ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Баянмөнх сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Дашбалбар уулын хошуунаас бие даасан сум, орон нутгийн засаг захиргааны нэгж болон Хар хөндий гэдэг газар төвлөрсөн байдаг.Баянбулаг, Хэрлэн, Дулаан, Улаан-Эрэг гэсэн 4 багийн нийт 492 өрхөд 1577 хүн амьдардаг.


Аймгийн төв Өндөрхаан хотоос баруун урд зүгт 110 км, Хэрлэн голын хөвөөнд Улаан-Эрэг хэмээх газар байрладаг. Сумын бүх нутаг дэвсгэр нь 255385 га, үүний 244305 га нь бэлчээр, 7400 га хадлангийн талбай, тариалангийн талбай 5200 га байна. Сумын нутаг дэвсгэр нь тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Нутгийн хойд хэсгээр Хэрлэн тооно, Баянмөнх уулууд, өмнө талаар Язаар, Эрэгнэг уулс, Авьдар, Завхан, Хүнхэрийн талууд, Хэрлэн, Цэнхэрийн гол, Хөрвөхийн бүрд, Булингаа, Хавчуу, Барчгар, Агуйт, Могой, Хөл, Хөндлөн зэрэг гол горхи булагуудтай.


Нийт газар нутгийн хэмжээ 255385 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 105142 толгой малтайгаас 173 тэмээ, 6214 адуу, 4647 үхэр, 49559 хонь, 44549 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт нутгийн шилмэл омгийн 1.8 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 2 хувь байна. 222 малчин өрх, 79 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 61 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Аймгийн төв болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худаг, Төвлөрсөн усан хангамж байхгүй.

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай, ЗДТГазар, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульд нэг уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын нийт хүн амын 47.9 хувь нь сумын төвд амьдардаг. 2012 оноос иргэд хашаа байшин барьж суурьшиж эхэлж байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 220 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 6 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98.5 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 15 багш хамрагдсан байна. Сургуулийн дотуур байранд 30 хүүхэд хамрагдаж байна.Улсын төсвийн 500 сая төгрөгийн өртөгтэй 80 хүүхдийн 2 давхар дотуур байрны барилгын ажил эхлээд байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 75, гэр цэцэрлэгт 45 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Цэцэрлэг Улаан-Эрэг багт байршилтай 1999 онд цэцэрлэгийн өргөтгөл хийгдэж 50 хүүхдийн орон тоотой 2 бүлэг, 7 багш ажилтан , 2009 онд цэцэрлэгийн барилга шинээр баригдаж 75 хүүхдийн орон тоотой, 3 бүлэг 14 багш, ажиллагчидтай үйл ажиллагаа явуулж байна. 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 75 хүүхэд хүмүүжиж байна. 2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилгатай. Инженерийн бие даасан хангамжтай. Цэвэр бохир усны байгууламж чанарын шаардлага хангахгүй өвөл болохоор хөлдөлт өгдөг нь тогтмол ус гүйдэггүйтэй холбоотой. Цэвэр бохир усны асуудал хүндрэлтэй байгаа нь халдварт өвчлөл гарах эрсдлийг бий болгож байгаа тул гүний худагтай болох шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв 2008 онд 10 ортой эмнэлгийн зориулалтын барилга баригдаж суманд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. 2 их эмч, 4 бага эмч, 4 сувилагч нийт 20 ажиллагчидтай 2008 онд ашиглалтанд орсон 2 давхар тоосгон хийцтэй, зориулалтын барилгын гадна бохир усны шугамын байгууламж стандартын шаардлага хангахгүй байгаа учир халдварт өвчин гарах эрсдэлтэй тул цэвэр бохир усны байгууламжийг засварлах шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв Улаан-Эрэг багт байршилтай 100 хүний суудалтай 5 ажиллагчидтай 1970 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилгад үйл ажиллагаа явуулж байна. 2012 оноос шинээр Соёлын төвийн барилга баригдаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 6 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 66.6 хувийг дээд, 33.4 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд тус тус эзэлж байна.

Барилга


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын соелын төвийн барилга угсралтыг "Оч манлай" ХХК гүйцэтгэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын төсвийн 3,8 тэр бумын хөрөнгө оруулалтаар Хэрлэн гол дээгүүр тавих бетонон гүүр барих ажил эхлээд байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл Сум хөгжүүлэх сан Жижиг дунд бизнесийг дэмжих сан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Аймгийн ЖДҮДДэд сан Тогтвортой амьжиргаа-2 төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Баянмөнх түүхийн товчооБайгууладсан он: 2011Хөшөө, дурсгалын намтар: Баянмөнх сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан сум байгуулагдсан тухай түүхт бичиг, сумын сүлд дууг хөшөө болгон мөнхжүүлсэн.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.760575000
Эрүүл мэнд: 0.841401666
Эдийн засаг: 0.297401428
Бусад: 0.504300000
Дэд бүтэц: 0.349216666
Байгаль орчин: 1.000000000


Баянмөнх сум далайн түвшнээс дээш 1200-1700 м өргөгдсөн.Хэнтий аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 286 км, Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг.Баянмөнх сум өөрийн аймгийн Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Баянхутаг, Галшар сумдтай хиллэдэг. 


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв. Сумын төсвийн татварын нийт орлого нь 23.8 сая төгрөг, санхүүгийн дэмжлэг 196 сая бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 577.2 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 1.2 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 765.9 сая төгрөг байна. Нийт зардлын 70.2 хувь нь цалин, 7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22.3 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засаг Сумын хэмжээнд нийт 17 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж 178.4 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсад 6.9 сая төгрөг, аймагт 43.9 сая, орон нутагт 4.4 сая төгрөг, нийт 55.2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Эдийн засгийн бүтэц, хувиар

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 111.6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5 хувьд нь төмс, 4 хувьд нь хүнсний ногоо, 3 хувьд нь чацаргана, 99.6 хувьд царгас тариалж, сумын хэмжээгээр жилд 55.2 тонн төмс, 50.4 тонн хүнсний ногоо, 50 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1993 онд баригдсан 110/10 квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төв бие даасан 2 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бөгөөд бохир усны 2 худаг, шугам хоолойтой.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 31 хувь нь хүүхэд, 9 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль Улаан-Эрэг багт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 220 хүүхэд суралцаж байна 28 багш, ажиллагчидтай 2004 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй барилгатай

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 38 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. 

Соёл спорт


1970 онд ашиглалтанд орсон 100 суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа больсон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 9 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр жилд 5 га талбайд төмс, 4 га талбайд хүнсний ногоо, 103 га талбайд тэжээлийн ургамал тариалж 55.2 тонн төмс, 50.4 тонн хүнсний ногоо, 50 тонн тэжээлийн ургамал хураан авсан. Төрийн байгууллагад 86 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Баянмөнх сум нь дорнод монголын тал хээрийн бүсэд багтаж, Хэрлэн голын уужим тэнүүн сав газарт оршдог бөгөөд бүгд 276.2 мянган га нутагтайгаас бэлчээрийн талбай бүгд 260.2 мянган га, хадлангийн талбай 5000 га болон, устай талбай 830 га байдаг. Өөрийн аймгийн Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Галшар Баянхутаг сумтай хил залгаа оршдог.Сумын төв, Улаан –Эрэг нь Хэрлэн голын хөвөөнд далайн түвшингээс дээш 1110 орчим мåтр өндөрт хойд өргөрөгийн 46*54 зүүн уртрагийн 109*45-н солиболцолд Өндөрхаан хотоос 96 км, Улаанбаатар хотоос 273 км зайтай оршино.2012 оны байдлаар 235 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16.9 га газар өмчилж, 173 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 288 га газар, 3 иргэн, 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 151 га газар эзэмшиж байна.Баянмөнх сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан суурин юм.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Улаан-Эрэг багт байршилтай 27 ажиллагчидтай 2007 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжгүй .

Сумын сор бүтээгдэхүүн


-ЦаргасБаянмөнх сум нь Хэнтий аймгийн бэлчээрийн удирдлагын загвар сумаар сонгогдож тогтвортой амьжиргаа -2 төслийн хүрээнд 100 га талбайд малын хүчит тэжээл царгас тариалж байна. Царгас нь бүх төрлийн малд ашиг шим сайнтай голчлон махны чиглэлийн үхэр, хонь зэргийг тэжээхэд илүү тохиромжтой, махан таргыг өгдөг илчлэг сайтай тэжээлийн ургамал юм.  

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхЖижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхХэрлэн голыг түшиглэн газар тариалан хөгжүүлэх.