ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум нь хууянаар сэцэн хан аймгийн Мэргэн гүний хошууны нутагт 1923 онд Өндөр цагаан уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан. 1925 оноос Сэцэнхан аймгийн Засаг захиргааны зохион байгуулалт хийхэд Дэлгэрхаан сум болгон өөрчлөгдсөн. Хөвчийн Жонон Вангийн хошууг 10 гаруй сум болгон шинээр зохион байгуулахад Дэлгэрхаан нэртэй сум хоёр болсон байна. Үүнийг ялгахын тулд газар нутгийн байрлалаар нь Хойд Дэлгэрхаан, Өмнөдэлгэр хаан гэж нэрлэсэн бөгөөд сүүлд “Хаан” нэр нь хасагдаж Өмнөдэлгэр гэж нэрлэгдсэн түүхтэй. 1956 онд Гурван баян сумын баруун тал, 1974 онд Хэнтий /Хойд Дэлгэрхаан/ сум, 1999 онд Хурхын сангийн аж ахуй буюу Гурван баян сумтай нийлж одоогийн Өмнөдэлгэр сум болж өргөжсөн. 2011 онд Зүүн бүсийн “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ” сумаар шалгарсан. Наран, Баянзүрх, Хэнтий, Тал булаг, Чандган, Төв, Хурх тосгон гэсэн 7 багийн нийт 1621 өрхөд 5252 хүн амьдардаг. 


Нутгийн хойд хэсэг нь бүхэлдээ Хэнтийн нурууны уулс юм. Энд орших Хэнтий ханы нурууны оргил далайн төвшнөөс 2452м өндөр, мөн Хэнтий ханы араар далайн түвшнээс 2298м өндөр Дуут Ян, 2278м өндөр Их Сүүхлэг, 1818м өндөр Цонжийн чулуу, 1754м Бөхөгцагаан, 2098м Бэрэгчин Ян, 2362м өндөр Бурхан Халдун, 2007 м өндөр Цүүц, 1958м өндөр Их Даваа уулууд байхаас гадна сумын хилийн зүүн хойшоо огтолон гарч байгаа цэгт далайн түвшнээс 100 орчим метрт байдаг. Минж гол түүний цутгалан Номт, Гачуурт, дээд, доод Кумыр, Минж, Ихнихлэг, Ихолонт, Нарт, Өнгөлжит голууд, Онон гол түүний цутгалан Өвөр нарт, Дээд тарс, Улаан байц, Дунд тарс, Хэрлэн гол түүний цутгалангуудИлүүр, Богд, Их ар, Бага ар, Зүүн салаа, Эдига, Тэнүүн түүний цутгалан Арэл гэн, Цагаан тэмээт, Зүлэгт, Орц, Бархын гол түүний цутгалан Сайхан гол, Мнадал, Хурхын гол түүний цутгалан Жаргалант, Өвөр элгэн, Баруун баян, Баян, Дунд баян болон Мөрөн гол түүний цутгалан Тэнхлэг зэрэг олон гол горхи урсана. Өмнөдэлгэр сумын нутгийн хойд хэсгийн Хэнтий хан уулын ар өврийн нутаг нь манай орны гол мөрний сүлжээ хамгийн нягт, хамгийн их намгархаг нутгийн нэг юм. Сумын нутагт Хангал, Хар, Хөх, Шар, Цэгээн, Жаргалант, Мандал нуурууд бий. Хан Хэнтийн уулсад мөстлөгийн гаралтай Хэнтий зэрэг нуурууд бий. Сумын нутагт төмрийн найрлагатай Зүрт, гидрокарбонат кальцийн төрлийн найрлагтай Улаан булаг, гидрокарбонат кальци, натрит төрлийн найрлагатай Өвөр элгэний гидрокарбонат хлорид натрийн найрлагатай Барх, Онон зэрэг рашаануудтай. 


Нийт газар нутгийн хэмжээ 1087652 га

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 332559 толгой мал, 914 малчин өрхтэй. Хэнтий аймгийн газар тариалангийн талбайн 80% нь манай суманд байдаг.

Зам тээвэр


Сум нь Мянганы замд 55км ойрхон. Сумын төвдөө 2,5км сайжруулсан шороон замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвийг ундны усаар хангадаг 1 гүний худагтай. Ундны усаа зөөврөөр хэрэглэдэг. Зөөврийн 5 усан сантай. Ундны усны эрүүл ахуйн шаарддагад тохирохгүй 2 гүний худагтай. Усан сангуудыг тохижуулах, цэвэршүүлэх төхөөрөмж тавих шаардлагатай. Ундны ус шохойлог ихтэй.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц, барилга байгууламж байхгүй. 1951-1961 онд баригдсан 2 айлын, 1 айлын сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 36 бүлэгт 1005 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 13 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь. 12 жилийн сургууль 58 багш, 30 ажилтантай.  Төрийн өмчийн 14-р цэцэрлэгийн үндсэн сургалтанд 8 бүлэгтэй 242 хүүхэд, гэр цэцэрлэгт 105 хүүхэд, ээлжийн бүлэгт 42 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Цэцэрлэгийн багш нарын 66,6 хувь нь мэргэжлийн багштай. 

Дотуур байр


1977 онд ашиглалтанд орсон2010 онд их засварт орсон 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайДээврийн чанар муу гоождог, дээвэр хана завсар цан цохидог, сантехник систем хуучирсан, тасгууд хүйтэн 

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 15 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сантай, 4 их эмч, 16 эмнэлгийн тусгай мэргэжилтэнгүүдтэй. 2012 онд 111 хүүхэд мэндсэн үүнээс суманд 58 нь мэндэлсэн. Нийт өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, хоол боловсруулах эрхтэн тогтоолцооны өвчлөл эзэлж байна. 

Соёл спорт


Барилгын чанар муудсан 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварт орно.1977 онд ашиглалтанд орсон 250 суудалтай соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байсан. Шинээр соёлын төвийн барилга барих шаардлагатай хүн ам олонтой. 20 хүний суудалтай номын сантай. 2011 онд баригдсан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. 

Ажилгүйдэл ядуурал


Сумын хөдөлмөрийн насны 2200 хүнээс төсвийн байгууллагад 199, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1735, ажилгүй 266 иргэн байна. Ажилгүй 266 иргэнээс ХЭА-д бүртгэлтэй ажил идэвхитэй хайгч 62 байгаа нь нийт ажилгүй иргэдийн 23,3 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролоор нь авч үзвэл дээд боловсролтой 27 иргэн, тусгай дунд боловсролтой 8, бүрэн дунд боловсролтой 16, бүрэн бус дунд боловсролтой 7, бага боловсролтой 4 иргэн байна.  Сумын 1310 өрхөөс амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой 268 өрх байна. Үүнээс 238 өрх ядуу, 30 өрх нэн ядуу өрх байгаа нь нийт өрхийн 20,4 хувийг эзэлж байна. 

Засаг даргын тамгын газар


1973 онд ашиглалтанд орсон угсармал барилга. 42 ажилчидтай.2007 онд их засварт орсон Барилгын чанар муудсан 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварт орно.

Сумын сор бүтээгдэхүүн


Иж бүрэн сийлбэртэй гэр

Сумын хөшөө дурсгал


Дунд Жаргалантын буган хөшөө нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн нутагт, Дунд Жаргалантын голын хөндийд хойд өргөргийн 48011?56”, зүүн уртрагийн 109035?43” –ын солбилцолд нилээн хэдэн дөрвөлжин булшны хана буланд нь таван буган хөшөө оршино. Эдгээр буган хөшөөг хөх саарал өнгийн гантиг чулуугаар, бугыг нь зөвхөн хажуугаас нь ихэд гоолиг урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуйдуу төмбөгөр хондлойтой, богино сүүлтэй, урт нарийхан хөлтэй, хоншоорыг нь шувуу мэт урт нарийн, харин эврийг нь хээ угалз мэт дүрсэлсэн байдаг. Эдгээр хөшөө нь хүрэл зэвсгийн эцэс, төмөр зэвсгийн эхэн үед хамаарах бөгөөд эхэн үед хамаарах бөгөөд хожим дөрвөлжин булшийг хийхдээ буган хөшөөг ашигласан байна гэж судлаачид дүгнэжээ. 

