ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


1921 оны Ардын Хувьсгалын ялалтын дараа орон нутагт түүхэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм. МАН, АЗГ-аас төлөений түшмэдийг шинэ төрийн бодлогыг орон нутгийн ард олонд тайлбарлан таниулах, Цагаантны үлдэгдлийн нөлөөг арилгах, Засаг захиргааг шинэчлэн байгуулах, нам эвлэлийн уур нээх, мал хөрөнгө хүн амын тоо бүртгэлийг үнэн зөв гаргуулах зэрэг олон үүрэгтэйгээр томилон орон нутагт ШlГЭЭЖЭЭ. 1922 оны 11 сард түшмэл Лувсанг Их шавиййн дархадын отогт томилон илгээжээ. Хошууны нэрийг уул, усны нэрээр өөрчлөн тогтоож, богдын шавийг дэлгэр их уулийн хошуу гэж нэрлэх болжээ. Дархад нутаг 1921 оны ардын Хувьсгалын дараа Богд Жавзандамба хутагтын шавь гэх хуучин зохион байгүулалтаь хэсэг хугацаанд хэвээр хадгалж байжээ. Энэ нутгийн ардууд 1921 оны Ардын Хувьслалын ялалтыг хангах хэрэгт зохих хувь нэмэр оруулж анчин гөрөөчин 200 гариу хүнийг цэрэгт элсүүлж цахиур буу, бирцан буугаар зэвсэглээд Өрөг даваа, Алаг хад, Шишгэд гол, Улаан даваа, Жаргалант булан зэрэг олон газарт цагаантан Андрей Шубиний ангийг ЗХУ-ын улаан армийн цэрэгтэй хүч хамтран бут цохиж голлох этгээдүүций баривчлан авч Улаан армийн ангид хүлээлгэн өгч байжээ. Монгол цэргийн хороог Ө.Дамба, Г.Бат-Очир нар удирдаж явжээ. Энэ үед Зөөлөнгийн хүрээнд засаг захиргааны болон Цэргийн хоёр тусгай албаны газар байгуулагдаж МАН, Монголын АЗГ-ын төлөөлөгч Д.Чагдаржав удирдаж байжээ. Энэ нь Дархад нутагт тогтсон АЗГ-ын анхны хяналтын байгууллага байсан ажээ. 1925 оны 4 сард Богд Жавзандамба хутагтын шавийн олон отгоор Цэлгэр Их уулын аймгийг байгуулахад Дархадын гурван отгийг Цзлгэр Их уулын аймгийн Дэлгэр Их уулын хошуу болгож зохион байгуулжээ. 1921-1924 онд Арсайн гол, Дэлгэр мөрний эх Агар гол орчмоор байсаг баруун оттийг Дэлгэр их уулын отог болгож 9 баг, 451 өрх, 2422 хүн амтай, Ходон, Шарга голоос Хөвсгөл нуурын баруун захын сарьдаг уулсыг хүртэлх Арсайн голын сав нутгийн зуун отгийг ЦДэлгэр хан уулын отог болгож 5 баг, 261 өрх, 1584 хүн амтай. Хогорго, Тэнгис, Хармай, Өл сариг, Төх зэргийг хамарсан хойд нутгийг Рэнчинлхүмбэ уулийн отог болгож 8 баг, 420 өрх 2169 хүн амтай зохион байгуулалтын шинэ хуваарьт оруулжээ. 1924 онд Дархад гурван отог нийтдээ 22 баг, 1132 өрх, 6175 хүн ам, 17.4 мянган адуу, 0.4 мянган тэмээ, 27.5 мянган үхэр, 53.0 мянган хонь, 22.7 мянган ямаа нийтдээ 121.01 мянган толгой малтай байжээ. 1925 оны 5 сард Богд Жавзандамба хутагтын шавийг Дэлгэр Их уулын аймаг болгон өөрчлөхөд Дархадын гурван отгийг Дэлгэр Их уулын аймгийн Дэлгэр Их уулын хошуу болгож дор дурдсан долоон сумыг байгуулжээ. Үүнд: Өндөр цацат, Тосонсүмбэр, Хонин-Өндөр, Номт, Намнан, Дэлгэрхан, Рэнчинлхүмбэ зэрэг байж 1927 онд нутгийн ойроор Дүүрэгч вангийн хошууны Ар Ширхтэн Урианхайг шилжүүлж Баянзүрх сум нэмэгдэж найман сумтай болжээ. 1931.11.07-ны өдрийн БНМАУ-ын Бага хурлын 6 дугаар хуралдаанаар Хөвсгөл аймгийг 25 сумтай байгуулж Засаг захиргааны шинэчлэн өөрчлөлт хийж 1925 онд байгуулагдсан таван сумыг дахин нэгттэж одоогийн Рэнчинлхүмбэ сумыг байгуулжээ. МОНГОЛЫН Швейцарь хэмээх Хөвегөл нутгийн төдийгүй МОНГОЛЫН хоймор болсон Рэнчинлхүмбэ сум эдүгээ 844834 га нутагтай, засаг захиргааны анхан шатны нэгж зургаан баг, 1284 өрх, 4846 хүн амтай томоохон сум болтлоо 80 жилд хөгжиж ирлээ. Хөндий, Хоолойн зах, Ходон, Далайн зах, Ёлт, Зөөлөн гэсэн 6 багийн нийт 1326 өрхөд 4911 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог сум юм.


Нутаг дэвсгэр нь Хангар 3500 метрээс дээш өргөгдсөн Хорьдол Сарьдаг, Бүрэнхааны нуруу, Хүнхэр тайга, Ринчинлхүмбэ ,Хонин өндөр, Алхайн гозгор зэрэг өндөр шовх нуруудаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт дархадын хотгорт алт, зэс , төмрийн хүдэр, жонш, фосфорид, шохойн чулуу, ногоон, цагаан хаш, нүүрс, чулуужсан гантиг зэрэг эрдэнийн их эрдэс баялагуудыг хөрсөн дороо нөөцөлсөн. Шишгэд, Тэнгис, Шарга, Ходон, Арсай, Хөг , Ивэд, Утарга, Жар, Хогорго гэх мэт уулын түргэн урсгалтай 50 гаруй голууд, Цагааннуур, Тарган, Дүүрэн, Эмт, Хулст зэрэг 300 гаруй нуур цөөрөмтэй баялаг нутаг билээ. Тус суманд ард иргэдийг анагаах увидастай Хоног цол /Утрага/ ,Боом, Цагааннуур, Хар ус, Сариг, Хар нуурын рашаантайгаас гадна уул тайгад нь янгар ямаа, зэрлэг цаа,Аргал угалз, шилүүс, баавгай, ойн булаг, ирвэс зэрэг ховордсон болон дархан цаазат амьтад сүлжилдсэн, гол нууруудад нь дархадын цагаан загас, тул, пельд, хадран, зэвэг зэрэг загас арвин их, есөн зүйлийн шувууд чуулсан. Вансэмбэрүү, алтан гагнуур лүдүү ломбо, царван, жавхаалаг башир зэрэг эмийн ургамалаар баян төрөл бүрийн жимс жимсгэнэтэй, аянчин гийчдийн сэтгэлийг татсан үзэсгэлэнт нутаг билээ.Тус сум нь Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар байхаас гадна Утрагын хүрхрээ, 72 метрийн өндрөөс буусан Арсайн хүрхрээ, Монголын хамгийн өндөр мод болох 42 метрийн өндөрт модтой Харууны шивэр зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд байхаас гадна Чингисийн хоргон шивээ , Чингисийн зэл чулуу, Хогорогын шан, Цахирын хярын эртний булш, хиргисүүр зэргийн түүх дурсгалын газар, Цэцэгт нуур , Хөвсгөл далайн эрэг орчмын байгалийн үзэсгэлэнт газар олон байдаг бөгөөд байгаль орчноо хамгаалах түүнийг зөв зохистой ашиглах талаар нутгийн өмнөө зорилго тавиж байна. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 844834 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 129094 мал тоологдсоноос нутгийн шилмэл омгийн мал бүгд 56186 үүнээс адуу – 1080, Хогоргын улаан монгол үхэр – 4990, Дархадын ууцан сүүлт хонь – 50116 толгой мал байна. Нийт малын 43,5 хувийг эзэлж байна. 986 малчин өрх, 1082 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 81,5 хувийг эзэлж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 15квт-ийн 3 Дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 34 худаг, 1.64км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдоод байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Тус сумын төвд 503 өрх амдардаг ба бүгд гэр болон инженерийн хангамжгүй хувийн орон сууцанд амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 655 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн сургалт 98,6 хувь, суурь боловсролын сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 180, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.

