ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу. Агар, Өвгөд, Тосон, Шарга, Хужирт, Жаргалант гэсэн 6 багийн нийт 1482 өрхөд 5299 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хөвгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 3-д, газар нутгийн хэмжээгээр 5-д ордог хүн амын нягтралаар бага, газар нутгийн хэмжээгээр хилээд томд ордог сумуудын нэг юм. /110хүн/га/ сум юм.


Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 801 км, аймгийн төвөөс 138 км зайд байрладаг.Хойд талаараа Хөвсгөл аймгийн Баянзүрх сум, зүүн талаараа Арбулаг урд талаараа Бүрэнтогтох, баруун урд тадлаараа Завхан аймгийн Их-Уул, баруун талаараа Цэцэрлэг сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -27 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 2.7 м/сжилийн хур тундасны нийлбэр 291.5 мм                       

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Хөвсгөл аймгийн баруун аймгуудтай холбосон улсын чанартай 88км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвийн хүн амын усан хангамжийн асуудал нилээд хүндрэлтэй байдаг. 2006 онд сумын төвд гүн өрмийн худагтай болсон хэдий ч хатуулаг ихтэйгээс гадна нитрит илэрч ундны усанд тохиромжгүй гэсэн дүгнэлт гардаг. Ус цэвэршүүлэх төхөөрөмж улсын төсвийн хөрөнгөөр болон бусад эх үүсвэрээс удаа дараа суурилуулж байгаа ч төдийлөн амжилт олоогүй ба одоогийн байдлаар 14 км –с ундныхаа усыг зөөвөрлөн хэрэглэдэг. Тус бүр 5тн бүхий багтаамжтай 2ш усан сангаар дамжуулан усаа түгээдэг. 5тн-н даацтай ус зөөврийн 1ш автомашинаар ус зөөвөрлөдөг. 

Хүн ам өрхийн тоо


Ажиллах хүч салбараар


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд нийт хүн амын орон сууцны хэлбэр амины орон сууц, гэр сууц юм. 2007 онд баригдсан 8 айлын нэг давхар сууцуудад өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 32 бүлэгт 944 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 55 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 95,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 35 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 130, гэр цэцэрлэгт 147 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 90,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Цэцэрлэг 6-р багийн дэнжид байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 130 хүүхэд хүмүүжиж байна23 багш, ажиллагсадтай

Эмнэлэг


Сум дундын эмнэлэг6-р багийн дэнжид байршилтай16 ортой3 эмч, 5 сувилагч нийт 26 ажиллагсадтай1985 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Соёлын төв


Соёлын төв6-р багийн дэнжид байршилтай400 хүний суудалтай4 ажиллагсадтай1981 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Хот байгуулалт газрын харилцаа


Цагаан-Уул сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуйн үйлдвэрлэл давамгайлсан сум юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 8га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 27.44 гаүйлдвэрлэлийн бүс ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 10гахөдөө аж ахуйн бүс 457489.3газуслангийн бүс 274477гаӨнөөгийн байдлаар 121 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11.3 га газар өмчилж, 650 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 176.1га газар, эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


IFAD төслийн 3-р е шат болон бэлчээрийн менежментийн төсөл хэрэгжиж байна.Тогтортой-Амьжиргаа – 2 төсөлСум хөгжүүлэх санБоловсролын багц тусламжНҮБ-ийн Хүүхдийн сангийн Боловсрол нөхөн олгох сургалтБагц -12 төсөл

Сумын сор бүтээгдэхүүн


Улаан тоосгоны үйлдвэр

Сумын хөшөө дурсгал


Монгол Улсын анхны хоньчин Хөдөлмөрийн баатар Шагдарын Нанзадын хөшөө 

Сумын онцлог


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум нь Монголын томоохон сумуудын нэг болон хөгжиж байна. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 4.6 хувийг Цагаан-Уулчууд бүрдүүлдэг. Хүн амын 38 хувийг 16 хүртэлх насны хүүхэд багачууд эзэлдэг хүүхэд залуусын орон гэж хэлж болно. Хүн амын бүтэцийн хувьд идэрших хандлагатай, хөдөлмөрийн насны 100 хүнд 50 тэжээлгэгч ногдож байгаа бөгөөд хүн ам зүйн ачаалал харьцангуй багатай.Оросын холбооны улсын Тува улстай хил залгаа оршдог. Байгалийн хатуу ширүүн уур амьсгалтай. Ужигийн дүмбэн, Тэлээ, Цагаан-Уул, Жаргалант, Тосон, Богд, Булнай, Элээт, Барчин, Цахилгаант, Далтын даваа, Гурван хүрхрээ зэрэг өндөр уул нурууд, Дэлгэрмөрөн, Агар, Зос, Тэрмэс, Шарга, Хөшөөт, Угалзат, Тээл, Оглого зэрэг гол мөрөн, Сангийн далай, Тунамал, Гандан, Хунт, Галуут Холбоо нуур, Хар нуур, Тагийн нуур, Цагааннуур, Салт, Гашуун, Жугнай зэрэг 30 гаруй нуур, рашаан булагаас цогцолсон байгалийн гоо бүрдсэн нутаг аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Алт чулуун нүүрс, шохой, зос, зэс молибден зэрэг ашигт малтмалтай. Цагаан-Уул сум Монголд анх удаа МҮОНТ болоод бусад топ телевизүүдтэй хамтын ажиллагаатай, өдөр тутамдаа мэдээллээ шинэчлэн нэвтрүүлдэг, орон нутгийн телевизийг нээн ажиллуулж байна. Орон нутгийн иргэдийн гэгээрүүлэх, хотогойд соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Цуурай” телевизэд Монголын шилдэг уран бүтээлчдийн баг ажиллаж байна. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.576880000
Эрүүл мэнд: 0.542296666
Эдийн засаг: 0.285735714
Бусад: 0.676910000
Дэд бүтэц: 0.430133333
Байгаль орчин: 1.000000000


Нийт газар нутгийн хэмжээ 586631 га.


Далайн түвшнээс дээш 1759-2613 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын ихэнх нутаг дэвсгэр нь өндөр уулс эзэлдэг, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон аялал жуулчлал эрхлэхэд тохиромжтой.


Тус сум 2012 онд орон нутгийн орлогод 72,6 сая төгрөг, улсын болон аймгийн төсвийн орлогод 108,1 сая төгрөг төвлөрүүлсэн. 2012 онд улсын төсөв болон, дахин хуваарилалтын орлогоос 1767,8 сая төгрөгний дэмжлэг санхүүжилт, Орон нутгийн орлогоос 61,5 сая төгрөгийн санхүүжилт авч, 1829,3 сая төгрөгийн зардал гарган үйл ажиллагаагаа явууллаа.  Төсвийн зарлагын 56,8 хувийг цалингийн зардал, 6,4 хувийг НДШ-ийн зардал , 12,8 хувийг халаалтын зардал, урсгал болон бусад зардалд 24,0 хувийг зарцуулсан байна Сумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 415 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. МАА-н түүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл арьс шир 736.3 сая, мах үйлдвэрлэл 2297,0сая, ноос, ноолуурын үйлдвэрлэл 1886,4 сая, сүү цагаан идээний үйлдвэрлэл 1606,9 сая төгрөг нийт МАА-н үйлдвэрлэлээс манай сум 6527,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээгээр нийт 279.2 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 16.1 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5.7 хувь байна. Манай сум нь тэмээ, адуу, хонины тоогоор болон нийт малын тоогоор аймагтаа тэргүүн байр, хониороо улсад эхний 5 -д багтдаг .1047 малчин өрх, 152 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. Адуу 13531, Үхэр 13154, Тэмээ 626, Хонь 150287, Ямаа 101654 байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 35квт-ийн Дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, цэцэрлэг, соёлын төв, СДЭмнэлэг, захиргаа болон ААН-үүд зэрэг байгууллагуудын дулаанаар хангадаг 

Шилжилт хөдөлгөөн


Тус сум хот суурингаас нилээд алслагдсан хэдий ч иргэдийн амьдрах, худалдан авах чадвар харьцангуй өндөр байдаг. Мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилдог. Сүүлийн жилүүдэд дэд бүтэж сайжирч иргэдийн хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 433 байна. Нийт ажилгүй иргэдийн 215 нь эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл дээд боловсролтой 30, 11 нь тусгай дунд, 117 нь бүрэн дунд, 176 нь бүрэн бус дунд, 59 нь бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль6-р багийн дэнжид байршилтай440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 944 хүүхэд суралцаж байна67 багш, ажиллагсадтай2012 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтайтоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилгатай

Эрүүл мэнд


Суманд сум дундын улсын төсвийн 16 ортой 1 эмнэлэг, 1 эргэлтийн эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 51 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1056, осол гэмтэл 49, халдварт өвчлөлийн 50 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1981 онд ашиглалтанд орсон 400 суудалтай Соёлын төвийн блокон барилгад 2007 онд их засвар хийгдсэн, тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт заал, сумын спорт зааланд спортын бүх арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв нь 2010 онд их засвар хийгдсэн “Галт дулаан” ОНӨҮГ-ын харъяанд үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ахуй үйлчилгээний төв


Ахуйн үйлчилгээний төв6-р багд байршилтайСуурилагдсан хүчин чадал 3600.111984 онд ашиглалтанд орсон, угсармал хийцтэй, зориулалтын барилга. 2011 онд их засвар хийгдсэн ашиглахад бэлэн болсон. Инженерийн төвлөрсөн хангамжтай 

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга6-р багийн дэнжид байршилтай37 ажиллагсадтай1972 онд ашиглалтанд орсон угсармал хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Сумын сор бүтээгдэхүүн


Гутлын үйлдвэр

Сумын хөшөө дурсгал


Даншигийн босоо арслан хэмээн алдаршсан Шагдар арслангийн хөшөө  Тэрээр 645 кг чулууг өргөсөн гэдэг. Түүний өргөсөн чулууг хөшөөний өмнө байрлуулсан юм.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Мал аж ахуйн гаралтай түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мал сүргийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанар тоо хэмжээг нэмэгдүүлэх, нутгийн шилмэл омгийн цөм сүргийг бий болгох    Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах  Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэхМэдээлэл технологийн ололт давуу талыг иргэд ахуй амьдралд эрчимтэй нэвтрүүлэх ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх