Нутгийн уулс хоорондын хөндийн өргөн 3-5 км байх бөгөөд далайн түвшнээс дээш 1100-1400 м өргөгдсөн.Хамгийн өндөр цэг нь Халзан бүргэдэй уул далай төвшинээс дээш 2263 м, хамгийн нам дор цэг нь Сэлэнгэ мөрний сав дагуух газар далайн түвшнээс дээш 1080 м. Ойт хээрийн бүсэд хамрагддагГол мөрөнд нь төрөл бүрийн загас, ойд нь төрөл бүрийн ан амьтан элбэгтэй.Сумын нутаг дэвсгэр нь уулархаг 20 гаруй хувь нь ой мод, хус, улиас, бургас, хар модноос гадна модлог ургамалууд ургадаг 70 гаруй хувийг нь бэлчээр эзэлдэг, ойт хээрийн бүс нутаг юм.
Нийт газар нутгийн хэмжээ 204223 га.
Сумын хэмжээгээр нийт 229,7 мянган мал тоологдсон. Хонины аж ахуйг Дархад омгийн хуцаар сайжруулж, ямааны аж ахуйг эрчмийн хар омгийн ухнаар сайжруулснаар нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлж бүтээгдэхүүний чанар сайжирч байна.695 малчин өрх,130 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 70 хувийг эзэлж байна.
Тус сумын нутгаар дайран өнгөрч буй хот хоорондын Мөрөн Тариалангийн 79 км хатуу хучилттай авто замын ажил эхэлж, 2013 оны 10 сард хүлээлгэн өгөхөөр ажил нь явагдаж байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг, Баянголын урсгал уснаас ундны усаа авч байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байдаггүй. Айл өрхүүд өөрсдийн хувийн амины орон сууц, гэрт амьдардаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 735 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 19 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай 36 багш ажиллаж байна.Хүүхдийн цэцэрлэг 4 бүлэгт153, гэр цэцэрлэгт 88 хүүхэд, явуулын цэцэрлэгт 39 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 66,8 хувьд хүрсэн. Цаашид хүүхдийн цэцэрлэгт бүлэг нэмж хамран сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 67 байна. Нийт ажилгүй иргэдийн 47 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл дээд, 19 тусгай дунд, 5 бүрэн дунд 29, бүрэн бус дунд, 12 бага буюу боловсролгүй хүмүүс, 2 байна.
Тус сум нь “Эдийн засаг, нийгэм, байгаль ор чны тогтвортой хөгжлийн бодлогыг хооронд нь уялдуулж эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж, хүний хөгжил, байгаль орчин, экологийн тэнцвэр хадгалсан хөгжил-дэвшил бүхий Монгол Улсын ЗАГВАР СУМ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх.Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах.Хөдөө аж ахуй, газар тариаланг хослуулсан аж ахуйг хөгжүүлэх.Зах зээл, төв суурин түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх.Сэлэнгэ мөрөн, Дэлгэр мөрний дагуу жуулчны отог ажиллуулах.Иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин, нөхцөл бүрдүүлэх.Банк, санхүүгийн зүй зохистой, найдвартай тогтолцоо бий болгож, түүний ил тод байдлыг хангах.Төрийн удирдлагын хариуцлагатай, тод нээлттэй, шуурхай байдал, мэдээ мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх.Төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийгбий болгох.Бизнес, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн тогтолцоог хүнд сурталгүй, шуурхай болгох.
Боловсрол: | 0.501376000 |
Эрүүл мэнд: | 0.603050000 |
Эдийн засаг: | 0.281844285 |
Бусад: | 0.499045000 |
Дэд бүтэц: | 0.180950000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Эх газрын сэрүүвтэр, эрс тэс уур амьсгалтай. Жилийн дундаж агаарын температур -1,9 С1 дүгээр сарын дундаж температур -24,4 С7 дугаар сарын дундаж температур +15,5 СЗарим жил өвөлдөө -45С, зундаа +35С хүрч байсан.Жилдээ дундажаар 282.7 мм тунадас унах бөгөөд дийлэнх хэсэг буюу 84,4 хувь нь 5-8 сард унадаг.Жилийн салхины дундаж хурд 2,1м/с бөгөөд хамгийн хүчтэй салхитай үе нь 3-6 сард 2,3-3,5 м/с хүрч ихэсдэг.Салхины зонхилох чиглэл хавар болон намрын улиралд хойноос баруун хойноос голлодог.
Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 284133.3 сая төгрөг ба үүний 16.6%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 83.4 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 271097.4 сая төгрөг ба үүний 67.5%-ийг цалингийн зардал, 7.5%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 24.2%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 0.8%-ийг бусад зардал эзэлж байна.
Сумын хэмжээгээржилд 160 гаталбайд 240 өрх төмс хүнсний ногоо тариалж 1га-с төмс 9цн, хүнсний ногоо 8 цн ургац авч нийт төмс 1440 тн, хүнсний ногоо 96 тн-г хураан авч, сум, аймгаа ханган ажиллаж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2007 онд баригдсан 110/10/04 квт-ын дамжуулах дэд станцтай.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж сумын төвийн бүх төсөвт албан байгууллага, худалдаа үйлчилгээний цэгүүд, зарим айл өрхийг нэгдсэн төвлөрсөн халаалтанд холбоод байна.
Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 116 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүйбайна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 256, осол гэмтэл 60, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1980 онд ашиглалтанд орсон 210 суудалтай Соёлын төвийн палкан барилга нь 2004 онд 4,0 сая төгрөгийн засвар хийгдсэнээс өөр засвар хийгдээгүй. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийнспорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Сумын ИТХ-н төлөөлөгчдийн 2011 оны 12 сарын 28-ны 12-р тогтоолоор 2011-2018 он хүртэл хөгжүүлэх сумын хөгжлийн хөтөлбөрөө батлуулан мөрдөн ажиллаж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: гэр хороолол, олон нийтийн бүс 514 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1,5 га хөдөө аж ахуйн бүс 608 гаӨнөөгийн байдлаар 270 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 22,5га газар өмчилж,684 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 536га газар,244 иргэн , аж ахуйн нэгж байгууллага газар тариалангийн зориулалтаар 191,7га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл“Тогтвортой амьжиргаа-II” төсөл
1. Исоковын хөшөө нь тус сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байдаг. Сумын төвөөс 25 км орчим зайд байдаг . 2. Хүн чулуун хөшөө нь 4-р багийн нутаг дэвсгэрт байдаг сумын төвөөс 23 орчим км зайд байрладаг.
Эрчим хүчний байнгын эх үүсвэртэйХарилцаа холбоо хөгжиж үүрэн холбооны бүх операторуудын сүлжээ орсонИнтернет, шилэн кабельтайЗах зээл, төв сууринд ойр байрлалтай түүнийгээ түшиглэн өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтойОлон нийтийн бизнес эрхлэх идэвх сайжирч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх сонирхол, хүсэл эрмэлзлэл дээшилтэй.Улсын чанартай төв зам дагуу байрлалтай, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.Ашигт малтмал, эрдэс, түүхий эд, ан амьтны нөөцтэй.МАА, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн борлуулах зах зээл хүрэлцээтэйИмпала, санти сортын төмс тариалдаг.Эрчмийн хар ямааны ноолуур үйлдвэрлэлт ихтэй.Сүү, махны чиглэлийн үхэр үржүүлж ашиг, шимийг нь өсгөж байна.