Бөмбөгөр сумын нутаг дэвсгэр нь монгол орны физик газарзүйн мужлалаар Хангайн нурууны өвөр хэсэгт Байдраг, Өлзийт голын савд Далайн түвшнээс дээш дунджаар 1600-2000 м өргөгдсөн. Уулт хээрийн бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7-8 балл. Сумын нутаг дэвсгэр нь үйлдвэрлэлийн үндсэн салбарт мал аж ахуй зонхилох ба газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 304377 га.
Сумын хэмжээнд 149543 толгой малтайгаас 213 тэмээ, 4839 адуу, 2260 үхэр, 29510 хонь, 112721 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 20500 толгой мал тоологдсон нь нийт малын 13,7 хувь болж байна. 514 малчин өрх, 219 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 87,3 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг хот хоорондын чанартай 7 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 30 м3 багтаамжтай 1 усан сантай. Сумын төвийн 280 өрх хангагдаж байна.
Сумын төвд Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Соёлын төв, “Очхон” цэцэрлэг нийт 4 нам даралтын уурын зуухад ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 33 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 42 хувийг бүрэн дунд, 39 хувийг бүрэн бус дунд тус тус эзэлж байна.
Нутгийн сор бүтээгдэхүүнд Өлзийт голын Улаан ямаа, Цагаан арвайн гурилан бүтээгдэхүүн юм.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:- Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхөцлийг бүрдүүлэх - Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах - Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх, инженерийн шугам сүлжээнд холбогдох.
Боловсрол: | 0.781665000 |
Эрүүл мэнд: | 0.635030000 |
Эдийн засаг: | 0.272085714 |
Бусад: | 0.779775000 |
Дэд бүтэц: | 0.303033333 |
Байгаль орчин: | 0.983255000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлтэй.- 1 дүгээр сарын дундаж температур -30,4 С- 7 дугаар сарын дундаж температур +30,2 С- жилийн дундаж салхины хурд 0,5 м/с- жилийн хур тунадасны нийлбэр 68,7 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 899847.8 мянган төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 823756.3 мянган төгрөг, сумын өөрийн орлого 1130 мянган төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн төсвийн нийт зардал нь 902159.6 мянган төгрөг байна. Нийт зардлын 67.5 хувь нь цалин, 7.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 25.1 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 97643,9 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийн төсөвт 5332,2 мянган төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 67,3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 34,7 хувьд нь төмс, хүнсний ногоо, 0,07 хувьд нь улаан буудай, 64,5 хувь нь бусад ургамал тариалж байна.
Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 110/35/10 кВт-ын дэд станцтай.
Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж. Байхгүй
null
Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Хувийн нам даралтын зуухтай 28 өрх, орон сууцтай байна. Бусад нь гэрт амьдардаг.
Тус сумын эрүүл мэндийн төв нь жилдээ 11200 амбулаторын үзлэг хийж үүнээс 5200 буюу 46 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, түргэн тусламжийн 530 дуудлагаар үйлчилж стационар нийт 285 хүн хэвтэж эмчилгээ хийлгэдэг. Нийт төрөх насны 820 эмэгтэй байдаг. Жилдээ 70-80 эх төрдөг. 0-5 насны 378 хүүхдийг хянаж товлолын дагуу вакцинд хамруулж байна. Өндөр настан 169 иргэнд хяналт тавьж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Бөмбөгөр сумын Соёлын төв нь 1940 онд байгуулагдсан. Соёлын төв нь 150 хүний суудал бүхий эрхлэгч, номын санч, хөгжим, бүжгийн багш, бэлтгэлийн өрөө, үзвэрийн заал гэсэн өрөө тасалгаатай. Номын сан нь уншлагын танхим, 12674 номын фондтой ,орон нутаг судлах танхим 103 үзмэртэй иргэдэд соёлын үйлчилгээг хүргэн үйлчилж байна.
Бөмбөгөр сумын төв нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй, газар тариалан давамгайлсан суурин юм. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд хувийн барилга байгууламж, гэр хороолол нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- орон сууц, олон нийтийн бүс 3102,92 га- ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2,1 га- Үйлдвэр бүс 182,2 га - Хөдөө аж ахуй 371,31га2012 оны байдлаар 227 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16,28 га газар өмчилж, 648 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж байна. 54 иргэн газар тариалангийн зориулалтаар 18 га газар эзэмшиж байна.
- Малын индексжүүлсэн даатгал төсөл- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа 2 төсөл- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд- Дэлхийн зөн олон улсын байгууллага төсөл- Баянхонгор 2 төсөл
• Газар тариалан хөгжүүлэх боломжтой үржил шимтэй хөрстэй• Байгалийн ашигт малтмал ихтэй • Мал аж ахуй бүтээгдэхүүний сумын бодит орлогын 75-80 хувийг бүрдүүлдэг учир мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой.