ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Баян-Овоо сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Дайчин вангийн хошуу, Далай вангийн хошуу. Дэлгэрхаан, Наран, Сүмбэр, Жавхлант гэсэн 4 багийн нийт 491 өрхөд 1677 хүн амьдардаг. 


Физик газар зүйн мужлалаар Монголын Дорнод талын их муж, Халхын дундад ба Дарьгангын талархаг мужийн Ухаа гүвээт Халхын дундад талын тойрогт хамрагдах бөгөөд хээрийн бүсэд оршдог. Далайн түвшнээс дээш 800-1300 м өргөгдсөн. Сумын нутгийг гадаргуугийн тархалтаар нь ухаа гүвээт тал, голын хөндий, нам уулс гэж 3 хэсгээс бүрдэх бөгөөд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 338147 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 89494 толгой малтайгаас 347 тэмээ, 8386 адуу, 6296 үхэр, 45933 хонь, 28532 ямаа байна. Нийт малын 0.4 хувь нь тэмээ, 9.4 хувь нь адуу, 7.0 хувь нь үхэр, 51.3 хувь нь хонь, 31.9 хувь нь ямаа байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Дорнод аймгийг улсын нийслэлтэй холбосон улсын чанартай 132 км шороон авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг байдаг боловч 1 худаг нь ундны усанд тохирохгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул ашиглагддаггүй. Гүний худгаас сумын төвийн айл өрхийн 77 хувь нь усаар хангагддаг. Бусад өрх нь Хэрлэн голоос усаар хангагддаг. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 48.7 хувь нь залуу болон дунд насныхан, 41.5 хувь нь хүүхэд, 9.8 хувь нь хөгшид байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байгуулсан бөгөөд èõýíõ íü амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар 4 сууц байгаа боловч ашиглалтын шаардлага хангахаа байсанч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 11 бүлэгт 258 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 10 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт давхардсан тоогоор 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 75, гэр цэцэрлэгт 60 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 98 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Жавхлант багийн нутагт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 75 хүүхэд хүмүүжиж байна12 багш, ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон мод болон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Цаашид барилгад өргөтгөл хийх шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЖавхлант багийн нутагт байршилтай6 ортойИх эмч 2, бага эмч 6, 5 сувилагч нийт 23 ажиллагчидтай.1988 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын их засварын ажил хийгдсэн. 

Соёлын төв


Соёлын төвЖавхлант багийн нутагт байршилтай250 хүний суудалтай5 ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 116 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Баян-Овоо сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан суурын юм. Сумын төвийн суурьшлын бүс нь газар өмчлөлтэй холбоотой сүүлийн 2 жилийн хугацаанд 28 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Захиргаа, албан байгууллагын бүс 16.7га Гэр хорооллын өргөжин тэлэх бүс 62.1 га Амины зориулалттай орон сууцны бүс 41.7 га Хот суурингийн доторхи зам харилцааны бүс 5.4 га Спорт, амралт цэнгээний бүс 23.9 га Хот суурингийн нөөц бүс 197.8 га Ногоон байгууламжийн бүс 16.9 га Хот орчмын эрчимт ХАА-н бүс 125.0 га 2012 оны байдлаар 301 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 40.9 га газар өмчилж, 76 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 153 га газар, 2 иргэн амралт, аялал жуулчлалын зориулалтаар 3 га газар, 6 иргэн жимс, жимсгэнэ, газар тариалангийн зориулалтаар 14.1 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСумын хөгжил төсөлОрон нутгийн хөгжлийн сан

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Дансранбилгийн Догсом байгуулагдсан он: 1993Хөшөө, дурсгалын намтар: Ардын хувьсгалын анхны долоогийн нэг. Сум байгуулагдсаны 70 жилийн ойгоор байгуулагдсан. Хөшөө дурсгалын нэр: Самаагийн ГомбожавБайгуулагдсан он: 2011Хөшөө, дурсгалын намтар: Их хамбын төрсөн газар Наран багийн нутаг Өндөр дэгт хэмээх газарт хүндэтгэлийн самбар босгосон. 

Сумын онцлог


МАА-н түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, ноосны үйлдвэрлэл хөгжүүлэх эх суурь тавигдсан. Малын махны чанар сайн, эрэлт ихтэй тул мах бэлтгэлийн төвтэй болох боломжтой. Тус сумын нутаг дэвсгэрээр 90 км урсаж өнгөрдөг Хэрлэн голын хөвөөнд оршдогоороо онцлог, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний мод тариалдаг. Цаашид мод үржүүлгийн газар байгуулах, сум орон нутгаа төмс, хүнсний ногоо, чацарганаар хангах боломжтой.  Тус суманд Гүрмийн нуур хэмээх эмчилгээний зориулалтаар ашиглах боломжтой нуур бий. Энэ нуур нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосонгийн рашаантай адил, хар, шар шаврыг дээд, доод үе мөчдийн өвчинд, мөн цусны даралт бууруулахад хэрэглэдэг, хануур хорхой нь цусан хангамжийг сайжруулахад сайн үйлчилгээтэй. Цаашид нуураа түшиглэн амралт, рашаан сувиллыг хөгжүүлэх боломжтой. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.585714000
Эрүүл мэнд: 0.854050000
Эдийн засаг: 0.318032857
Бусад: 0.606845000
Дэд бүтэц: 0.230433333
Байгаль орчин: 0.833335000


Хэнтий аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 465 км, Аймгийн төвөөс 132 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Баянхутаг, Батноров, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сумдтай хиллэдэг.


Цаг уурын нөхцөл. Монгол орны уур амьсгалын мужлалаар Баян-Овоо сум нь хуурайдуу сэрүүн зунтай, хахирдуу өвөлтэй мужид багтана. Хөрсний гадаргад температурын хэлбэлзэл их байдаг. хамгийн хүйтэн үе нь 1 дүгээр сард 20.9оС хамгийн дулаан сар 7дугаар сард 18.90 С жилийн дундаж агаарын температур 0.10С градус салхины жилийн дундаж хурд 4.8 м/с жилд дунаджаар 271.7 мм тунадас унадаг.


Орон нутгийн төсөв. Сумын төсвийн татварын нийт орлого нь 215.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 4909.1 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 21.3 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 204.8 сая төгрөг байна. Нийт зардлын 73.1 хувь нь цалин, 8.1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 15.8 хувийг урсгал шилжүүлэг, 3.0 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 17.2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 10.8 га буюу 36.6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 6.4 га буюу 0.5 хувьд бусад таримал тариалж байна.

Цахилгаан хангамж


Сумын төв нь эрчим хүчний системд 2003 онд холбогдсон. Сумын төвд 2003 онд баригдсан 110/35/10 квт-ын 2 дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуухгүй, ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсрол нь нам даралтын зуухаар ажилладаг. Цэцэрлэг, Соёлын төв нь цахилгааны халаалттай.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЖавхлант багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 258 хүүхэд суралцаж байна35 багш, ажиллагчидтай1940 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй. Цаашид Хичээлийн байрны шалны их засвар, Цахим номын сан, интернетийн тоог нэмэгдүүлэх, Үндэсний хөгжмийн зэмсэг, морин хуур, биеийн тамирын техник хэрэгсэлээр хангах, багш ажилчдын орон сууц барих шаардлагатай. 

Эрүүл мэнд


Эмнэлгийн дотоод тохижилт, тоног төхөөрөмж, халаалт нь үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан цаашид барилгын гадна талын бүрэн засвар болон шаардагдах багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай. Эмнэлгийн барилгын хойд талын хуучин уламжлалт эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгад их засвар хийж ашиглалтанд оруулах шаардлагатай.

Соёл спорт


2011 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байна. Халаалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Гадна орчны тохижилтыг сайжруулах зорилгоор хашаа барих шаардлагатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд шарын шашины 1 сүм хийд байдаг.Уг хийдэд халаалтын асуудалтын асуудал шийдвэрлэгдээгүйн улмаас байнгын үйл ажиллагаа явуулах боломжгүй. Цаашид халаалтын асуудлыг шийдвэрлэж байнгын ажиллах нөхцөл бололцоог хангах хэрэгтэй.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 19 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 21 хувийг дээд, 19 хувийг тусгай дунд, 10.1 хувийг бүрэн дунд, 15.8 хувийг бүрэн бус дунд хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЖавхлант багийн нутагт байршилтай25 ажиллагчидтай.1969 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус барилга. Шинээр ЗДТГазрын барилга барих шаардлагатай. 

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын онцлох бүтээглэхүүн нь Сүмбэрийн хужир.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийж нэг баг – нэг хоршоо хөтөлбөрийн хүрээнд хоршоо байгуулах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн эх суурийг тавьж нэмэгдүүлэх.