Хуурайдуу сэрүүн зунтай, нэлээд хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур – 33.7 С 7 дугаар сарын дундаж температур + 16.3С жилийн дундаж салхины хурд 1.2 м/сек жилийн хур тунадасны нийлбэр 178.5 мм
Сумын хэмжээнд 11962. толгой малтайгаас 2 тэмээ, 1323 адуу,3325 үхэр, 3708 хонь, 3604 ямаа байгаа бөгөөд манай нутгийн 6 дахь хошуу мал болох цаан сүрэг 1351 толгой байна.
Тус сум одоогоор хатуу хучилттай замгүй. 2012 оны Улсын хөрөнгө оруулалтаар Шишгэдийн гол төмөр бетонин гүүр тависан бөгөөд 1,2 тэр бум төгрөгийн өртөгтэй ажил болсон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усныхаа хэрэглээг цагааннуураасаа зөөврийн байдлаар авч хэрэглэдэг. Цаашид гүний худагтай болох шаардлагатай.
Суманд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг, 7 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 20 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд нийт 48 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт халдварт бус өвчлөл харьцангүй бага гардаг
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 85 байна. Нийт ажилгүй иргэдийн 42 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28 хувийг дээд, 19 хувийг тусгай дунд, 30 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Цагааннуур сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм. Сумын хөгжлийн 2009-2015 он хүртэл мөрдөх ерөнхий төлөвлөгөөг Алтай-саяны төслийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд нэмэгдсэн.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлБагийн хөгжлийг дэмжих хөтөлбөрХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл
Манай сум нь байгалийн өвөрмөц тогтоц, үндэсний цөөнх цаатан түмэн, цаан сүрэг, байгалийн баялаг, Эзэн Чингэсийн үеэс өвлөгдөн ирсэн бөөгийн шашин зэрэг алдартай ховор сонин содон зүйлсээр баялаг нутаг юм. Тиймээс ч гадаад дотоодын жуулчидийн хөл тасрахгүй сүүлийн жилүүдэд жуулчидийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Боловсрол: | 0.583647000 |
Эрүүл мэнд: | 0.555391666 |
Эдийн засаг: | 0.331681428 |
Бусад: | 0.557960000 |
Дэд бүтэц: | 0.185200000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Нийт газар нутгийн хэмжээ 540830 га.
Далайн түвшнээс дээш 1500-2000 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтай Саяны уулсын мужид, геоморфологийн хувьд залуу уулсын дэд мужид багтдаг. Зун богино өвөл урт учир газар тариалан эрхлэхэд төдийлөн тохиромжтой биш.Газар хөдлөлийн эрчим 3.5-4 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, ойт хээр, ойн бүс, тайгын бүсэд багтдаг.
Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 224872.3 сая төгрөг ба үүний 16.8%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 83.2 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 221501.5 сая төгрөг ба үүний 68.2%-ийг цалингийн зардал, 7.5%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 23.5%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 0.9%-ийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 5 нөхөрлөл 2 хоршоо 6 компани үйл ажиллагаа явуулж 6.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 0.5 сая, аймагт 0.1 сая, орон нутагт 0.1 сая төгрөгийн татвар төлж байна.
Тус суманд газар тариалан хөгжөөгүй бөгөөд ойрын жилүүдэд ард иргэд өөрийн хүнсний хэрэгцээний ногоогоо хашаандаа тариалж хэрэглэх болсон.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2010 онд баригдсан 15квт-ийн дэд станцтай.
Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц зонхилдог юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих төлөвлөгөөтэй сумын удирдлагууд ажиллаж байна
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 414 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 36 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 15 багш хамрагдаж байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 109, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт бохир жингээр 125% хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 85 байна. Нийт ажилгүй иргэдийн 42 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28 хувийг дээд, 19 хувийг тусгай дунд, 30 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийг дор дурьдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд:• Сумын хөгжлийг сумын иргэдийн хөгжлийн асуудалтай уялдуулан хөгжүүлэх• Монгол улсын гайхамшиг болсон үнэ цэнийг дэлхий дахинд таниулж аялал жуулчлалыг хөгжүүлэх• Иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх бүх нөхцлийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтыг зориулж мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлнэ.• Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, чирэгдэлгүй хүргэх