ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баянхонгор аймгийн Галуут сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний  хошуу.  Хайрхан, Сүмбэр, Үнэгт, Баяннуур, Мандал, Баянхошуу 6 багийн нийт 1113 өрхөд 3847 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 20 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог. Хүн амын нягтралаар өндөр 0,76 хүн/га сум юм.


Далайн төвшнээс дээш 1945-2500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн нурууны салбар уулсын мужид, багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 502379 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 184529 толгой малтайгаас 110 тэмээ, 10592 адуу, 19482  үхэр, 81975 хонь, 72370 ямаа байна. Нийт малын дүнтэй харьцуулахад тэмээ 0.06 хувь, адуу 5,7 хувь, үхэр 10.5 хувь, хонь 44.4 хувь, ямаа 39,2 хувь байна. Сумын хэмжээгээр нийт нутгийн шилмэл омгийн 20 хээлтүүлэгч мал тоологдсон байна.726 малчин өрх,113 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 75.4 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр хангайн чиглэлийн сумдыг холбосон шороон зам дайрч өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Мандал 5 дугаар багийн Цагаан туруутын голын гүүрыг засварлах шаардлагатай.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 30м3 багтаамжтай 2 усан сан, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж байна. Аж ахуйн нэгж байгууллага болон  айл өрх зөөврөөр усан сангаас  усаа авч байна. Сумын төвийн айл өрх, албан газруудыг төвлөрсөн халаалт, цэвэр усны системд холбох шаардлагатай.

Дулаан хангамж


Сумын төвд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газрын харьяа нийт 4 уурын зуухнууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


-    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль-    Баянхошуу 6 дугаар багийн төвд байршилтай-    320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 415 хүүхэд суралцаж байна 61 багш, ажиллагчидтай -    2010 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, блокон хийцтэй, чанар сайтай шинэ барилга.

Дотуур байр


-    1990 онд баригдсан Блокон хийцтэй-    200 хүүхэд амьдрах хүчин чадалтай Одоо 69 хүүхэд амьдардаг-    Нам даралтын тогоо барилга дотор байрладаг тул амьдрах орчин маш муу-    Нам даралтын тогоог гадна гаргаж сургуулийн нам даралттай холбох, дээврээс дусаал их гоожож хана, тааз муудсан учир их засвар хийх шаардлагатай

Эрүүл мэнд ерөнхий


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 16 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 77 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 534, осол гэмтэл 25, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна.

Соёл, спортын ерөнхий


1997 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн зориулалтын бус блокон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 урлаг спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Соёл спортын нэгдсэн цогцолбор шинээр барих хэрэгтэй. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 11 жижиг дэлгүүр, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм, хийд


Сумын хэмжээнд буддийн 2 сүм хийд байна. Энэхүү сүм хийдэд нийт 7 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 51 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 64.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11 хувийг дээд, 23.5 хувийг бүрэн дунд, 65.5 хувийг бүрэн бус дунд боловсролтой  хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын хоршоонуудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 саят өгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал төсөл-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Тогтвортой амьжиргаа 2 төсөл-    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд.

Сумын хөшөө, дурсгал


Түүх соёлын дурсгалт газрууд•    Түрэгийн язгууртны онгон •    Чингис хааны гүүн зэлний гадас •    Алаг хороотын хадны сүг зураг  •    Түрэгийн үеийн хөшөө •    Эвдэрхий хийдийн туурь •    Чин сүзэгт номун ханы хүрээ •    Эрдэнэ тээлийн хүрээний суурь•    Дашдоо гүний хүрээ

Тус сум эртний хиргисүүр булш бунхан, хөшөө чулуу ихтэй.

Сумын онцлог


Эмчилгээ, сувилагааны рашаануудыг түшиглэн амралт сувилал, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.647086000
Эрүүл мэнд: 0.689433333
Эдийн засаг: 0.293695714
Бусад: 0.947610000
Дэд бүтэц: 0.250000000
Байгаль орчин: 0.664275000


Баянхонгор аймгийн  хойд хэсэгт: -    Улаанбаатар хотоос 730км, -    Аймгийн төвөөс 90км зайд байрладаг.Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баяновоо, Бөмбөгөр, Заг, Жаргалант болон Архангай аймгийн Чулуут, Их тамир, Булган сумдтай хиллэдэг.

