Далайн түвшнээс дээш 3957.0 метр өргөгдсөн мөнх цаст Их Богд Дүнжингарав хайрхан уул, дөрөвдөгч галавын үед хилэн улаан галаар тургин байж сүндэрлэсэн Жаран богд хайрхан уул, Шохойн чулуунаас тогтсон Дулаан Богд хайрхан уул, мянган ямааны орон Зүүн богд хайрхан зэрэг их бага 4 богд уул, Бор үзүүр, Давхар Хонгор зэрэг өргөн их талууд, хангай нуруунаас эх авсан Түйн гол түүний цутгал Орог цагаан нуур зэрэг хангай, говь тал хээр цөл хосолсон бүс нутагтай. Газар хөдлөлийн эрчим 8,0 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр голын хөндий бөгөөд мал аж ахуй болон газар тариалан эрхэлхэд тохиромжтой. Аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, Алтайн хойлог, зэрэг дархан цаазтай ан амьтан, вансэмбэрүү, цулхир, чихэр өвс лидэр зэрэг ховор ургамал ургадаг. Ялангуяа чихэр өвсний асар их нөөцтэй. Байгалийн болон түүхийн нэн сонирхолтой олон газар байдаг тул аялал жуулчлал хөгжих боломжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 398287 га.
Сумын хэмжээгээр нийт 146237 мал тоологдсон. Үүнээс үхэр 15313, адуу 4734 , тэмээ 171, хонь 49306, ямаа 76713 болно. Сумын хэмжээгээр нийт 151217 толгой мал 627 малчин өрх, 699 мал бүхий өрх тоологдсон нь сумын нийт өрхийн 85 хувийг эзэлж байна. ХХААЯамнаас зарлан дүгнэсэн хадлан тэжээл бэлтгэх уралдаанд улсын хэмжээнд говийн бүсэд 2002, 2008 онуудад түрүүлж цом мөнгөн шагналаар шагнуулсан ба аймгийн хэмжээнд зарласан “Эрсдэлгүй мал аж ахуйн төлөө” уралдаанд өрх баг, сумаараа 3 удаа түрүүлсэн.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 15 квт-ийн Под станцтай.
Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй.
Сумын хэмжээний нийт 820 өрхийн 19.5 хувь нь, сумын төвийн нийт өрхийн 63 хувь нь өөрсдийн барьсан хувийн орон сууцанд амьдардаг. Бусад нь гэрт амьдарч байна. Тус суманд блокны 4, вакум цонхны 1, эсгийний 1 үйлдвэр талх нарийн боовны 2 цех, дугуй засварын 2 цэг тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 645 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 44 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 35 багш хамрагдаж байна. Төрийн өмчийн “Эрхэс” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 90, гэр цэцэрлэгт 44 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 93,3 хувьд хүрсэн.
Сум дундын эмнэлэг улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, ерөнхий эмч, дотрын, хүүхдийн мэс заслын зэрэг 4 их эмч, 19 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.Мэс заслын тасаг 3 орон тоотой ажиллаж хийсвэр- 3 мухар олгой-37 бусад -12 нийт 52 хагалгаа хийж өөрийн болон бүсийн сумдын иргэдэд үйлчилсэн байна. 2012 онд нийт 79 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 793, осол гэмтэл 38, халдварт өвчлөлийн 9 тохиолдол гарсан байна.Хүн амын нас баралтыг урд онуудтай харьцуулахад 30-40 %-р буурч 1 оронтой тоонд багтсан үзүүлэлттэй байна.
Нисэхийн хэмээн алдаршсан МУ-н арслан П.Аюуш,өсөх идэр начин Ч.Баасанхүү,спортын мастер С.Хүүхнээ,С.Цэрэндолгор,Спортын дэд мастер С.Батцэнгэл,А.Батцэнгэл,МУ-н гавьяат жүжигчин Г.Дашхүү,урлагын гавьяат зүтгэлтэн хөгмийн зохиолч Ч.Доржсэмбээ, радиогийн нэрт нэвтрүүлэгч Р.Доржбат нараас гадна аймаг орон нутагтаа алдартай сайн тамирчид дуучид олон байдаг.
Богд сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм. Сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн цогцолбор төлөвлөгөөг 2009 онд Мерси Кори ОУБ-ын дэмжлэгтэйгээр боловсруулан хэрэгжүүлж байна. Өнөөгийн байдлаар 270 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 26.5 га газар өмчилж, 400 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 га газар, 9 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 0.4 га газар тус тус эзэмшиж байна. Богд сумын хот тосгоны газрын өнөөгийн байдлыг га-гаар гаргавал: • Барилга байгууламжийн дэвсгэр газар 7.3 га • Нийтийн эдэлбэр газар 484.5 га • Гэр хороололын газар 24.62 га газрыг тус тус эзэлж байна. Сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийлгэхээр төлөвлөж байгаа учир сумын төвийн бүсчлэл тодорхой гараагүй болно.
- Малын индексжүүлсэн даатгал- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа II-төсөл- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд- Дэлхийн зөн ОУ-н байгууллагын Баянхонгор -2, - Адра монгол зэрэг төслүүд хэрэгжиж байгаа
Говийн бор ааруул
Их Богдын Равдан харцагын овоо, Пунцаг тайжын овоо, Орог нуурын хөвөөн дэх оюу эрдэнийн чулуун хөшөө,мянган цэргийн булш, хиргэсүүр,Дулаан Богдын хадны сүг зураг битүүтэйн хөндийн нурсан уул түүнээс тогтсон ногоон нуурууд, их говийн элсэн манханууд заган шугуй зэрэг байгалийн болон түүхийн нэн сонирхолтой газар олон байдгаас гадна Ичээт,Харзтай Хүрээнэ буудал зэрэг элэг цөс ходоод дотрын рашаануудтай. Их богд ууланд 1957 онд болсон 8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үер нурж тогтсон уул Их богдын битүүтийн эх /битүүтийн эх улсын тусгай хэрэгцээний газар /
Сумын хэмжээгээр нийт 146237 мал тоологдсон. Үүнээс үхэр 15313, адуу 4734 , тэмээ 171, хонь 49306, ямаа 76713 болно.
Боловсрол: | 0.546196000 |
Эрүүл мэнд: | 0.782856666 |
Эдийн засаг: | 0.294041428 |
Бусад: | 0.630535000 |
Дэд бүтэц: | 0.378666666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу халуун зунтай, хахир өвөлтэй. - 1 дүгээр сарын дундаж температур -29,3 С - 7 дугаар сарын дундаж температур +35,7С- жилийн дундаж салхины хурд 4,1 м/с - жилийн дундаж хур тундасны 74,4мм
Сумын хэмжээнд нийт 10 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 60 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 580.0 мянган төгрөгийн, аймагт 7660.6 мянган төгрөг орон нутагт 103411.1 мянган төгрөг нийт 110651.7 мянган төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Орон нутгийн төсвийн 40 хувийг татварын орлого бүрдүүлдэг байна. Төсвийн бүх байгууллагууд 1393,3 сая төгрөг зарцуулсан байна. Эдийн засгийн бүтэц Эдийн засгийн судалгаанаас дүгнэлт хийхэд сүүлийн таван жилд нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтмол өсч байгаа бөгөөд МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийт бүтээгдэхүүний 80-90 хувийг эзэлж байна. Худалдаа үйлчилгээний үйлдвэрлэлийн хэмжээ жил тутам өсч байгаа.
Сумын хэмжээгээр жилд 4.2 га талбайд төмс, 3.5 га талбайд хүнсний ногоо, 2 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 29.4 тонн төмс, 19 тонн хүнсний ногоо, 15 тонн тэжээлийн ургамал хураан авñàí.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худагтай бөгөөд ундны эх үүсвэрийн ихэнх нь задгай гол юм. Сургууль болон эмнэлэг өөрийн хэрэгцээндээ гүний худагтай.
Сумын төвд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газар, хувийн байгууллагуудад нийт 15 уурын зуух ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 28 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 21 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 10 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 32 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдолын 1, öýã салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Тэмээний ноосон бүтээгдэхүүн:
“Их Богд хайрханаа дээдлэн, байгальдаа ээлтэй “ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАСАН”эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлсэн бүсийн хөгжлийн загвар, түшиц сум болно.. Үүнд: - ХАА-н салбарыг сумын эдийн засгийн хөгжлийн үндэс болгон хөгжүүлнэ. Уламжлалт МАА, газар тариаланг эрчимжсэн аж ахуйтай хослуулан хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулж чанар сайтай цөөн малтай орлого өндөртэй малчин өрхүүдийг олноор бий болгоно. - Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх - Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах- Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх- Мал аж ахуйг хагас суурин хэлбэрт шилжүүлэх замаар эрсдэлийг бууруулна.
- Энэ нутагт цулхир ,чихэр өвс, лидэр, вансэмбэрүү, улаан гоёо, алтан гагнуур, зэрлэг сонгино, цагаан уул цэцэг зэрэг нэн ховор эмийн ургамлуудаас гадна Аргаль, янгир ирвэс, хар сүүлт, чоно, үнэг тарвага, суусар, өмхий хүрэн, үен мануул зэрэг ан амьтад алт, зэс, төмрийн хүдэр,нүүрс, шөрмөсөн чулуу, мана, хүдэр, шороон будаг,давс хужир, буулт зэрэг ашигт малтмалуудтай Ялангуяа урал чихэр өвсний асар их нөөцтэй- Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах жижиг дунд үйлдвэр байгуулах боломжит нөөцтэй.- Байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой