ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баянхонгор аймгийн Бууцагаан  сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайнноён  хан аймгийн Эрдэнэ Жамъян вангийн хошуунд харьяалагдаж байсан. Тус сум нь Тэмээт, Баян, Өлзийт, Баянбүрд, Наран, Буянт зэрэг багуудтай нийт 971 өрхөд 3490 хүн оршин суудаг. Тус сум нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээр аймгийн тэргүүлэх сум болж,  эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн хүн амын нягтралаар аймгийн хэмжээнд 4-т ордог баруун бүсийн төв хөгжлийн тулгуур сум юм.


Тус сум нь Монгол орны төв хэсэгт Хангайн уулархаг их мужийн өмнөд тэгш өндөрлөг, говийн их нууруудын хотгорын хойд хэсгийн заагт 583,9 мянган га талбай бүхий дэвсгэр эзэлдэг ба нутгийн 132 га нь усалгаатай тариалан эрхлэх боломжтой газар байдаг. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнөөс дээш дунджаар 1600 гаруй метр өргөгдсөн, хамгийн нам газар Шүүт толгойн өврийн Төхөмийн тойром 1420 м, хамгийн өндөр цэг Богд уул 3012 метрт  байрладаг.


Нийт газар нутгийн хэмжээ 583977га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 182.6 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 18.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 10 хувь байна. 653 малчин өрх, 855 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 88 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр баруун чиглэлийг Нийслэлтэй холбосон улсын чанартай 80 км авто зам дайран өнгөрдөг. Хил залгаа сум, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худагтай. Тус худгууд нь 1965-2009 онуудад байгуулагдсан. Худгуудын цооногийн гүн 12-60 м, усны тогтсон түвшин 6-45 м, усны ундарга 1.5-1.7л/сек, насос байрлуулсан гүн 10-55м байдаг. Буянт худгийн усыг нийт 281 өрх, төсөвт 5 байгууллага, 33 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээний цэг салбар унд, ахуйн хэрэглээнд ашиглаж байна.

Дулаан хангамж


Сумын төвд Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ерөнхий Боловсролын “Буянт Эрдэм” 12 жилийн сургууль зэрэг төсөвт 4 байгууллагад нам даралтын 7 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 56,1 хувь нь залуу болон дунд насныхан, 37,9 хувь нь хүүхэд, 6,9 хувь нь хөгшид байна. дундаж наслалт 65 байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


•    Буян 6-р багт.•    400 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 605 хүүхэд суралцаж байна•    60 багш, ажиллагчидтай•    1989 онд ашиглалтанд орсон, блокон барилга.•    Дээвэрт ус зайлуулагчгүйгээс дусаал гоождог.•    Хаалга, цонх шал гажилттай, дулааны алдагдал ихтэй.•    Спорт зааланд 3 хэсэгт цууралт өгсөн.•     Баруун тал руугаа суулт өгсөн.

Цэцэрлэг


•    “Гэрэл” цэцэрлэг •    Буянтын 6-р багийн 7-р хоринд байршилтай •    90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна.•    19 багш ажиллагчидтай•    1984 онд ашиглалтанд орсон, шугаман цутгамал суурьтай, нэг давхар, нугачаа ихтэй, нам даралтын уурын зуухтай.•    Дээврээс олон жил дусаал гоожсоноос мөөгөнцөртсөн•    Хаалга, цонх шал гажилттай, дулааны алдагдал ихтэй, өвөл дулаан нь доод тал нь 9 С, дээд тал нь 15С•    Сууринд хагарал үүсч, баруун тал руугаа суулт өгсөн, барилгын хаяавч байхгүй болсон.•    Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан тул шинэ барилга барих, суудлын тоог 200 хүүхдээр төлөвлөх шаардлагатай.

Эмнэлэг


-    Бууцагаан сумын Буянт цагаан хорооллын зүүн хэсэгт байршилтай-    9 ортой -    Их эмч 2, бага эмч 7, сувилагч 4, лаборант 1, эм найруулагч 1, нийт 30 ажиллагчидтай-    2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын больници барилгатай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашигладаг. 

Соёл, спорт ерөнхий


1965 онд ашиглалтанд орсон түүхий тоосгон, зориулалтын барилга. Ердийн галлагаатай. Барилгын ашиглах хугацаа 2000 онд дуусч мэргэжлийн хяналтын 2 удаагийн дүгнэлт гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй соёл урлагийн болон номын сан, музейн үйл ажиллагаа зогсонги байдалтай  байна. Соёлын төвийн үйл ажиллагаа, арга хэмжээнд хамрагсад 12800, нийт арга хэмжээ 125, номын сангаар үйлчлүүлсэн иргэд 1540, нийт номын тоо 12452, шинээр авсан номын тоо 281 ширхэг номоор фондоо баяжуулсан. Орон нутаг судлах  танхим нь 263 үзмэртэй. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 38 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 3, гутал засварын 2, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч, салбараар


Төрийн байгууллагад  156 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Бууцагаан  сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1983 онд хийгдсэн одоо хугацаа дууссан. 2013 онд сумын ерөнхий төлөвлөгөө хийлгэхээр сум хөгжүүлэх сангаас 19 сая төгрөг тусгасан байгаа. Сумын төвийн суурьшилын бүс 359,9 га газартай. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:-    Орон сууц, олон нийтийн бүс 225,79 га-    Ногоон байгууламж, амралтын  бүс  0,4 га-    Хөдөө аж ахуйн бүс 301,18 га     Өнөөгийн байдлаар 235 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 29,89 га газар өмчилж, 329 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 31,43га газар, 13 иргэн газар тариалангийн зориулалтаар 6 га газар өмчилсөн, 123 иргэн газар тариалангийн газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


-    Буянтын 6 дугаар багийн төвд байршилтай.-    1979 онд Зам тээврийн үйлчилгээний станцын зориулалтаар ашиглалтад орсон. -    Нийт 582 м2 талбайтай, ашигт талбай нь 470квм, 2 давхар 21 өрөө бүхий бетонон барилга.-    1994 оноос Тамгын газар орж ашиглаж эхлэсэн зориулалтын бус барилга юм. -    Одоо Засаг даргын Тамгын газар, төсөл хөтөлбөрийн болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт 40 гаруй ажилтан албан хаагчид үйл ажиллагаа явуулдаг-    Инженерийн төвлөрсөн хангамжгүй. 2001 онд хийгдсэн бага оврын зуухаар дулаанаа хангадаг. -    Их засвар хийгдэж байгаагүй. Одоо ашиглагдаж буй хэсэгт 2 газарт цууралт өгсөн. -    Бохир, цэвэр усны холболт байхгүй. Агааржуулагчгүй.-    Цахилгааны төвлөрсөн системд холбогдсон.-    Урд хэсэг хөндлөн өргөтгөлийн хэсэг ашиглах боломжгүй. Одоогоор склад хэлбэрээр ашиглаж байна. -     Тамгын газрын конторын барилга шинээр барих шаардлагатай.

Баянхонгор аймаг<br> Бууцагаан дүүрэг


Хөшөө дурсгалт газар байхгүй.

Сумын онцлог


-    Газар тариалан, үржил шимт хөрсийг түшиглэн газар тариалан хөгжүүлэх боломжтой-    Малын тоогоор аймагт 3-рт ордог. -    Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.875487000
Эрүүл мэнд: 0.769921666
Эдийн засаг: 0.306244285
Бусад: 0.851435000
Дэд бүтэц: 0.595216666
Байгаль орчин: 0.833335000


Баянхонгор аймгийн баруун хойд хэсэгт: -    Улаанбаатар хотоос 840 км, -    Аймгийн төвөөс 178 км зайд оршдог.Хүрээмарал, Бөмбөгөр, Баацагаан, Баянцагаан сумд болон Говь-алтай аймгийн Дэлгэр, Чандмань сумдтай тус тус хиллэдэг.


Хуурайдуу эрс тэс уур амьсгалтай.-    1 дүгээр сарын дундажтемператур - 33 С-    7 дугаар сарындундажтемператур +29.6 С-    Жилийн дундаж салхины хурд 0.2 м/с-    Жилийн хур тунадасны нийлбэр 120.8 мм


Сумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ үзүүлж байна.Өнөөгийн байдлаар томоохон үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжгүй байдгаас улсын болон орон нутгийн төсөвт оруулах орлого төдийлөн хангалттай бус байна.Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 114,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1254,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 31,3 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн төсвийн нийт зардал нь 1368,2 сая төгрөг байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд жилд 40,1тн ноолуур, 53,6тн ноос бэлтгэн жилд 2,3 тэрбум төгрөгний борлуулалт хийж дотоодын нийт бүтээгдэхүүн 80 гаруй үзүүлэлттэй байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 4 га талбайд үр тариа, 15 га талбайд төмс, 14 га талбайд хүнсний ногоо, 15 га талбайд жимс жимсгэнэ, 25 га талбайд тэжээлийн ургамал тариалж 7.2 тонн үр тариа, 170 тонн төмс, 180 тонн хүнсний ногоо, 50 тонн тэжээлийн ургамал хураан авч газар тариалангийн бүтээгдэхүүнээрээ аймгийн хэмжээнд эхний гуравт орж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2007 онд баригдсан 35квт-ийн Дэд станцтай. 7.5 км урт 0.4-ийн шугамтай 3- ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.

Ариутгах татуурга


Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй. 

Хүн ам, өрхийн тоо


Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 12 айлын нэг, 4 айлын гурав, 2 айлын хоёр, гэр хороололд хувийн хөрөнгөөр барьсан 18 орон сууц, бусад нь гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 2013 оноос шинэ сум дундын төв төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан байгальд ээлтэй шинэ технологиор хувийн орон сууц баригдахаар төлөвлөгдөж байна.

Ерөнхий боловсрол


Тус суманд Ерөнхий Боловсролын “Буянт –Эрдэм” 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 605 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 45 суралцагч суралцаж байна. Хүүхдэд ээлтэй  орчин нөхцөл бүрдсэн дотуур байранд малчдын 105 хүүхэд сурч, хөгжиж амьдарч байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,3 хувьд хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь, бага дунд боловсролын үйлчилгээг нийт 32 багш, 28 ажилтан үзүүлж байна. Сургуулийн өмнөх боловсрол олгох “Гэрэл” хүүхдийн цэцэрлэг нь  19 багш ажиллагсадтай 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор үндсэн 4 бүлэгт, 120 хүүхэдтэй, багийн цэцэрлэгт 25 хүүхэдтэй, ээлжийн бүлэгт-25, нүүдлийн бүлэгт-42, явуулын багшийн сургалтанд-36 хүүхэд тус тус хамруулсан.

Бага сургууль


•    Бага сургууль •    1968 онд ашиглалтанд орсон модон барилга.•    170 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 310 хүүхэд суралцаж байна•    Мэргэжлийн хяналтын 2 удаагийн дүгнэлт гарч үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон.•     Шинэ барилга барих шаардлагатай.

Эрүүл мэнд ерөнхий


Эрүүл мэндийн төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 9 ортой  эмнэлэг 1, амбулатори 1, эмийн сан 1 үйл ажиллагаа явуулж, их эмч 2, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд 15 тус тус ажиллаж байна. 2012 онд нийт 81 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 450, осол гэмтэл 25 , халдварт өвчлөлийн   тохиолдол гараагүй байна.Эрүүл мэндийн төв нь 3024 ор хоногийг ашиглаж, 456 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт 6696 хүнийг үзлэгт хамруулснаар 2911 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулсан.

Эмнэлэг


Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмч ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор хуучин эмнэлгийг амбулаторийн зориулалтаар их засварт оруулан ашиглаж байна. Цаашид сум дундын эмнэлэг болж өргөжин өөрийн болон зэргэлдээ сумдын хүн амд эмнэлгийн ба амбулаторийн тусламж үйлчилгээ  үзүүлэх тул шинэ технилогиор амбулаторын  барилга бариулах зайлшгүй шаардлагатай байна

Соёлын төв


-    Буянтын 6-р багт-    250 хүний суудалтай-    5 ажиллагчидтай-   1965 онд ашиглалтанд орсон түүхий тоосгон, зориулалтын барилга. Ердийн галлагаатай. Барилгын ашиглах хугацаа 2000 онд дуусч мэргэжлийн хяналтын 2 удаагийн дүгнэлт гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй соёл урлагийн болон номын сан, музейн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл, ядуурал


Сумд бүртгэлтэй ажилгүй иргэд 55 байна. Нийт ажилгүй иргэдийн 69 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 43,6 хувийг дээд, 3,6 хувийг тусгай дунд, 49 хувийг бүрэн дунд буюу суурь бага боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна. Тус сум нь 971 өрхтэй ба АБТДО-той өрх-175, ядуу өрх 84 байна. ядуурлын түвшин 8,6 хувьтай байна.

Улсын хөрөнгө оруулалтаар баригдсан барилга


Сумын төсөв байгууллагуудад 2009-2012 онд 600,0 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд цагдаагийн байр баригдаж, Соёл, гэр бүл хөгжлийн  төвийн барилгын ажил 2011 онд эхэлсэн боловч 15 хувийн гүйцэтгэлтэй зогсонги байдалд ороод байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл-    Тогтвортой амьжиргаа II-төсөл -    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөгжлийн зорилт


Сумын хөгжлийн алсын харааЭх нутаг, уул усаа шүтэж, төрийн хуулиа дээдэлсэн эрүүл, оюунлаг, бүтээлч, чинээлэг иргэнтэй, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахуйц дэд бүтэц, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлал, эрсдэлгүй эдийн засагтай, “БАЯНМАНДАЛ” бүс нутгийнхаа хөгжлийн хандлагыг тодорхойлсон, улсын жишиг сум болно. Тус сумыг баруун чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, хангайн бүсийг холбосон босоо тэнхлэгийн зам дайран өнгөрөх зураглалтай, усалгаатай газар тариалан эрхлэх боломж бүхий ус, тариалангийн талбайн ихээхэн нөөцтэй. Жилдээ 60 тонн ноос, 50 тонн ноолуур,400 тонн төмс хүнсний ногоо тэжээлийн ургамал үйлдвэрлэж байна. Шинэ сум дундын төвийн төсөл хэрэгжиж төрийн үйлчилгээний барилга байгууламж шинэчлэгдэнэ. •    Тогтвортой дэд бүтэц, байгалийн баялаг, ашигт малтмалд тулгуурлан МАА, газар тариалангийн бүтээгдэхүүнд түшиглэсэн орон нутгийн эдийн засгийг тэтгэхүйц  жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх•    Хүний хөгжлийг дээдэлсэн төрийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэж эрүүл, чинээлэг, хөгжсөн, цогц чадамж бүхий, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх•    Хүн байгалийн зохистой харилцааг бүрдүүлж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг ханган, орон нутгийн нөөцөд тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх•    МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, туслах аж ахуйтай хослуулсан, эрсдлээс хамгаалагдсан ХАА-г хөгжүүлэх