Далайн түвшнээс дээш 1631 м өндөрт оршдог. Хэнтийн хойд болон зүүн хойд хэсэгт томоохон уул толгод босох бөгөөд Хэрлэн голын сав газарт байршилтай. Газар хөдлөлийн эрчим 5-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 380878 га
Сумын хэмжээнд 927 мал бүхий өрх, 467 малчин өрхөд 229085 толгой мал байгаагаас тэмээ-321, адуу-11252, үхэр-13859, хонь-109726, ямаа-93927 толгой малтай. 319.7 га бэлчээрийн талбай, 9.6 га хадлангийн талбайтай, тариалангийн талбай 33,5 га байна. Мал эмнэлэг үржлийн чиглэлээр 5 аж ахуй нэгж нь малыг урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга хэмжээнд 123,8 мянган толгой малыг хамруулсан байна. Мал аж ахуй, фермийн чиглэлээр 8 иргэн, аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бэлчээрийн усан хангамж нийт 82 уст цэгээс инженерийн хийцтэй худаг 82, энгийн уурхайн худаг 25 бэлчээрт ашиглагдаж байна.Үүнд:Сумын хэмжээнд 8 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 9 талх нарийн боовны цех, 1 зайрмагны цех, 1 сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд 229085 толгой малтайгаас 0.14 хувийг тэмээ, 4.91 хувийг адуу, 6.05үхэр, 47.9 хувийг хонь, 41 хувийг ямаа тус тус эзэлж байна.
Сумын газар 380,9 мянган га газар нутагтай.мянганы замын хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замтай аймгийн төв Өндөрхаан хот холбогдож Улаанбаатар хотоос 331 км зайтай хотод нийт 34 км замтайгаас 21,6 км нь хатуу хучилттай болно.
Дулаан хангамжийн хувьд Өндөрхаан хотыг том оврын 16 халаалтын зуухаар 160-ад аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн барилга обьект, мөн 8-72 айлын 34 орон сууц, 250 айлын амины орон сууцанд нэгдсэн халаалтаар хангаж байгаа ба цэвэр усны хангамжийн хувьд Хэрлэн голын эрэг дээр байдаг цэвэр усны эх үүсвэрийн 4 худгаас1000 м3 багтаамж бүхий нөөцийн сан 2-р өргөлтийн насос станцаас цэвэр усны хэрэгцээг хангаж байна. Өндөрхаан хотод иргэн олон нийтийн болон орон сууцны барилгуудаас гарч байгаа ахуйн урсгал усыг зайлуулах төвлөрсөн ариутгах татуургын шугам сүлжээ,насосны станц, цэвэрлэх байгууламж ажиллаж хоногт дундажаар 1100 м3 бохир усыг зайлуулж механик цэвэрлэгээ хийдэг бөгөөд цэвэрлэгээний үр дүн 40-50 хувь байнаХолбоо мэдээллийн хувьд Германы хөрөнгө оруулалтаар EWSD маркийн тоон системээр ажилладаг станц ашиглалтанд оруулан 1640 хэрэглэгчтэйгээр ажиллан хотын хэмжээнд 2-4 эгнээ сувагчлалтай тосон шахалттай кабель,сувгаар хэрэглэгчийг хангаж байгаа ба мөн зүүн бүсийг дамнасан шилэн кабелийн суваг ашиглалтанд орсноор үүрэн телефоны “Мобиком, Скайтель, Юнитель, Жи мобайлын болон FZ, интернетийн үйлчилгээгээр бүрэн хангаж байна.Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30м3 багтаамжтай 2 усан сан, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 9 ус түгээх байрнаас усаа авч байна.
