ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум нь 1931онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу. Дэлгэрхаан, Зуунмод, Ренчинжугнай, Уранхайрхан, Халбан, Жаргалант, Бүрхээр гэсэн 7 багийн нийт 1305 өрхөд 4765 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 3-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог /аймгийн төвийг оролцуулаад/ хүн амын нягтрал 1 хүнд 159 га газар ноогддог сум юм.


Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 880 км, аймгийн төвөөс 209 км зайд байрладаг.Цэцэрлэг сум хойд талаараа 191 км хэсгээр ОХУ-ын Тува улстай хиллэдэг. Баруун талаараа Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Тэлмэн, Тосон цэнгэл, зүүн талаараа Цагаан-Уул сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -35 С7 дугаар сарын дундаж температур +20Сжилийн дундаж салхины хурд 1.6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 238.8 мм

Мал сүрэг


Сумын хэмжээнд нийт 190324 мян мал тоологдсоноос цэвэр үүлдэр эрлийз нутгийн шилмэл омгийн 10,6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5 хувь байна.813 малчин өрх 321 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 87 хувийг эзэлж байна. 

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2012 онд баригдсан 35 кв дэд станцтай. Мөн Могой гол тосгонд 35 кв дэд станц 2008 онд баригдсан.

Дулаан хангамж


Сумын төвд нэг төвлөрсөн уурын зуухтай уг зуух нь сумын төвийн төсвийн байгууллагууд болон зарим аж ахуйн нэгжийг халаадаг. Могой гол тосгоны хувьд бүх албан газрууд бага оврын нам даралтын зуухаар халдаг.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 733 хүүхэд суралцаж байна81 багш, ажиллагсадтай2009 онд ашиглалтанд орсон, 320 хүүхдийн инженерийн бие даасан системтэй тоосгон хийцтэй.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв12 ортой Могой тосгонд 4 ортой эмнэлэг бий.3 эмч, 5 сувилагч нийт 32 ажилтантай2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 

Соёлын төв


Соёлын төвЧандмань багийн нутагт байршилтай250 хүний суудалтай5 ажиллагсадтай1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 85 байна. Нийт ажилгүй иргэдийн 42 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28 хувийг дээд, 19 хувийг тусгай дунд, 30 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЧандмань багийн нутагт байршилтай40 ажиллагсадтай1959 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Сумын сор бүтээгдэхүүн


Бор тос \хайлмаг\

Сумын хөшөө дурсгал


Хүн чулуу

Сумын онцлог


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Монголдоо томд тооцогдох Могой голын нүүрсний уурхай байрладаг. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн хэмжээнд ой модны хэмжээ эрс багасч байгаа Могой голын нүүрсний уурхайгаас сумдыг нүүрсээр хангах бүрэн боломжтой. Тиймээс бусад сумтай холбогдох замын дэд бүтэцийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Цэцэрлэг сум нь өвөлдөө маш их хүйтэрч, цас их унадаг, байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой сум аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.606256000
Эрүүл мэнд: 0.732493333
Эдийн засаг: 0.304257142
Бусад: 0.525955000
Дэд бүтэц: 0.476266666
Байгаль орчин: 1.000000000


Нийт газар нутгийн хэмжээ 745100 га.


Далайн түвшнээс дээш 1750-2940 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хөвсгөлийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Саяны өндөр уулсын мужийн Тэсийн дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уулархаг,ойт хээр зонхилсон. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 319344.0 сая төгрөг ба үүний 20.6%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 79.4 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 311372.6 сая төгрөг ба үүний 62.0%-ийг цалингийн зардал, 6.9%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 28.7%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 2.4%-ийг бусад зардал эзэлж байна.

Зам тээвэр


Улсын төв зам дайран өнгөрдөг одоогоор сайжруулсан шороон зам болон хатуу хучилттай хар зам байхгүй байна. Орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан зассан даваа дөрөв байна.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 30м3 багтаамжтай 1 усан сан, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, бүрхээр баг болон Могойн гол тосгонд 50 м3 /хоног чадалтай нэг ус зөөлрүүлэх, цэнгэжүүлэх тахаарамж ажиллаж байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын төв дээр амьдарч байгаа нийт өрхийн 30% нь хувийн орон сууц дүнзэн байшинд амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 27 бүлэгт 733 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 24 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдаж байна. Могой голын бага сургууль нийтдээ 40 сурагчтай. “Тэсийн ирээдүй” цэцэрлэг 120 хүүхэдтэй гэр цэцэрлэгт 45 хүүхэд хамрагдаж байна. Могой гол тосгонд 21 хүүхэдтэй цэцэрлэг ажиллаж байна. 

Эрүүл мэнд


Суманд 12 ортой нэг эрүүл мэндийн төв Могой гол тосгонд 4 ортой эмнэлгийн салбар ажиллаж байна. Хоёр эмийн сан үйл ажиллагаа явуулж 4 их эмч 24 эмнэлэгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.

Соёл спорт


1952 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдажбайна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 25 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдолын 2, нийтийн халуун усны 3 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Цэцэрлэг сумын төв нь Засаг захиргаа-мал аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлт байхгүй.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 2400гаүйлдвэрлэлийн бүс 100ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс1.5гахөдөө аж ахуйн бүс 1000газуслангийн бүс100га2012 оны байдлаар 91 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 6.8га газар өмчилж, 474 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 303.8га газар, 56 иргэн аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 54 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Тогтортой-Амьжиргаа – 2 төсөлСум хөгжүүлэх санКанад санАзийн хөгжлийн санБоловсролын багц тусламжНҮБ-ийн Хүүхдийн сангийн Боловсрол нөхөн олгох сургалтБагц -12 төсөл

Сумын хөшөө дурсгал


Буган хөшөө Iулаан эрэгI

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Иргэд нь ажилтай орлоготой, бүтээлч төр нь дэмжджэг, тусалдаг, санаачилдаг байж бүсийн тэргүүний сум болох ” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгчсумаас үйлдвэрлэгчсум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийнхувийг дээшлүүлэхНийт иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх