ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хэнтий аймгийн Батширээт сум нь 1952 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Онон, Хурх, Барх, Норовлин гэсэн 4 багийн нийт 685 өрхөд 2144 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1100-1240 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн зүүн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Онон голын савын бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уулархаг,ойн сан бүхий голын нуга, хээр мал аж ахуй болон хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, зөгийн аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 701787,0 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 48693 толгой малтайгаас 8 тэмээ, 4253 адуу, 12733 үхэр, 20633 хонь, 11066 ямаа байна.Нийт сүрэгт тэмээ, 00,2 хувь, адуу 8,74 хувь үхэр 26,5 хувь, хонь 42,38 хувь, ямаа 22,71 хувийг тус тус эзэлж байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 8,5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 17,5 хувь байна. 316 малчин өрх,104 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 61 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын зам харилцаа хөгжөөгүй.Аймаг, сум, баг хооронд шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд иргэдэд ус түгээх гүний худаг 2, албан байгууллага аж ахуйн нэгжийн гүний худаг 4, гар худаг 30 ашиглагдаж байгаагаас гадна мал аж ахуйн салбарт гүн өрмийн худаг 6, богино яндант худаг 9, гар худаг 24 тус тус ашиглагдаж байна.Цаашид гүний худаг 2, богино яндант худаг 6-г засварлан мал аж ахуйн салбарт ашиглах боломжтой.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууцны барилга байгууламж байхгүй бөгөөд нийт айл өрхүүд амины орон сууцанд амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 13 бүлэгт 272 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 2 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгт 105, гэр цэцэрлэгт 60 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,6 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 105, гэр цэцэрлэгт 60 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээ 94,6 хувьд хүрсэн.Цэцэрлэгинй хүчин чадал 240 хүүхдийн суудалтай бөгөөд, одоогоор 17 багш, ажилллагсадтай 272 хүүхэд суралцаж байна.Цэцэрлэгийн барилга инженерийн төвлөрсөн хангамжтай. Барилга 2010 онд ашиглалтанд орсон угсармал хийцтэй зориулалтын байртай юмХүүхдийн цэцэрлэг Норовлин багт байршилтай80 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 90 хүүхэд хүмүүжиж байна17 багш, ажиллагчидтай2010 онд ашиглалтанд орсон угсармал хийцтэй зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Гадна тал нь хөөсөнцөр өнгөлгөөтэй.Хамран сургах хүүхдийн тоо олон тул шинээр нэмж барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвНоровлин багийн нутагт байршилтай7 ортой2 эмч, 5 сувилагч нийт 22 ажиллагчидтай2003 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй, морг, дулаан граж, хог хаягдал, ангилан ариутгах, хадгалах өрөө,угаалгын өрөөний өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвНоровлин багт байршилтай350 хүний суудалтай6 ажиллагчидтай2001 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, ердийн галлагаатай зориулалтын барилга. Шаарллага хангахгүй тул соёлын төв шинээр барих хэрэгтэй.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 126 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Батширээт сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын тухайн жилийн ГЗБ-ын төлөвлөгөөг ИТХ-аар батлуулан мөрдөж ажилладаг.ЗДТамгын газар нь Нийслэлийн газрын албатай хамтран ажиллах гэрээний дагуу сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах шатандаа явж байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 25 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Худалдаа үйлчилгээ 2400гаүйлдвэрлэлийн бүс15ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2,5гаӨнөөгийн байдлаар 478 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 106,2 га газар өмчилж, 298 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 378 га газар, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 15,5 га газар, 2 иргэн 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 220 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төслүүдХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөгжлийн зорилт


Хүний хөгжил, буриад зоны уламжлалт ёс заншил, байгал орчноо дээдлэн, эрчимжсэн хөдөө аж ахуй аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлсэн эдийн засгийн чадавхи бүхий ногоон эдийн засгийн загвар сум байна.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.645906000
Эрүүл мэнд: 0.758766666
Эдийн засаг: 0.325968571
Бусад: 0.551750000
Дэд бүтэц: 0.213616666
Байгаль орчин: 0.833335000


Хэнтий аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 413 км, Аймгийн төвөөс 186 км зайд байрладаг.ОХУ болон Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 256,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 255,9 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 52,8 сая төгрөг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 256,0 сая төгрөг байна. Нийт зардлын 71 хувь нь цалин,13,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 13,6 хувийг урсгал шилжүүлэг, 2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 30 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж аймагт 7,6 сая, орон нутагт 24,8 сая нийт 32,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 13,9 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 75,8 хувьд нь төмс 24,2 хувьд нь хүнсний ногоо тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 7,5 га талбайд төмс, 2,4 га талбайд хүнсний ногоо, 4,0 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 86,2 тонн төмс, 33,0 тонн хүнсний ногоо, тэжээлийн ургамал хураан авч байна.

Цахилаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд 2007 онд холбогдсон. Сумын төвд 2007онд баригдсан 100 ква-ын 3,165 ква-ийн 4, нийт 7 дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд 4 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төв, ЕБСургууль, ЗДТГазар, Цэцэрлэгийн харьяа нийт 4 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульНоровлин багийн нутагт байршилтай240 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 272 хүүхэд суралцаж байна36 багш, ажиллагчидтай1984 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, модон,чанар муу МХГ-ын дүгнэлттэй, дээврийн төмөр хуучирсан учир хур тунадас гоожих,тааз хана шал ялзралд орсон, сантехникийн шугам хуучирсан.

Эрүүл мэнд


Суманд 7 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтнэн ажиллаж байна.2012 онд нийт 47 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 460, осол гэмтэл 87, халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2001 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байсан тул шинээр барилга барих шаардлагатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 10 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 2 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддагийн 1 сүм ажилладаг бөгөөд шавилан байнга суудаг ламгүй.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 27 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 40,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30 хувийг дээд, 55 хувийг бүрэн дунд, 15 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаНоровлин багт байршилтай22 ажиллагчидтай1959 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын халаалттай, нийт 54 жил ашиглагдсан учраас цаашид шинээр барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Гол брэнд болох зүсмэл модон материал, дүнзэн байшин, буриад талх, мойлтой тос, цөцгий, бяслаг болно.

Сумын онцлог


Ашигт малтмалын нөөцөөр арвин бөгөөд алт,хөнгөн цагаан, цагаан тугалга, төмрийн хүдрийн нөөц бүртгэгдсэн хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагтай билээ.Мөн модон эдлэл хөгжсөн сумын нэг юм.