ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Их эзэн Чингис хааны түүх домгийн өлгий Дадал сум нь анх 1925 онд байгуулагдсан түүхтэй. Тус сумын Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн 4 багт нийт 741 өрхийн 2678 хүн амьдардаг. Хүн амын зонхилох хувийг буриад ястан эзэлдэг. Сумын төв Баян-Овоо баг нь үзэсгэлэн төгс Баян-Овоо уулын энгэр бэл, домогт Дэлүүн болдгийн дэргэд, Балжийн голын урд байрладаг. Сумын нутаг нь Хэнтий нурууны зүүн захын уулс, Эрээний нуруу, Онон голын ай савд оршино. Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Дэлүүнболдог, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тахилгат уулнууд байдаг.


Дадал сум нь далайн түвшнээс дээш 800 метрийн өндөрлөгт оршино. Хамгийн нам дор цэг нь Онон – Балжийн бэлчир, хамгийн өндөр цэг нь 1513 м өндөр буюу Балжийн тохойд орших Сөөгтийн эхний Бугат уул юм. Дагуурын хээррүү түрж орсон Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших өвөрмөц тогтоцтой, амьтан, ургамлын олон янз байдлаар баялаг боловч маш эмзэг байгаль орчин бүхий нутаг юм. 


Тус сум нь нийт 4727 км квадрат газар нутагтай.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 27586 толгой малтайгаас, 3743 адуу, 9832 үхэр, 6829 хонь, 7182 ямаа байна. Нийт малын адуу 13,5 хувь, үхэр 35,6 хувь, хонь 24,7 хувь, ямаа 26 хувь эзэлдэг.        Нийт үхэр сүргийн 51,82 хувь нь шар тарлан, семинтал үүлдрийн үхэр байна. 

Хөдөө аж ахуй


2012 оны жилийн эцсийн мал тооллогоор 27586 толгой мал тоолуулсан бөгөөд 374 мал бүхий өрхийн 1246 иргэн мал маллан амьдарч байна. Мал маллаж буй малчид байгалийн хадлан тэжээлийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан уламжлалт аргаар бэлтгэн мал сүргээ өсгөн үржүүлсээр ирсэн бөгөөд сүүлийн 3 жилийн дундажаар авч үзэхэд өвс 30000 тн , гар тэжээл -5 тн, хужир шүү10 тн, шүүст тэжээл- 2 тн буюу нэг хонин толгойд 360 кг өвс ногдохоор хадланг бэлтгэдэг. Сумын хэмжээнд 5,6 сая литр сүү, 560 мян литр цөцгий , 392,0 мянган кг масло, 1,8 сая литр аарц, 18000 тн мах, 560,0 мян литр шимийн архи үйлдвэрлэж байна.           

Цахилгаан хангамж


Тус сум нь эрчим хүчний төвлөрсөн системд холбогдож цахилгаан хангамжийн байнгын эх үүсвэртэй болсон, сумын төвд АТП-62,63, 115 дэд станцтай, үүрэн телефоны 3 сүлжээ орсон. 

Дулаан хангамж


 Сумын хэмжээнд ЗДТГазар-1, ЕБСургууль-2, Эмнэлэг-1, Цэцэрлэг-1, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа-1 нийт 6 нам даралтын зуух ажиллаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Хичээлийн А байр 1994 онд ашиглалтанд орсон. Дотуур байрны зориулалттай анх баригдаж байгаад хичээлийн байрны зориулалттай болсон. Тоосгон хийцтэй, 2 давхар. 11 анги, захиргаа аж ахуйн 5 өрөөтэй. 120 хүүхдийн хүчин чадалтай. Их засварт орж байгаагүй.Хичээлийн Б байр 2007 онд ашиглалтанд орсон. 2давхар тоосгон хийцтэй. 11 анги, захиргаа аж ахуйн 5 өрөө, 1спорт заалтай. Гүйцэтгэгчээр “Хэнтий Хангай” ХХК ажилласан . Цэвэр бохирын шугамд холбогдоогүй. Сургуулийн дотуур байр нь 1976 онд ашиглалтанд орсон модон хийцтэй. 80 хүүхдийн хүчин чадалтай. 2008 онд 150 сая төгрөгийн их засвар хийсэн. Өрөөнүүдийн ханыг гипсэн хавтангаар өнгөлсөн. 

Цэцэрлэг


19-р цэцэрлэг Баян- Овоо багт байршилтай100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 115 хүүхэд суралцаж байна. Мөн гэр цэцэрлэгт-20 хүүхэд, ХЦ-ийн 0287-р ангийн албан хаагчдын хүүхдийн Оргил бүлэгт 10 хүүхэд21 багш, ажиллагчидтайЦэцэрлэгийн барилга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж 2011 оны 11-р сард ашиглалтанд орсон. Гэр цэцэрлэг 1

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБаян-Овоо багт байрлалтай2 давхар, 17 өрөөтэй, 7 ортойНийт 22 ажиллагчидтай2004 оны 01-р сард ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга.

Соёлын төв


Соёлын төв Баян-Овоо багт байрлалтай150 хүний суудалтайУдирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 3, үйлчлэх ажилтан 1, гэрээт ажилтан 11995 онд баригдсан зориулалтын бус барилгатай улсын төсвийн хөрөнгөөр 150 хүний шинэ соёлын төв баригдаж байна1969 онд ашиглалтанд орсон 2 давхар 300 хүний суудалтай зориулалтын спорт заал, 2007 онд ашиглалтанд орсон номын сантай.

Тэмүүжиний бага нас музей


Тэмүүжиний бага нас музейБаян-Овоо багт байршилтай59 үзмэртэй2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан дүнзэн барилга

Ажилгүйдэл ядуурал


Суманд 18-55 насны бүртгэлтэй ажилгүй 105 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 48 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 2012 оны байдлаар тус суманд албан ёсны 113 нэн ядуу өрх нийт өрхийн 15 хувь, 63 ядуу өрх нийт өрхийн 8 хувийг эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Баян-Овоо багт байршилтай 26 ажилчин ажиллагчидтай 1959 онд ашиглалтанд орсон дүнзэн хийцтэй, зориулалтын барилга

Сумын сор бүтээгдэхүүн


ААРУУЛЧихэртэй ааруулМойлтой ааруулХорхой ааруулХуруудан ааруул 

Сумын сор бүтээгдэхүүн


БУРИАД ТАЛХХүнсний ямарч нэмэлт бүтээгдэхүүн ашиглахгүйгээр талхны өөрийн нь хөрөнгөөр зуурч барьдаг буриадын “ХЛЕМ”

Сумын хөшөө дурсгал


ЧИНГИСИЙН ХӨШӨӨСуут их эзэн богд гарамгай жанжин Чингис хааны гэрэлт хөшөөг 1962 онд намын төв хорооны нарийн бичгийн дарга Төмөр-Очирийн санаачлагаар Их хаан Чингис хаан мэндэлсэний 800 жилийн ойд зориулан өндөр нь 11 м, өргөн нь 10 м, гэрэлт хөшөө баригдсан түүхтэй.

Сумын хөшөө дурсгал


ЧИНГИСИЙН ТООНОТДадал сумын нутгийн зөвлөл, “Тэмүүжиний тоонот” хөгжлийн төлөө сангийн санаачилгаар 2012 онд баригдсан 

Сумын хөшөө дурсгал


ЯЗГУУРЫН 3 СУВАРГАХэлмэгдэгсдийн дурсгалд зориулан босгосн язгуурын гурван суварга

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.684835000
Эрүүл мэнд: 0.658031666
Эдийн засаг: 0.351847142
Бусад: 0.555890000
Дэд бүтэц: 0.195800000
Байгаль орчин: 1.000000000


Тус сум нь Монгол орны зүүн хойно, замын бартаа ихтэй зах хязгаар, Улаанбаатар хотоос 600 км, Өндөрхаан хотоос (аймгийн төв) 270 км зайд оршино.Сумын нутаг нь хойд талаараа ОХУ, зүүн талаараа Дорнод аймгийн Баян-Уул сум, урд талаараа Хэнтий аймгийн Норовлин сум, баруун урд талаараа Баян-Адрага сум, баруун талаараа Биндэр сумдтай хиллэдэг. 


Дадал сумын нутаг нь чийгэрхэг сэрүүн уур амьсгалтай, зундаа халуун өвөлдөө цас их унадаг. Сүүлийн 10 жилийн дунджаар өвлийн сард дундажаар 3,2 мм, хавар 12, 2мм, зундаа 104,8 мм, намартаа 17,6 мм хур тунадас унаж, өвөл цасан бүрхүүлийн зузаан 40 см орчим хүрдэг.Өвлийн 3 сарын дундаж температур -19,3 СЗуны 3 сарын дундаж температур 17 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 400-500 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 240,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 183,8 сая төгрөг, сумын өөрийн орлого 56,9 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 228.4 сая төгрөг байна. Нийт зардлын 76,0 хувь нь цалин, 8,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 14,9 хувийг урсгал шилжүүлэг, 0,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 32 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 172.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 6.3 сая, аймагт 179.3 сая, орон нутагт 56.8 сая нийт 242.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. 

Газар тариалан


Тус сумын газар тариалангийн талбайн хэмжээ 6354,1 га ба үүнээс төмс хүнсний ногоог 58,8 га-д нь тариалдаг 6295,3 га газар нь улаанбуудай тариалдаг одоогоор атаршсан талбай юм. 

Зам тээвэр


Дадал сум нь Өндөрхаан Чойбалсан чиглэлийн сайжруулсан шороон замаас 75 км зайд алслагдсан ердийн шороон замтай.Орон нутгийн чанартай авто замын газар 1002 га, шугам сүлжээний газар 196 га, холбоо мэдээлэл хүлээн авах газар 6,6 га, эрчим хүчний шугам станцын газар 198,4 га-г тус тус эзэлдэг.Өндөрхаан-Дадал чиглэлд 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт, Улаанбаатар-Дадал чиглэлд 7 хоног бүрийн Лхагва, Ням гаригуудад шуудангийн машин явдаг.   

Ус хангамж


Нийт сумын хэмжээнд бэлчээрт болон сумын төвд 70 худаг байдаг. Үүний 18 нь гүний, 15 нь богино яндант, 17 нь энгийн уурхай, ажилдаггүй 20 худаг байдгаас сумын төвд гүний 6 худагнаас 426 өрхийн 1432 хүн ундны цэвэр усаар тогтмол хангагдаж байна.  

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 1988 онд ашиглалтанд орсон 16 айлын 1 давхар орон сууц байдаг бөгөөд бохир цэвэр усны шугаманд холбогдоогүй. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 18 бүлэгт 452 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтанд 22 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 10 багш хамрагдаад байна. Сумын цэцэрлэг нь анх 1958 оны 11-р сард 3 багш ажиллагсадтай, 17 хүүхэдтэй байгуулагдаж байжээ. Одоо нийт 21 багш ажиллагчидтай хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэгт 6 бүлгийн 145 хүүхэд суралцдагаас ХЦ-0287-р ангийн “Оргил” бүлэгт 10 хүүхэд, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хувилбарт сургалттай холимог бүлэгт 20 хүүхэд, үндсэн ангид 115 хүүхэд суралцдаг. Мэргэжлийн багшийн хангалт 80 хувьтай байна.

Дотуур байр


ЕБ-ын 9 жилийн сургуульБаян-овоо багт байршилтайОдоогоор 452 хүүхэд суралцаж, дотуур байранд 80 хүүхэд амьдардаг46 багш, ажиллагчидтай1978 он, 2007 онд ашиглалтанд орсон хичээлийн 2 байр, 1976 онд ашиглалтанд орсон 1 дотуур байртай.

Эрүүл мэнд


Сумын эмнэлэг нь эрхлэгч 1, их эмч 1, бага эмч 6, сувилагч 4, үйлчилгээний ажилтан 10, эм зүйч 1 бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. 2012 онд нийт 62 хүүхэд мэндэлснээс 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 113, осол гэмтэл 3, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.

Соёл спорт


Сумын хэмжээнд 2012 онд олон нийтийг хамарсан 131 арга хэмжээг давхардсан тоогоор 4 багийн 1920 хүнд хүргэж ажилласан. Үүнээс 92 нь соёл олон нийтийн, 27 нь урлаг уран сайхны, 12 нь хөдөөгийн явуулын соёлын үйлчилгээ байна. Мөн соёлын төвийн дэргэд морин хуурын дугуйлан, үндэсний хөгжмийн дугуйлан, буриад дууны дугуйлан, спортын секц дугуйланг хичээллүүлж байна. Сумын номын сан нь 16 суудалтай, 2000 номын фондтой тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 25 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.Мөн модон эдлэл, зүсмэл модон материал, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, блок, талх нарийн боов, оёдол эсгүүр, зөгийн бал зэргийг өрхийн болон жижиг үйлдвэрийн түвшинд үйлдвэрлэж байна.

Орон нутаг судлах музей


Орон нутгийн судлах музейБаян-Овоо багт байршилтайНийт 271 үзмэртэй1966 онд ашиглалтанд орсон 1 давхар тоосгон төрийн өмчилт барилга 

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Дадал сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Барилга байгууламжийн нийтийн эдэлбэр газар 1998.1 га • Үйлдвэрлэлийн бүс 69 га • Гэр хорооллын газар 121.5 га • Ногоон байгууламж, амралт аялал жуучлалын бүс 31.1 га • Хөдөө аж ахуйн газар 194977.5га 2012 оны байдлаар 435 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 184га газар өмчилж, 8 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 30.3 га газар, 34 иргэн, 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 2490 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл Дани улсын санхүүжилттай ЕБС-д хэрэгжилж буй ДАНИДА төсөл Азийн хөгжлийн банкны “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдэд СӨБ олгох” төсөл НИТБНМЯБ JFPR-9125 MON төсөл

Сумын сор бүтээгдэхүүн


ЦӨЦГИЙСүүг машиндаж гаргаж авдаг Буриад малчин ард түмний гол бүтээгдэхүүн “ЗӨӨХИЙ”

Сумын сор бүтээгдэхүүн


ЗӨГИЙН БАЛ Нисдэг зөгий бүлэг12 бүлтэй жилд 150 кг зөгийн бал гарган авч зах зээлд нийлүүлдэг.

Сумын хөшөө дурсгал


ӨВСӨН ӨМБҮҮЛ 2006 онд “Буурал түүхийн жимээр-3” аялалаар Бодончир богдын төрсөн газрыг тогтоож хөшөө өвсөн өмбүүл босгосон.

Сумын хөшөө дурсгал


ТЭМҮҮЖИНИЙ БАГА НАС2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хөшөө

Сумын хөгжлийн зорилт


Сумын хөгжлийн зорилго нь дунд хугацааны мастер төлөвлөгөөтэй болж түүнийг хэрэгжүүлснээр ажилгүйдэл ядуурал бодитойгоор буурч, нутгийн ард иргэдийн амьжиргаа амьдрал ахуй сайжран хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан эх байгалаа унаган төрхөөр нь хадгалсан жишиг сум болох явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.ҮҮНД:Хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн шилжих хөдөлгөөнийг бууруулах, тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлөөр хангахЭрчимжсэн мал аж ахуйг өсгөж тоо толгой ашиг шимийг нь нэмэгдүүлэхТүүхийн ховор дурсгал болон байгалийн үзэсгэлэнт газруудад тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхЭкологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж сум орон нутаг, аймаг, улсыг хангахад оролцох Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажлын байр бий болгон иргэдийг ажилтай орлоготой болгох