгалт зүйлийг тоолж аймгийн хамгаалалтанд авсан.  Сумын хамгаалалтанд 7 зүйлийг ИТХ-н шийдвэр гаргуулан хамгаалалтанд авч, сэргээн засварын ажлыг шат дараалалтай хийж байна. Бодь овоо, хоёр улиас, тээрмийн 2 чулууг хашиж хамгаалсан.

Сумын онцлог


1.    Цахилгааны байнгын эх үүсвэртэй. 2.    Аймгийн төвийн  зах зээлтэй  ойрхон 3.    Харилцаа холбоо, /интернет/ өндөр хурдны  технологи  хөгжих боломжтой4.    Байгалийн гаралтай  түүхий эд, шавар, элс, хайрганы нөөцтэй. 5.    Жижиг дунд үйлдвэрлэл хөгжих  бүрэн боломж бүрдсэн. 6.    Байгалийн  үзэсгэлэнт газрыг түшиглэн аялал жуулчлал хөгжих боломжтой.