ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Дархан сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууДотуур булаг, Хараат, Шажин, Мэргэн хошуу гэсэн 4 багийн нийт 552 өрхөд 1846 хүн амьдардаг.


Тус сумын нутаг эрс тэс эх газрын уур амьсгалтай бөгөөд агаар нь хуурайвтар, хур тунадас бага унадаг, өвөл нь хүйтэн, жилийн ба хоногийн температурын хэлбэлзэл их байдаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус байдаг ба олон жилийн дундажаар 1,5 градусаар дулаан байна. Жилд дунджаар 200 орчим мм тунадас унадаг. Нутгийн ноёлох салхи баруун хойноосоо ихэвчлэн салхилдаг ба хамгийн их салхи шуургатай үе нь 3, 4, 5-р сар юм.


Нийт газар нутгийн хэмжээ 445482 га

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 142422 толгой малтайгаас 527 тэмээ, 6173 адуу, 5275 үхэр, 71002 хонь, 59445 ямаа байна.295 малчин өрх, 105 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 72,5 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Улаанбаатар-Чойр-Замын Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас 90 км зайтай. Аймгийн төв болон багууд хооронд шороон замтай. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худагтай, Төвлөрсөн усан хангамж байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын төвийн 150 өрхийн 36,6 хувь буюу 55 өрх нь амины сууц, үлдсэн хэсэг нь гэрт амьдардаг. Төвлөрсөн дулаан хангамжтай орон сууц байхгүй. 

Боловсрол


Тус сургуулийн 9 бүлэгт 180 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага суурь бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 5 иргэн суралцаж байна.Бага ангийн хамран сургалт 75 хувь, суурь боловсролын хамран сургалт 78 хувьд хүрсэн.Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь. мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 2 улирдах ажилтан,15 багш хамрагдсан.75 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгтэй. гэр цэцэрлэгт 50 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 62,5 хувь байна.

Цэцэрлэг


Цэцэрлэг Мэргэн хошуу багийн нутагт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 60 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон Барилгын хийц нь: 2 давхар, 1800 м2 талбайтай, чулуун бетон суурь, 64 см-ийн өнгөлгөөт тоосгон хана, 3 үе хар цаасан дээвэртэй. Инженерийн төвлөрсөн системтэй боловч зөөврийн усан хангамжтай. Бараа материалаа хадгалах агуулах байхгүй. Гэр цэцэрлэгийн зориулалтын 2 гэртэй.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвМэргэн хошуу багийн нутагт байршилтай6 ортой3 их эмч, 3 бага эмч, 5 сувилагч, 7 туслах ажилтан нийт 18 ажиллагчидтай2006 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай. /өрөө тасалгаа хүрэлцээгүй/

Соёлын төв


Соёлын төвМэргэн хошуу багийн нутагт байршилтай200 хүний суудалтай5 ажиллагчидтай1981 онд ашиглалтанд орсон, хөнгөн блокоор барьсан. Ашиглалтанд орсоноос хойш их засвар хийгээгүй. 3 газар хананд цууралт, шувуу нуруу суулт үүссэн. Үндсэн барилгад их засвар хийх шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 82 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Дархан сумын төв нь Засаг захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй.2012 оны байдлаар 256 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 68,9 га газар өмчилж, 244 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 373 га газар, 4 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 28,4 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаМэргэн хошуу багийн нутагт байршилтай26 ажиллагчидтай1972 онд ашиглалтанд орсон модон. Аж ахуйн аргаар барьсан. 2005 онд МХГазар ашиглах боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Шинэ байшингийн суурь 2012 онд тавьсан. 

Сумын сор бүтээгдэхүүн


Ингэний хоормог

Сумын хөшөө дурсгал


Р.Чойномын хөшөө Хөшөө дурсгалын нэр: Р.Чойномын гэрэлт хөшөөБайгуулагдсан он: 1991 онХөшөө, дурсгалын намтар: Төрийн соёрхолт Яруу найрагч Р.Чойном нь 1936 онд Дархан суманд төрсөн. Тухайн цаг үе, нийгмийн байдлаа шүүмжилсэнийхээ төлөө хэлмэгдэж явсан. 1990 онд цагаадаж 1991 онд хөшөөг нь босгосон.

Сумын хөшөө дурсгал


Дархан сумын Дархан Оргил нэгдлийн 20 жилийн ойгоор босгосон Б.Лхамсүрэнгийн дурсгалын хөшөө 1978 он

Сумын онцлог


Дархан сум нь Хэнтий аймгийн баруун урд захын цөлөрхөг хээрийн бүсэд байдаг учир бэлчээрийн мал аж ахуйг ялангуяа бог мал өсгөн хөгжүүлэх боломжтой. Монгол улсад хамгийн анх нэгдлийн малыг малчдад түрээслүүлэн, мал хувьчлалыг эхлүүлсэн анхдагчуудын сум юм.Сүүлийн 4 жил тэмээгээрээ аймагтаа тэргүүлж байна.Дархан-ууланд Аргал, буга зэрэг ховор ан амьтантай. Ангийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.Бор-Өндөр, Говьсүмбэрт хүн ам олноор суурьшиж уул уурхай хөгжиж байгаа учир мах, сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсний ногоо, оёдлын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн зэргэлдээх сумдын ноос, ноолуур угаах, утас ээрэх зэрэг бага оврын үйлдвэрүүд хөгжих боломжтой. Ашигт малтмалын арвин их нөөцтэй. Ялангуяа хайлуур жонш, төмрийн хүдэр, полиметалл зэрэг ашигт малтмалын нөөцтэй.Монгол Улсын хайлуур жоншны баяжмалын 80 гаруй хувийг тус сумын нутгаас олборлож экспортод гаргадаг.Газрын гүний усны маш их нөөцтэй. Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Иххэт сумын ундны болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг 1987 оноос хойш хангаж ирсэн. /Жилд 1,3 сая шоо метр/Байгалийн энэ их нөөцөөс орж буй татвар хураамжийн тодорхой хэсэг нь орон нутгийн хөгжилд зориулагдахгүй аймаг, улсын төсөвт орж байгаад нутгийн иргэд таагүй ханддаг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.668413000
Эрүүл мэнд: 0.719470000
Эдийн засаг: 0.353261428
Бусад: 0.499520000
Дэд бүтэц: 0.376983333
Байгаль орчин: 1.000000000


Дархан сум далайн түвшнээс дээш 1200-1750 м өргөдсөн. Цөлөрхөг хээрийн бүсэд хамаарагддаг. Хойд талаараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумтай 23 км, зүүн талаараа мөн аймгийн Баянмөнх сум, урдуураа Бор-Өндөр сумтай, зүүн өмнөд талаараа Дорноговь аймгийн Иххэт сумтай 66 км, баруун өмнөд талаараа Дорноговь аймгийн Даланжаргалан сумтай 74 км, баруун талаараа Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумтай 72 км газраар тус тус хиллэдэг. Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 300 км, Аймгийн төв Өндөрхаан хотоос 145 км, Бор-Өндөрийн УБҮ-ээс хойш 45 км зайд байрладаг Дархан уулын зүүн талд оршино.


Тус сумын газрын гадарга нь далайн түвшнгээс дээш 1148,1-1715 метрт өргөгдсөн. Газрын гадаргын хувьд намхан ухаа, гүвээтэй тал нутаг зонхилох ба нийт нутгийн гадаргын байдлаар нь: Уулархаг гадарга, Нам уулсуудын хоорондох тэгш тал, Хөндийн тэгш гадаргуу гэж болно. Уулын гадаргуу нь 1100 м-ээс дээш өргөгдсөн нам толгод, уулархаг газрууд орно. Харин уул хоорондын өргөн хөндий тэгш талууд нийт талбайн 50 гаруй хувийг эзэлдэг. Хамгийн өндөр цэг нь Дархан уул, далайн түвшнгээс дээш 1715 м, хамгийн нам цэг нь Хэрлэн голын сав газар далайн төвшнгээс 1148,1 м болно.


Орон нутгийн төсөв. Тоог шалгах Сумын төсвийн нийт орлого нь 600,5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 83,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 186,1 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  100 % болгон засах 103.9 байна Орон нутгийн нийт төсвийн зардал нь 836,8 сая төгрөг байна. Нийт зардлын 65,5 хувь нь цалин, 11 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6,3 хувийг урсгал шилжүүлэг, 21,1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 1, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг 12 ААНБайгууллага байдаг. 2012 нийт 228,5 сая төгрөгний бараа бүтээгдхүүн үйлдвэрлэн борлуулсан байна. 13 ААН, 3 салбар, 5 төсвийн байгууллага иргэд нийтдээ улсад 3,9 сая төг, аймагт 59,1 сая төг, орон нутагт 186,1 сая төг татвар төвлөрүүлсэн байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 18 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 11 га-д нь төмс, 5 га-д хүнсний ногоо, 2 га-д жимс жимсгэнэ тариалж байна. Сумын хэмжээгээр жилд, 120 тонн төмс, 35 тонн хүнсний ногоо хураан авсан. 

Цахилгаан хангамж


Сум нь Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1988 онд баригдсан 35/6, 04 квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд Дархан УширХХК, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, ЗДТГ-ын нийт 6 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 36.6 хувь нь хүүхэд залуучууд, 56.1 хувь нь идэр дунд насныхан, 7.3 хувь нь ахмад настан байна.Сумын нийт хүн амын 25 хувь нь сумын төвд амьдардаг. 2012 оноос иргэд байшин хашаа барьж суурьшил идэвхжсэн.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульМэргэн хошуу багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 180 хүүхэд суралцаж байна25 багш, ажиллагчидтайТус сургуулийн хичээлийн байр 320 хүүхдийн хүчин чадалтай 1987 онд ашиглалтанд орсон. Барилгын хийц нь: 2 давхар, 6800 м3 эзлэхүүнтэй, чулуун бетон суурь, 64 см-ийн өнгөлгөөт тоосгон хана, 3 үе хар цаасан дээвэртэй. Ашиглалтанд орсноос хойш дээврийн засвар огт хийгдээгүй улмаас байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр цас, борооноос хамгаалах чадвараа бүрэн алдсан.Ихэнх хэсгүүдээр ус гоожиж , хана нэвчиж байгаа тул хананд ан цав үүссэн. Мөн хананд цууралт үүсэн мөөгөнцөрдөн, цахилгааны утас гэмтэж байгаа нь суралцагчид, ажиллагчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүйд хүрч байна.Мэргэжлийн Хяналтын Газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт 2 удаа гарч байсан.Сургуулийн барилгыг шинээр барих шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 7 туслах ажилтантай ажиллаж байна.2012 онд нийт 36 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн болон эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төв нь 1981 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай. Хөнгөн блокоор барьсан. Ашиглалтанд орсоноос хойш их засвар хийгдээгүй. Тус барилгад 2011 - 2012 онд өргөтгөл хийж номын сан, бүжгийн заал ашиглалтанд орсон.  Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 10 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 1 цэгтэй боловч хаяа л ажилладаг. Гутал засварын 1, оёдолын 1, гар утасны засварын цэг 1,нийтийн халуун усны 2 цэгтэй боловч тоног төхөөрөмж муудсанаас ажиллахаа больсон.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 сүм хийд байдагаас буддагийн Гүндравлин дуган байна. 1996 оноос хойш ажиллаагүй. Ахмадын өргөөтэй залгаа нийтдээ 30 м2 талбайтай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 23 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 39,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 24,7 хувийг дээд, 13 хувийг тусгай дунд, 26,1 хувийг бүрэн дунд, 21,7 хувийг бүрэн бус дунд, 14,5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Бүртгэлгүй ажилгүй иргэн 39 байна.

Барилга


Улсын хөрөнгө оруулалтаар 2012 онд Соёлын төвийн өргөтгөл 131 сая, Цагдаагийн кабон 50 сая төгрөгөөр, ЗДТГ-ын шинэ барилгын суурь 45,7 сая, хувийн энгийн галлагаатай 8 сууц 60 сая төгрөгөөр тус тус баригджээ.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлСум Хөгжүүлэх санБэлчээр менежментийг сайжруулах ньОрон Нутгийн Хөгжлийн санЖДБДСанДэлхийн ЗОУБХЭДСан

Сумын сор бүтээгдэхүүн


Эсгий

Сумын хөшөө дурсгал


1000 тэмээтэй болсоноо тэмдэглэж босгосон Тэмээний баримал 1968 он

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх