ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баянхонгор аймгийн Жаргалант сум нь 1942 онд байгуулагдсан хуучнаар Жамъян вангийн хошуу. “Эмээл толгой”, “Нам толгой” “Өлзийт өндөр”,  “Хөндлөн булаг” 4 багийн нийт 867 өрхөд 2884 хүн амьдардаг. Хүн амынхаа тоогоор Баянхонгор аймгийн 20 сумаас эхнээсээ 8-р, газар нутгийн хэмжээгээр 14-рт ордог.


Жаргалант сум нь  далайн түвшнээс дээш 2130 метрт өргөгдсөн бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3257 метрт өргөгдсөн Түжил хайрхан уул юм. Хамгийн нам дор газар нь “Давсан тал”, Талын хонхорГазар хөдлөлийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, толгод, бүхий тал хээр мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой 


Нийт газар нутгийн хэмжээ 417453 га.

Мал сүрэг


2012 оны жилийн эцсийн байдлаар тэмээ 10, адуу 6195, үхэр 16255, хонь 37105, ямаа 33407 бүгд 92972 толгой мал тоологдсноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл мал 13,6 мянган толгойтоологдсон нь нийт малын 14,6 хувийг эзэлж байна. 535 малчин өрх, 618 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 71,3 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Тус сум аймаг, нийслэл, багуудтай  шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худагтай. Гүний худгаас насосоор татаж сумын иргэдэд түгээдэг. Сумын төвд байгаа бүх өрхүүд энэ худгаас усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй бөгөөд Засаг даргын Тамгын газар, сургууль, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг  зэрэг байгууллагууд 12 нам даралтын уурын зуухаар халаалтын хэвийн үйл ажиллагааг хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


-    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль-    Эмээл толгой багт байршилтай-    125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 457 хүүхэд суралцаж байна-    62 багш, ажиллагчидтай-    1978 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжгүй, тоосгон хийцтэй-    2006,2012 онд их засварт орсон-    Барилгын эдэлгээ, чанар боломжийн боловч, өвлийн цагт халаалт дулаан тааруу байдаг. Анги танхимын зай талбай багатай, хүрэлцээ муутай байдаг.

Сургууль-3


-    Хичээлийн 3 дугаар байр нь 125 хүүхдийн суудалтай. -    1960 онд ашиглалтанд орсон, зориулалтын, чулуун хийцтэй. Дээвэр талаасаа нуралт үүссэний улмаас одоогоор ашиглалтгүй байгаа. -    Цаашид их засвар хийх шаардлагатай.

Дотуур байр-2


Байдраг ахлах сургуулийн дотуур байр -    Эмээл толгой багт байршилтай-    100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 85 хүүхэд амьдардаг байна-    8 багш, ажиллагчидтай-    1977 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжгүй, тоосгон хийцтэй

Эрүүл мэнд ерөнхий


Суманд 11 ортой 1 эмнэлэг 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 4 их эмч, 13 тусгай мэргэжилтэн, ажилладаг. 2012 онд нийт 45 хүүхэд мэндэлж эхийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 120 осол гэмтэл 3 гарсан байна.

Соёл, спорт ерөнхий


1992 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн блокон барилга нь маш хүйтэн. Том учраас халаалтыг шийдвэрлэхэд зардал төсөв их шаарддаг учир өвлийн улиралд ажиллуулахад хүндрэлтэй. Гэвч  соёл урлагийн бүхий л үйл ажиллагаа явагдаж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр спорт заал баригдах шаардлагатай.

Ахуй үйлчилгээний төв


Тус сум нь ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй 17 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхан 1, гутал засвар 1, оёдол 1, нийтийн халуун усны 1 цэг ажилладаг   

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


-    ЗДТГ-ын барилга-    Эмээл толгой  багт байршилтай-    34 ажиллагчидтай-    1979 онд ашиглалтанд орсон  тоосгон барилга зориулалтын бус Хуучин  оросуудын түр байрлах зориулалтаар баригдсан байр -     Инженерийн төвлөрсөн хангамжгүй. -    Шинээр барилга барих шаардлагатай 

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуйн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:-   Төрийн удирдлагын ил тод, шуурхай байдлыг хангах, төр иргэний итгэлийг бэхжүүлэх-    Иргэн бүр эрүүл, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бзүрдүүлэх -   Мал аж ахуйн түүхийн эд бүтээгдэхүүнд тулгуурласан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх-   Иргэдээ сонс, ирээдүйгээ харж зорилгоо тодорхойлж сум орноо хөгжүүлнэ

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.821918000
Эрүүл мэнд: 0.636828333
Эдийн засаг: 0.286308571
Бусад: 0.966560000
Дэд бүтэц: 0.417150000
Байгаль орчин: 0.833335000


Баянхонгор аймгийн баруун хойт хэсэгт: -    Улаанбаатар хотоос 803 км, -    Аймгийн төвөөс 170 км зайд байрладаг.Тус сум Архангай аймгийн Чулуут, Баянхонгор аймгийн Галуут Заг сумдтай  хиллэдэг.


Сумын цаг уурын байдал нь сэрүүн, эрс тэс  уур амьсгалтай, •    1 дүгээр сарын дундаж темпертур өвөлдөө -45,1 , •    7 сарын дундаж температур+28 •    жилийн дундаж хур тунадасны хэмжээ 60,3 мм . •    Жилийн дундаж салхинй хурд2,4-3,1 м/с .


Сумын хэмжээнд 2012 оны эцсийн байдлаар нийт 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна  Нийт 113,7 сая төгрөгийн орлого төвлөрүүснээс улс, аймгийн төсөвт 18,7 сая төгрөг орон нутгийнтөсөвт 95,0 сая төгрөг төвлөрүүллээ.  Төсвийн 6 байгууллага  1217,3 сая төгрөгийн санхүүжилт авч1312,3 сая төгрөгийн зарлага гаргасан байна.  Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй юм. 

Газар тариалан


Сумын газар тариалан  жилд 3,5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Үүнээс төмс 13 тонн, хүнсний ногоо 6,4 тонныг тус тус хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд  холбогдсон. Сумын төвд 1973 онд баригдсан дэд станцтай.

Ариутгах татуурга


Ариутгах, татуурга, цэвэрлэх, байгууламж байхгүй.

Хүн ам, өрхийн тоо


Сумын хүн амын 65 хувь нь заруу болон дунд насныхан 27 хувь нь хүүхэд, 8 хувь нь ахмад настнууд байна.

Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд 48 айлын 3 орон сууц байгаа бөгөөд бусад нь хувийн сууц болон гэрт амьдарч байна. 1951-1961 оны хооронд баригдсан 2 орон сууц ашиглалтын шаардлага хангахгүй болсон боловч айл өрхүүд амьдарсаар байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн “Байдраг” ахлах сургуулийн 20 бүлэгт нийт 567 хүүхэд суралцаж байгаагаас адбан бус боловсрол дүйцсан хөтөлбөрөөр бага, суурь, дунд боловсрол нөхөн олгох  сургалтад 60 хүүхэд хамрагдаж байна. Бага боловсролын хамран сургалт 91,8 хувь, суурь боловсролын хамран сургалт 87,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 39 багш хамрагдаж байна. 1960, 1978, 1974 онуудад ашиглалтад орсон 392 хүүхдийн хүчин чадалтай 3 хичээлийн байртай. 1974,1977 онуудад ашиглалтад орсон 125 хүүхдийн хүчин чадалтай 2 дотуур байртай үйл ажиллагаа явуулж байна.

Сургууль


-    Хичээлийн 2 дугаар байр нь 75 хүүхдийн суудалтай. Одоо 110 хүүхэд суралцдаг-    1974 онд ашиглалтанд орсон, мод цаасан хийцтэй зориулалтын бус барилга. /орос цэргийн ангийн албан хаагчдын орон сууцны зориулалт бүхий түр барилга/ арчилгаа засвар авах байдал муутай болсон.

Дотуур байр


Байдраг ахлах сургуулийн дотуур байр -    Эмээл толгой багт байршилтай-    80 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 69 хүүхэд амьдардаг байна-    8 багш, ажиллагчидтай-    1977 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжгүй, тоосгон хийцтэй

Цэцэрлэг


-    “Маамуу нааш ир” цэцэрлэг -    Эмээл толгой багийн төвд байршилтай-    1977 онд ашиглалтад орсон.  Бетонон суурьтай, тоосгон ханатай  2 давхар зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай-    90 хүүхдийн хүчин чадалтай Одоо 100 хүүхэд хүмүүжиж байна-    18 багш ажиллагчидтай. -   Ашиглалтад орсноос хойш их засварт ороогүй. -    Нам даралтын зуухаар халдаг

Төрийн өмчийн “Маамуу нааш ир” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 105, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдсан байна.

Эмнэлэг


-    Эрүүл мэндийн төв-    Эмээл толгой багт байршилтай-    11 ортой-    4 их эмч, 8 сувилагч нийт  31 ажиллагчидтай. -    1957 онд ашиглалтад орсон чулуун барилга -    Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй стандартын шаардлага хангахгүй байгаа тул  тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбултори барилгын өргөтгөл хийх шаардлагатай  

Соёлын төв


-    Соёлын төв-    Эмээл толгой багт байршилтай-    250 хүний суудалтай-    5 ажиллагчидтай-    1992 онд ашиглалтад орсон блокон  барилга

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 104 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Жаргалант сумын төв нь хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1969 оноос хойш хийгдээгүй. 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:-    орон сууц, олон нийтийн бүс 1037,0 га-    Үйлдвэрийн бүс 10 га-    ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  5 га-    хөдөө аж ахуйн бүс  168 га2012 оны байдлаар 202 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15,84 га газар өмчилж,  616  иргэн, аж ахуйн нэгж  43,12 га газрыг өвөлжөө, хаваржааны болон амралт, аялал жуулчлалын  зориулалтаар, 86 иргэн газар тариалангийн зориулалтаар 21 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


-   Малын индексжүүлсэн даатгал-   Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-   Тогтвортой амьжиргаа II-төсөл -   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө, дурсгал


Байхгүй.

Сумын онцлог


•    Баянхонгор аймгийн хэмжээнд үхэр сүргийн тоогоор 2 дугаар байранд ордог. Үхрийн сүү, цөцгийгөөр аймаг сумыг хангах боломжтой•    Эдийн засгийн тэргүүлэх чиглэл ХАА-н салбар•    Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.•    Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байсан баялаг уламжлалтай. •    МАА-н гаралтай түүхий эдийн нөөцтэй.