null


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.-    1 дүгээр сарын дундажТемператур -40,3С-    7 дугаар сарын дундажТемператур + 27,3С-    Жилийн дундаж салхины хурд 0,2м/с-    Жилийн хур тунадасны нийлбэр 213,2 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1232,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1005.6 сая төгрөг, сумын өөрийн орлого 226.5 сая төгрөг, аймгийн санхүүгийн дэмжлэг орлогоос бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1571.7 сая төгрөг байна. Нийт зардлын 68 хувь нь цалин,  11 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 9 хувийг урсгал шилжүүлэг, 12 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 42 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймагт 203.4 сая, орон нутагт 226.3 сая нийт 429.7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 35 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 1.6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 85 хувьд нь малын тэжээл ургамал  тариалж байна. Сумын хэмжээгээр жилд 30 га талбайд малын тэжээл, 1.6 га талбайд төмс, 0,6 га талбайд хүнсний ногоо тариалж 107 тонн малын тэжээл, 4,5 тонн төмс, 0,9 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 2007онд баригдсан 110/15/10 квт-ын дэд станцтай. Мандал 5 дугаар багийн төв хүртэл 18 км-т цахилгаан дамжуулах шугам татах шаардлагатай.

Ариутгах татуурга


Ариутгах татуурга байхгүй

Хүн ам, өрхийн тоо


Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд 4 айлын орон сууц 1, амины орон сууц, гэр сууц байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 415 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд  14 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 54 багш хамрагдсан байна. Мандал багийн бага сургуулийн 4 бүлэгт 25 хүүхэд суралцдаг, багшийн хангалт 100 хувь. Төрийн өмчийн “Нарлаг” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 90, гэр цэцэрлэгт 113 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86,4 хувьд хүрсэн.

Бага сургууль


-    Мандал бага сургууль -    Мандал 5 дугаар багийн төвд байршилтай. -    120 хүүхдийн хүчин чадалтай, 25 хүүхэд суралцаж байна.-    11 багш, ажиллагчидтай-    1984 онд ашиглалтад орсон. Модон хийцтэй, хуучин, их засвар хийгдээгүй, шинээр бариулах

Цэцэрлэг


-    “Нарлаг” цэцэрлэг -    Баянхошуу 6 дугаар багийн төвд байршилтай-    140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 90 хүүхэд хүмүүжиж байна-    16 багш, ажиллагчидтай-    1990 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй, -    Инженерийн төвлөрсөн хангамжтай. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


-    Эрүүл мэндийн төв-    Баянхошуу 6 дугаар багийн төвд байршилтай.-    10 ортой-    2 эмч, 5 сувилагч нийт 30 ажиллагчидтай-    1991 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж, нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх эсвэл шинээр барих шаардлагатай.

Соёлын төв


-    Баянхошуу 6 дугаар багийн төвд байршилтай-    200 хүний суудалтай-    5 ажиллагчидтай-    1997 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын бус барилга, суурийн блок хагарсан.-    Шинээр Соёл, спортын цогцолбор төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 164 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Галуут сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийлгэнэ.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 20 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн 3 бүстэй өнөөгийн байдал:-    Барилгажих 1-р бүс 125,6га-    гэр хорооллын 2,3-р бүс 19,4га-    ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 8га-    хөдөө аж ахуйн бүс  100га2012 оны байдлаар 213 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12,33 га газар өмчилж,371 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 164 га газар, 2 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 4.5 га газар, 8 иргэн, 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 40,5 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


-    Баянхошуу 6 дугаар багийн төвд байршилтай.-    27 ажиллагчидтай-    2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.-    1 дүгээр давхарын 2 өрөөнд суултын улмаас хана нэвт хагарсан.-    Цагдаагийн байр шинээр барих шаардлагатай.-    Цаг уурын барилга шинээр барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Сарлагын үр шим өндөр хөөвөр, сүү нь тус сумын онцлог бүтээгдэхүүн юм.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Баянхонгор хайрханаа шүтэж, уламжилалт мал аж ахуйг хөгжүүлэн газар тариаланг  эрчимжүүлэн, байгалийн баялаг дэд бүтэцдээ тулгуурлан жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлсэн   иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдсэн хангайн бүсийн тэргүүлэх сум болон хөгжцгөөе” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:-    Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх-    Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах-    Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх