ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Биндэр сум нь 1923онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу. Баян-Өндөр, Мадалхаан, Баян гол, Дэлгэрхаан, Онон гэсэн 5 багийн нийт 1186 өрхөд 3813 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 2-т, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог хүн амын нягтралаар өндөр 140,7 хүн га сум юм.


Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны уулархаг муж, түүний Их-Хэнтийн нурууны зүүн салбар уулс, Онон, Балж, Шуус голын сав газраар нам болон дунд зэргийн бэсрэг уулт ойт хээрийн бүсэд оршино. Сумын нутаг дэвсгэр нь ой, тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 536601 га.

Мал сүрэг


Мал аж ахуй Сумын хэмжээгээр нийт 129,0 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал,нийт малын 12,5 хувь байна. Малчин өрх 774 байгаа нь сумын нийт өрхийн 65,3 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүрОХУ-ыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг ажиллаж сумын төвийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг ундны усаар хангаж байна

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Харин Тамгын газрын харъяанд байдаг 4 айлын 2 орон сууц нь 1988 онд ашиглалтанд орсон бөгөөд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 26 бүлэгт 758 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 140, гэр цэцэрлэгт 100 хүүхэд, ээлжийн бүлгээр 40хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86,4 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Цэцэрлэг Онон багт байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 140 хүүхэд хүмүүжиж байна21 багш, ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй барилга. Барилгын чанар муудсан.Сумын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2012 оны намар 195 хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн

Эмнэлэг


Сум дундын хүн эмнэлэгОнон багт байршилтай14 ортой6 эмч, 14 мэргэжилтэй ажилтантай, нийт 34 ажиллагчидтай

Соёлын төв


Соёлын төвОнон багт байршилтай300 хүний суудалтай 7 ажиллагчидтай 1980 онд ашиглалтанд орсон тоосгонхийцтэй зориулалтын барилга.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


1957 онд ашиглалтанд орж 2006 онд их засвар хийгдсэн. Нэг давхар, дүнзэн байшин. Барилгын чанар нь ашиглалтын хугацаа дууссан, барилгын чанар муу, урд талруугаа хазайсан, дулаан маш их алдагддаг, мод өмхөрч муудсан, шал хотойж мөөгөнцөртсөн, зарим газраар бороо гоождог болсон. Барилгын эзлэхүүн 1275,3м3 , нийт талбай нь 318,4м3, суурийн хэмжээ 386,4м2 , 10 өрөөтэй үйл ажиллагаа явуулж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгчсумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулахНийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг хувийг дээшлүүлэх1980 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, төвлөрсөн халаалтанд холбогдоогүй.2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200,0 сая төгрөгөөр засвар хийгдэхээр болсон

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.611232000
Эрүүл мэнд: 0.784893333
Эдийн засаг: 0.295621428
Бусад: 0.732485000
Дэд бүтэц: 0.208550000
Байгаль орчин: 0.833335000


Хэнтий аймгийн хойт хэсэгт: Улаанбаатар хотоос 406 км, аймгийн төвөөс 184 км зайд байрладаг.Хэнтий аймгийнхаа Батширээт, Дадал, Баян-Адарга, Батноров, Хэрлэн сум болон ОХУ-тай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд3,2-4,0м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Газар тариалан


Газар тариалан үр тариа, 20 га талбайд төмс, 10 га талбайд хүнсний ногоо, тариалж 2600 тонн үр тариа, 340 тонн төмс, 142 тонн хүнсний ногоо хураан авч байна   

Цахилгаан хангамж


Сум нь 2005 онд төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. 

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй Тамгын газар, Цэцэрлэг, Соёлын төв, Сум дундын хүн эмнэлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа уурын зуух ажиллаж байна. Бусад байгууллагууд энгийн галлагаатай.

Шилшилт хөдөлгөөн


Сүүлийн жилүүдэд шилжигчдийн тоо буурч, сумын хүн ам цаашид тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байна.Тус суманд сум дундын сургууль, эмнэлэг, цагдаагийн тасаг, цаг уурын өртөө, ойн анги зэрэг байгууллага байрладаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульОнон багт байршилтай420 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 758 хүүхэд суралцаж байна61 багш, ажиллагчидтайСургуулийн барилга нь ашиглах боломжгүй болсон учир улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн барилга шинээр баригдаж эхлээд байна. 2012 онд ашиглалтанд орох ёстой байсан боловч ороогүй. 

Эрүүл мэнд


Суманд 14 ортой сум дундын 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 93 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 4, эхийн эндэгдэл 1гарсан байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 996, осол гэмтэл 42, халдварт өвчлөлийн 15 тохиолдол гарчээ.

Соёл спорт


1980 онд ашиглалтанд орсон 300 суудалтай Соёлын төвийн тоосгон барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, музей зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд /актлагдсан, халаалт байхгүй/ спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа нь өнөөгийн шаардлага хангахгүй байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, жижиг дэлгүүр 31, нийтийн хоолны 7 цэг, үсчин гоо сайхны 3, гутал засварын 3, оёдолын 1, сүлжмэлийн 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Биндэр сумын төв нь засаг захиргаа хөдөө аж ахуй үйлчилгээ давамгайлсан суурин.2012 байдлаар 1015 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 256 га газар өмчилж, 277 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 83,7 га газар, 6 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 9,36 га газар, 73 иргэн, аж ахуйн нэгж үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 637,3 га газар, 22 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 4244,28 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн байгаль хамгаалах сангийн төсөл

Сумын онцлог


Ойн аж ахуйн чиглэлээр 1924 оноос хойш одоог болтол үйл ажиллагаа явуулж байгаа. Байгалын нөөцийг хамгаалах, ойн аж ахуй болон өргөжиж, одоо тус байгууллага нь 8 үндсэн ажиллагсадтай, мод тарьж ургуулах хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтэнд 10 нэр төрлийн мод сөөг тарьж, 6 га мод үржүүлгийн талбайд жилд 1-1.5 сая тарьц суулган ургуулж, 5-6 сая төгрөгийн борлуулалт хийж ажилуулдаг сумын онцлог давуу талтай.