Хэнтий аймгийн Өндөрхаан хот нь зүүн бүсийн тулгуур төв хот бөгөөд 1840 онд анх Шолой цэцэн хааны ордон баригдсан тэр үеэс түүх эхэлдэг гэж үздэг.1923 оноос Хан Хэнтий уулын аймгийн төр захиргаа, олон нийтийн төв болж улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1962 оны 6 дугаар сарын 20 ны өдрийн 174 дүгээр зарлигаар анх Өндөрхаан хот болж хөгжиж ирсэн түүхтэй. Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан хотын ерөнхий төлөвлөгөөг Инженер Геодези ХХК боловсруулан Монгол Улсын Засгийн 201 дугаар тогтоолоор батлуулан мөрдөгдөж байна.Хэрлэн сум газар нутаг 380,9 мянган га ,Өндөрхаан хот 12,5 мянган га газар нутагтай.Хэрлэн сум, 2012 оны хүн амын тоогоор 19317, мянган хүн ам тоологдсноос Өндөрхаан хотод 17242 хүн ам байгаа нь нийт хүн амын 89,2 хувийг эзлэж байна.. 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуулиар сумын статустай болсон бөгөөд одоо засаг захиргааны 8 багаас бүрдсэн 2 тосгонтой 2012 оны хүн амын тооллогоор нийт 18,2 мянган хүн ам,4,1 мянган өрхтэй үүнээс 53,4 хувийг 30 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг.Хотын нийтийн болон ачаа тээврийн үйлчилгээг 20 гаруй аж ахуйн нэгж 150 гаруй хувиараа тээвэр эрхлэгч хийж жилдээ 60-аад мянган зорчигч , 250-аад мянган тонн ачаа тээвэрлэж байна.Иргэдэд газар өмчлөн авсан тухай тодорхойлолт өдөрт дунджаар 12-14,нийтдээ 1400-д иргэнд бичиж газар өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын бүрдлийн талаар зөвлөгөө өгч ажилсан. Монгол улсын газар өмчлөх хуулийн дагуу шинээр газар өмчлөх болон хуучин хашааны газраа өмчлөх өргөдөл 624 хүлээн авч хянаж үзээд Аймгийн Засаг даргын 20 удаагийн захирамжаар 512 иргэнд өмчлөх захирамж гаргаж кадастрын зураглалд оруулсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх 29 өргөдөл хүлээн авч хянан үзээд Сумын Засаг даргын 7 удаагийн захирамжаар 21 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэгдсэн захирамж гаргасан. Хөдөө аж ахуй газар тариалан үйлдвэрлэлийн чиглэлээр Өлзийт тосгоны төвд “Sunday Agro” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар 3000 га газрыг, дуудлага худалдаагаар 2003 га газрыг, мөн дуудлага худалдаагаар “Ногоон цэцэгт” ХХК-д 1000 га газрыг тус тус дөрвөн удаагын захирамжаар нийтдээ 6000 га газрыг сумын ИТХ-н тогтоолын дагуу эзэмшүүлсэн. Сумын газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөний дагуу Сумын Засаг даргын 4 удаагийн захирамжаар 67 иргэнд газар эзэмших захирамж гаргаж газар дээр нь хэмжилт хийж, гэрчилгээ бичиж гэрээ байгуулан ажиллалаа. Мөн Өндөрхаан хотын төвд 5 удаагийн газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулж төсөвт нийтдээ 144200000 сая төгрөгний орлого оруулж дуудлага худалдаанд ялагч болсон иргэн ААНбайгуулагуудад газрыг эзэмшүүлсэн. Хүнсний ногооны зориулалтаар 98 иргэнд 0.1 га газрыг эзэмшүүлж гэрчилгээ бичиж гэрээ байгуулан ажиллалаа. Өндөрхаан хотын нутаг дэвсгэрт иргэдийн эзэмшил өмчлөлийн газар дээр 170-д удаа хэмжилт хийж асуудлыг шийдвэрлэн зохих хариуг өгч ажиллалаа. Сумын ИТХ-д Сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон ГЗБЕТ-нд өөрчлөлт оруулах 11 асуудал оруулан 4 тогтоол гаргуулан хэрэгжилтийг ханган Сумын Засаг даргын 6 удаагын захирамж гаргуулан ажиллаж байна. Хэрлэн сумын хэмжээнд газар шинээр эзэмших болон газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх захирамжийн дагуу нийтдээ 56 иргэнд газар эзэмших гэрчилгээ бичиж гэрээ байгуулан газар дээр хэмжилт хийж кадастрын мэдээллийн санд оруулсан.
Хэнтйи аймгийн Дадал сумын олонхи иргэд нь буриад зон олон байдаг.Голлох брэнд бүтээгдэхүүн болох буриад талх, улаан тоосго юм.Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны жилд 2,5 сая тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн бүтээгдэхүүн болж 2006 онд аймгийн брэнд бүтээгдэхүүн, "Зүүн бүс- Түншлэл 2007" үзэсгэлэн худалдаанд шалгарч шагнагдаж байсан.
ХЭРЛЭН СУМ ӨНДӨРХААН ХОТОДЗДТГ-ын байранд их засвар хийх /Халаалтын систем, дулаалгын ажил/, камержуулах, тоног төхөөрмжийг үе шаттайгаар шинэчлэх, цайны газрын байрыг засварлаж тохижуулах, “Иргэний танхим байгуулахСумын Засаг даргын тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний газар аж ахуй автограж барих, замын хавтан бродюур хийх үйлдвэр ашиглалтанд оруулахЕБС-ийн хичээлийн болон дотуур байрны их засварын асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэхХэрлэн сумын Соёлын төвийн байранд урсгал засвар хийх /хаалга, цонх солих, хэсэгчилж гэрэлтүүлэгт засвар хийх, номын сангийн номын фондыг нэмэгдүүлж, интернет үйлчилгээний орчин бүрдүүлэх ОНӨХТҮГ-т бүтцийн өөрчлөлт хийх, шинээр хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах ,төвлөрсөн цэг, хот тохижилтод ажиллах ковш том оврын автомашин худалдан авах5,8-р багийн хэсгийн цагдаагийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэхӨвсний аюулгүйн фонд бий болгохУурын зуухыг үнс баригчтай болгохШинээр худаг гаргах болон одоо байгаа барилга обьектод ус түгээх системийг бий болгож ажиллахДэд бүтэц, хот тохижилт, байгаль хамгааллын болон бусад чиглэлээр нийтийг хамарсан ажилд жилд 200-аас доошгүй хөдөлмөр эрхлээгүй иргэдийг түр болон бүр ажлын байраар хангаж ажиллах Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан хотын ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгавар болон шинэчилсэн төлөвлөлтийн санал эскизийг боловсруулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх Өндөрхаан хотын төлөвлөгөөг шинэчлэн ”Шинэ Өндөрхаан” хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж,Өндөрхаан хотыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх.Хотын замын гурав ба дөрвөн уулзварт гэрлэн дохиог шинээр тоноглон суурилуулж, мөн уулзварыг камержуулах, камерын тоног төхөөрөмжийн талаар судалгаа хийж, камержуулах, тоног төхөөрөмжийн талбайн зураглал тооцоо боловсруулан, удирдлагын схем зэрэг шаардлагатай ажлыг үе шаттай хамтран хийхГудамж зам талбайд суурьлагдсан гэрлүүдийн гэмтэж шатсан лампуудыг солих, зарим гэрлийн шонг тэгшлэх, хайсыг будах, замын бродюр будах, гарцын тэмдэглэгээг шинэчлэхХуучин “Чингис”-ийн хөшөө байсан суурин дээр тугны өндөрлөг хийх1. Монгол улсын туг далбаа2. Хэнтий аймгийн туг3. Хэрлэн сумын тугӨндөрхаан хотод хүнсний ногооны стандартыг хангасан зоорь байгуулах, жимсний аж ахуйг хөгжүүлэх, Хүлэмжний аж ахуйг шинээр байгуулж эрт ургацын ногоогоор хангахӨндөрхаан хотын орчимд 1000 айлын орон сууцны хотхон байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангахХотын төвийн болон зах хэсгийн гудамж талбайг өргөтгөн сайжруулах бодлого барин явган замыг 2 м-ээс доошгүй өргөнтэй хийж орчныг нь жишиг байдлаар тохижуулах ажлыг өрнүүлэхХотын ногоон байгууламжийн хийц дизайныг өвөрмөц байдлаар засалт хийж тордолтыг тухай бүрд хийх, жил бүр нэмэгдүүлэн олон төрлийн ургах чадвартай суулгацыг талбайд зөв зохистой байрлуулан, нэрэмжит болгох ажлыг дэмжиж ажиллахХотын хуучин барилга байгууламж орон сууцны барилгын болон гудамжны дагуу байрласан ААНБ-ын фасад өнгө төрхийг сайжруулах ажлыг дэс дараатай хийх. Мөн орон сууцуудын гадна өнгө үзэмж болон дулаалгыг нэмэгдүүлэх их болон урсгал засвар хийх ажлыг аймгийн удирдлагад тавьж шийдвэрлүүлж дэмжиж ажиллах Орон сууцуудын гадна тохижилт болон орц подвалын засвар ашиглалтанд анхаарал тавьж ажиллахХотын инженерийн шугам сүлжээ болон цэвэр усны эх үүсвэрийг өргөтгөн сайжруулж тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, цэвэр усны гол шугамыг өргөтгөх1,2-р бохирын өргөтгөлийн станцад холбогдох шугамыг өргөтгөн барилга байгууламжуудыг төв системд холбоход дэмжиж ажиллан хотын баруун хэсэгт бохирын тусгай цэвэрлэх байгууламжийн картыг байгуулахӨндөрхаан хотод ахуй үйлчилгээний төвийг байгуулахТоосго, өнгөт хавтан, төмөр бетон үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжиж шинээр байгуулахГэр ахуйн тавилга үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр байгуулахХотын замын одоогийн болон хэтийн төлөвлөлтийн дагуу шаардагдах замын тэмдэг, тэмдэглээний төлөвлөгөө боловсруулан зардлын тооцоо гарган, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхээр тавихХотын болон гэр хорооллын гудамж, зам талбайн тохижилтын зураг төслийг жил бүр 10-аас доошгүйг боловсруулан сурталчлан хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхЗасаг даргын тамгын газрын байрны өмнөх талбайн индэр, самбарын засвар хийх, саравчны зургийг солих LED дэлгэц засварлах, төв гудамжны урсдаг самбарын засварыг хиихШаардлагатай инженерийн шугам сүлжээг байгуулах бодлого зохицуулалтаар хангаж ажиллахХотын төв болон зах хэсэгт Канад хаус болон жишиг хорооллыг байгуулах инженерийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөгарган үе шаттай хэрэгжүүлэх, шугам сүлжээний асуудал шийдэгдсэний дараа газрыг айлуудад системтэй зөв олгох асуудлыг бүрэн хариуцахХотын төвд нийтийн бие засах газар барих 2ш зураг төсөв хийх тендерийг шалгаруулахСумын Засаг даргын тамгын газрын баруун талын сул зай болон цэцэрлэгт хүрээлэнд мод тарих //20 га, 500 ш мод, 500 ш бут/Өндөрхаан хотын нийт цэцэрлэгт хүрээлэнгийн хайс хашааг засварлах, будах /Хашаа 2000, хаалга солих 4ш, Өндөрхаан хотын төв садны хашаа буган хөшөөтэй садны хашааг солих /Өндөр 130, өргөн 150, 2000 хашаа хийх/, садны хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, шинэчилж будах, Баян-Эрдэс ХХК-ийн үүдний саданд байрлах саальчны хөшөөг зөөж, бугатай саданд байрлуулахЖил бүр 2-оос доошгүй цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг тохижуулахХотын доторхи хонхор газар ус тогтдог газруудыг тэгшлэн индүүдэх
Боловсрол: | 0.693302000 |
Эрүүл мэнд: | 0.955455000 |
Эдийн засаг: | 0.451875714 |
Бусад: | 0.604935000 |
Дэд бүтэц: | 0.392233333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлжилт хатуу1 дүгээр сарын дундаж температур -24,4С7 дугаар сарын дундаж температур + 20,8Сжилийн дундаж салхины хурд 3,7 м/сжилийн хур тунадасны нийлбэр 221,4 мм
Орон нутгийн төсөв.Хотын төсвийн нийт орлого 2394,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 6268,9 сая төгрөг, сумын төсвийн орлого 195,3 сая төгрөгөөс бүрдэж байна. Орон нутгийн зөвхөн сумын төсвийн зардал нь 793,1 сая төгрөг байна. Нийт зардлын 49,9 хувь нь цалин, 6,0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29,9 хувийг урсгал шилжүүлэг, 14,2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 206 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 3,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1000,8 сая, аймагт 431,9 сая, орон нутагт 41,9 сая, нийт 1474,6 сая, төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 2812,1 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 157 га-д төмс хүнсний ногоо, 55,1 га-д үр тариа тэжээлийн ургамал тариалж байна.
Мөн хотын цахилгаан хангамжийн хувьд 1997 онд Багануур Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдож аймгийн төвийн 110/35/6 кв-ын хүчдэлтэй 1*10000 ква чадалтай “Өндөрхаан” дэд өртөөг Бор-өндөрөөс 110 кв-ын АС-120 мм2 огтлолтой 178 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамаар тэжээж байна.
Хотын хэмжээнд 1950-2013 онд баригдсан инженерийн бүрэн хангамжтай 760 айлын орон сууц байгаа бөгөөд энэ сууцанд хотын нийт хүн амын 34,8 хувь нь амьдарч байна. Үлдсэн 65,2 хувь нь гэр болон амины орон сууцанд амьдардаг. 1971-1985 оны хооронд баригдсан 2 айлын 1 давхар орон сууцууд ашиглалтын шаардлага хангахгүй боловч орон сууцны хүрэлцээ хангалтгүйн улмаас айл өрхүүд одоог хүртэл амьдарч байна. Сүүлийн жилүүдэд шинээр инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон орон сууцнууд баригдаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн 4 сургуулийн 171 бүлэгт 5187 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 90 суралцагч суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 99,6 хувьтай байна.Төрийн өмчийн 8, хувийн хэвшлийн 1 цэцэрлэгийн үндсэн сургалтанд 1400, хувилбарт сургалтанд 196 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96,3 хувьтай байна.Сумын хэмжээний 9 цэцэрлэг, 1 яслийн барилгууд нь 1190 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 1478 хүүхэд хүлээн авч ажиллаж байгаагаас үзэхэд хүчин чадлаасаа 288 хүүхэд хэтрүүлэн хүлээн авч ажиллаж байна. Иймээс ойрын хугацаанд улсын төсвийн санхүүжилтээр 100 хүүхдийн 3 цэцэрлэгийг шинээр барих зайлшгүй шаардлагатай байна.
Хэрлэн сумын өрхийн эмнэлэг нь 2001 онд байгуулагдсан. 10 их эмч, 10 сувилагчтайгаар “Хэрлэн дом”, “Оюуны шим”, “Ач манал” өрхийн эмнэлгүүд нь Хэрлэн сумын Засаг захиргааны анхан шатны 6 багийн 5400 өрхийн 17000 иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. 2012 онд байдлаар сумын хэмжээнд эхийн эндэгдэл гараагүй. Нийт 490-н халдварт өвчлөлийн тохиолдол илэрсэн.
БТСГазар нь 19 орон тоотой. БТС талаар төрөөс баримтлах бодлого хууль тогтоомж шийдвэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажилллагаагаа явуулж байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх хүүхэд залуучуудын авъяасыг хөгжүүлэх, чадварлаг тамирчин бэлтгэх, сургалт дасгалжуулалтын болон бусад ажил үйлчилгээгээр хангаж байдаг. Спортын “Б” буюу хуучин заал нь 1971 онд ашиглалтанд орсноос хойш нэг ч удаа их засварт орж байгаагүй Мэргэжлийн ханалтын газарт албан тоотоор мэдэгдэж дүгнэлт гаргуулсан. ССАЖЯаманд асуудал тавьсан боловч энэ оны төсөвт багтаагүй. Их засварын хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэхгүй бол барилгын ашиглагдах чанар нь улам муудсаар байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд албан ёсны бүртгэлтэй ажилгүй 266 иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 25,1 хувийг дээд, 3,38 хувийг тусгай дунд, 40,6 хувийг бүрэн дунд, 22,2 хувийг бүрэн бус дунд, 2,6 хувийг бага, 0,75 хувийг боловсролгүй, 5,26 хувийг мэргэжлийн анхан шатны хүмүүс тус тус эзэлж байна.
Хэрлэн сумын ЗДТГазрын барилга нь 1986 онд баригдаж ашиглалтанд орсон. Түүнээс хойш одоо хүртэл их засвар хийгдээгүй.
Малын индексжүүлсэн даатгал төсөлТогтвортой амьжиргаа 2Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд