ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Тус сум нь 1925 онд байгуулагдсан бөгөөд Цог-Өндөр, Нарийн, Тариат, Тээл, Жаргалант гэсэн 5 багтай.  


Далайн төвшинээс дээш 1790 метр өргөгдсөн. Хамгийн өндөр цэг нь Дашдэрчин Далайн Төвшинээс Доош 2556 м, нам дор цэг нь Далайн Төвшинээс Дээш 1148 метрийн өндөрт өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, тал, ус хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Дэлгэрмөрөн, Бүгсий, Идэр, Чулуутын гол нийлж Олон голын бэлчир буюу Сэлэнгэ мөрний эхийг бүрдүүлдэг. Хойд талаараа Эрчмийн нуруугаар Мөрөн сумтай хиллэдэг. Ихэвчлэн шинэс, бургас, улиас, хуш мод ургадаг. Хад асга, бартаа ихтэй нь эрчим омгийн ямаан сүргийн бэлчээрлэх таатай орчин бүрдүүлсэн.


Сумын нийт нутаг дэвсгэр 252172 га         Үүнээс:• Бэлчээр 192667.2 га• Хот суурин 316,4 га• ХАА-н эдэлбэр газар 94728,3 га• Тариалан 303,0 га• Ойн сан 56697,0 га• Усан сан 288,0 га• Зам 240,0 га• Хадлан 16750,0 га

Мал сүрэг


2012 оны жилийн эцсийн мал тооллогоор Тэмээ-16, Адуу-5344, Үхэр-11430, Хонь-77092, Ямаа-116782  Нийт 209934 толгой мал тоологдсон.  Тус сум нь 822 малчин өрхтэй. 2009 онд 34 мянгат малчнаар аймагтаа тэргүүлж байсан. 2012 онд 10 мянгат малчин байна. Үүнээс 2000-т малчин 1 байна. 

Зам тээвэр


Аймаг болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Дулаан хангамж


Сумын төвийн албан байгууллагууд бага оврын халаалтын зуухаар, айл өрхүүд ердийн галлагаатай. Цаашид төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтанд холбох зайлшгүй шаардлагатай. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Тус сумын ЕБС нь ахлах, бага сурууль гэсэн хичээлийн 2 байртай. Ахлах сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай. Суманд 1024 хүүхэд байгаагаас 713 нь тус сумын ЕБС-д , 198 нь өөр аймаг суманд суралцаж, 31 хүүхдийн хаяг байршил тодорхойгүй, 25 хүүхэд албан боловсролын танхимын сургалтанд, огт сургуульд суугаагүй /суух боломжгүй/ хөгжлийн бэрхшээлтэй 9 хүүхэд байна. 

Эрүүл мэнд


ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 2245,0 мян төгрөг төслөөр 249,0 мянган төгрөгийн багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн багцаас 2010 онд 18696,0 мян төгрөгийн өртөг бүхий УАЗ-469 машинаар парк шинэчлэлт хийсэн. ЭМТ нь 2012 онд 3 их эмчтэй нийт 31 ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд “эрүүл хүүхэд” аяныг зохиож 1206 хүүхдэд үзлэг шинжилгээ хийсэн. Мөн “гал голомт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж хүүхэдтэй 27 ээж хэвтэн эмчлүүлсэн байна.

Соёл спорт


1976 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан боловч үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд ажил идэвхитэй хайж байгаа 92 иргэн байна. Нийт 4301 хүн амын 586 нь ядуу иргэд, нийт 1204 өрхийн 79 өрх нь ядуу байна. Өрх толгойлсон эмэгтэй 232 байгаагаас 16 нь ядуу өрхөд хамаарч байна.

Засаг даргын тамгын газар


Сумын төвийн 5-р багт байршилтай36 ажиллагчидтайТус сумын засаг захиргааны байгууллага нь 1931-1952 онд сумын захиргаа, 1952-1960 онд Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, 1960-1992 онд Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, 1992 оноос Засаг даргын тамгын газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч, тамгын газрын дарга, туслах түшмэл, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, мал эмнэлэг үржлийн алба, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал, төрийн сангийн төлөөлөгч, нярав, нябо, хэсгийн төлөөлөгч, цагдаа, иргэний бүртгэлийн ажилтан, үйлчилгээний ажилтан зэрэг албан хаагчидтайгаар төрийн үйлчилгээг ард түмэндээ шуурхай хүргэж, Засаг дарга болон ИТХ-ын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа хүргэн ажиллаж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл“Тогтвортой амьжиргаа-II” төсөлБэлчээрийн менежмент 

Сумын хөгжлий зорилт


Сумын хөгжлийн цогц бодлогын зорилт нь хүний хөгжил түүний дотор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны технилогийг нэвтрүүлэх, байгаль орчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, төрийн албыг чадваржуулах замаар иргэддээ үйлчилж, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлиг хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар орон нутгийн хөгжлийг бэхжүүлэхэд оршино.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.501290000
Эрүүл мэнд: 0.706285000
Эдийн засаг: 0.258648571
Бусад: 0.599520000
Дэд бүтэц: 0.238600000
Байгаль орчин: 1.000000000


Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум нь хойд талаараа Мөрөн сум, зүүн талаараа Тосонцэнгэл, Рашаант, урд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг, Галт, баруун талаараа Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум сумдтай хил залган Улаанбаатараас 714 км-д, аймгийн төвөөс баруун урагш 73 км зайтай оршдог. 


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 3.8 м/сжилийн хур тундасны нийлбэр 218.8 мм


Орон нутгийн нийт орлого 187157.1 төгрөг.  Үүний 20, 105.3 5 сая төгрөгийг түлш хэрэглээний модны орлогоос Орон нутгийн төсвийн зарлага 1417.0 сая төгрөгЭдийн засгийн бүтэц Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй. Сумын нийт өрхийн 68.3 хувь буюу 822 малчин өрх. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд дундажаар ноос 63.6 тонн, ноолуур 35.5 тонн, арьс шир 14580 ширхэгийг авч ашигладаг. 

Газар тариалан


2012 оны байдлаар төмс 3.0 га д, хүнсний ногоо 1,7 га д тус тус тариалж, төмс 7.6 тн, хүнсний ногоо 39,5 тонныг хураан авчээ.

Цахилгаан хангамж


Сумын төв болон Нарийн баг Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон.

Хүн ам өрхийн тоо


Хүн ам, өрхийн тооТус сум нь 4301 хүн амтай. Үүнээс эмэгтэй -2194    эрэгтэй- 21070-16 нас 155317-34 насны 140335-54 насны 1061өндөр настан 284Нийт 1204 өрхтэй.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд нийт иргэд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг.

Боловсрол


2012-2013 оны хичээлийн жилд АББ-ын дүйцсэн хөтөлбөрийн суурь сургалтаар 25 хүүхэд хамрагдаж бага, дунд боловсрол нөхөн эзэмшихээр суралцаж байна. Сумын хэмжээнд бичиг үсэг үл мэдэгчийн судалгаагаар 52 иргэн бичиг үсэг үл мэдэгч байна. Сургууль завсардсан хүүхдийн судалгаагаар нийт 8-16 насны 22 хүүхэд байна. Сумын хэмжээнд 15-45 насны иргэдийн боловсролын түвшний судалгаа хийгдэж байна. Мөн сумын 45 хүртэлх насны 52 хүн огт бичиг үсэг мэдэхгүй байгаагаас 29 нь 30-аас насны залуучууд 12 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.

Цэцэрлэг


“Чандмань” хүүхдийн цэцэрлэг 2011 онд Япон улсын “Өвсний үндэс” төслийн шугамаар 104151231 төгрөгийн өртөг бүхий хүүхдийн цэцэрлэгийг шинээр засварласан. Сумын төвийн 5-р багт байршилтайСумын хэмжээнд 316 хүүхэд байгаагаас СӨБ-д 199 хүүхэд хамрагдсан байна.17 багш, ажиллагчидтайӨдөрт дундажаар 100-120 хүүхэд хамрагддаг5 настай хамран сургалт 87 хувьтай. 

Эмнэлэг


509.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 15 ортой шинэ эмнэлгийн байрандаа, 31 албан хаагчидтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Орчны тохижилт, хашаа жорлон, муу усны цооногыг шинээр барьж өрөө тасалгааг иргэдийн хандиваар тохижуулсан. 5 багийн эмчийг 100 хувь унаагаар хангаж эргэлт хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн. 

Соёлын төв


Соёлын төвСумын 5-р багт байршилтай250 хүний суудалтай6 ажиллагчидтай1976 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Тус барилгад засвар байнга хийдэг боловч шавар нь байнга нурж хазайсан. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 25 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, гутал засварын 1, оёдлын 5, нийтийн халуун усны 1 цэг, жуулчны бааз-1 салангид үйл ажиллагаа эрхэлж байна. Хөдөө аж ахуй-88,5 хувьҮйлчилгээ-9,8 хувьҮйлдвэр 1,7 хувийг тус тус эзэлж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Төмөрбулаг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй- давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. 

Ахмадын өргөө


“Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чийрэгжүүлэлтийн байр” нь 2010.08.02-нд ашиглалтанд оруулж нээлтээ хийж, 2011.02.01-ээс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 

Сумын хөшөө дурсгал


Монгол улсын баатар Лхүнрэвийн Даваадорж хөшөө

Сумын онцлог


Манай суманд ноолуурын чиглэлийн эрчим омгийн хар ямааны үүлдэрийг 1989 онд бий болгож одоог хүртэл өсгөн үржүүлж түүхий эдийг нь авч ашиглаж байна.Монгол Улсын баатар Л.Даваадорж, Д.Гунгаа, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Цагаач нарын алдартай хүмүүсийн өлгий нутаг.Эрчмийн нуруунд үхрийн нүд, монос, тошлой, нэрсний нөөц ихтэй тул жимс, жимсгэний жижиг цех ажиллуулах боломжтой.СУМЫН ДАВУУ ТАЛАймгийн төвтэй ойрхон Эрчим омгийн хар ямаа, мянгат малчдын тоогоороо аймагт 1-р байранд ордог Угшил сайтай хурдан удмын саарал адуутай Монголын хамгийн том гол болох Сэлэнгэ мөрөн эх аван урсдаг Олон голын бэлчир Бүгдгээний цутгалан зэрэг үзэсгэлэнт газруудтай, загас агнуурын аялал жуулчлал хөгжиж байна Байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд олонтой Тус сумын 2-р багт Хүүхдийн эко зуслан, Ахмад настны амралт сувиллын газар ашиглалтанд орж эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдсон. Дотор эрхтэн, үе мөч, бруцеллозод нэн сайн анагаах увидаст Торцын рашаантай