ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу.Долоод, Аварга, Хэрлэнтооно гэсэн 3 баг, Хэрлэнбаян- Улаан гэсэн тосгоны нийт 697 өрхөд 2318 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1125-2042 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангай-Хэнтийн уулархаг их муж, Хэнтийн мужийн Хэнтийн захын уулсын тойрог, Монголын дорнод талын их муж Халхын дундад ухаа гүвээт талын тойргийн заагт оршино.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 398581 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд нийт 154,6 мянган толгой мал тоологдсон. Үүнд:• Тэмээ 90• Адуу 9143• Үхэр 5284• Хонь 74874• Ямаа 65218 толгой байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. БЗӨБЦТС- ТӨХК-ний нэгдсэн сүлжээнээс 110/35 квт дэд станцаас 115 км агаарын шугамаар Хэрлэнбаян-Улаан хүртэл, Хэрлэнбаян-Улаанаас Дэлгэрхаан сум хүртэл 10/04 квт-ын 40 км агаарын шугамаархолбогдсон,дэд станцтай.

Ариутгах татуурга


Сумын хэмжээнд нэгдсэн инженерийн шугам сүлжээ, цэвэр бохирын холболт хийгдээгүй.

Хүн ам өрхийн тоо


Тус сумын хүн амын 59 хувь нь залуу болон дунд насныхан, 33 хувь нь хүүхэд, 8 хувь нь ахмад насны иргэд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульАварга багт байршилтай220 хүүхдийн суудалтай, одоогоор 305 хүүхэд суралцаж байна.37 багш ажилчидтай.2011 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй,чанартай барилга.

Эрүүл мэнд


Суманд 7 ортой 1 эмнэлэг, 2 их эмч, 4 бага эмч, 4 сувилагчтай үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд тус эмнэлэгт 5 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 812, осол гэмтэл 1 тохиолдол гарсан байна.

Соёлын төв


Соёлын төвАварга багт байршилтай.75 хүний суудалтай.7 ажилчидтай.1957 онд ашиглалтанд орсон. Палкан барилга. Ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Шинэ соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 20 байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30 хувийг дээд, 15 хувийг бүрэн дунд, 55 хувийг бүрэн бус дунд боловсролтой иргэд тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаАварга багт байршилтай.20 ажилчидтай.1978 онд ахуйн үйлчилгээний зориулалтаар анх ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй. 2011 онд засвар хийж ЗДТГ үйл ажиллагаагаа явуулж байна. Засварт орохдоо 3 давхарт засвар хийгдээгүй ба 3 давхрын өргөтгөлд засвар хийх шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Чингис хааны гэрэлт хөшөөний урд байрлах “Аураг“ рашаан нь хүний биеийн дотоод эрхтэн, ходоод гэдэсний үйл ажиллагаанд маш сайн байдаг.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь мал аж ахуй дээрээ суурилан сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуураа боловсруулах жижиг дунд үйлдвэрийг бий болгож түүх соёлын дурсгалт газар рашаан, сувилалаа түшиглэн амралт, аялал жуулчлалыг хөгжүүлсэн сум болох зорилго тавин ажиллаж байна. Үүнд:• Арьс шир, ноос ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн үйлдвэрлэгч сум болох• Хэрлэнгийн хөдөө аралд аялалын маршрут бий болгон цогцолбор байгуулах• Аураг рашааныг савлан сор бүтээгдэхүүн бий болгох

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.515976000
Эрүүл мэнд: 0.615620000
Эдийн засаг: 0.335544285
Бусад: 0.620225000
Дэд бүтэц: 0.208733333
Байгаль орчин: 0.833335000


Хэнтий аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 282 км, аймгийн төвөөс 145км зайд байрладаг.Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Баянмөнх, Дархан сум, Говьсүмбэр аймагтай тус тус хиллэдэг. 


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-24,4С7 дугаар сарын дундаж температур+19,1Сжилийн дундаж салхины хурд 3,8м/сжилийн хур тунадасны нийлбэр 221-230 мм


Орон нутгийн төсөв Төсөвт байгууллагуудад олгосон санхүүжилт нийт 223,9 сая төгрөг байна. Үүнээс санхүүгийн дэмжлэгээр 200,8 сая төгрөг, орон нутгийн орлогоос 23,1 сая төгрөг байна.Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 17 аж ахуйн нэгж, төсөвт 7 байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг ба улирлын чанартай рашаан сувилал, амралт, буудлын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж 30 хувийг эзэлж байна. 2012 оны татварын орлогын гүйцэтгэлээр эдгээр аж ахуйнууд улсад 10.1 сая, аймагт 103.7 сая, орон нутагт 44.4 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд жилд 6 га талбайд төмс, 4.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 66 тонн төмс, 54 тонн хүнсний ногоо хураан авсан.

Ус хангамж


Сумын төвд1 тоннын багтаамжтай усан сантай цэвэр усны гүний 1 худагтай. Аварга багийн төвийн иргэдийг ундны усаар хангадаг.

Дулаан хангамж


Төсвийн байгууллагууд тус тусдаа халаалтын уурын зуухтай байна.

Шилжилт хөдөлгөөн


Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 14 бүлэгт 305 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 40 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 11 багш хамрагдсан байна.

Цэцэрлэг


Аварга багт байршилтай.50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 80 хүүхэд хүмүүжиж байна.15 багш, ажилчидтай.1982 онд ясли, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан. Тоосгон хийцтэй барилга.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвАварга багт байршилтай.7 ортой19 эмч, сувилагч, ажилчидтай.1988 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Соёл, спортын цогцолбор


Спорт заалАварга багт байршилтай250 хүний суудалтай.2010 онд ашиглалтанд орсон. Тоосгон болон бетонон барилга. Соёл, спорт, урлагийн үйл ажиллагаа явагддаг.

Хот байгуулалт газрын харилцаа


Дэлгэрхаан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.2012 оны байдлаар 246 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16,36 га газар өмчилж, 118 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 142 га газар, 156 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 56,6 га газар, 11 иргэн 5 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 3403 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас 2009 оноос хойш нийт 174,9 сая төгрөгийн зээлийг 171 хүнд олгосон байна.

Сумын хөшөө дурсгал


Түүхийн дурсгалт хөшөө дурсгал ихтэй. Хүннүгийн үеийн буган хөшөө, Чингис хааны үеийн шар ордны туурь, гүүн зэл, МНТ-ны номын гэрэлт хөшөө зэрэг дурсгалууд байдаг