ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Галшар сум нь Богд хаант Монгол Улсын үед Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд 1923 онд Хан Хэнтий-Уулын аймаг байгуулагдахад Галшар-Уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан ууган сумдын нэг билээ. Ардын засгийн жилүүдэд Хан Хэнтий-Уулын Галшар-Уулын хошуу хэмээн нэрлэгдэж байгаад 1931 онд хоёр хэсэг буюу Галшар, Буянт сум болгон өөрчлөгдсөн. Түүнээс хойш хамгийн сүүлд 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 301-р зарлигаар дахин нэгтгэж Галшар сум болгон Буянт сумын төвд төвлөрсөн түүхтэй билээ.Сум нь 6 багтай 649 өрх, 2044 хүн амтай. Газар нутгийн хэмжээгээр аймагтаа 2т ордог уужим нутагтай.


Тус сум нь 667600 га нутаг дэвсгэртэй, газар зүйн хувьд тал хээрийн бүсэд харъяалагддаг боловч говийн байдал зонхилсон хэв шинжтэй. Далайн түвшнээс дээш 1000-1597 м өргөгдсөн. 


Нийт газар нутгийн хэмжээ 667600 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 207243 толгой малтайгаас 465 тэмээ, 12712 адуу, 9570 үхэр,101224 хонь, 83272 ямаа байна. Буянт-Оргил нэгдэл 1988 онд Оч бригадад нутгийн шилмэл 5000 гаруй улаан ямааны үржлийн ферм байгуулж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас улаан ухна худалдан авч дээрх дээрхи ямаанд тавьж сайжруулснаар эхлэл тавигдаж энэ санаачлагыг аймгийн захиргаа дэмжин тогтоол гаргаж аймгийн сумдад сайн чанарын ухна худалдах зөвшөөрөл олгосноор Мөрөн, Баянмөнх, Биндэр, Өмнөдэлгэр, Батширээт, Цэнхэрмандал, Баянхутаг зэрэг сумдад 700 гаруй ухна худалдаж дээрх сумдын ямаан сүргийг сайжруулах, ноолуурын гарц, чанарыг дээшлүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

Цахилгаан хангамж


Галшар сумын төвийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажлын эхлэл 1989-1990 онд тавигдаж 15 жилийн дараа буюу 2004 оны 06 сарын 01-нд төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Сумын төв дээр 2004 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станц ажиллаж байна.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёлын төвийн нийт 6 байгууллага тус бүртээ нам даралтын уурын зуухаар дурааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын суурин хүн амын 784 буюу 38,3 хувь нь хүүхэд, 962 буюу 47,1 хувь нь залуучууд болон дунд насныхан, 298 буюу 14,6 хувь нь ахмад настан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль280 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 184 хүүхэд суралцаж байна31 багш, ажиллагчидтай

Эрүүл мэнд


Галшар сумын Эрүүл мэндийн төв нь 6 багийн 2044 хүн, 651 өрхөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. 2 давхар эмнэлгийн барилга 2007 онд баригдаж ашиглалтанд орсон. 7 ор 22 орон тоотойгоор эмнэлгийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Соёл спорт


Соёлын төвийн барилга 2002 онд шинээр баригдаж ашиглалтад орсон. Соёлын төв нь 5 төрлийн дугуйлан тогтмол хичээллүүлж, 2012 онд 102 төрлийн соёл олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид сумын нийт хүн амд соёлын үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж ард иргэдийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагааг явуулах зорилготой ажиллаж байна.

Шашин сүм хийд


Галшар сумын төвд ЛАМРИМ хийдийн барилгыг 2009 онд шинээр барьж байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус сумын Хужирт хэмээх газарт байршилтай Гаданшадавдаржаалин хийдийг 2012 онд сэргээн засварласан байна. Байнгын үйл ажиллагаа явуулдаггүй.

Барилга


Орон нутгийн барилгын компану удын 2012 оны барилга угсралтын ажил нь 650 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ЕБС-ийн хүүхдийн дотуур байр, спорт заал 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санАмьжиргааг дэмжих санСум хөгжүүлэх сан

Сумын сор бүтээгдэхүүн


Нэг суурин нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанаас “Улаан ямааны ноолуур” шилдэг бүртэгдэхүүнээр шалгарч батламж авсан. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “Өвгөн ноёны дурсгал”-ын гэрэлт хөшөөБайгуулагдсан он: 1997 онХөшөө, дурсгалын намтар: Монголын морин спортын уяачдын холбооны тэргүүн агсан У.Буяндэлгэрийн санаачлагаар Галшар сумын Хужирт хэмээх газарт Өвгөн ноёны хурдны шөрмөсөн чулуут довон дээр энэхүү гэрэл хөшөөг босгожээ. Хөшөөны эх загварыг Морин соёл судлаач Ж.Саруулбуян зохиож нутгийн хүү Сандуйн Жаргал ивээн тэтгэжээ.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “ Хөдөлмөрийн баатар, партизан Л.Дамдинсүрэн”-ийн хөшөөБайгуулагдсан он: 2011 онХөшөө, дурсгалын намтар: Сэцэн хан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошууны нутаг Галшар суманд төржээ. 1921 онд зүүн хязгаарын цэрэгт татагдан орж цагаантантай тулалдахад оролцжээ. 1924-1949 он хүртэл орон нутгийн засаг захиргааны байгууллагад ажиллаж байв. 1957 оноос нэгдлийн шиүүн болж хонийг бэлчээрээр таргалуулахад онцгой амжилт гаргасан учир аймаг байгуулагдсаны 40 жилийн ойгоор 1963 онд “Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ. 

Сумын онцлог


Галшар АдууГалшар Улаан ямааАшигт малтмал:Манай орны дорнод Металлогений бүсийн хэмжээнд байрлах ба алт, хайлуур жонш, гянт болд, төмрийн хүдэр, нүүрс, хар тугалга, болор, полиметалл зэрэг ашигт малтмалуудын илэрцтэй. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.620953000
Эрүүл мэнд: 0.763471666
Эдийн засаг: 0.343805714
Бусад: 0.549205000
Дэд бүтэц: 0.267683333
Байгаль орчин: 0.666665000


Хэнтий аймгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 460 км, Хэнтий аймгийн төвөөс 129 км зайд байралдаг. Зүүн талаараа Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сум, өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Их хэт сум, баруун болон хойд хэсгээрээ өөрийн аймгийн Баянмөнх, Баянхутаг зэрэг 3 аймгийн 7 сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, салхи гол төлөв баруун урдаас байна. • Тунадас нийт 193.3 мм, м/сек дундаж 0.5мм• Салхины дундаж хурд 4м/сек


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1451,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 675,5 сая төгрөг, сумын өөрийн орлого 25,6 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 917,2 сая төгрөг байна. Нийт зардлын 69,0 хувь нь цалин, 7,0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 24,0 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж нийт 403,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байгаагаас улсын төсөвт 146,5 сая аймагт 175,1 сая төгрөг, орон нутагт 82,2 сая төгрөг төвлөрүүлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутгаар дамжин өнгөрдөг улсын чанартай авто зам байхгүй. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг байгаа. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 4 айлын сууцны балкан байшин 3, 4 айлын сууцны тоосгон байшин 2, 2 айлын сууцны тоосгон байшин 2-ыг хувьчлалаар авч, мөн амины сууцны байшин барьж, гэр сууцанд ихэнх айл өрхүүд амьдарч байна. 

Боловсрол


Хан Хэнтий-Уулын аймгийн анхдугаар хурлаар хошуудад сургууль байгуулах тухай 1924 онд тогтоол гарч Галшар-Уулын хошуунд 1926 онд анхны сургуулийн эх тавигдаж 1940 онд жинхэнэ ёсоор байгуулагджээ. 1979 оноос , жилийн сургууль, 1997 оноос Дорнын гүн ухаантан Занын Агваанбалдангийн нэрэмжит сургууль болсон. 31 багш ажиллагчидтай 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан ба багш нарын 68хувь нь мэргэжлийн зэрэгтэй байна. Тус цэцэрлэг нь 1963 оны 10 сарын 01-нд Буянт-оргил нэгдлийн цэцэрлэг нэртэйгээр анх байгуулагдсан. Анх цэцэрлэг нь эрхлэгч багш, тогооч, асрагч, галч нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй 25 хүүхдийн орон тоотой байгуулагдсан. Галшар Буянт сум 2 сум нь 1979 онд нийлж тус цэцэрлэг нь 50 хүүхдийн орон тоотой 8 багш ажилчинтай байснаа 2012 оноос 75 хүүхдийн орон тоотой болж эрхлэгч, багш, туслах багш, ня-бо, тогооч, нярав туслах ажилтан, галч зэрэг 14 орон тоотой ажиллаж байна. Сүүлийн 6 жилийн үзүүлэлтээр цэцэрлэг нь сумын тойргийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж бүлэг дүүргэлт явуулж багшийн сургалтын хүүхдийн төлөвлөгөө 97хувь-100хувь-тай байна.

Цэцэрлэг


Эмнэлэг


Соёлын төв


Соёлын төв200 хүний суудалтай5 ажиллагчидтай2002 онд ашиглалтад орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Тус барилга нь баригдахаас өмнөх соёлын төв шатаж 2002 онд шинээр засвар хийж орсон. Соёлын төвийн барилгаа өргөтгөж их засвар хийх шаардлагатай.

Хот байгуулалт газрын харилцаа


Галшар сумын төв нь төрийн байгууллагууд, үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа давамгайлсан суурин юм. 2012 оны байдлаар 170 өрх, иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 26,16 газар өмчилж, 217 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 350 га газар, 22 аж ахуйн нэгж, байгууллага үйлчилгээний зориулалтаар 4,8 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга 1975 онд 20х8 харьцаатай, конторын зориулалттай баригдаж, 2008 онд урсгал засвар хийгдсэн.ЗДТГазар нь улс төрийн 8, төрийн захиргааны 7 төрийн үйлчилгээний 10, нийт 25 ажиллагсадтай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.1992 онд Монгол Улсын “Шинэ үндсэн хууль” батлагдаж засаг захиргааны нэгж өөрчлөгдсөн учир АДХ-ын захиргаа гэж байсныг сумын Засаг дарга болгосон.

Сумын сор бүтээгдэхүүн


Галшар “Адуу” 2007 онд үндсэн сайжруулагчаар батламж авсан. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “Хурдан морь”-ны хөшөөБайгуулагдсан он: 1989 онХөшөө, дурсгалын намтар: Уг хөшөөг сум, нэгдлийн дарга байсан Наваанмөнхийн Дэрийлаагийн санаачлагаар Буянт-Оргил нэгдлийн хөрөнгөөр зураач, барималчин Л.Давааням, Д.Батхуяг, гагнуурчин Н.Пүрэвбанзрагч нар бүтээжээ. Халхын хурдын өлгий нутгийг босоо багана, үүлэн дотор давхиж яваа морьд бүхий сүрлэг зохиомжоор төлөөлүүлж, гөхөл сүүлийг нь боосон “Өлгөр хүрэн” хэмээх азарганы хийморьлог дүрийг урлан бүтээсэн юм. Өвгөн ноён Пүрэвжавын домогт хурдан азаргануудын нэг, адуунд байхдаа толгой нь ганцаараа морьтой хүн шиг харагддаг байжээ. Өвгөн ноён өлгөр хүрнээ хялгасан бийрээр зурсан зураг нь эдүгээ зураач Л.Даваанямд хадгалагдаж байна.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “Хэлмэгдэгсдийн дурсгал”Байгуулагдсан он: 2009 онХөшөө, дурсгалын намтар: Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Түмэн-Аюушийн санаачлагаар тус сумаас хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан босгожээ.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх