ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Дэлгэрхан уулын хошуу. Шивлэг, Тоом, Мунгараг, Соёо,Төгөл гэсэн 5 багийн нийт 1111 өрх 4268 хүн амтай.Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог.


Далайн түвшнээс дээш 1200-3400 м өргөгдсөн. Хорьдол сарьдаг Улаан тайгын хооронд Дархадын хотгорт байрладаг Хангай Хэнтийн уулсын умардын мужид, багтдаг.Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь Тайга тагын бүслүүрт хамаарагдах өндөр уул нуруу бүхий завсар хоорондын тал хээртэй мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 1005752 га.

Мал сүрэг


Улаан-Уул сум нь нийт 116679 толгой мал тоологдсоноос тэмээ 156, адуу 7576, үхэр 19737, хонь 46644, ямаа 42566 бөгөөд нийт 578 өрх малчин айл байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 110/35/10 квт-ийн дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын Засаг даргын Тамгын газар, Сум дундын эмнэлэг,Соёлын төв тус бүрнээ нам даралтын зуухаар халдаг.Харин 12 жилийн ахлах сургууль, Хүүхдийн цэцэрлэг ердийн зуухаар халдаг. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульТөгөл багт байршилтай440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 850 хүүхэд суралцаж байна82 багш, ажиллагсадтайГ корпус 1968 онд, А,Б корпус 1982 онд, В корпус 2009 ашиглалтад орсон. Нийт 4 хичээлийн байртай.Дотуур байр 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.Спорт заал 2002 онд, Номын сан 1965 онд, Биологийн кабинет 1964 онд баригдсан.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 17 ортой 1 эмнэлэг сум дундын статусаар ажилладаг, эргэлтийн эмтэй эмийн сан 1 үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.Нийт 37 ажиллагсадтай.2012 онд нийт 104 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 598, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Тус сумын төв нь Төгөл багийн нутаг сумын төвд байрладаг. Сумын төвийн суурьшлын бүсийн зураглал 2010 хийгдсэн ,хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 14га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Төрийн байгууллага 10.3 га Гэр хороололын бүс 58.3 га Худалдаа үйлчилгээний бүс 11,0 га2012 оны байдлаар 1047 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 109.3 га газар өмчилж, 660 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 326.6 га газар, 51 иргэн худалдаа үйлчилгээний зориулалтаар 11га газар, 7 иргэн амралт, аялал жуулчлалын зориулалтаар 2.2 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Тогтвортой амьжиргаа 2 төсөлМалын индексжүүлсэн даатгал төсөлНҮБ-ийн Хүүхдийн сангийн Боловсрол нөхөн олгох сургалт  

Сумын сор бүтээгдэхүүн


Төгөл багийн иргэн Ч.Амгаланмаагийн урласан эсгий урлал:

Сумын хөшөө дурсгал


Толжгийн боомын хадны сүг зураг

Сумын онцлог


Манай сум нь Дархадын хотгорын төвд байрладаг ба байгалийн нөөц баялаг элбэгтэй,унаган төрхөө алдаагүй онгон дагшнаараа байгальтай, нэн ховордож байгаа 8 зүйлийн ан амьтантай. Тус сумын нутаг дэвсгэрт 886 зүйл дээд ургамал бүртгэгдсэнээс монголын унаган ургамал 11 зүйл, нэн ховор, ховор гэж бүртгэгдсэн 9 зүйл ургамал ургадаг. Ойн нөөцөөрөө аймагт 2-т ордог .Байгалийн ашигт малтмалын асар их нөөцтэй. Мунгашын чулуун нүүрс,Урандөшийн фосфоритийн орд, алт зэс ногоон хаш,усан болор, хөнгөн цагаан гэх мэт.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.629162000
Эрүүл мэнд: 0.707196666
Эдийн засаг: 0.257425714
Бусад: 0.662580000
Дэд бүтэц: 0.228650000
Байгаль орчин: 0.830945000


Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 942 км, аймгийн төвөөс 171 км зайд байрладаг.Улаан-Уул сум нь баруун, баруун хойд талаараа Баянзүрх сум, ОХУ-н Тува улстай, зүйн хойд талаараа Цагаан нуур сум, зүүн зүүн өмнөд талаараа Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ сум, өмнөд талаараа Арбулаг сумтай хил залган оршдог.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -33-38 С7 дугаар сарын дундаж температур +24-28 Сжилийн дундаж салхины хурд 1.4 м/сжилийн хур тунадасны дундаж 227.9 мм


Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 259001.9 сая төгрөг ба үүний 17.9%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 82.1 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 254497.7 сая төгрөг ба үүний 66.4%-ийг цалингийн зардал, 7.6%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 25.1%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 0.9%-ийг бусад зардал эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Цагааннуур Ренчинлхүмбэ сумуудыг холбосон шороон замтай, өндөр уул даваатай давааны замуудад засвар хийгдэхгүй байгаа. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, сумын төвөөс 12 км-т 1 гүний худагтай. Сумын газар нутаг нь ус зүйн сүлжээний хангалт сайн Улаантайгаас эх авсан Дэлгэрмөрөн, Мунгараг, Хөг, Гун, Бэлтэс, Багтага зэрэг голууд мөн том жижиг олон нуур булаг шандтай.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Айл өрх бүр амины байшин, гэр сууцанд амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 32 бүлэгт 850 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн сургалт 96% хувь, суурь боловсролын сургалт 95% хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтад нийт 38 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн “Бүжинхэн” цэцэрлэгийн үндсэн сургалтад 84, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Бүжинхэн” цэцэрлэг Төгөл багт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 84 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагсадтай1961 онд ашиглалтанд орсон зориулалтын бус барилга. 2012 онд урсгал засвар орсон.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвТөгөл багт байршилтай17 ортой4 их эмч, 18 дунд мэргэжилтэн нийт 37 ажиллагсадтай2002 онд ашиглалтанд орсон модон хийцтэй зориулалтын барилга,чанар муутай баригдсан маш хүйтэн. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 125 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаТөгөл багт байршилтайҮндсэн 21 ажиллагсадтай нийт 352009 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга.. 

Сумын сор бүтээгдэхүүн


Шивлэг багийн иргэн Д.Батэрдэнийн урласан Монгол эмээлийн гөлөм:

Сумын хөшөө дурсгал


Хоригийн хосын буган чулуун хөшөө

Сумын хөгжлий зорилт


Тус сум нь “Мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч,аялал жуулчлалыг хөгжүүлэгч хойд бүсийн тулгуур төв сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Дархад зоны дахин давтагдашгүй соёлын өвд тулгуурлан онгон дагшин байгалийг унаган төрхөөр нь харуулах аялал жуулчлалыг хөгжүүлэхОйн хэрэглээг багасгаж Мунгашын нүүрсний ордыг түшиглэж сумын төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтанд холбох.Мод орлох барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихМал аж ахуйн болон экологийн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон өрхийн орлогыг нэмэгдүүлэх.