ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Түнэл сум нь 1952 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Ахай бэйлийн хошуу. Зун гол, Навчилтай, Баян-Эрхэт, Алтгана, Бийж, Булаг гэсэн 6 багийн нийт 1037 өрхөд 3682 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 15-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог, хүн амын нягтрал 0,97 хүн га сум юм.


Далайн түвшнээс дээш дунджаар 1700м өндөрт оршдог.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Тус сумын нутаг дэвсгэр нь уул, нуруу, өтгөн ой, өргөн гол, хужирлаг нуур элбэгтэй. Ард иргэд нь мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг.


Нийт газар нутгийн хэмжээ 373000 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 152669 толгой малтайгаас тэмээ 141, 5733 адуу, 14073 үхэр, 64612 хонь, 68110 ямаа байна. нийт өрхийн 71,6 хувийг эзэлж байна. 663 малчин өрх, 80 мал бүхий өрх байгаа нь

Зам тээвэр


Аймгийн төв, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжийн усан сантай. Төвлөрсөн ус хангамжийн систем байхгүй. 

Дулаан хангамж


Сумын төвд “Түнэл-Илч” ОНӨААТҮГазрын харьяа 1 төвлөрсөн уурын зуухтай, сумын ЗДТГазар, эрүүл мэндийн төв, 12 жилийн ахлах сургууль, хүүхдийн цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, ХААН банк, Хадгаламж банк гэсэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг .

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБулаг багийн нутагт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 507 хүүхэд суралцаж байна61 багш, ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон 2 давхар дүнзэн барилгатай. инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, өргөтгөл нь чанар сайтай, 2011 онд өргөтгөл хийгдсэн.Төрийн өмчийн “Эгийн солонго” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 150, гэр цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 91,0 хувьд хүрсэн.

Эрүүл мэнд


Суманд 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 25 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 95 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 532, осол гэмтэл 15, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1980 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн дүнзэн барилга нь 2008 онд 85 сая төгрөгийн их засвар хийгдсэн.Төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг .

Ажилгүйдэл ядуурал


Сумын хэмжээнд 1037 өрхөд 3682 хүн амьдарч байна. Үүнээс амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 292 өрхийн 1005 иргэн байна.Төсвийн байгууллагад ажиллагчид 133, албан бус салбарт 45 хөдөлмөрийн насны суралцагсчид 108, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 23, малчин 1254, ажилгүй иргэн 117 байна .Суманд бүртгэлтэй ажилгүй 98 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 1 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 45 хувийг бүрэн дунд, 44 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


Булаг багийн төвд хэсэгт байршилтай33 ажиллагчидтай1959 онд ашиглалтанд орсон дүнзэн шавардсан хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Ашиглалтанд орсноос хойш 50 гаруй жил болсон ба хуучирч муудаж дулаанаа хадгалахгүй, албан хаагчид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг тул шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Гүүний айраг, цагаан төмстэй өрөм Шахмал түлшТус сумын бренд бүтээгдэхүүн гүүний айраг, цагаан төмстэй өрөм нь олон жил аймаг орон нутгаа амт чанараараа гайхагдаж ирсэн 2008 онд Хөвсгөл аймгийн түншлэл үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан бүтээгдэхүүнүүд юм. Мөн шахмал түлш нь модны хаягдал үртэсийг ашиглан хийсэн ирээдүйтэй 2011 онд аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч гэрчилгээ авсан бүтээгдэхүүн юм. Талх нарийн боовны үйлдвэрлэл нь ам чанараа гайхагдсан тус сумынхаа иргэдийн хэрэгцээг хангаад цаашид улам өргөжүүлэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна. Ш.Нямдорж: Шахмал түлш 

Сумын хөгжлийн зорилт


Мянганы хөгжлийн зорилтод тулгуурлан сумын “Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх.Сумын “Түүхэн алдрын тэнхим”-ийг өргөжүүлэн мэдээллийн төв болгон өргөжүүлэх.Навчилтай, Бийж, Баян эрхтэд төмс хүнсний ногоо тариалж аймгийн төвийг хүнсний ногоогоор хангах.Мах, сүүний чиглэлийн үхэр, хонины аж ахуйг дэмжиж, Мөрөн хотыг мах сүүгээр хангаж, ажлын байрыг нэмэгдүүлэх.Байгалийн үзэсгэлэнт Дэлгэрмөрөн, Эгийн голын сав дагуу аялал жуулчлалын бааз бий болгох, Годон Дампил аварга болон аймагт 6 удаа түрүүлсэн Зоригтын бор азарганы хөшөө босгох.Дэлгэрмөрөн, Эгийн голын засварын бүсэд байгаа Түнэл сумын хурдан удмын угшлыг судалж нутгийн хурдан удмын угшлыг сэргээх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.651889000
Эрүүл мэнд: 0.614135000
Эдийн засаг: 0.254972857
Бусад: 0.472295000
Дэд бүтэц: 0.385550000
Байгаль орчин: 1.000000000


Хөвсгөл аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 747 км, Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Түнэл сум нь 373000 га газар нутаг дэвсгэртэй, хойгуураа Алаг эрдэнэ сум, зүүн талаараа Чандмань өндөр сум, зүүн урд талаараа Эрдэнэбулган, Тариалан сум, урдуураа Их-уул, Тосонцэнгэл сум, баруун урдуураа Төмөрбулаг сум, баруун, баруун хойд талаараа Бүрэнтогтох сумдтай тус тус хиллэдэг.


Сумын нийт нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай.Олон жилийн дунджаар хавар 6, намар 8-р сард гэнэтийн хүйтрэлт болдог, урт өвөл, богино зунтай.Өвөл цагт нутгийн 80-аад хувьд цасан бүрхүүл тогтдог. 1 дүгээр сарын дундаж температур -45 С7 дугаар сарын дундаж температур +35 Сжилийн дундаж салхины хурд 3.0 м/сжилийн хур тундасны нийлбэр 200.9 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 271582.4 сая төгрөг ба үүний 25.8%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 74.2 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 279138.6 сая төгрөг ба үүний 59.2%-ийг цалингийн зардал, 6.4%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 27.6%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 6.9%-ийг бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд орлого төлөвлөгөө 105789,7 мянган төгрөг, зарлага 1113,8 сая, төсвөөр 145,0 сая төгрөг байна.  

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 24 га-д газар тариалан эрхэлж төмс, хүнсний ногоо тариалдаг.Сумын хэмжээгээр 41,6 тонн төмс, 9,6 тонн хүнсний ногоо хураан авдаг.Төрийн байгууллагад нийтдээ 133 төрийн албан хаагч ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна. 

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2004 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төвийн худгийн ус хатуулаг ихтэй учир ус цэвэршүүлэх төхөөрөмж шаардлагатай. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууцтай байгаа. 1985-1986 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 507 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 35 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 5 багш хамрагдсан байна., Багш, суралцагчдын сургалтын явц сайжирч аймаг, бүсийн олимпиадуудад амжилттай оролцож өмнөх жилүүдийн амжилтыг ахиулж ахиц гаргаж байна.3 хичээлийн кабинетийг тохижуулж, 11-р ангийн суралцагчдад зориулж ухаалаг самбар авч тавьсан нь үр дүнгээ өгч. 

Цэцэрлэг


“Эгийн солонгон цэцэрлэг Булаг багийн төвд хэсэгт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 155 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагчидтай1952 онд ашиглалтанд орсон дүнзэн хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБулаг багийн төвд байршилтай11 ортой1 эмч,8 бага эмч, 5 сувилагч, 3 асрагч нийт 27 ажиллагчидтай1952 онд ашиглалтанд орсон дүнзэн хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй байгаа тул шинээр эмнэлэг барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвБулаг багийн төвд байршилтай250 хүний суудалтай5 ажиллагчидтай1980 онд ашиглалтанд орсон дүнзэн хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Хот байгуулалт газрын харилцаа


Түнэл сумын төв нь Засаг захиргаа -хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн 2011-2025 оны ерөнхий төлөвлөгөөг 2011 онд боловсруулсан.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 0,3га үйлдвэрлэлийн бүс 15,34 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 7 га хөдөө аж ахуйн бүс 402,9га зуслангийн бүс 18 гаӨнөөгийн байдлаар 466 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 71,6 га газар өмчилж, 297 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 417 га газар, 36 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 18 га газар, 5 иргэн, 1 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 12 га газар, 243 иргэн, 7 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 982,4 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Сумын хэмжээнд албан ёсоор судлан он цагийг тодотгосон түүх соёлын дурсгалт газар төдийлэн элбэг биш боловч судалж үзүүштэй цаг хугацааны эрхэнд мартагдах магадалтай сонин содон домог түүхтэй газрууд байдаг.1.Үертийн тагийн чулуун хөшөө Үертийн тагийн зүүн хойд талд, Өвөр худгийн баруугн урьд хярд нэгэн чулуун хөшөө бий энэ хөшөөнд хүүхдийн гар дээр гарсан үү, яр шархийг энэ чулунд үрж домноход эдгэлж арилдаг гэж нутгийн хууччуул дурссан нь бий.2.Шаарийн дөрөлжийн цаа буган хөшөөЭнэхүү хөшөөг Монгол улсад нэгдэлжих хөдөлгөөн ялсны ойд зориулан 1959 онд босгожээ. Учир нь цаатан иргэд нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдаж эхэлснийг илэрхийлсэн хөшөө юм.Сумын төвөөс 35 км-ын зайд байдаг3.Хар хадны дөрөлжийн буган хөшөө Түнэл сумын төвөөс 25км зайд орших Энэхүү хөшөөг Түнэл сумын уугуул зураач, барималч Э.Ламжав 1961 онд Хөвсгөл аймаг байгууллагдсаны 30 жилийн ойд зориулан бүтээсэн байна.4.Дааган толгойн бодь цагаан суврагаСумын төвөөс 10 км зайд байдаг энэхүү суврагыг Түнэл сумын уугуул Сэлэнгэ аймгийн Цаганнуур сумын суугуул Монгол улсын гавьяат механикжуулагч Н.Дэлгэрмөрөн, МУ-ын ургацын аврага тариаланч Н.Самдан, Н.Дарьбазар нар нутгийн олондоо эрүүл энх, аз жаргал урт удаан наслахыг хүсч 2002 онд тус сумын 50 жилийн ойгоор бүтээжээ.5.Цэнгэлийн хагийн толгой дахь суврагаЗуны гол багийн нутаг Дэлэнгийн ард Жалханз хутагтын ес дэх дүр хэмээгдэх С.Билэгдэмбэрэлийн төрсөн гэрийн буйр бий түүний мэндэлсний 85 жилийн ойгоор 2007 онд Цэнгэл нуурийн хагийн толгойд боржин чулуун суврага босгосон байна.

Сумын онцлог


Сум өндөр хүчдэлийн шугаманд холбогдсон шилэн кабель тавигдаж, интернет, Мобиком, Юнител, Жи мобайлын гар утасны сүлжээтэй. Сумын төвийн 0.4-ын шугам шинэчлэгдсэн, Соёлын төвийн техник хэрэгсэл, Цэцэрлэгийн өргөтгөл, ЗДТГ-ын их засвар, 4 айлын орон сууц, Эхчүүдийн амрах байрны засвар, Бэлчээр усжуулах зорилгоор шинэ худгууд баригдаж ашиглалтанд орсон. Ашигт малтмал өн арвин нөөцтэй. Алт, мөнгө, хөнгөн цагаан, илчлэг ихтэй хар нүүрс болон фосфорит, барилгын элс, шавар, хайрга шохой зосын нөөцтэй. Монголын хамгийн урт гол Сэлэнгэ мөрний эх Дэлгэрмөрөн нь сумын нутгийн баруун урд талаар урсаж, Хар-Ус, Алтгана, Бийт, Ёлгос, Яргайт, Шоол, Тэрхэн, Зуна гол, Навчилтай, Баян-Эрхт, Хавчуу зэрэг жижиг голууд Ачмаг, Хаг, Цэнгэл, Асгат зэрэг нуур цөөрөм, Тэрхэн, Халуун-Ус, Бийж, Онь-дэл зэрэг хүний таван цул, зургаан сав эрхтэн болон мэдрэлийн ядаргаанд онцгой сайн эм болсон рашаанд нь Монгол Улсын өнцөг булан бүрээс хүмүүс ирж илааршин буцдаг.Түнэл сумын давуу талууд:1. Нүүдлийн мал аж ахуй дагнан хөгжсөн амьдралын өвөрмөц шинжтэй. Нийт хүн амын дотор залуучууд дийлэнхийг эзэлдэг 2. Унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг, гол, нуур, рашаанууд, эгийн голын сав дагуух нутаг, биологийн төрөл зүйл, байгалийн судлагдсан, судлагдаагүй нөөц баялагуудтай. 3.Тул болон бусад загас амьдрах боломж бүхий Эгийн гол, мал тарга хүч авахуулж оторлох боломжтой Цэнгэл, Хаг, Ачмаг давст нууруудтай. 4. Хамтын эзэмшилийн ойн менежмент төсөл, Тогтвортой амьжиргаа-2 төсөл болон ойн нөхөрлөл байгууллагдан үйл ажиллагаа нь жигдэрсэн.  5.Бусад аймаг хотод байгаль орчин аялал жуулчлал, багш, эмч мэргэжлээр 92 оюутан сурч байгаа нь орон нутагт шаардлагатай байгаа боловсон хүчнээр хангагдах боломжтой.  6.Төвийн бүсийн эрчим хүчинд холбогдсон. 7. Монголын цахилгаан холбоо компаний МИКОМ-ийн интернэтэд албан байгууллага айл өрхүүд сонирхолын дагуу холбогдож байна. 8. Мал аж ахуй, газар тариалан эрхлэх тохиромжтой бэлчээр, газар нутагтай