Далайн төвшнээс дээш дундажаар 1358 м өргөгдсөн. Жаргалтхаан-уул нь далайн төвшнээс дээш 1614 м өндөртэй, нутгийн тахилгат, унтарсан галт уул юм. Физик газар зүйн хувьд Хэнтийн нуруу, түүний захын салбар уулс тал хээр хосолсон газар нутагтай. Нугат намгийн цэвдэгт болон цайвар хүрэн, нимгэн хар шороон хөрстэй.
Нийт газар нутгийн хэмжээ 275154 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 154152 толгой малтайгаас 122 тэмээ, 9115 адуу, 7213 үхэр, 79002 хонь, 58700 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 154152 мал тоологдсон нь өмнөх оныхоос 112,3 хувиар өссөн үзүүлэлт юм. 2012 онд 12 мянгат малчин шинээр тоологдож, нийт 44 мянгат малчинтай болсон Малчин болон, мал бүхий 381 өрх байгаа нь сумын нийт өрхийн 61.6 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Мянганы замын хэвтээ тэнхлэгийн 63.7 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1.5 квт-ын 4м3/цаг, 0.75 квт-ын 2 м3/цаг хүчин чадалтай насос бүхий гүний 2 худаг, 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй. Төвлөрсөн усны системд холбогдоогүй. Иргэд, байгууллагуудын өмчлөлийн гүний 6 худгийг өөрсдийн хэрэгцээнд усыг авч ашиглаж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд бүгд амины орон сууц, гэр сууц юм. 1990 онд баригдсан 2 айлын нэг давхар 4 сууцтай. 2012 онд шинээр 2 айлын нэг давхар орон сууц баригдсан.
9 жилийн сургуулийн 11 бүлэгт 276 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 16 иргэн суралцаж байна.
Жаргактхаан сум нь засаг захиргаа, хөдөө аж ахуй, ахуй үйлчилгээ давамгайлсан суурин юм. 2012 оны байдлаар 314 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар болон ганцаар 49,3 га газар өмчилж, 242 мал бүхий өрх өвөлжөө, хаваржааны зориулалтаар 397 га газар, 30 аж ахуйн нэгж байгууллага 9 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар, 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллага 24,4 га газрыг төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний бут, мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байна.
Аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд санСумын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санХөдөлмөр эрхлэлтийг дэмжих санСум хөгжүүлэх сан
Мянганы замын зүүн чиглэлийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто зам сумын төвөөр дайран өнгөрдөг, төвийн цахилгааны шугаманд холбогдсөн бөгөөд шилэн кабель, өндөр хурдны интернет тавигдсан, сумын богино долгионы FM радиотой, үүрэн холбооны Мобиком, Жи-Мобайл, Юнител, Скайтел зэрэг операторын сүлжээнд холбогдсон, дэд бүтэц маш сайн хөгжсөн сум юм. Эдгээр үзүүлэлтүүд нь Жаргалтхаан сум Хэнтий аймгийн баруун бүсийн сумуудын төв болж хөгжих бүрэн боломжтойг харуулж байна.Сумын эдийн засгийн голлох чиглэл нь мал аж ахуй бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл, зам дагасан худалдаа үйлчилгээ хөгжиж байна.Сум хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг нутгийн эрдэмтэнтэй хамтран хийхээр болж, судалгааны шатандаа үйл ажиллагаа явагдаж байна. Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбар тус суманд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд улс, аймагт ажлаараа тэргүүлж олон малчин шагнал хүртсэн.
Боловсрол: | 0.615086000 |
Эрүүл мэнд: | 0.739181666 |
Эдийн засаг: | 0.379230000 |
Бусад: | 0.496655000 |
Дэд бүтэц: | 0.337150000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурай, сэрүүн зунтай, хатуу өвөлтэй.1-р сарын дундаж температур -18.80С 7-р сарын дундаж температур +17.10ССалхины хурд дунджаар 5-7 м/с хүрч, жилд дундажаар 200-250 мм тунадас ордог.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 39,4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 680,0 сая төгрөг, сумын өөрийн орлого 34,7 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 214,5 сая төгрөг байна. Нийт зардлын 72,3 хувь нь цалин, 8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0,9 хувийг урсгал шилжүүлэг, 18,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 102.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 4.2 сая, аймагт 70.2 сая, орон нутагт 34.7 сая, нийт 109.10 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Эдгээр аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 3 хоршоотой.
Сумын хэмжээнд нийт 15,2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 60,53 хувьд нь төмс, хүнсний ногоо, 19,74 хувьд нь жимс жимсгэнэ, 19.74 хувьд нь малын тэжээл тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 9,2 гад төмс, хүнсний ногоо, 3 га талбайд тэжээлийн ургамал, 3 га талбайд жимс жимсгэнэ тариалж 9,6 тонн төмс, 11 тонн хүнсний ногоо, 21 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1994 онд баригдсан 160 квА, 250 квА-ын 2 дэд станцтай, 10 квт-ын эрчим хүчний шугамтай. 2012 онд 1 дэд станцад өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн хэсэг болон аж ахуйн нэгжүүдийн харъяа нийт 15 ширхэг нам даралтын зуух ажиллаж байна.
Суманд 6 ортой эмнэлэгт 3 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 8 үйлчилгээний ажилтан нийт 21 албан хаагч ажиллаж байна. 1 эмийн эргэлтийн сан үйл ажиллагаа явуулж байна.2012 онд нийт 49 төрөлт бүртгэгдсэнээс 5 нь суманд төрсөн, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт 245 өвчлөлт бүртгэгдсэнээс, халдварт өвчлөлийн 9 тохиолдол гарсан байна.
1972 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай. Шохойн блок, чулуу, модоор хийгдсэн. Хамгийн сүүлд 2007 онд их засвар хийгдсэн. Соёлын төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж дээврээрсээ ус гоождог, мөн чулуун ханатай учир халаалт дулаанаа барихаа больсон, мөн чанар, хийц, үзэмж хуучирсан учир шинээр байр барих шаардлагатай.2010 онд 180.0 сая төгрөгийн өртөгтэйгөөр ашиглалтад орсон 288м2 талбайтай спорт заалтай. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 9 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, гутал засварын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 43 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 20,93 хувийг дээд, 2,3 хувийг тусгай дунд, 46,5 хувийг бүрэн дунд, 16,2 хувийг бүрэн бус дунд, 14 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Жирийн сумаас Жишиг сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Бие хүний хөгжлийг дээдлэх,• Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах,• Бүс нутгийн хөгжлийн хандлагыг тодорхойлох