ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Баян-Адрага сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Халхын Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу, 1923 онд Ардын засгаас нутгийн захиргааг шинэчлэн байгуулахад уг хошууг Биндэрьяа Хан уулын хошуу хэмээн нэрлэжээ.Сайхан, Жаргалан, Адрага, Дуурлиг гэсэн 4 багийн нийт 690 өрхөд 2453 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1000 орчим м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 302110 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 77302 толгой малтайгаас 92 тэмээ, 6109 адуу, 7930 үхэр, 36222 хонь, 26949 ямаа эзэлж байна.Сумын хэмжээгээр нийт семинтал эрлийз, нутгийн шилмэл омгийн 7,8 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 10,1 хувь байна. 252 малчин өрх, мал бүхий өрх 85 байгаа нь сумын нийт өрхийн 48,8 хувийг эзэлж байна. 

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд 2005 онд холбогдсон. 

Дулаан хангамж


. Сумын төвд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль ЗДТГазар, цэцэрлэг, соёлын төвийн нийт 5 жижиг уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт хүн амын 38,7 хувь нь сумын төвд амьдардаг, 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульДуурлиг багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 418 хүүхэд суралцаж байна42 багш, ажиллагчидтай1999 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанарын шаардлага хангахгүй, суулт өгсөн барилгатай.

Эрүүл мэнд


Суманд 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 7 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 60 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 282, осол гэмтэл 69, халдварт өвчлөлийн 19 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2003 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн модон буюу дүнзэн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа ч үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 9 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбарар


Төрийн байгууллагад 118 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Баян-Адрага сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 20,1 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4 га2012 оны байдлаар 446 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 72,3 га газар өмчилж, 186 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 186 га газар, 4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар, 2 иргэн, 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 3400 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн байгаль хамгаалах сангийн төсөлАгропарк төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хүйтний гэрэлт хөшөөБайгуулагдсан огноо: 2006 онХөшөө дурсгалын намтар: Чингис, хаан Жамух хоёрын их тулаан болсон газар. Чингис хаан хүзүүндээ Зэв баатраас шархдаж байсан түүхтэй.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Байнгын ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.675334000
Эрүүл мэнд: 0.695743333
Эдийн засаг: 0.274352857
Бусад: 0.710030000
Дэд бүтэц: 0.209200000
Байгаль орчин: 0.833335000


Хэнтий аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 410 км, Аймгийн төвөөс 160 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Батноров, Норовлин сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22,-23 С7 дугаар сарын дундаж температур +18,+19 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 358 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1,013,0 сая төгрөг бөгөөд үүнээс улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 973,5 сая төгрөг, сумын өөрийн орлого 39,5 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 962,0 сая төгрөг байна. Нийт зардлын 65,8 хувь нь цалин, 7,2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 27 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 35,4 сая, аймагт 87,0 сая, орон нутагт 39,5 сая нийт 161,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэдэг 3 ААНэгжтэй, эргэлтийн нийт 3,4 мянган га талбайтай, жилдээ 1000-1500 орчим га талбайд тариалалт хийж сүүлийн 3 жилд 1200-1700 тн будаа хураан авсан. Нийт ургацын 10 орчим хувийг өөрийн үрэнд нөөцлөн үлдсэн хувийг нь тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаах болон өөрийн гурлын үйлдвэртээ авч гурил, хивэг үйлдвэрлэж байна. Сумын нийт өрхийн 20 хувь нь төмс, хүнсний ногоо тариалдаг бөгөөд 2012 онд сумын хэмжээгээр жилд 1000 га талбайд үр тариа, 10 га талбайд төмс, 7 га талбайд хүнсний ногоо, 5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 1786,0 тонн үр тариа, 197,2 тонн төмс, 147,0 тонн хүнсний ногоо, 50,0 тонн тэжээлийн ургамал хураан авсан.Сүүлийн 2 жилд агропаркад нийт 3,5 га-д чацарганы суулгац, жимсний мод тариалсан бөгөөд ургалт 90 хувьтай байна. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 55,8 хувь нь залуу болон дунд насныхан, 35,6 хувь нь хүүхэд, 8,6 хувь нь ахмадууд байна

Орон сууц хангамж


 1998 онд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд шинээр барьсан инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 18 бүлэгт 418 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага 5, суурь 8, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 13 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 101,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 100,5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 20 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 116, гэр цэцэрлэгт 82 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Дуурлиг багийн наутагт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 116 хүүхэд хүмүүжиж байна18 багш, ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон блок хийцтэй барилга. Цэцэрлэгийн барилгад өргөтгөл барих шаардлагатай

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвДуурлиг багийн нутагт байршилтай7 ортой2 эмч, 4 сувилагч, нийт 22 ажиллагчидтай2006 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан. нийт 60 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 282, осол гэмтэл 69, халдварт өвчлөлийн 19 тохиолдол гарсан байна.

Соёлын төв


Соёлын төвДуурлиг багийн нутагт байршилтай200 хүний суудалтай5 ажиллагчидтай2003 онд ашиглалтанд орсон модон буюу дүнзэн хийцтэй, зориулалтын бус барилга. Тус барилгад засвар хийсэн боловч ашиглах боломжгүй боловч үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 44 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 28 буюу 63,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 18,1 хувийг дээд, 27,2 хувийг тусгай дунд, 20,4 хувийг бүрэн дунд, 25 хувийг бүрэн бус дунд, 9.3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаДуурлиг багийн нутагт байршилтай18 ажиллагчидтай1997 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. 

Сумын сор бүтээгдэхүүн


“Идэр-Онон” ХХК-ний Сайханы буудайн гурил

Сумын хөшөө дурсгал


Божирын энгэрийн хүн чулуу хөшөө, буурлын агуй, шуусын боон зэрэг түүхэн дурсгалт газар олон бий.

Сумын онцлог


Дуурилаг нарсны Хүннүгийн язгууртны цогцолбор булш, Буурлын агуй хавийн олон үеийн дурсгалууд, Чингисийн хэрмэн зам, Чингис Жамухын Хүйтний хөндийн их тулааны гэрэлт хөшөө, Монгол хатдын хүндэтгэлийн өргөө, Божирын энгэрийн хүн чулуу зэрэг түүхт соёлын дурсгалт газар олонтой, сум нь ой модон дотор байршилтйа онцлог сум юм.