Цэцэрлэг


“Ирээдүй” цэцэрлэг Рэнчинлхүмбэ сумын 6-р багийн төв хэсэгт байршилтай 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 110 хүүхэд хүмүүжиж байна 11 багш, ажиллагсадтай 1968 онд ашиглалтанд 50 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон.

Соёл спорт


1952 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Рэнчинлхүмбэ сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 3 жилийн хугацаанд 50 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 1504 га үйлдвэрлэлийн бүс 10 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 35.44 га хөдөө аж ахуйн бүс 800 га зуслангийн бүс 500 га Өнөөгийн байдлаар 65 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11 га газар өмчилж, 867 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 327га газар, 327 иргэн, 12 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 35.44га газар байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл Азийн хөгжлийн банкны Боловсролын багц тусламж төсөл НҮБ-ын хүүхдийн сангийн төсөл Монгол мал хөтөлбөр

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь малчдын талаар баримтлах бодлогыг сум орон нутагт хэрэгжүүлж МАА-н материалаг баазыг бэхжүүлэх. Залуу малчдыг дэмжиж хот суурин газар, сумын төвийн төвлөрлийг сааруулах, малчдыг орлоготой болгох. Дархад омгийн хонь, Хогрогын монгол үхэр, Дархадын цагаан адуу зэрэг нутгийн шилмэл омгийн малыг үржүүлэх, сайжруулах. Малын чанарт анхаарч отрын бүс нутгийг тогтоох. Сум, багийн тэжээлийн фонд байгуулах, цөлжилттэй тэмцэх, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллах.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.616939000
Эрүүл мэнд: 0.592623333
Эдийн засаг: 0.275337142
Бусад: 0.773885000
Дэд бүтэц: 0.247450000
Байгаль орчин: 0.833335000


Хөвсгөл аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1000 км, аймгийн төвөөс 273 км зайд байрладаг. Баруун талаараа Ханх Алаг-Эрдэнэ сум, урд талаараа Улаан-Уул сум, зүүн талаараа Цагааннуур сум, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -50 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 0.4 м/сжилийн хур тундасны нийлбэр 207.5 мм


Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 328072.5 сая төгрөг ба үүний 24.8%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 75.2 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 318829.2 сая төгрөг ба үүний 55.1%-ийг цалингийн зардал, 6.1%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 31.1%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 7.7%-ийг бусад зардал эзэлж байна.

Зам тээвэр


Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Тус сумын нутаг дэвсгэр усан хангамж, ус зүйн сүлжээний хувьд сайн. Манай сумын нутагт Шишгэд, Тэнгис, Шарга, Ходон, Арсай, Хөг , Ивэд, Утарга, Жар, Хогорго гэх мэт уулын түргэн урсгалтай 50 гаруй голууд, Цагааннуур, Тарган, Дүүрэн, Эмт, Хулст зэрэг 300 гаруй нуур цөөрөмтэй баялаг нутаг билээ. Мөн уулын тэгшивтэр гадаргад байрлах нуурууд элбэгтэй. Хөрс газар зүйн мужлалаар Төв азийн хангайн, их мужийн өндрийн бүсшилийн Хангай- Хэнтийн умардын 41-р тойрогт хамрагдана. Тус сумын нутаг уулын тундрын, уулын нугын цэвдэгт, уулын цэвдэгт тайгын, уулын тайгын ширэгт, уулын нугат хээр, тал хөндийгөөр хар хүрэн, нугат хар хүрэн, голын хөндийгөөр аллювийн нугат намгийн болон аллювийн ширэгт хөрс зонхилон тархсан байдаг.

Дулаан хангамж


Сумын төвд 2 уурын зуух, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Ханх, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагааннуур сумтай хил залган байрладаг. Нийт хүн амын 37,8 хувь нь сумын төвд амьдардаг. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна. Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 34 хувь нь хүүхэд, 6 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль Зөөлөн багийн нутагт байршилтай 450 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 869 хүүхэд суралцаж байна 51 багш, 4 удирдах ажилтан, 35 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. 1942 онд ашиглалтанд орсон 1968 онд нэм өргөтгөл хийсэн барилга.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Рэнчинлхүмбэ сумын 6-р багийн нутагт байрлалтай. 18 ортой Өнөөдөр тус сумын эмнэлэгт их эмч 4, бага эмч 10 (үүнд хөдөөгийн багийн 7 бага эмч орж байгаа) эх баригч-2, лаборант-1, сувилагч-6 үйлчлэгч-4, галч-4, ариутгагч 1, тогооч 1, жолооч 1, нярав 1, нябо 1, угаагч 1, эмийн санч 1 нийт 38 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна 2000 онд ашиглалтанд орсон дүнзэн модон хийцтэй, зориулалтын барилга..

Соёлын төв


Соёлын төв Тус сумын 6-р багийн төв хэсэгт оршидог. 300 хүний суудалтай 5 ажиллагсадтай 1967 онд ашиглалтанд орсон тус соёлын төв нь хоёр давхар дүнзэн хийцтэй, том жижиг 2 залтай 8 өрөөтэйгээр зориулалтын барилга. Тус барилга нь 2010 онд Улсын төсвийн 20 сая төгрөгийн их засвар хийгдсэн. Мөн 2012 онд Улсын төсвөөс 90 сая төгрөгөөр их засварт орж жил бүр техник хэрэгсэл тоног төхөөрөмжөө шинэчлэн ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 245 байна. Нийт ажилгүй иргэдийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9 хувийг дээд, 10 хувийг тусгай дунд, 57 хувийг бүрэн дунд, 11 хувийг бүрэн бус дунд, 13 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Рэнчинлхүмбэ сумын 6-р багийн төв хэсэгт байршилтай 36 ажиллагсадтай 2008 онд ашиглалтанд орсон дүнзэн зориулалтын барилга.

Сумын хөшөө дурсгал


Сумын төр, захиргааний ахмад зүтгэлтэн Э.Ёндонгийн Хөшөө 2011 онд бүтээн байгуулсан. Э.Ёндонгийн гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж амьдрал ажил үйлсийг нь сурталчилах, алдаршуулах, мөнхжүүлэх зорилгоор түүний цээж баримал хөшөөг Ардын хувсгалын 90, Хөвсгөл аймгийн 80, Рэнчинлхүмбэ сумын 80 жилийн ойг тохиолдуулан сумын ЗДТГ-ын үүдэнд босгосон.

Сумын онцлог


Жумарлиг, Хорьдол сарьдаг, Рэнчинлхүмбэ уулын ноён шовх сарьдаг, Уртраг, Жар, Хушт, Өл, Живаагийн их даваа нуур, Дүүрэн, Дээд нуур, Онгон, Цэцэгт, Цойцон зэрэг их уст олон нуур цөөрөм, Хөг, Ивэд,Шишгэд, Ходон, Шарга, Арсай, Хогрог, Тэнгис зэрэг түргэн урсгалт 50 гаруй гол энэ нутгийн байгалийн үзсэглэн, сүр хүч, дагшин ариуныг илтгэдэг Сумын нутагт чулуун нүүрс, фосфорит, зэс, төмөр, хөнгөн цагаан, ногоон хаш зэрэг ашигт малтмалаар баялаг.