ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум нь 1931 онд Сөөсгөн толгой гэдэг газар анх Чандмань, Дэлгэр -Өндөр гэсэн 2 сум нэгдэж Чандмань-Өндөр нэртэйгээр байгуулагдсан. Шивэрт, Ёлгос, Улаан-Асга, Хөхөө, Хайрхан толгой 5 багийн нийт 895 өрхийн 3057 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1647 м өргөгдсөн. Монгол орны хойд талд өндөр уулын бүсэд оршиж, физик газарзүйн хувьд Хангай Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтана. Өндөр уулын нугын цэвдэгт тайгын хөрстэй. Газар хөдлөлийн эрчим 5 балл.  Байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт тогтоцтой, газар нутгийн 30 хувь нь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутагт /Байгалийн цогцолборт газар/ хамаардаг. 


Нийт газар нутгийн хэмжээ 448754 га. Газар нутгийн 2/3 хувийг ой мод эзэлдэг. Нэрс үхрийн нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, аньс, самар зэрэг жимс жимсгэнэ элбэг ургахаас гадна алаг өвс, дааган сүүл, ботууль, алирс, хялгана, хазаар өвс зэрэг ургамал ургадаг.  

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 48785 толгой мал тоологдсоноос цэвэр эрлийз, сайжруулсан мал 3268 толгой буюу 0,6 хувь, үлдсэн хувийг нутгийн мал эзэлж байна. 578 малчин өрх, 721 мал бүхий өрх байгаагаас үзвэл сумын эдийн засгийн голлох чиглэл нь мал аж ахуйн салбар мөн гэдэг нь харагдаж байна.

Зам тээвэр


Сумын нийт зам шороон зам бөгөөд өндөр даваа гүвээ олонтой, уулсын налуу, намагтай хазгай газар элбэг тул машин техник явахад бэрхшээлтэй. Өндөр даваануудын замыг аймгийн замын сангийн хөрөнгөөр тухай бүр засаж сайжруулж байдаг. Аймгийн төв болон багуудтай шороон замаар холбогддог.

Ус хангамж


Газар нутгийн 722 га усан сан бүхий газар. Үүнээс гол мөрөн нуур цөөрөм 644 га, горхи булаг шанд 58 га. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худагтай. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 42 хувь нь залуу болон дунд насныхан, 37 хувь нь хүүхэд, 21 хувь нь ахмад настан тус тус байна

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд нэгдсэн орон сууц байхгүй. Айл өрхүүд сууцны тусдаа байшин болон гэр сууцанд амьдардаг. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 533 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 19 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,8 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,2 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 32 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн “Жаргалан” цэцэрлэг 75 хүүхдийн хүчин чадалтай боловч одоогоор 4 бүлгийн 115 хүүхэд суралцаж байна. Зуны цэцэрлэгт 85 хүүхдийг хамруулсанаар сургуулийн өмнөх боловсролын хамралт 88 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Жаргалан” цэцэрлэгХөхөө багийн төвд байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 115 хүүхэд хүмүүжиж байна17 багш, ажиллагсадтай1969 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус барилга. Ердийн халаалттай хэт хуучирсан тул шинээр барилга барих шаардлагатай. 

Эмнэлэг


Хөхөө багийн төвд байршилтай11 ортой2 их эмч, 10 сувилагч нийт 31 ажиллагсадтай2010 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан. 

Соёлын төв


Хөхөө багийн төвд байршилтай150 хүний суудалтай5 ажиллагсадтай1973 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Тус барилга нь засвар хийсэн боловч мөөгөнцөртэй хуучирсан ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Гэсэн хэдий ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 37 байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 0,8 хувийг тусгай дунд, 56 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 33,2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Сумын Спорт зал 2012 оноос улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр баригдаж эхэлсэн. 2013 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. 

Ахмадын өргөө


Сумын ахмадын байр нь 2010 онд ашиглалтанд орсон Ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж тодорхой цагийн хуваарийн дагуу ажилладагЧийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж болон бусад хэрэглэгдэхүүнээр байраа тохижуулсан

Булнайн халуун рашаан


Халхан Булнайн халуун рашааныг түшиглэн “Хөвсгөл булнай”, “Булнайн рашаан” гэсэн 2 амралт сувилалын газар ажиллаж аялагчдыг хүлээн авдаг. Энэ рашаан нь +28-аас +52 хүртэл градусын халуунтай, үе мөч, арьс, нүдний өвчинд эмчилгээний өндөр ач холбогдолтой рашаан юм.

Сумын хөшөө дурсгал


Булжихын голын Чингисийн ширээ чулууЧингис хаан нүүдэл хийж яваад буудаллаж төрийн хэргээ явуулж байсан гэх ширээ мэт тэгш тавцантай чулуу тус сумын 2-р багийн нутаг Булжих гэдэг газар байдаг. Ширээн дээр 6 нүхтэй, нүхнүүд нь хоорондоо холбоотой данхны чинээ хүрмэн чулуу байх ба түүнийг үлээхэд дун мэт дуу гардаг тул Дун чулуу гэж нэрлэжээ . Ган гачиг тохиосон үед чулууг үлээж дуугарган лус савдагыг аргаддаг байсан гэж нутгийн хөгшид хуучилдаг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.512622000
Эрүүл мэнд: 0.693146666
Эдийн засаг: 0.264002857
Бусад: 0.511785000
Дэд бүтэц: 0.199466666
Байгаль орчин: 0.833335000


Хөвсгөл аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 829 кмАймгийн төвөөс 138 км .Хөвсгөл нуурын зүүн урд талд байралдаг. Хүн амын 70 гаруй хувийг урианхай, үлдсэн хувийг халх, соёд, буриад, дархад ястан эзэлдэг. Өөрийн аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Түнэл сумдтай хил залган оршдог.


Эх газрын эрс тэс уур амьсгалтай 1 сарын дундаж температур -280 C, 7 сарын дундаж температур +180 C,Жилийн дундаж салхины хурд 2.4 м\с Жилийн хур тунадасны нийлбэр 278 мм


ОРОН НУТГИЙН ТӨСӨВ:Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 298221.0сая төгрөг ба үүний 17.1%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 82.9 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 290248.3 сая төгрөг ба үүний 65.4%-ийг цалингийн зардал, 7.3%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 18.5%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 8.9%-ийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. ААН-ын орлогын албан татвараас улсын төсөвт 1,795,000 төгрөг төвлөрүүлдэг. Орон нутгийн нийт борлуулалтын орлого нь 370 сая төгрөг.  Тус суманд мод бэлтгэх эрхтэй ойн мэргэжлийн байгууллага болох Сагадай ХХК, Тэлэрийн гол ХХК, Тэмүүлэх зам ХХКомпаниуд тус тус үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн орлогын ихэнхи хувийг ой ашигласны төлбөр хураамж эзэлдэг. 

Мал сүрэг


Сумын хэмжээгээр 2012 онд 22,5 га талбайд төмс хүнсний ногоо тариалж 23,9 тн төмс, 4,2 тн хүнсний ногоо, 5400 тн хадлан тэжээл бэлтгэсэн

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд 2008 онд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 100-160/35/10квт-ийн дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвийн хэмжээнд төвлөрсөн дулааны шугам байхгүй. Айл өрх, аж ахуй нэгж, байгууллагуудын дулааны гол эх үүсвэр нь мод юм. Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, СӨББ, ЗДТГазруудад харьяа уурын зуухууд ажиллаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль4-р багийн төвд байрлалтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 533 хүүхэд суралцаж байна32 багш, 66 ажиллагсадтай2008 онд их засвар хийгдсэн хуучны модон барилга. Шинэ хичээлийн байр барих шаардлагатай.100 хүүхдийн ортой дотуур байр 1974 онд ашиглалтанд орсон, хэт хуучирч муудсан тул шинээр барилга барих шаардлагатай. 

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд 13 үйлчилгээний ажилтан ажиллаж байна.2012 онд нийт 91 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 372, осол гэмтэл 38, халдварт өвчлөлийн 5 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1973 онд ашиглалтанд орсон 215 суудалтай модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 16 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 2, нийтийн халуун усны 2 цэг, 2 зочид буудал салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Хөдөө аж ахуйн газар 73921 гаХот тосгон бусад суурин газар 1157 гаЗам шугам сүлжээний газар 268 гаОйн сан бүхий газар 315362 гаУсан сан бүхий газар 722 гаУлсын тусгай хэрэгцээний газар 90400 гаӨнөөгийн байдлаар 205 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10,2 га газар өмчилж, 406 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 28га газар, 7 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 216га газар, 119 иргэн 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1540га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаХөхөө багийн төвд байршилтай34 ажиллагсадтай1961 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус барилга.. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Үйл ажиллагаа явуулж байгаа. Шинээр барилга барих шаардлагатай.

Суманд хэрэгжиж буй төсүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлДЗМОУБ-ийн байгаль хамгаалах төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Цэгэрийн Соёмботой толгойСумын төвөөс баруун урд зүгт 27 км зайд 5-р багийн Цэгэрийн ам гэдэг газар байдаг. 200 гаруй жилийн тэртээ нутгийн лам Цэнд-Аюуш /Улаан Дүвчин/ уулын бэлд байгалийн чулуугаар соёмбо бүтээжээ.

Сумын хөшөө дурсгал


Алунгоо хатан ээжийн хөшөө