Өндөр уулын бүсэд багтдаг учир эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай..1 дүгээр сарын дундаж температур -28 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 0.9 м/сжилийн хур тундасны нийлбэр 317.3 мм
Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 277027.0 сая төгрөг ба үүний 15.3%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 84.7 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 276927.9 сая төгрөг ба үүний 63.7%-ийг цалингийн зардал, 6.5%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 22.6%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 7.2%-ийг бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 18.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 240.0 мянган төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 1200-1300 ам долларын хураамж төлж гадаадын жуулчин хүлээн авдаг “Хөвсгөл трейвл”, “ Ингол залаат” ХХК-ын салбар отгууд байрлаж үйл ажиллагаа эрхэлж байгаа нь орон нутгийн орлогын тодорхой хувийг бүрдүүлж байна. Суманд мод бэлтгэл зүсмэл материалын үйлдвэрлэл дагнан хөгжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд зөгий, чацаргана, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих эхлэл тавигдаж байна. Мөн мах, сүүний чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхлэх сонирхолтой малчдын үүсгэл санаачлагаар баг бүрт 1-ээс доошгүй фермерийн аж ахуй байгуулагдах үндсэн нөхцөл бүрдэснээр сумын ХАА-н үйлдвэрлэлд томоохон нөлөө үзүүлж жилд дунджаар 250 тонн мах, сүү 4050,0 мянган литр, 44,1 тонн сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Сумын хэмжээгээр жилд 6.52 га талбайд төмс, 2.25 га талбайд хүнсний ногоо, 0.04 га талбайд жимс жимсгэнэ тариалж 35 тонн төмс, 16.4 тонн хүнсний ногоо хураан авч сумын төмсний хэрэгцээний 28,8 хувь, хүнсний ногооны 9,4 хувийг дотооддоо хангаж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 10квт-ийн Дэд станцтай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй бөгөөд 100 хүүхдийн цэцэрлэгт 1 уурын зуух, төрийн байгууллагууд нам даралтын зуух, пийшин зуух, айл өрх, аж ахуйн нэгжүүд нам даралтын зуух, пийшин зуух, ердийн зуух ашиглан түлшиндээ жилд 11650 метр куб мод хэрэглэж дулаан хангамжийн асуудлаа шийдвэрлэж байна.
Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд нийт 28 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.2012 онд нийт 50 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 293, осол гэмтэл 40, халдварт өвчлөлийн 16 тохиолдол гарсан байна.
1960 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна. Улсын төсвийн 350,0 сая төгрөгийн хөрөнгө, аймгийн санхүүгийн дэмжлэг 100,0 сая нийтдээ 450,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудалтай модон хийцтэй шинэ соёлын төв барих ажлын гүйцэтгэл 80 хувьтай 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.2013 оны эхний улиралын байдлаар Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 32 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутагт барилга угсралтын компани үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна.Ойн мэргэжлийн анги, баг бүрт ойн 1 нөхөрлөл барилгын мод, модон материал бэлтгэх үйл ажиллагаа явуулж байна.
Тус сум нь “Эрүүл, оюунлаг, чадамжтай иргэний идэвхтэй оролцоонд тулгуурлан байгалийн нөөц, МАА-гаас гаралтай экологийн цэвэр бүээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй аялал жуулчлалын бүс нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Хөдөлмөрийн насны иргэдийг суманд ажлын байр бий болгох чиглэлээр мэргэшил мэдлэг, дадал чадвар зорилтот сургалтанд хамруулан үйлдвэрлэл эрхлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Хөтөлбөр төсөл, зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар тогтвортой байнгын ажлын байр бий болгох үүсгэл санаачлагыг дэмжиж эдийн засгийн бүтэцтэй уялдуулан оновчтой байршуулах. Нийгмийн дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх суурь нөхцөл болох барилга байгууламжийг орон нутгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хямд төсөр зардлаар барьж байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх.Сумын хөгжлийн гол тулгуур буюу онцлог нь: Газар нутгийн 79,05 хувийг эзэлдэг ойн санг зөв зохистой ашиглах, байгалийн үзэсгэлэнт газар нутагт түшиглэсэн аялал жуулчлал, спорт ан агнуур хөгжүүлэх, нийт мал сүргийн 50 хувийг эзэлдэг хагас эрчимжсэн үхрийн аж ахуйд түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулснаар иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах үндсэн нөхцөл бүрдэх юм.
Боловсрол: | 0.442138000 |
Эрүүл мэнд: | 0.702266666 |
Эдийн засаг: | 0.285874285 |
Бусад: | 0.775635000 |
Дэд бүтэц: | 0.201616666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Далайн түвшинээс дээш 1100-1400 м өргөгдсөн.Сумын нутаг дэвсгэр газар зүйн мужлалаар Хөвсгөлийн уулсын зүүн хэсгийн тайгын дундач өндөртэй цулдам уулсын болон тэгш өндөрлөгийн дэд мужид хамрагддаг. Нутгийн хөрс нь уул тайгын чандруулаг, ойн саарал хөрс зонхилдог. Нутгийн уулс техтоник эвдрэлийн хэрчигдсэн, мөсдөл элэгдлийн хэв хэв шинжийн хотгор гүдгэр атраажилтын үр дүнд бий болсон байна. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул нуруу ой хөвч арвинтай, уулын гол горхи, томоохон гол мөрөн, рашаан ус элбэгтэй газар тариалан эрхлэх, бог мал өсгөх боломж муу мод, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэх, байгалийн үзэсгэлэнт газарт түшиглэсэн аялал жуулчлал, спорт ан агнуур хөгжүүлэхэд тохиромжтой
Нийт газар нутгийн хэмжээ 873533 га.
Сумын хэмжээгээр нийт 26069 мянган мал тоологдсоноос адуу 3373, Үхэр 12918, хонь 5104, Ямаа 4674 тоологдсон байна. 414 малчин өрх, 516 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 73,2 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай шороон болон асфальтан зам дайран өнгөрдөггүй бөгөөд Үүрийн гол дээр 8 тэрбум төгрөгний өртөг бүхий 200 гаруй метрийн урттай төмөр бетонон гүүр тавигдаж байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худгаас усыг шууд насосоор татан авч суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд ундны усаа 2 гүний худгаас шугам хоолойгоор түгээж зөөвөрлөн авч хэрэглэж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууц ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч орон нутагт ажиллаж амьдрахаар ирсэн хэсгийн төлөөлөгч, цагдаа нар амьдарч байна. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй бөгөөд 2011-2012 онд 12 айлын модон хийц бүхий орон сууцыг ашиглалтанд оруулсан байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 463 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,2 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,1 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 3 багш хамрагдаж байна.
Эрүүл мэндийн төвБулган багийн 1-р хороонд байршилтай10 ортой2 эмч, 6 сувилагч нийт 28 ажиллагсадтай2012 онд улсын төсвийн 250,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар өргөтгөл, засвар үйлчилгээг “Агар эрдэнэс” ХХК гүйцэтгэсэн модон хийцтэй зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжгүй бөгөөд барилгын халаалтанд Хятад улсад үйлдвэрлэсэн нам даралтын зуух ашиглаж байна. 1960 онд ашиглалтанд орсон Эмийн сангийн сангийн барилга, хүнсний агуулах, Автомашины гараж ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учир шинээр нэмж барих шаардлагатай байгаа юм.
Цагаан-үүр сумын сумын төв нь Засаг захиргаа-мод модон эдлэлийн үйлдвэрлэл -үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр боловсруулахаар төлөвлөөд байна. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 10 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 544,7гаҮйлдвэрлэлийн бүс 7гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 5,7 гаХөдөө аж ахуйн бүс 0 гаЗуслангийн бүс 0 гаӨнөөгийн байдлаар 75 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 7,62га газар өмчилж 25 иргэн аж ахуйн нэгж, өвөлжөө хаваржааны зориулалтаар 35,47 га газар, 12 иргэн аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 12 га газар газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл“Тогтвортой амьжиргаа-II” төсөл
Манай сум нь Засаг захиргааны анхан шатны 4 нэгжтэй. Далайн төвшнөөс дээш 1170-2900 м өргөгдсөн байдаг. Монголын Швейцари гэгдэх унаган төрөхөөрөө хадгалагдсан, онгон дагшин байгаль, ар Монголын Утай гүмбэн болсон даяр алдартай “Даян дээрхи”-ийн агуй, сүрлэг өндөр Саяны нуруудаар хүрээлэгдсэн олон ястны өлгий нутаг юм. Монгол орныхоо хойморт орших 21 аймгийн 370 орчим сумдаас улс аймаг, сумын цолтой бөхөөрөө тэргүүлдэг. Нэг голоос Монгол улс даяар цуутай 3 аварга, хурц арслан, гарьд, заан, харцага, начин төрж улсын цолонд 13 бөх хүрсэн хүчнүүдийн өлгий. Мөн эрдэмтэн мэргэд, алдар цолны эзэд, хөдөлмөр бүтээлийн аваргууд, сум, сүм барьсан мужаанууд, спортын мастерууд олон арваарааа төрсөн нутаг.