ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань-Өлзийт далай хошууны Чандмань сум юм . Сангийн далай, Баяннуур, Баянзүрх, Нүхт гэсэн 4 багийн нийт 1027 өрхөд 3341 хүн амьдардаг.Хүн ам, газар нутгийн хэмжээгээр Хөвсгөл аймагтаа дундаж сум юм. Хүн амын нягтрал нь 2 хүн/га/ 


Далайн төвшнээс дээш 1700-1900 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн уулархаг их мужийн тэгш өндөрлөгт, геоморфологийн хувьд тарвагатайн нурууны арын бэсрэг уулс зонхилсон дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь Булнай нуруу /2500м/, Цагаан-Ус, Баянзүрх, Дашдэрчин уул /2554 м/ зэрэг уулархаг нуруудтай, Сангийн далай, Зүүн нуур гэх мэт томоохон нууруудтай, нутгийн ихэнхийг нь Цагаан мөс, Тээл, Тээлийн гол, Шар хоолой, Зүүн хоолой, Мөст хоолой, Дунд хоолой, Мухар хоолой, Нүхт, Хөөнгө, Бүгсий, Бүгдгээний хөндий эзэлдэг.


Нийт газар нутгийн хэмжээ 205390 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 175200 толгой малтайгаас 63 тэмээ, 6681 адуу, 9459 үхэр, 106419 хонь, 52578 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэрийн дархадын ууцан сүүлт 153, эрчмийн хар ухна 153, эрлийз хонь 1250, ямаа 1650, нутгийн шилмэл омгийн үхэр 630, адуу 16, хонь 3950, ямаа 4500 байна. Энэ нь нийт малын 7хувийг эзэлж байна 578 малчин өрх, 179 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 7.3 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Хөвсгөл, Архангай аймгийг холбосон босоо тэнхлэгийн 258 км шороон болон сайжруулсан замын 123 км нь тус сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг. Мөрөнгөөс Бумбатын даваа хүртэлх замын зураг төсвийн ажил хийгдсэн. Зам барилгын ажил эхлээгүй.Үүрэн холбооны бүх сүлжээ өндөр хурдны интернетийн шилэн кабель нэвтэрч интернетэд холбогдсон.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худагтай. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй албан байгууллага, аж ахуйн нэгж, бусад айл өрх 5 ус түгээх байрнаас/ худаг/ усаа авч байна. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Энгийн халаалттай 8 айлын орон сууцтай. 138 өрхийн 525 хүн орон сууцанд амьдардаг. Бусад айл өрх гэрт амьдардаг. Шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих шаардлагатай.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 479 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 55 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт давхардсан тоогоор 126 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгт 93, гэр цэцэрлэгт 89 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 70,5 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Нүхт багийн төвд байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 105 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагчидтай1964 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2008, 2012 онд өргөтгөл хийгдсэн боловч хүчин чадал хүрэлцдэггүй барилгын ашиглалтын хугацаа дууссан, хорхой шавьж элбэгшсэн, цууралт үүсэн дээврээс дусаал гоождог тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


Сум дундын эмнэлэгНүхт багийн төвд байршилтай18 ортой4 эмч, 6 сувилагч нийт 35 ажиллагчидтай. Байвал зохих орон тоо 39 бөгөөд шүд, мэс засал, дотор, хүүхдийн эмч дутуу байна.1969 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Хана, тааз, нуралт үүсэн, хаалга цонх нь өмхөрсөн, зарим өрөөний хана, шал мөөгөнцөртсөн, сантехникийн шугам хуучирч зэвэрсэн ус алдалт ихтэй, дулаан их алддаг. Ашиглалтын хугацаа дуусч стандартын шаардлага хангахгүй болсон. Их засвар хийх эсвэл шинээр барих шаардлагатай.

Спорт заал


2012 онд Спортын төв шинээр ашиглалтанд орсон. Үүнд: спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим, арга зүйчийн өрөө, номын сан, музей, эрхлэгчийн өрөөтэй.  

Хот байгуулалт газрын харилцаа


Шинэ Идэр сумын төв нь Засаг захиргаа-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын эдийн засаг нийгмийг хөгжлийн хөтөлбөрийг /2011-2015 он/ 2011 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, барилга байгууламжийн бүс 9,2 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4,5 мянган гахөдөө аж ахуйн бүс 153,8 газуслангийн бүс 30,0 гаӨнөөгийн байдлаар 53 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3,7 га газар өмчилж, 456 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 83 га газар, 2 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 6 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Тогтвортой амьжиргаа -2 /2012 онд дууссан/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны багц тусламжийн төслүүд  

Сумын хөшөө дурсгал


1. Хөшөө дурсгалын нэр: Цохиотын тойрон амны буган хөшөө чулуу бүхий хиргэсүүр улсын хамгаалалтанд авсанБайгууладсан он: нэн эртний Хөшөө, дурсгалын намтар: Хүрлийн үеийн булш, буган чулуу 2. Хөшөө дурсгал нэр: Гөрөөсний сүг зураг бүхий хад / аймгийн хамгаалалтанд авсан/Байгуулагдсан он: Хөшөө дурсгалын намтар: эртний хүний бүтээл

Сумын онцлог


Оюунлаг ард түмэнтэй Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй Холбоо мэдээллийн салбар хөгжсөн Материаллаг бааз сайтай Идэр бүсийн төв нь сум газар зүйн байршил оновчтой /зам харилцаа, аялал жуулчлал /хүн амын дундаж наслалт өндөр Бэлчээрийн мал аж ахуй өсгөх боломжтой Цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах зах зээлд нийлүүлэх Барилгын материал үйлдвэрлэх түүхий эдийн нөөцтэй /шохойн зос, зөөлөн чулуу/Боловсон хүчний нөөцтэй Мал аж ахуй газар тариалан хосолсон нөхөрлөл хоршоо хөгжих боломжтой Уламжлалт шашны үйл ажиллагаа хөгжсөн Байгалийн үзэсгэлэнт дурсгалт газруудтай   

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.741672000
Эрүүл мэнд: 0.727568333
Эдийн засаг: 0.288165714
Бусад: 0.756210000
Дэд бүтэц: 0.498400000
Байгаль орчин: 0.833335000


Хөвсгөл аймгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 795 км, Аймгийн төвөөс 123 км зайд байрладаг.Аймгийнхаа Галт, Жаргалант, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Завхан аймгийн Их-Уул сумдтай хил залган оршдог.


Хуурайдуу сэрүүн зунтай, хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -21,2 С7 дугаар сарын дундаж температур +15,8 Сжилийн дундаж салхины хурд 3.5 м/сжилийн хур тундасны нийлбэр 217,3 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 287567.4 сая төгрөг ба үүний 11.9%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 88.1 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 275688.1 сая төгрөг ба үүний 62.0%-ийг цалингийн зардал, 6.8%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 26.2%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 5.0%-ийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 14 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 197414,7 төгрөгийн борлуулалт хийж улсад 1251200 төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 33 хувьд нь төмс, хүнсний ногоо, 67 хувьд ногоон тэжээл тариалж байна. Сумын хэмжээгээр жилд 2 га талбайд төмс, хүнсний ногоо, 4 га талбайд тэжээлийн ургамал тариалж 15 тонн төмс, хүнсний ногоо, 10 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.

Цахилгаан хангамж


Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах шугамтай 10 квт-ын шугам дэд станцаар холбогдсон. 

Дулаан хангамж


Сумын төв дулаан хангамжийн нэгдсэн сүлжээтэй. Сумын ЗДТГ, сум дундын эмнэлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв гэсэн төсөвт байгууллага, 9 аж ахуйн нэгж, 10 айл өрх төвлөрсөн дулааны хангамжид холбогдсон. Цэвэр усны төв шугам тавигдсан. Өргөтгөж ашиглалтад оруулах шаардлагатай.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт хүн амын 30,7 хувь нь сумын төвд амьдардаг.Сумын хүн амын 2221 хүн буюу 66,5 хувь нь залуу болон дунд насныхан, 916 хүүхэд буюу 27,4 хувь нь хүүхэд, 6,1 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульНүхт багийн төвд байршилтай600 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 479 хүүхэд суралцаж байна багш, ажиллагчидтай“А-160” хичээлийн барилга 1959 онд ашиглалтанд орсон чулуун барилга, ашиглалт хугацаа дууссан. Мөөгөнцөртсөн, сантехникийн шугам зэвэрч цоорсон, дээврээс дусаал гоождог.Б-160 1981 онд ашиглалтанд орсон дүнзэн барилга, гадна өнгөлгөө шавраар хийсэн.Хөдөлмөрийн кабинет 1967 онд ашиглалтанд орсон дүнзэн барилга 25 хүүхдийн хүчин чадалтай.100 хүүхдийн хүчин чадалтай технологийн кабинет 1978 онд ашиглалтанд орсон.225 хүүхдийн хүчин чадалтай 3 дотуур байртай одоогоор 2 байрыг нь ашиглаж байна. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эрүүл мэнд


Суманд 18 ортой 1 эмнэлэг, Эргэлтийн эмийн сан 1, хувийн хэвшлийн 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 22 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 29 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 3, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 538, осол гэмтэл 10, халдварт өвчлөлийн 10 тохиолдол гарсан байна.

Соёлын төв


Соёлын төвНүхт багийн төвд байршилтай250 хүний суудалтай7 ажиллагчидтай1964 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтанд оруулсан. Тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Тус барилга нь 1998, 2007 онд засвар хийгдсэн. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2009 оны 02 сарын 13 –ны өдрийн 50-07/130 дүгнэлтээр “стандартын шаардлага хангахгүй” нь тогтоогдсон, шинээр соёлын төв барих шаардлагатай. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 126 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 61 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 23,8 хувийг дээд, 19,8 хувийг тусгай дунд, 26,9 хувийг бүрэн дунд, 21,5 хувийг бүрэн бус дунд, 8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаНүхт багийн төвд байршилтай2010 онд ашиглалтанд орсон тоосгон өнгөлгөөтэй паалкан хийцтэй зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Сумын сор бүтээгдэхүүн


Үхэр, хонины сүүний тослог хурууд, ширгээмэл шахам, хөх нэрс, гишүүнэгийн варень, монгол эсгий зэргийг нэрлэж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүн амаа хөгжүүлж, байгаль орчноо дээдлэн хамтын ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг бэхжүүлэх, гадаад, дотоодын зах зээл өргөжих нөхцөлийг бүрдүүлэх зэргээр эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг хангах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Гэр бүл тогтвортой байх, үр хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсөн хөгжих уламжилалт ёс заншилаа дээдлэн хүндлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, авъяасаа хөгжүүлж сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, иргэн болж төлөвших нөхцөлийг бүрдүүлж, хүн амаа өсгөх бодлого баримтлах.Аялал жуулчлалын босоо тэнхлэгийн замыг түшиглэн орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэх.Эко системийн тэнцвэртэй байдлыг хангасан ногоон хөгжлийг дэмжсэн орон нутаг болохЖижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, татварын баазыг нэмэгдүүлэн орон нутгийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх.