Далайн түвшнээс дээш 1200-1800 м өргөгдсөн. Эрдэнэбулган сум нь ерөнхийдөө уулархаг, тэр дундаа ой тайга ихэнхи хэсгийг бүрдүүлэх бөгөөд нутгийн тал орчим нь харьцангуй нам дор тал хээр нутаг юм. Тус сумын нутгийн голын хөндий, нам хотгорын бэлчээрт, улалжит, улалж-улаан толгойт, улалж-алаг өвст, улалж-шарилж-алаг өвст, алаг өвс улалжит, мод сөөгт төгөл, бургас улиас зонхилон ургана.
Нийт газар нутгийн хэмжээ 469438 га.
Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 55535 толгой малтайгаас 3718 адуу, 12995 үхэр, 18934 хонь, 19888 ямаа байна.391 малчин өрх, 111 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65.6 хувийг эзэлж байна.
Аймаг, сум, багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худгаас усыг шууд насосоор татан авч суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд ундны усаа авч хэрэглэж байна.
Суманд 15 ортой 1 эмнэлэг, эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 301 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 210, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.
Тус сумын нутаг дэвсгэрийн нь 316.5 га талбайг хот тосгон бусад суурины газар эзэлдэг. Үүнээс барилга байгууламжын дэвсгэр газар 20,14 га, амралт аялал жуулчлалын газар 13.25 га, эзэмшлийн бус амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэнгийн газар 0.25 га, гудамж талбайн замын газар 18.6 га, оршуулгын газар 2 га, хог хаягдлын газар 2.4 га, гэр хорооллын газар 69.2 га газрыг тус тус эзэлж байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11.2 га газрыг иргэдэд өмчлүүлээд байна.
Үе дамжин тахин түшиж ирсэн Даян дээрхи шүтээнАтрын анхны шан татсан өлгий нутагӨвөг дээдсээс уламжлагдсан Дани нөхдийн найрсаг харилцааХалх голын байлдааны үед хороо командлан эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тулалдаж явсан Раднаагийн БадарчХөвсгөл далай ээж Үүрийн сарьдагаас эх авсан цэнгэг уст Эг-Үүрийн голХалх даяар хүч чадлаа гайхуулж явсан харуулын хар дээлт Мөнхжаргал арсланСум болгонд заяагаагүй далийн ягаан цэцэгТул загасны нөөцУрлаг, соёл, спорт хөдөлмөрийн анхдагч алдартнуудБайгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий баялаг нутаг эдгээр нь тус сумын бахархал онцлог юм. Тус сумаас төрсөн хөдөлмөрийн баатар 6, Төр олон нийтийн зүтгэлтэн 4, Улсын аварга 5, Гавъяат цолтон 4, Эрдэмтэд 9, Цэргийн зүтгэлтэн 6, Спортын мастер 5 байна.
Боловсрол: | 0.677404000 |
Эрүүл мэнд: | 0.677885000 |
Эдийн засаг: | 0.313651428 |
Бусад: | 0.678025000 |
Дэд бүтэц: | 0.166666666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Өндөр уулын бүсэд багтдаг учир эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай..1 дүгээр сарын дундаж температур -28 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 2.1 м/сжилийн хур тундасны нийлбэр 302.7 мм
Орон нутгийн төсөв Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 275319.0 сая төгрөг ба үүний 20.7%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 79.3 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 284419.2 сая төгрөг ба үүний 67.6%-ийг цалингийн зардал, 7.3%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 24.5%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 0.6%-ийг бусад зардал эзэлж байна.
Сумын хэмжээгээр 2012 онд 2256,0 га-д үр тариа, 18,0 га талбайд төмс, хүнсний ногоо, 35,0 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 1355,2 тонн үр тариа, 74,1 тонн төмс, 23,1 тонн хүнсний ногоо, 31,0 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон 15 кв-ын дэд станцтай.
Сумын төвд нам даралтын 6 зуухаар Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудыг халааж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 475 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Хүндээ суурилсан ирээдүй, хөдөлмөрт суурилсан хөгжлийг зорилго болгон дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Байгалийн дагалтад баялгийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэхЭрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэхБайгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газарт суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхЖижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах.