ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Норовлин сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн Хан аймгийн Эрдэнэ гүний хошуу Баян-Өлзийт, Ангирт, Онон, Жаргалант гэсэн 4 багийн нийт 710 өрхөд 2375 хүн амьдарч байна.Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 9-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог хүн амын нягтралаар бага сум юм.


Далайн түвшнээс дээш дундажаар 1300 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн уулсын зүүн өмнөд хэсэг, хамгийн өндөр цэг Хая дэлгархаан 1594 м, хамгийн нам цэг нь сумаас зүүн хойш 30 км-т 950 м сибирийн ойн төгсгөл багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 533350 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 93862 толгой малтайгаас 110 тэмээ, 9095 адуу, 10039 үхэр, 44766 хонь, 29852 ямаа байна. 

Зам тээвэр


Сумын төвөөс Хэнтий аймаг хүртэл сайжруулсан шороон замтай боловч эвдрэлд орж, ашиглах боломжгүй болсон байгаа. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 1 м3 багтаамжтай 2 усан сан, 50 м3/хоног хүчин чадалтай 2 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 2 цэвэршүүлэх төхөөрөмж бүхий усан сангаар ундны усаа түгээж байна. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 56,6 хувь нь залуу болон дунд насныхан, 36,7 хувь нь хүүхэд, 6,7 хувь нь хөгшид байна.

Орон сууц хангамж


1989 он баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 24 бүлэгт 256 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага суурь дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 22 хүүхэд суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдан байна.Хүүхдийн цэцэрлэгт 100, гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Жаргалант багт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна20 багш, ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Цаашид өргөтгөл хийж, инженерийн төвлөрсөн хангамжинд холбох шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЖаргалант багт байршилтай7 ортой2 эмч, 4 сувилагч нийт 22 ажиллагчидтай2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжгүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах талбайн норм стандартын шаардлага хангахгүй байгаа тул барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвЖаргалант багт байршилтай200 хүний суудалтай5 ажиллагчидтай1999 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус, аж ахуйн аргаар барьсан барилга. Хуучирч муудсан, соёлын үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо тааруу. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 4.5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 4,8 хувь байна. 304 малчин өрх, 9,8 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 56.6 хувийг эзэлж байна. Төрийн байгууллагад 99 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Норовлин сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулхаар төлөвлөж байна.2012 оны байдлаар 76 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 7 га газар өмчилж, 92 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 92 га газар, 2 иргэн амралт, аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар, 5 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 3530 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөнд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөлСум хөгжүүлэх сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


1. Хөшөө дурсгалын нэр: Дорнын их яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй агсанд зориулсан дурсгалын хөшөөБайгуулагдсан он:2011 онХөшөө, дурсгалын намтар:Засаг дарга О.Түвшиндэмбэрэлийн санаачлагаар, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийн сайн санаат хүмүүсийн хандиваар босгосон.2. Хөшөө дурсгалын нэр: Сэтгүүлч, зохиолч Далхаагийн Жамбаа агсанд зориулсан дурсгалын хөшөөБайгуулагдсан он:2012 онХөшөө, дурсгалын намтар: Сумын ахмадын хороо, үр хүүхдүүдийнх нь санаачлагаар, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийн сайн санаат хүмүүсийн хандиваар босгосон.

Сумын онцлог


Хэнтий аймгийн Норовлин сум нь төв суурин газраас алслагдсан, ашигт малтмалын баялаг ордтой, газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд таатай уур амьсгал бүрдсэн нутаг. “Монголын нууц товчоо”-нд нэр дурдагддаг түүхийн дурсгалт газрууд олон байдаг тул аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Мөн Өндөрхаанаас Дорнод аймгийн Баян Уул сумын ОХУ руу гардаг Ульханы боомт хүрэх зам манай сумын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрдөг нь манай сумын хөгжих боломжийг бүрдүүлдэг онцлог давуу талтай юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.668379000
Эрүүл мэнд: 0.797931666
Эдийн засаг: 0.327765714
Бусад: 0.653185000
Дэд бүтэц: 0.198583333
Байгаль орчин: 1.000000000


Хэнтий аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 533 км, Аймгийн төвөөс 202 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Баян-Адрага, Батноров, Баян-Овоо, Дадал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан Овоо, Хөлөнбуйр сумдтай хиллэдэг.


Зундаа нарлаг, хур бороотой, өвөлдөө цас их унадаг.1 дүгээр сарын дундаж температур -21,8 С7 дугаар сарын дундаж температур +19,3 Сжилийн дундаж салхины хурд 2-4 м/сжилийн хур тунадасны нийлбэр 220-230 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 251,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 4909 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 75,1 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 216,67 сая төгрөг байна. Нийт зардлын 63 хувь нь цалин, 7,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29,1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 16,3 сая, аймагт 82,0 сая, орон нутагт 75,1 сая нийт 173,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 1220,6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 9,7 хувьд нь төмс, хүнсний ногоо, 90,3 хувьд нь улаан буудай тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 15/04 квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн харьяа нийт 6 нам даралтын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоо 530 км, Өндөрхаан хотоос 200 км-т алслагдсан. Нийт хүн амын 43,5 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЖаргалант багт байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 256 хүүхэд суралцаж байна34 багш, ажиллагчидтай1996 онд ашиглалтанд орсон, барилгын чанар муудсан, анги танхимын хүрэлцээ муу тул сургуулийн барилгыг шинээр барих шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 58 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 526, осол гэмтэл 14, халдварт өвчлөлийн 17 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1999 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. 2011 онд ашиглалтанд орсон спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 11 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Анх 2007 онд байгуулагдсан суврага. Нутгийн иргэдийн мөргөл үйлддэг хийд байхгүй.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 45 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 62.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 4.4 хувийг дээд, 4.4 хувийг тусгай дунд, 75.6 хувийг бүрэн дунд, 11.2 хувийг бүрэн бус дунд, 4.4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЖаргалант багт байршилтай30 ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Ашиглалтанд орсноос хойш их засварт орж байгаагүй учир дээврээс ус гоождог, дулааны алдагдалтай, цахилгаан монтаж нь шаардлага хангахгүй болсон тул их засвар хийх шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын Бренд бүтээгдэхүүн нь уламжлалт сүү цагаан идээ, цөцгий, буриад талх, мод модон бүтээгдэхүүн, сур суран эдлэл, дээсэн эдлэл байна.  

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хөгжлийн жишиг сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг бий болгохИнженерийн барилга байгууламж, шугам сүлжээг бий болгох