Сумын онцлог


1. Мянганы замд 55км ойрхон 2. Харилцаа холбооны 5 салбар үйл ажиллагаа явуулдаг 3. Банк, санхүүгийн ХААН банкны 2, Хадгаламж банкны салбар болон «Зоос хүрд» ХЗХ-той 4. Улсын стратегийн газар болох ховор металын орд газартай /Өндөрцагаан, Мөнгөн өндөр/ 5. Чулуун нүүрс, шохойн чулуу, барилгын тоосгоны нөөц орд газартай 6. Ерөнхий боловсролын 2 сургуулъ, 2 цэцэрлэг, 2 Соёлын төвтэй, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан 7. Хүн эмнэлгийн 6, 15 ортой 2 салбартай, бүх багийн төв эмчтэй, 3 баг эмчийн байртай, хувийн эмнэлэгтэй. Эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан 8. Эмнэлэг, сургуулъ туслах аж ахуйтай 9. Эмийн эргэлтийн сан 2, хувийн эмийн сантай 10. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 600 өрхийг уламжлалт анагаах ухааны “Өрхийн эмийн сан”-аар хангасан. 11. Хэнтий аймгийн газар тариалангийн эргэлтийн талбайн ¾ нь тус суманд байдаг. 12.Аялал жуулчлал хөгжих боломжтой  13. Малын тоогоор улсад тэргүүлдэг 14. Мал эмнэлгийн 2 салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Малын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 100 гаруй өрхийг “Өрхийн эмийн сан”-аар хангасан. 15. Хэнтий аймгийн тариалангийн эргэлтийн талбайн 80 орчим хувъ нъ байдаг. 16. Нийтийн ахуйн үйлчилгээний салбар хөгжсөн. /үсчин, зурагчин, гутал засвар, оёдол/ 17. Олон улсын 10 төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. 18. Ойн 24 нөхөрлөл, малчдын 6 бүлэг байгалъ орчныг нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг   Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд дэд бүтэц, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх байгаль, нийгэм эдийн засгийн таатай нөхцөл бүрдсэн.   

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.454832000
Эрүүл мэнд: 0.611703333
Эдийн засаг: 0.264095714
Бусад: 0.649365000
Дэд бүтэц: 0.186650000
Байгаль орчин: 1.000000000


Хэнтий аймгийн Хойд хэсэгт:• Улаанбаатар хотоос 280 км• Аймгийн төвөөс 110км зайд байрладаг.Хойгуураа ОХУ-тай 50 орчим км газраар, зүүн талаараа Батширээт сум, Биндэр сум, зүүн урдуураа Мөрөн сум, Баруун талаараа Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдууд, баруун хойд талаараа Төв аймгийн Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймагтай хиллэдэг. 


Зуншилга сайхан, дулаан өвөлтэй. • 1 дүгээр сарын агаарын дундаж температур -21,2 0С• 7 дугаар сарын дундаж температур +18,0 0С• Салхины дундаж хурд 3м/с• Жилийн хур тундасны нийлбэр 181,3 мм


Сумын хэмжээнд нийт 42 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж 18,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 6,8 сая төгрөг, аймагт 148,2 сая төгрөг, орон нутагт 75,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.  Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд дэд бүтэц, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх байгаль, нийгэм эдийн засгийн таатай нөхцөл бүрдсэн.

Газар тариалан


Сумын хэмжээнд 7389,4 га газар тариалангийн эргэлтийн талбайтай үүнээс 7274,9 га-д үр тариа тариалж 7280,8 тонн ургац, 114,5 га-д төмс хүнсний ногоо тариалж 1247 тонн ургац хураан авсан.

Цахилгаан хангамж


Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Малчин өрхийн 80 гаруй хувь нь нарны цахилгаан үүсгэвэрээр хангагдсан.

Дулаан хангамж


Төсвийн 5 байгууллага харъяа уурын зуухтай. Хурх тосгоны төсвийн байгууллагууд төвлөрсөн уурын зуухтай. 

Шилжилт хөдөлгөөн


Өмнөдэлгэр сумын хүн ам 5252, үүнээс эрэгтэй 2664, эмэгтэй 2588, 0-17 насны хүүхэд 1942 хүн амын 37%, хөдөлмөрийн насны 2801 хүн 53%, ахмад настан 509, хүн амын 10% байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


1977 онд ашиглалтанд орсон 2010 онд их засварт орсонБарилгын суурь муудаж, хана дээврийн хооронд засвар үүсч дулаан алддаг, анги танхим хүйтэн цантдаг, чийгтэй дээвэр муу 

Цэцэрлэг


100 хүүхдийн шинэ цэцэрлэг хуучин цэцэрлэг 14-р цэцэрлэг Төвийн багт оршдог150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 242 хүүхэд хүмүүжиж байна. Ээлжийн бүлэгт 42 хүүхэдГэр цэцэрлэгт 10534 багш, ажилчинтай100 хүүхдийн шинэ цэцэрлэг нь дээврээс ус гоожино. Суурь нь хагарал үүссэн МХГазрын барилгын улсын байцаагчийн дүгнэлтээр засвар хийх шаардлагатай, гал тогоо нь мөөгөнцөрдсөн. 50 хүүхдийн хуучин цэцэрлэг нь 1974 онд ашиглалтанд орж, 2004 онд их засвар хийгдсэн. 2012 онд МХУБайцаагчийн дүгнэлт гарч их засварт орох шаардлагатай гэсэн дүгнэлт хийгдсэн. Шинээр 150 хүүхдийн цэцэрлэг барих шаардлагатай. Сумын нийт СӨНХ 389, үүнээс өдрийн бүлэгт 242 хүүхэд хамрагдаж байна. 

Эмнэлэг


 10 ортой шинэ эмнэлэг АмбулаториЭрүүл мэндийн төвТөвийн багт байрлалтай 15 ортой4 их эмч, нийт 32 ажилчидтай2010 онд шинээр баригдсан 10 ортой эмнэлгийн барилгатайЭмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй. Зөвхөн хэвтэн эмчлүүлэх зориулалтаар ашиглаж байна1976 онд ашиглалтанд орсон 2003 онд дээврийн засвар хийсэн хуучирсан бороо гоожидог эмнэлгийн 50 хувьд нь амбулаторийн тусламж үзүүлж байна. 

Соёлын төв


Соёлын төвТөвийн багт байршилтай 250 хүний суудалтай5 ажилтантай1977 онд ашиглалтанд орсон цутгамал төмөр бетон хучилттай, зориулалтын барилга. 2003 онд 10 сая төгрөгийн засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт 2009 онд 2 удаа гарсан. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүр ИТХурлаар хэлэлцэн батлуулдаг.  Өнөөгийн байдлаар 780 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 80,4 га газар өмчилж, 366 иргэнд өвөлжөө хаваржааны зориулалтаар 424 га, 57 иргэн, ААНэгж байгууллагад 44,9 га газар эзэмшдэг. Иргэн, ААНэгжид аялал жуулчлалын зориулалтаар 10 иргэнд 25,8 га, 79 иргэн, ААНэгжид 29672,3 га газар үр тариа, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшиж байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


1. Малын индексжүүлсэн даатгал2. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан4. “Вансэмбэрүү” өрхийн эмийн сан

Сумын сор бүтээгдэхүүн


“Нүнжиг” нэртэй цагаан идээ

Сумын хөгжлийн зорилт


Иргэн бүрийн эрүүл, аюулгүй, чинээлэг амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд:Хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгож, байгалийн нөөц бололцоонд тулгуурлан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэн, иргэд нь нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог “загвар сум” болно.Өмнөдэлгэр сумын хөгжилд, тэргүүлэх чиглэлүүд :Хүний хөгжилд суурилсан, иргэний нийгмийг байгуулах, иргэдийхээ тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, бүс нутгийн хэмжээнд хүний хөгжлийн хүчин зүйлийг тодорхойлсон загвар сум болохын тулд бид бүхэн дараах тэргүүлэх чиглэлүүдийг орон нутгийн хөгжлийн хүрээнд тодорхойлж байна.Хүний хөгжлийн индексыг тогтоож, иргэдийн оролцоотой иргэний нийгэм байгуулахЭрчимжсэн мал аж ахуйг уламжлалт мал аж ахуйтай хослуулан, газар тариаланг хөгжүүлэхТүүхэн болон байгалийн үзэсгэлэнт газруудын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхСургуулийн өмнөх, бага, дунд болон насан туршийн боловсролын агуулга, хэрэгцээг тодорхойлох Бүс нутгийн болон орон нутгийн шинжтэй үйлдвэрүүдийг байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхОрчин үеийн шинэ дэвшилтэт технологи, арга зүйг тухай бүрт нэвтрүүлэхБүс нутгийг холбосон хатуу хучилтат замын сүлжээ, сумын нэгдсэн дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны системийг бий болгож, сумын иргэдийн хэрэгцээг хангасан цэвэр усны үйлдвэр байгуулах