Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Төв азийн их муж, Монголын дорнод мужийн Улз Хэрлэнгийн дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 515197 га.
Сумын хэмжээнд 244204 толгой малтайгаас Тэмээ 249, адуу 20837, үхэр 17162, Хонь 126728, Ямаа 79228 байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2000 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай.
Сумын төвд 10 ус халаагуурын зуух, 264 гэрийн зуух дулаан үйлдвэрлэж байна.
Суманд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 7 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт 7306 өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 769 , осол гэмтэл 26, халдварт өвчлөлийн гараагүй байна. тохиолдол гарсан байна.
1988 онд ашиглалтанд орсон 300 суудалтай Соёлын төвийн тоосго барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй 9 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Батноров сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 14 га-аар нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар 140 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 14 га газар өмчилж, 192 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 192 га газар, 1 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар эзэмшиж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 14 гаүйлдвэрлэлийн бүс 0 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4,8 гахөдөө аж ахуйн бүс 491628 газуслангийн бүс 0 га
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол улсын шилдэг сум”, болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.620762000 |
Эрүүл мэнд: | 0.723671666 |
Эдийн засаг: | 0.308295714 |
Бусад: | 0.509075000 |
Дэд бүтэц: | 0.244000000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хээрийн хуурай уур амьсгалтай . 1 дүгээр сарын дундаж температур -20.6 С7 дугаар сарын дундаж температур +19,4 Сжилийн дундаж салхины хурд 3-4 м/сжилийн хур тундасны нийлбэр 5,4 мм
Сумын төсвийн нийт орлого нь 2012 оны байдлаар 50,4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 897,0 сая төгрөг, сумын өөрийн орлого 5,6 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1153,5 сая төгрөг байна. Нийт зардлын 68,2 хувь нь цалин, 7,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 24,4 хувийг урсгал шилжүүлэгийн зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 6 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж Улсад 1,144000 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай сайжруулсан шороон зам Өндөрхаанаас Батноров, Норовлин, Баян уул сумуудаар дайрч Оросын хил Ульханы боомт хүрнэ.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Айл бүр хашаандаа бохирын цооногтой.
Сумын хэмжээнд 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 457 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 34 иргэн суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 163, гэр цэцэрлэгт 119 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 97,1 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 86,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 дээд, 3 тусгай дунд, 17 хувийг бүрэн дунд, 5 бүрэн бус дунд, 6 бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төсөл Улз галын сав газарт хэрэгжиж буй “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл
Тус сум нь тал хээрийн бүсэд оршдог. Газрын хэвлийдээ жоншны нөөцтэй. Цахилгааны төвлөрсөн системд холбогдсон. Мал аж ахуй хөгжсөн.