Далайн түшнээс дээш 2000-3506 м өргөгдсөн. Сумын төв байрлах газар нь далайн төвшингээс 2300 метрт өргөгдсөн байдаг. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5-6 балл. Сумын нутаг дэвсгэр нь хангайн уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 444181 га.
Сумын хэмжээнд 82966 толгой малтайгаас 63 тэмээ, 6537 адуу, 8611 үхэр, 41727 хонь, 26028 ямаа байна.
Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд нэг дэд станцтай.
Байхгүй
Сумын хэмжээнд 40-өөд айл амины орон сууцтай бусад нь гэр сууцтай.
Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургуулийн 16 бүлэгт 338 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 39 иргэн суралцахаас 23 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд 2, магистр 3, багш нийт 5 багш хамрагдсан байна. Цаашид хөгжим бүжгийн багш, гадаад хэлний багш нарыг чадваржуулах, бусад мэргэжлээр хөрвөх чадвартай 6 багш бэлтгэх шаардлагатай байна. Төрийн өмчийн Цэнгэл цэцэрлэгт 85, гэр цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 89.2 хувьд хүрсэн.
Суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд баригдсан 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 31 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл, осол гэмтэл, халдварт өвчлөлийн тохиолдол гарсан байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн урлагийн зааланд урлагийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 15 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1 үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 59 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүн: Аймаг, бүсийн үзэсгэлэн худалдаанд тогтол оролцож ирсэн. Элдсэн хурганы арьс: Уламжлалт аргаар гараар элдэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд захиалагчдын тоо өсч байна.
Тус сум нь “Уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэн эрчимжүүлж, газар тариалан эрхлэн, бэлчээр нутгийг зөв зохистой ашиглан, эрүүл өндөр ашиг шимтэй мал сүргийг өсгөж, хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:- Эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөхүйц орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх - Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах - Байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлж, байгалийн баялгийг зүй зохистой ашиглан, иргэн бүрт экологийн боловсрол эзэмшүүлж, үзэсгэлэнт газрууддаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх- Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах чиглэлээр санаачлагатай ажиллан сор бүтээгдэхүүний тоо өсгөх, улс, аймгийн зах зээлд нэвтрүүлэх
Боловсрол: | 0.638339000 |
Эрүүл мэнд: | 0.719628333 |
Эдийн засаг: | 0.301140000 |
Бусад: | 0.620065000 |
Дэд бүтэц: | 0.285716666 |
Байгаль орчин: | 0.657095000 |
Эрс тэс уур амьсгалтай, жилийн 306 хоногт хасах градустай байдаг. Зун нь сэрүүн, богино болдог. Хоногийн болон улиралын агаарын температурын хэлбэлзэл ихтэй. Олон жилийн дундажаар агаарын температур -4,0 градус ба дулааны улиралд буюу 4-10 сард +6,1 градус хүрдэг. 2000-2012 оны жилийн агаарын дундаж температур -4,2- оос -8,2. Салхи жилдээ 50-60 өдөр тохиолддог. Агаарын хамгийн дулаан жилдээ 20-23,6 хэм дулаан, агаарын хамгийн хүйтэн температур хэм 49,7-50,2 хүртэл хүйтэрдэг. Жилийн хур тундасны нийлбэр дүн 98,9-228,6 мм байдаг. • 1 дүгээр сарын дундаж температур -46,5• 7 дугаар сарын дундаж температур +24• агаарын температурын жилийн дундаж -5,6• Жилийн хур тунадасний нийлбэр 135,4 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 69,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1168,8 сая төгрөг, сумын өөрийн орлого 9,6 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1178,4 сая төгрөг байна. Нийт зардлын 58,8 хувь нь цалин, 6,7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 34,5 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 14 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 199 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагт 0.9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 6,5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 58 хувьд нь төмс, хүнсний ногоо үлдсэнд нь малын тэжээлийн ургамал тариалж байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэргүй. Сумын төвөөс 5 км орших хар усан голоос ус тээвэрлэн ундны усны хэрэгцээг хангаж байгаа бөгөөд 1 л усыг 5 төгрөгөөр худалдан авч байна. 2013 онд сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 усан сан баригдахаар төлөвлөж байна.
Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Засаг даргын тамгын газар, цэцэрлэг нам даралтын зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.
- Соёлын төв /сургуулийн урлагын заал/- Пионер толгой 5 дугаар багт байршилтай- Өөрийн гэсэн барилга байхгүй- 4 ажиллагчидтай- 2003 онд сургуулийн шинэ барилга ашиглалтанд орсон үйл ажиллагаа явуулж байна.- Соёлын төвийн барилга шинээр барих шаардлагатай.
Гурванбулаг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- Орон сууц, олон нийтийн бүс 388 га- Айл өрх, гудамж хорооллын талбайг 2-р зэрэглэлийн бүсээр тогтоосон.331 иргэн 23,2 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж байна.
- Малын индексжүүлсэн даатгал төсөл- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа 2 төсөл- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд- “Ногоон алт” үндэсний хөтөлбөр
Сумын хэмжээнд нийтдээ эртний түүх дурсгалын холбогдолтой буган чулуун хөшөөнүүд 10 байна. Үүнээс хамгийн сүүлд 2011 онд олдсон 4,2 метрийн өндөртэй буган чулуу хөшөө юм.
Сумын иргэдийн амьжиргааны эх үүсвэр нь аж ахуй. Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах жижиг дунд үйлвэр хөгжүүлэх нөөц боломж бүрэн бий.