Далайн түвшнээс дээш хамгийн өндөр цэг нь Дулаан хан уул \ 2050 м\ хамгийн нам доор газарт Эг, Сэлэнгийн сав дагуух \ 900-1000 м\ хөндий хамаарагдана. Физик газарзүйн хувьд сумын газар нутгийн хойд хэсэг нь Сибирийн геоморфологийн мужийн Хөвсгөлийн зүүн мужийн Эгийн голын дэд мужид, урьд хэсэг буюу Сэлэнгэ мөрний дагуух болон Намнангийн нурууны орчим газар нутаг нь Төв Азийн геоморфологийн их мужийн Булнайн дэд мужид хамаарна. Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь ерөнхийдөө уулын ой , ойт хээр, хээр бүхий хангай нутаг юм. Дуургийн нуруу, Ар өвөр зорлого, Хүрээт, Дунд нуруу, Дулаан хаан, Намнан, Хушт, Одос зэрэг далай түвшнээс дээш 1000-2000 м өндөр өргөгдсөн уулсын дунд оршдог.
Нийт газар нутгийн хэмжээ 343067 га.
Сумын хэмжээгээр нийт 145799 толгой мал тоологдсоноос үүнээс хонь 60314, ямаа 62502, адуу 7483, үхэр 15495, тэмээ 5 толгой байгаа бөгөөд хээлтэгч малын хувийн жин 44,9 хувь байна. Эрлийз, нутгийн шилмэл омгийн мал үхэр сүргийн 3О.1 хувь байна. 669 малчин өрх, 301 мал бүхий өрх байгаа бөгөөд 100 хүртэл малтай өрх малтай өрхийн 49.0 хувийг эзэлж байна. Малгүй өрх 608 байна. Гэрийн тэжээвэр амьтдаас гахай, 1682 , шувуу, 893 тоологдсон байна.Сум зах зээлд 22345 толгой мал буюу 1989.0 тн мах, 21.5 тн ноолуур 62.1 тн хонины ноос, 14762 ширхэг малын нийлүүлсэн байна.Малчдын 89.5 хувь нь ямар нэгэн цахилгааны эх үүсвэртэй, 88.8 хувь нь телевизортой, 84,3 хувь нь гар утастай , 8,7 хувь нь оёдлын машинтай болсон байна.
Сумын газар нутаг дээгүүр Мөрөн-Булган- Эрдэнэт- Дархан- Улаанбаатарын чиглэлийн хот хоорондын авто зам дайран өнгөрдөг бөгөөд уг замаас сумын төв хүртэл 9 км зайтай. 2014 онд Булган аймгийн Уньтаас- Тариалан, Мөрөнгөөс – Тариалан гэсэн хатуу хучилттай авто зам тавигдан бүрэн ашиглалтанд орно. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.Тариалан сумын эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бөгөөд МАА, газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг ашиглагддаг бөгөөд сумын төвийн бүх айл өрх аж ахуй нэгж байгууллага эдгээр худагаас ус шууд авч ашигладаг. Мөн сумын зүүн талаар урсах Шивэрт голоос цас бороогүй цэвэр урсах үед ойр орчмын айл өрхүүд ундны ус авч ахуйдаа ашигладаг.Худгуудын ус хатуулаг ихтэй 2009 онд сумын 2 худагт ус зөөлрүүлэх төхөөрөмж тавьсан ч одоо ашиглагдахгүй болсон.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй.1082 өрх буюу нийт өрхийн 68,2 хувь нь гэрт амьдардаг. 505 өрх буюу 31,8 хувь нь амны орон сууцны байшинд амьдардаг.Төвлөрсөн халаалтанд холбогдсон 6 өрх, сууцан дотроо ОО - той 3 өрх байна.Амны орон сууцны байшингийн 98 хувь нь дүнзэн байшин, үлдсэн нь тоосго, чулуу, блокон барилга байна.2006 онд орон сууц санхүүжилтын корпорацын хөрөнгөөр 8 айлын орон сууц баригдсан боловч үнэ өндөр, шаардлага хангаагүйн улмаас зарагдахгүй байсаар 2012 онд 4 нь хувь хүнд очиж одоо 4 сууц нь зориулалт бусаар ашиглагдаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн ахлах сургуулийн 39 бүлэгт 1030 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 5 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100.0 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98,2 хувьтай байна.
Суманд улсын төсвийн 22 ортой 1 эмнэлэг, 3 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 22 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 141 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт өвчлөл 31 гарсан, алсын дуудлага 138, ойрын дуудлага 674 бүртгэгдсэн байна.Мөн тус суманд “ Гуа мөрөн” хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг.
Соёлын төвийн тоосгон барилга 1979 онд ашиглалтанд орсон 350 суудалтай . Бүжгийн танхимтай, 30 хүний суудалтай номын сан, орон нутгийг судлах танхим тус тус байрладаг.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 86 байна. Үүнээс 43 нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн 817 үүнээс эмэгтэй нь 383, хөдөлмөрийн насны суралцагч 170 үүнээс эмэгтэй нь 70, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй 216 үүнээс эмэгтэй нь 100 байна.Амжиргааны түвшин тодорхойлох шинэчилсэн судалгаагаар 2013.01.01-ны байдлаар нийт өрхийн 20,3% нь буюу 323 өрх ядуу нэн ядуу түвшинд амьдарч байна. Үүнээс нэн ядуу 36 өрхөд 142 хүн амьдарч байна.
Суманд мэргэжлийн барилгын компани байхгүй тул 2012 онд баригдсан Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, их засварыг Мөрөн сумын компани гүйцэтгэсэн.Харин Баянхошуу багийн Мэдээллийн төвийн их засвар, Соёлын төвийн дээврийн засварыг орон нутгийн иргэд гүйцэтгэсэн. улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл“Тогтвортой амьжиргаа-II” төсөл
Сумын засаг дарга түүний Тамгын газраас сумаа 2002-2020 он хүртэл тогтвортой хөгжлийн хөтөлбөр, 2007-2015 он хүртэлх сумын хөгжүүлэх стратегийг боловсруулан ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж байна.СУМЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙА.Давуу тал:1. Төвийн эрчим хүчний системд холбогдож, цахилгааны байнгын эх үүсвэртэй, шилэн кабель, үүрэн телефоны, бүх оператор байгуулагдаж гар утсанд холбогдож, интернэтийг бүрэн ашиглах боломж бүрдсэн.2. Газар зүйн байршлын хувьд зах зээлд ойр дөт, улмаар Эрдэнэт –Булган-Мөрөнгийн хатуу хучилттай авто замд холбогдох боломжтой.3. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх эртний уламжлалтай, ХАА-н үйлдвэрлэл эрхлэх байгаль цаг уурын тааламжтай бүс нутагт оршдог нь харьцангуй эрсдэл багатай.4. Хөвсгөл аймгийн бүсчилсэн хөгжлийн бодлогоор зүүн бүсийн буюу газар тариалангийн бүсийн төв болон хөгжих чиглэлтэй.5. Банк санхүүгийн өрсөлдөөнт орчин буй болж, иргэдийн үйлдвэрлэл, бизнес эрхлэх идэвхи сэргэж, орчин нөхцөл сайжирч байна.Б. Сул тал:1. Малын бэлчээрийн даац хэтэрч, мал сүргийн зохистой харьцаа алдагдаж, малын чанар үүлдэр угсаа, тааварлаг чанар муу.2. ХАА-н үйлдвэрлэлийн хөгжил, эрчимжүүлэлт сулхан, малчдыг зах зээлтэй холбох оновчтой бүтэц байхгүй.3. Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл сайн хөгжөөгүйн улмаас ажилгүйдэл, ядуурал харьцангуй их.4. Сумын гадаад харилцаа, хилийн гарц муу.5. Сум орон нутгийн хөгжилтэй холбоотой бодлого хөтөлбөр стратегийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр эрх мэдэл хомс.
Боловсрол: | 0.529686000 |
Эрүүл мэнд: | 0.543778333 |
Эдийн засаг: | 0.351440000 |
Бусад: | 0.859395000 |
Дэд бүтэц: | 0.503966666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Чийглэгдүү, зэврүүвтэр зунтай хахир өвөлтэй.дундаж хүйтэн температур -24 Сдундаж дулаан температур +18 Сжилийн дундаж салхины хурд 3.0 м/сжилийн хур тундасны нийлбэр 255.7 мм
Орон нутгийн төсөвОрон нутгийн төсөвт 89,4 сая төг, улсын төвлөрсөн төсөвт 260.8 сая төгрөгийн татвар төлжээ. Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагууд 2012 онд 2,2 тэр бум төгрөгний зарлага санхүүжилт гаргасан байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 65 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилд дундачаар 9.0 тэрбум төгрөгний дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Сумын хэмжээнд 21000 га эргэлтийн талбайтай бөгөөд жилд дунджаар 9000 гаруй га-д үр тариа тариалж байна. 2012 онд 10723 га-д тариалалт хийж 13530,1 тн ургац хурааж 1 га-гаас 14,2 цн улаан буудай хураан авсан байна.2012 онд 10740,0 га-д уринш хийж 2012 оны тариалалтандаа бэлтгэсэн байна. Төмс 35.0 га-д тариалж 337,4 тн, хүнсний ногоо 45,0 га-д тариалж 473,2 тн хураан авсан бөгөөд 296 өрх 4 аж ахуйн нэгж энэхүү үйл ажиллагаанд хамрагдсан байна. Байгалийн хадлан 22767,0 тн, гар тэжээл 14,5 тн, хужир шүү 209.0 тн бэлтгэсэн.
Тус сум нь 1997 онд Булган аймгийн Хутаг – Өндөр сумаас 35 квт-ын өндөр хүчдэлийн шуагмаар татаж эрчим төвийн станцад холбогдсон бөгөөд төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон Хөвсгөл аймгийн анхны сум юм. Сумын төвд 1997 онд баригдсан /35/10квт-ын дэд станцтай. Энэхүү дэд станцаас Хөвсгөл аймгийн Их-Уул, Эрдэнэбулган сумд 10 квт шугамаар цахилгаан эрчим хүчээ авдаг. 2013 он хавар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Тариалангийн чиглэлд баригдсан төмөр бетонон шонтой 35квт-ын цахилгаан дамжуулах шугам ашиглалтанд орно.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух ажилладаг ВИЗУ маркын 2 тогоотой 2011 онд ашиглалтанд орсон. Булган аймгийн Сайхан сумын уурхай, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж дулаанаа хангаж байна. Сум төвлөрсөн халаалттай, 44703.7 метр куб талбайд дулаан түгээж байна. Сумын нийгмийн үйлчилгээний бүх байгууллагууд төвлөрсөн халаалтанд холбогдсон. Үүнд 12 жилийн ахлах сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, нийгмийн эрүүл мэндийн төв, ХААН банк, Хадгаламж банк, ЗДТГ, халуун ус зэргийг дурдаж болно.
Тус сум нь зах зээл нилээн ойр оршдог хэдий ч сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн нилээн гарсан нь дээрхи хүснэгтээс харагдаж байна. Шилжилт хөлөлгөөний гол шалтгаан нь ар гэрийн гачигдал, оюутнууд сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт ажлын байр байхгүй төв суурин газарт хөдөлмөр эрхлэх болсон зэрэг байна.Сумын хүн амын тоон үзүүлэлтээс харахад 65-аас дээш өндөр настан 234, 16 хүртлэх насны хүүхэд 1701 байна.
Тариалан нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд хийхээр эхэлсэн боловч санхүүжилтын эх үүсвэр шийдвэрлэгдээгүй тул одоо хүртэл хийгдээгүй байна.Сумын төвийн Мандал багт хөдөөгийн багуудаас шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хүн амын механик өсөлт бий болон үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд газар эзэмшилт 10 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлд 1100 га хамрагдаж байна. Өнөөгийн байдлаар 1158 иргэн гэр бүлийн хэрэгцээнд 15,82 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Байгалийн нөөцийн зохистой удирдлага эрчимжсэн хөдөө аж ахуйд түшиглэн бизнес нь тогтвортой хөгжсөн, иргэдийн амьдрах таатай орчин бүрдсэн бүлэг суурингийн төв” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:байгалийн нөөц баялагийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зохистой ашиглах, иргэдийн оролцоотойгоор хамгаалах, нөхөн сэргээхэрчимжсэн мал аж ахуй руу шилжих, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахиргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхбизнесийн орчинг таатай болгоход чиглэсэн төрийн үйлчилгээг үзүүлэх зэрэг болно. Эдгээрийг орлогын дэмжлэг давуу болон сул талтай уялдуулан тодорхой чиглэлүүдээр задалж үзүүлье.