Далайн түвшнээс 1270-1389 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэрлэн голын хөндий, хэнтийн уулархаг бүс, говийн бүсийн зааг орчимд оршдог.
Нийт газар нутгийн хэмжээ 602943 га.
Хөдөө аж ахуй сумын хэрэгцээнд 238532 мянган толгой мал, тоологдсоноос тэмээ 454, адуу 14484, үхэр 10113 хонь 134820 ямаа 78661 байна.
Сумын газар нутаг дээгүүр мянганы зам 50 км дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 57,55 м гүний худагтай, 1л/с ундаргатай .
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Төсвийн 5 байгууллага тус бүр бага оврын уурын зуух ажиллуулдаг.
Суманд 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 38 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 594, осол гэмтэл 7 халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1979 онд ашиглалтад орсон 125 суудалтай соёлын төвийн тоосгон барилга нь хуучирч муудсан. Их засвар орох шаардлагатай. Тус байгууллагад урлагийн тоглолт, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Ерөнхий боловсролын сургуулийн 1 урлаг зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум нь ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 2 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 газар, зочид буудал гэсэн салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Баянхутаг сумын төв нь Засаг захиргаа хөдөө аж ахуй давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• Гэр хорооллын газар 6,6 га• Гудамж, талбай, замын газар 1,4 га• Нийтийн эдэлбэр газар 370,6 га• Барилга байгууламжийн дэвсгэр газар 2,8 га2012 оны байдлаар 22 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1,8 га газар өмчилж аваад байна. Энэ нь аймгийн төвд ойр байдагтай холбоотой ихэнх иргэд аймгийн төвд газар өмчилж авсан. 169 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 310 га газар, 11 иргэн газар тариалангийн зориулалтаар 12,7 га газар эзэмшиж байна.
Тус сум нь түүхэн замналынхаа хугацаанд анхдагчидаараа бахархан онцолдог билээ,Үүнд: 1. БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор2. Хөдөлмөрийн баатар үхэрчин Г.Данзандаржаа3. Эрлийз хонь цөм сүргийг бий болгосон Хөдөлмөрийн баатар хоньчин С.Жамаадорж4. Монгол улсын анхны эрдэмтэн Намсрайжав 5. Өсвөрийн жү-догийн Ази тивийн анхны аварга Б.Ганхайч6. Кураш бөхийн Дэлхийн аварга Б.Одхүү зэрэг анхдагч алдартангууд байдаг.
Боловсрол: | 0.514977000 |
Эрүүл мэнд: | 0.831078333 |
Эдийн засаг: | 0.275572857 |
Бусад: | 0.514970000 |
Дэд бүтэц: | 0.312500000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.- 1 дүгээр сарын дундаж температур -300с- 7 сарын дундаж температур +300с- Жилийн дундаж салхины хурд 5-10 м/с- Жилийн хур тунадасны нийлбэр 250-300 мм
Сумын төсвийн нийт орлого нь 29742,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 540559,6 сая төгрөг, сумын өөрийн орлого 1587,0 мянган төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 571888,7 сая төгрөг, байна. Нийт зардлын 75,8 хувь нь цалин, 8,6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0,8 хувийг урсгал шилжүүлэг, 14,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 20 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсын төсвийн орлогод 5643,7 сая төгрөг, аймгийн төсөвт 62242,2 сая төгрөг, орон нутагт 29742,1 сая төгрөг төвлөрүүлж байна. Сумын хэмжээгээр нийт тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 33,6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 14 хувь байна.396 малчин өрх, 66 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 67.1 хувийг эзэлж байна.
Сумын хэмжээнд нийт 12,2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5 га-д төмс, 4 га-д хүнсний ногоо, 3,2 га-д чацаргана тариалж, төмс 55 тонн, хүнсний ногоо 48 тонныг хураан авсан.
Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Цэвэр бохир усны нэгдсэн шугам байхгүй, зөвхөн эмнэлэгийн ашиглагдаагүй хуучин бохирын шугам /вааран/ хоолой, энгийн бохирын цооног байдаг, ариутгах төхөөрөмж байхгүй болно.
Сумын хэмжээнд инженерийн хийцтэй бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Амины сууц, гэр сууцанд иргэд амьдардаг. 1984-1985 оны хооронд баригдсан 4 айлын нэг давхар сууцуудад цөөн өрх суудаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 83 хүүхэд, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтад нийтдээ 16 хүүхэд суралцаж, хамран сургалт 30 хувь, суурь боловсролын хамран сургалт 19 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтад нийт 12 багш хамрагдсан байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 9 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 22 хувийг дээд, 56 хувийг бүрэн дунд, 11хувийг бүрэн бус дунд, 11 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 233,8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын гаралтай сүү сүүн бүтээгдэнхүүн боловсруулан зах зээлд нийлүүлдэг, сумын бэрнд бүтээгдэхүүнд айрагаараа аймагтай тэргүүлдэг_2012 онд 1-р багийн малчин Ганцохио улаан хүзүүтэй хуц мах ноосны чиглэлээр 1 р байр эзэлсэн.
Тус сум нь “Хөдөө аж ахуй голлосон мал аж ахуйн болон байгалийн гаралтай байгальд ээлтэй цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавин ажиллаж байна.Үүнд: • Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх• Ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлж амгалан тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, орон сууцны хангамжийг дээшлүүлэх• Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх• Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах нөхөн сэргээхэд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх• Байгальд ээлтэй эко орчинг бий болгох зорилгоор халаалт болон цэвэр бохир усны нэгдсэн шугам сүлжээтэй болох