ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өлгий сум нь 1940 онд оршин суугаа казах, урианхай иргэдийн хүсэлтийг үндэслэн 1940 оны 6-р сард хуралдсан Улсын 8-р их хурлын шийдвэрийн дагуу Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгаас таслан Баян-Өлгий аймгийг бие даасан аймаг болгон байгуулж, одоогийн энэ газарт аймгийн төвийг төвлөрүүлснээр Өлгий хотын эх суурь тавигдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож газрын хэмжээг 10092 га талбай бүхий газар нутагтай гэж тогтоожээ. Суурин хүн амын тоо 28788 үүнээс 14528 эр 14930 эм. Нийт өрхийн тоо 6438. Хүн амын тоогоор Баян-өлгий аймгийн 13 сумаас 1 -д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог, хүн амын нягтралаар хамгийн өндөр 2 хүн/га сум юм.


Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн нурууны хэсэгт хамаарагдах Бөхөн уулын ар бэлд байрлана. Уул нурууд нь далайн түвшнээс дээш 3000-3500 м хүртэл үнэмлэхүй өндөртэй, мөнх цаст шовх оргилуудтай, хажуу нь эгц, хад чулуутайгаас гадна гүн хавцал нарийн хөндийгөөр ихээхэн хэрчигдсэний зэрэгцээ тектоникийн ба мөстлөгийн гарал үүсэлтэй 2000 м өндөрт өргөгдсөн өргөн биш уулс хоорондын хотгор багагүй суурийг эзэлнэ.


Нийт газар нутгийн хэмжээ 10092 га

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 19556 толгой малтайгаас 50 тэмээ, 593 адуу, 3570 үхэр, 4854 хонь, 10489 ямаа байна.

Зам тээвэр


Хотын нутаг дэвсгэр дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн 9.7 км, хотын чанартай 14 км бүгд 23.7 км асфальт болон сайжруулсан шороон зам, 10.4 км бетон чулуу холимог 5.6 км явган хүний замтай. Бүгд 4 чиглэлд хувийн хэвшлийн микроавтобус 30 гаруй, “Газрын од” компанийн эрхийн бичигтэй 8 автобус хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг.

Ус хангамж


Сумын төв хэсгээр Ховд гол урсаж өнгөрдөг. Гэр хорооллын нийт айл өрхийн 70 гаруй хувь нь энгийн худаг ашигладаг. Төвлөрсөн цэвэр усны системийн гол шугамын урт 46 км, 6 ш өргөгч насостай, хоногт 3000 м3 ус түгээх хүчин чадалтай.

Дулаан хангамж


Хотын төвийн гол дулаан хангамжийг төвлөрсөн зуухнаас хангадаг нийт 5 зуухтай, 77.5 гкал/цаг дулаан гаргах хүчин чадал бүхий дулааны станц,дулаан дамжуулах гол шугамын урт 13 км, салбар шугам 27 км. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж:


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль5-р баг байршилтай 920 хүүхдийн хүчин чадалтай, тогтмол ээлжээр хичээллэдэг. Одоо 1174 хүүхэд сурч байна.1965 онд ашиглалтанд орсон,Тоосгон хийцтэй барилга Өлгий сумын төвд байрлалтай 13 сургуулийн 4 нь хувийн хэвшлийн, 2 нь гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан сургууль мөн 2 бага сургууль байна. Эдгээрээс 1-р ахлах сургууль ба 2-р 10 жилийн хоёр сургууль Өлгий хотод байгууллагдсан хамгийн ууган сургуулиуд юм.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв


МСҮ-ийн төв 1965 онд анх байгуулагдсан, МУ-ын Гавьяат барилгачин А. Зайтаны нэрэмжит сургууль юм.Тус сургууль нь Өлгий хотын 4-р багт байршилтай. 105 багш, ажиллагчидтай.Нэг ээлжинд 440 хүүхэд сургах хүчин чадалтай. Одоогоор 15 мэргэжлээр 864 суралцагч суралцаж байна.Инженерийн хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерын байр, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, 2 грашаас бүрддэг.Тус сургууль нь 2014-2015 онуудад сургуулийн байраа өргөтгөж, сантехник бүрэн засвар хийх, оюутан суралцагчийн номын сантай болох зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэнд


Эрүүл мэндийн төв4-р багт байрлалтай 160 ортой 273 ажиллагчидтай.1976 ашиглалтанд орсон. 

Соёлын төв


Соёлын төв5-р багт байршилтай520 хүний суудалтай хуучин барилга, 67 ажиллагчидтай1992 онд ашиглалтанд орсон 

Шашин сүм хийд


Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 97 хувь нь Ислам шашин шүтдэг казах үндэстэн. Монголын мусульманы нийгэмлэг 1991 онд байгуулагдаж 11 ажиллагчидтай. “Монголын Ислам шашинтаны муфтят” ТББ нь 2004 онд байгуулагдаж шашны үйл ажиллагаа эрхэлж байна.Хувь хүн, байгууллагуудын хөрөнгө оруулалтаар баригдсан жижиг хэмжээний мөргөлийн байр 6 байгаа бөгөөд тус бүрт нь 1-2 шашны хүн ажилладаг.Үүнээс гадна аймгийн төвийн бурхан шашинтан иргэдэд зориулагдсанбуддийн сүм хийдийн барилга баригдаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Газрын харилцаа хот байгуулалтын контор нь 2010 онд ашиглалтанд орсон багтаамж багатай барилга. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2003 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр шинэчилсэн боловч мөрдөгдөөгүй. Иймээс дахин шинээр боловсруулах шаардлагатай.Сумын төвийн суурьшлийн бүс 10092га.Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:• Орон сууц олон нийтийн бүс 9688 га • Үйлдвэрлэлийн бүс 110 га• Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 84 га• Тусгай зориулалтын бүс 54 га• Хамгаалалтын бүс 156 гаӨнөөгийн байдлаар 4925 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 418.6 га газар өмчилж, 123 иргэн зуслангийн зориулалтаар 8.6 га газар, 11 иргэн аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтар 5.3 га газар, 29 иргэн аж ахуйн нэгж ойжуулах зориулалтаар 71 га газар эзэмшиж байна. Мөн тус онд ашиглалтанд оруулсан хувийн орон сууц нийт 5692кв.м байна

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЭрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөрүүд, төслүүд

Сумын хөшөө дурсгал


Өлгий сумын төвд 1939 онд Халх голын дайнд оролцож эх орныхоо төлөө алтан амиа зориулсан улсын баатар Мазимийн Икейд зориулж 1985 онд босгосон хөшөө ууган сургууль болох 1-р сургуулийн өмнө байрлаж байгаа бол, 1921 онд Цагаан гвардын эсрэг Mонголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Толбо нуурын дэргэд хийсэн баатарлаг тулалдаанд ам үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн партизануудын дурсгалд зориулж 1957 онд босгосон найрамдалын хөшөө хотын төв талбайд, Улс орны хөгжил дэвшилд өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байсан төр нийгмийн зүтгэлтэн 6 хүний цээж барималууд байдаг бөгөөд казах ард түмний түүх, соёлын үнэт зүйлсийг орон нутгийн Музейд байрлуулсан болно.

Сумын онцлог


Өлгий хот нь Баян-Өлгий аймгийн Засаг захиргаа, боловсрол соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, үйлдвэр үйлчилгээний төв нь юм.Эдийн засгийн хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуйн бус үйлдвэр үйлчилгээ юм.Бусад сум орон нутгууд нь өргөн уудам газар нутагтай байгаа бол Өлгий хот нь хамгийн бага газар нутагтай.Аймгийн нийт хүн амын 1/3 нь буюу 30 орчим хувь нь сумын төвд амьдардаг.Монгол Улсын хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн станцын хамгийн өндөр 350 м цамхаг Өлгий сумын төвд байрласан байна.Орос улсын хилд ойрхон, гадаад худалдаа эрхлэхэд таатай нөхцөлтэй.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.878264000
Эрүүл мэнд: 0.803138333
Эдийн засаг: 0.336031428
Бусад: 0.835985000
Дэд бүтэц: 0.378333333
Байгаль орчин: 0.500000000


Баян-Өлгий аймгийн өмнө хэсэгт:Улаанбаатар хотоос 1686 км,Аймгийнхаа төвөөс км зайд байрладаг. 


Манай орны Монгол Алтайн нурууд нь дэлхийн бөмбөрцөгийн сэрүүн бүсэд эх газрын төв хэсэгт орших далайн түвшнөөс дээш өндөрт өргөгдсөн уулархаг гадаргатайн улмаас хатуу ширүүн өвөлтэй, халуун зунтай бөгөөд барилга байгууламжийн төлөвлөлтөд мөрдөх уур амьсгалын бүсчлэлээр 2-р бүсэд хамаарна.1 дүгээр сарын дундаж температур -32,5°С7 дугаар сарын дундаж температур +22.5 °СЖилийн дундаж салхины хурд 2-5 м/сЖилийн хур тунaдасны нийлбэр 111 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 625,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 387, сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 237, сая төгрөгөөс орлого нь бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 625,0 сая төгрөг байна. Нийт зардлын 65,7 хувь нь цалин, 7,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 18,9 хувийг урсгал шилжүүлэг, 7,9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцӨлгий сумын “Аватекс Хайнар” ХК нь ноос, ноолуурыг самнан угааж анхан шатны боловсруулалт хийж, бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг.“Аватекс Хайнар” ХК, Мах боловсруулах “Мах-маркет, “Ет транзит”, “Зергер” зэрэг үйлдвэрүүд жилд 1386,3 сая төгрөгийн борлуулалт хийдэг бол нүүрс болон вольфром олборлодог “Хайнар” ХК жилд 1330,7 сая төгрөгийн, мөн өлөн гэдэс боловсруулах “ХанБүргэд” ХХК жилд 374,5 сая төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд материал техникийн бааз нь баруун бүст тэргүүлэгч түвшинд хүрсэн байна.Өөрийн аймгийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай барилгын ханын материал, блок тоосгоны хэд хэдэн үйлдвэр, хөнгөн-хүнсний ЖДҮ үйлчилгээний нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон үр нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Тус онд Өлгий сум нийт 32,0 га талбайгаас 200,0 тн төмс, 18,8 га талбайгаас 190,1 тн хүнсний ногоо хурааж авсан.

Цахилгаан хангамж


Сум нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч авдаг баруун бүсийн Эрчим хүчний системд холбогдсон, 241 км кабелийн цахилгаан дамжуулах шугамтай. ШКОД-65-350 маркийн 4 генератор бүхий дизель станц нөөцөнд байна.

Ариутгах татуурга


Ариутгах татуургын 6 насостай, 25 км урт бохир усны шугамтай, хоногт 2700м3 бохирын ус түрэх хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд байгалийн биологийн байгууламжийн цэвэрлэгээний түвшин 84 хувь, 2ш лагийн талбайн хэмжээ нь 15м х 15м, 19 ш картны талбайтай, хэмжээ нь 30 х 60 м байдаг.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 60 айл, 40 айл, 36 айл, 24 айл, 12 айлын зэрэг 2-5 давхар нийтийн орон сууцанд 460 айл өрх амьдардаг бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 7 хувийг эзэлж байна. Үлдсэн 93 хувь нь гэр хороололд амины хашаа байшинд амьдардаг. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 10 сургууль, 2 бага, нийт 13 сургуульд өдрөөр суралцагчдын тоо нь 7417. Төрийн өмчийн сургуульд 6647 сурагчаас, эмэгтэй 3362, хувийн хэвшлийн сургуулийн 800 сурагчийн 351 нь эмэгтэй суралцагч байна.СӨБ-ын хамран сургалт 80,2 хувь байна.

Цэцэрлэг


5-р багийн төвд байршилтай100 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай, 180 одоо хүүхэд хүмүүжиж байна.24 багш ажиллагчидтай1960 ашиглалтанд орсон Тоосгон хийцтэй 500м2 Инженерийн төвлөрсөн хангамжтай, зориулалтын барилга Өлгий сумын төвд улсын төсвөөр санхүүждэг 12 цэцэрлэг байрладаг бөгөөд 3 цэцэрлэг инженерийн төвлөрсөн хангамжтай. 9 цэцэрлэг гэр хорооллын дунд байршилтай бөгөөд, стандартын шаардлага хангадаггүй, багтаамж муутай барилгууд юм.Өлгий хотын төвд байрлалтай цэцэрлэгүүдийн хүчин чадал нь 1420 байгаа бол одоогоор 2459 хүүхэд хүмүүжиж байна. Эдгээр 12 цэцэрлэг 335 ажиллагчидтай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 160 ортой нэгдсэн эмнэлэг, 50 ортой амаржих газартай.2012 онд амьд төрсөн хүүхдийн тоо 708. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 7, эхийн эндэгдэл 3 байна.Нийт өвчлөлтийг авч үзвэл халдварт өвчлөлт 105, осол гэмтэл 11 байна.

Соёл спорт


2010 онд 800 хүний суудалтай спорт цогцолбор, 1992 онд 520 суудалтай Хөгжимт драмын театр тус тус ашиглалтанд орсон. Тус барилгад урлагийн тоглолт, үзэсгэлэн, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.

Биеийн тамир спортын цогцолбор


Биеийн тамир спортынцогцолбор нь А ба Б заалтай . А заалнь 2010 онд ашиглалтанд орсон 800 хүний суудалтай, хамгийн орчин үеийн хийцтэй, тохилог, чанар сайтай барилга юм.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 745, үүнээс эмэгтэй 265 буюу 35,6 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28,1 хувь нь дээд, 6,4 хувь нь техник мэргэжлийн, 23,2 хувь нь бүрэн бус дунд, 2,9 нь тусгай дунд, 31,8 хувь нь бүрэн дунд, 7,6 хувь нь бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


Засаг даргын тамгын газрын барилга 1979 онд ашиглалтанд орсон.Нийт талбай 240 м2. Хоёр давхар тоосгон ханатай, угсармал төмөр бетон хучилттай, тэг дөрвөлжин хэлбэртэй барилга юм. Анх МХЗЭ-ийн аймгийн хорооны конторын зориулалтаар баригдсан. 26 ажиллагчидтай. Тиймээс энэ байранд ЗДТГ-ын нийт ажилтан, ажиллагчид, Багийн Засаг Дарга нарын хамт багтах боломжгүйгээс тус барилгыг 3 давхар болгож өргөтгөх шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


1. Бүргэдийн тоноглол, хэрэгслэл2. Адууны казы3. Казах ааруул4. Домбор болон үндэсний язгуур урлагийн хөгжмүүд5. Гар хатгамал, гар урлалын төрлүүд6. Казах ширдэг7. Үндэсний хувцасны төрлүүд

Сумын хөгжлийн зорилт


Өлгий сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлж, сумын төвийг үйлдвэр, соёл, шинжлэх ухаан, бизнес, үйлчилгээний төв бүхий хотын статустай болгож,иргэдийн амьдралд таатай орчинг бүрдүүлэхийнтулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: 1. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх.2. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцээр хангах, тохижуулах3. Аялал жуулчлалын чиглэлийн үйлдвэр үйлчилгээг түлхүү хөгжүүлэх 4. Барилга угсралт, барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх.