ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Ханх сум 1931 онд байгуулагдсан. Хуучнаар Уриахан хошуу. Тураг, Хороо, Төв/Турт/ гэсэн 3 багийн нийт 744 өрхөд 2674 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хөвсгөл аймагтаа 21-рт , газар нутгийн хэмжээгээр 26-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар сийрэг сум юм.


Далайн түвшнээс дээш 1500-3600 метрийн өндөрт өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Саяны сарьдгийн уулс, тайгын мужид, геоморфологийн хувьд Саяны нурууны г уулсын мужад багтдаг. Газар хөдлөлтийн эрчимтэй балл 7-7,5 Сумын нутаг дэвсгэр нь уул, усмөнх цаст сарьдагаар хүрээлэгдсэн өндөрлөг бүсэд байдаг, мал аж ахуй болон аялал жуулчлал эрхлэхэд тохиромжтой.


Орон нутгийн төсөв нэмэхСумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 248563.4 сая төгрөг ба үүний 15.6%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 84.4 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 235353.6 сая төгрөг ба үүний 63.5%-ийг цалингийн зардал, 7,0%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 28.9%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 0.6%-ийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцОрон нутгийн төсвийн хувьд сумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, орон нутгийн төсвийн орлогод 36,625,9 мянган төг, улсын төсөвт 64,035,9 мянган төгрөгийг төвлөрүүлж байна. 

Мал сүрэг


Хөдөө аж ахуйн хувьд сумын хэмжээгээр нийт 35861 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдрийн 1 хээлтүүлэгч, нутгийн шилмэл омгийн 3850 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 10.7 хувь байна.444 малчин өрх, 521 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.Сумын хэмжээгээр жилд 5 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо тариалдаг.

Цахилгаан хангамж


Сум нь ОХУ-аас эрчим хүчээ импортоор авдаг төвийн бүсийн нэгдсэн системд холбогдоогүй Хөвсгөл аймгийн цорын ганц сум юм.

Дулаан хангамж


ЗДТГазар, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа уурын зуухууд ажиллаж байна. Төвлөрсөн дулааны шугамгүй.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульТурт багийн дэнжид байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 501 хүүхэд суралцаж байна75 багш, ажиллагсадтай2009 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй, чанар сайтай шинэ барилгатайНам даралтын зуухаар халдаг.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 11 эмнэлгийн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.2012 онд нийт 7738 үзлэг хийж, урьдчилан сэргийлэх үзлэгийг 3341 хүнд хийж, нийт 55 хүүхэд мэндэлсэн. Хол ойрын нийт 838 дуудлаганд үйлчилсэн. 0-1 насны хүүхдийн эндэгдэлгүй дундаж ор хоног 6,0 нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 386, осол гэмтэл 31, халдварт өвчлөлийн 8 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1934 онд ашиглалтанд орсон 80 суудалтай Соёлын төвийн дүнзэн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна. Одоо тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 14 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа явуулж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Ханх сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд боловсруулан ажиллаж байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд хүн амын тоо нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 5000гаамралт, аялал жуулчлалын бүс 100гахөдөө аж ахуйн бүс 156000гахаваржаа намаржаа 800гаӨнөөгийн байдлаар 327 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 82,44га, 34аж ахуйн нэгж 35,55га,20 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлал худалдаа үйлчилгээний зориулалтаар 27,5га, 253 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 125га газар тус тус эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Тогтвортой амьжиргаа 2 төсөлНҮБ-ийн Хүүхдийн сангийн Боловсрол нөхөн олгох сургалт

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Аялал жуулчлалын бүс нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, зам харилцаа сайжруулах байгаль орчныг зүй зохистой ашиглахАжлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, сумын гол тулгуур болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.520381000
Эрүүл мэнд: 0.619598333
Эдийн засаг: 0.508114285
Бусад: 0.559075000
Дэд бүтэц: 0.188750000
Байгаль орчин: 0.833335000


Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1030 км, Аймгийн төвөөс 298 км зайд байрладаг.ОХУлс болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдтай хиллэдэг.


Чийглэг сэрүүн зунтай, далай хөлдөх хүртэл хахир, хөлдөсний дараа тогтуун өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-32-34С7 дугаар сарын дундаж температур+22+24Сжилийн дундаж салхины хурд 1.3 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 140.9 мм


Зам тээвэр


Сумын төв ОХУ-тай 22 км сайжруулсан шороон замаар холбогдож байгаа бөгөөд 2013 оноос тухайн замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай болгох ажлыг гүйцэтгэж байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын нийт усны хэрэглээг Хөвсгөл нуураас хангадаг.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын төвийн айл өрхүүдийн нь гол төлөв дүнзэн амины сууцанд амьдардаг. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 501 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 24 иргэн суралцаж байна. Бага ангийн сургалт 98 хувь, суурь боловсролын сургалт 99 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Бүрэн хаан” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 105, гэр цэцэрлэгт 50 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Бүрэн хаан” цэцэрлэг 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 105 хүүхэд хүмүүжиж байна16 багш, ажиллагсадтайНам даралтын зуух халдаг. 2012 онд баригдсан.

Эмнэлэг


12 ортой2 их эмч,багийн бага эмч 2, 5 сувилагч нийт 26 ажиллагсадтайНам даралтын зуухаар халдаг.2007 онд баригдаж, 2008 онд ашиглалтанд орсон модон хийцтэй,

Соёлын төв


Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 499 байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 20 хувийг тусгай дунд, 45 хувийг бүрэн дунд, 10 хувийг бүрэн бус дунд, 12 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаТурт багийн төв хэсэгт далайг эрэг дээр байршилтай23 ажиллагсадтай1931 онд ашиглалтанд орсон дүнзэн хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна. Одоо хэвийн ажиллаж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Буриад талх

Сумын онцлог


Хөвсгөл аймгийн Ханх сум нь аймгийн хамгийн хойд сум бөгөөд Хөвсгөл нуурын хөвөөнд байдаг үзэсгэлэнт байгаль бүхий сум юм. Тийм ч учраас гадаадын иргэдийн ирэх дуртай аялал жуулчлалын бүс нутаг юм. Хойд талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг боомттой сум юм.Орос Монголын хилийн дагуу аж төрдөг хоёр орны иргэд жил бүр “Эв модны наадмыг” уламжлал болгон зохион байгуулдаг.