Сумын хэмжээгээр нийт 143736 толгой мал, 380 малчин өрхтэй. Сумын хэмжээнд 2550 га газар тариалангийн эргэлтийн талбайтай үүнээс 2500 га-д үр тариа тариалж 100 га-д төмс хүнсний ногоо тариалж 650 тонн ургац хураан авсан.
Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Малчин өрхийн 90 гаруй хувь нь нарны цахилгаан үүсгэвэрээр хангагдсан.
Төсвийн 3 байгууллага харъяа уурын зуухтай. Цэцэрлэг болон Соёлын төв нь ердийн галалгаатай.
Малын индексжүүлсэн даатгалЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан Тэгш дүүрэн хөтөлбөр
Боловсрол: | 0.730044000 |
Эрүүл мэнд: | 0.830191666 |
Эдийн засаг: | 0.309780000 |
Бусад: | 0.484075000 |
Дэд бүтэц: | 0.266466666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Далайн түвшнээс дээш 1600 метр өргөгдсөн, Төв азийн хойд хагас Монголын өргөн уудам нутгийн зүүн хагаст Хэнтийн уулархаг нутгийн шувтрах үзүүр, Хэрлэн голын хойд биеэр нутагтай Мөрөн сум бүхэлдээ тал хээрийн бүсд багтдаг.
Тус сумын нутагт жилд 160 мм хур тунадас ордог. Салхины дундаж хурд 4,6 м/с, Агаарын дундаж температур -1+2 градус, хамгийн халуун нь 6-н сард +32,8 градус, хүйтэн нь 12-1 сард -48,2 градус хүрдэг.
Сумын хэмжээнд нийт 12 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааныхаа орлогоос улсын төсөвт 2,4 сая төгрөг, аймгийн төсөвт 2,7 сая төгрөг төвлөрүүлж иргэд хөдөлмөрчидөд Мал эмнэлгийн үйлчилгээ болон хүнс, барааны дэлгүүрээр үйлчилгээ үзүүлж байна.Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд дэд бүтэц, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх байгаль, нийгэм эдийн засгийн таатай нөхцөл бүрдсэн.
Сум нь Мянганы зам дагуу байрласан. Сумын төв болон Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвийг ундны усаар хангадаг 1 гүний худагтай. Ундны усаа зөөврөөр хэрэглэдэг. Нэг байгууллага, хоёр өрх хашаандаа гүний худагтай. Ундны ус шохойлог ихтэй.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц, барилга байгууламж байхгүй. 1964 -1972 онд баригдсан 2 айлын сууцууд, өөр зориулалтаар баригдсан /БАМ-н барилга/ ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд төдийгүй албан байгууллагууд үйл ажиллагаагаа явуулсаар байна.