Сумын газар нутаг нь далайн түвшнээс дээш 1200 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 8 балл.Тус сум нь Дулаан хаан, Өгөөмөр, Булган, Баянзүрх, Гасна хайрхан, Хөвсгөлийн нуруу зэрэг өндөр сайхан уул нуруутай. Өргөн Сэлэнгэ, Асгат, Зүүн түрүү, Жаргалант, Цэнгэл, Бэлчир, Тохойн гол зэрэг тунгалаг сайхан гол мөрөнтэй. Монгол оронд байдаг чанар сайтай цайны хужир бүхий 2 нуурын нэг Дөрөө нуур тус суманд байдаг бөгөөд иргэд цайны хужир авахаас гадна мал сүргийнхээ тарга хүч, ашиг шимийг нэмэгдүүлэхэд өргөн ашигладаг.Хүдэр, буга, бор гөрөөс, үнэг, чоно, шилүүс, хярс, өмхий хүрэн, дорго, солонго, хэрэм, чандага, жирх, туулай, тарвага, зурам, тул загас зэрэг ан амьтнаар элбэг.Шинэс, хус, бургас, улиас, харгана зэрэг мод, нэрс, гүзээлгэнэ, улаалзгана, хад, үхрийн нүд, мойл, сонгино, мангир, хүнхээл, гичгэнэ, ямаахай, цагаан төмс зэрэг жимс жимсгэнэ хүнсний хэрэгцээний ургамал ургадаг.Газрын хөрсөн доороо чулуун нүүрс, шохойн чулуу, боржин, тугалга, зэсийн хүдэр зэрэг ашигт малтмалтай.
Нийт газар нутгийн хэмжээ 198200 га.
Сумын хэмжээгээр нийт 172,1 мянган толгой малтай, малчин өрх 619, мал бүхий өрх 740 байгаа нь сумын нийт өрхийн 71,6 хувийг эзэлж байна.
Тус сумаар Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлийн хот хоорондын авто зам дайран өнгөрдөг бөгөөд шороон замтай, даваа бартаа ихтэй, засварлах шаардлагатай, Сэлэнгэ мөрөнг хөвдөг гүүрээр гаталдаг.
Сумын төвд 3 гүний худаг үйл ажиллагаа явуулдаг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөөврөөр усаа хангадаг. Мөн хүүхдийн цэцэрлэг, Рашаант-Угтаал хоршооны махны үйлдвэр өөрийн хашаандаа гүний худагтай.
Сумын төвийн 12 жилийн сургуульд 2, ЗДТГ-т 1, эмнэлэгт 1, хүүхдийн цэцэрлэгт 1, аж ахуйн нэгж, үйлчилгээний 6 цэгт тус бүрд 1 уурын зуухтай. Бусад аж ахуйн нэгж байгууллага, айл өрх ердийн халаалттай. Эдгээр нь жилд 6900 м3 мод, 180 тн нүүрс түлшинд хэрэглэдэг. Цаашид төвлөрсөн халаалт шаардлагатай.
Суманд 11 ортой 1 эмнэлэг, 3 ортой 1 эхчүүдийн амрах байр, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 17 эмнэлгийн тусгай мэргэжилтнэн ажиллаж байна. 2012 онд нийт 73 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэлгүй байна. Нийт өвчлөлөөс халдварт бус өвчлөл 367, осол гэмтэл 34, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна.
Сумын соёлын төв нь соёл олон нийтийн ажил, сургалт сурталчилгаа, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, угийн бичиг, үндэсний хөгжим, ардын бүжиг, дууны дугуйлан хичээллүүлэх, номын сангийн үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Соёлын төвийн барилга нь 1962 онд улаан булангийн зориулалттай, 100 хүний суудалтай ашиглалтанд орж байсан, ашиглалтын хугацаа дууссан, МХГ-ын “ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй. Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх хандлагатай байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• Орон сууц, олон нийтийн бүс 15 га• Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 5 га• Хөдөө аж ахуйн бүс 5 га• Худалдаа, үйлдвэрлэлийн бүс 10 га• Гэр хорооллын бүс 100 гаӨнөөгийн байдлаар 94 иргэн 10,8 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчилж, 428 иргэн, аж ахуйн нэгж байгууллага өвөлжөө, хаваржааны зориулалтаар 174,2 га газар, газар тариалангийн зориулалтаар 3 аж ахуйн нэгж 2378 га газар, 14 иргэн 457,1 га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 34 иргэн 32,1 га газар, амралт, рашаан сувилал, аялал жуулчлалын зориулалтаар 5,3 га газар тус тус эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл“Тогтвортой амьжиргаа-II” төсөлБэлчээрийн менежмент
Тус сум нь “Бүс нутгийн үйлдвэрлэлийн төв сум“ болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. • Үйлдвэрүүдийн ажиллах хэвийн үйл ажиллагааг хангах, цаашид өргөжүүлэхийн тулд сумын дэд бүтцийг сайжруулах• Бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зам харилцааг сайжруулах• Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох
Боловсрол: | 0.526662000 |
Эрүүл мэнд: | 0.510226666 |
Эдийн засаг: | 0.328552857 |
Бусад: | 0.574045000 |
Дэд бүтэц: | 0.252216666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Эх газрын сэрүүн уур амьсгалтай• Өвөлдөө 26-32 хэм хүйтэрч, 28,6 мм тундас ордог• Зундаа 30-35 хэм халуун, 193,4 мм хур тундас ордог.• жилийн дундаж салхины хурд 2.4 м/с• жилийн хур тундасны нийлбэр 386.3 мм
Орон нутгийн төсөв Тус суманд төсвийн 7 байгууллага жилдээ 1431996,0 төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг ба улсын төсвийн санхүүжилтээс 1161782,0 төгрөг, санхүүгийн дэмжлэгээс 210069,4 төгрөг, орон нутгийн орлогоос 59441,8 төгрөгийн татаас авч төсвөө бүрдүүлдэг.Сумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, 982,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 14.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд 30-аад хувиараа аж ахуй эрхлэгчид бизнес эрхэлж, ХАОАТ болон үл хөдлөх хөрөнгийн албан татварт 4,0-5,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлж байгаа нь орон нутгийн орлогод томоохон нөлөө үзүүлж байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, эсгийний жижиг үйлдвэр, талх нарийн боовны цех үйл ажиллагаа явуулж үйлдвэр үйлчилгээ бүх талаар хөгжиж байна.
Тус суманд Улаан-Од ХХК, Өгөөмөр-Ундрах хоршоо, Хөвсгөл дулаан хаан хоршоо зэрэг аж ахуйн нэгжүүд улаан буудай, халтар арвай, тэжээлийн ургамал тариалдаг ба 2012 онд сумын хэмжээгээр 1860 га талбайд үр тариа, 13 га талбайд төмс, хүнсний ногоо, 10 га талбайд тэжээлийн ургамал тариалж 3142 тн үр тариа, 89 тн төмс, 33,6 тн хүнсний ногоо, 60 тн тэжээлийн ургамал хураан авч иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж байна.
Сумын төв нь 1998 онд Эрдэнэт-Булган-Архангай цахилгаан түгээх сүлжээ компанийн төвлөрсөн эрчим хүчинд Архангай аймгийн Цэцэрлэг сумаар дамжуулан холбогдсон, 10 квт-ын дэд станцтай боловч оргил ачааллын үед тогны хүчдэл хангалтгүй, хэрэгцээ шаардлага хангадаггүй, тогны хэлбэлзэл ихтэй байдаг, цаашид эрчим хүчний хангамж сайжруулах шаардлагатай.
Хүүхдийн цэцэрлэг 30 м3 бохирын цооногтой, зөөврөөр ариутгах зориулалттай боловч зөөврийн машин байдаггүй улмаас ашиглалт зогссон. Хүн эмнэлэг 16 м3 цооногтой, цэвэр бохир усны шугам муу тул ашиглаагүй байна.
Суманд 1960-1980 онд баригдсан 2 айлын 4 сууц, 4 айлын 2 сууц байдаг бөгөөд тэдгээр нь хувьчлагдан, иргэд өөрсдөө засварлан сууцны зориулалтаар ашиглаж байна. Сумын хэмжээнд аж ахуйн аргаар барьсан өвлийн сууцтай өрх 304, гэрт амьдардаг 730 өрх байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн ахлах сургуулийн 28 бүлэгт 726 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 15 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,6 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 30 багш хамрагдсан. Сургуулийн өмнөх боловсролын “Цэнгэлийн ирээдүй” төрийн өмчит цэцэрлэгт 180, гэр цэцэрлэгт 85 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 90,5 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд жил бүр 3-5 хувиар буурч, хувиараа хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна. 2012 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэд 173 байна. Тус суманд 462 өрхийн 1749 иргэн ядуу, үүнээс 71 өрхийн 246 иргэн нэн ядуу, 453 өрхийн 1443 иргэн дундаж, 48 өрхийн 191 иргэн боломжийн амьдралтай гэж тооцож байна.
Тус суманд 2012 онд 228452,7 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдснээс 136771,3 мянган төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийгдэж гүйцэтгэл нь 100 хувь байна.
1. “Ноёд” сортын халтар арвай, түүгээр хийсэн хөц будаа, арвайн гурил2. Дөрөө нуурын цайны хужир3. Түмэн угалзат монгол гутал, гөлөмСэлэнгэ мөрний4. элсэнд тарьсан амтат тарвас5. Хоолны амтлагч тэмээн таваг, гоньд6. “Рашаант” талх7. “Рашаант” хиам8. Хонины ааруул, хорхой ааруул9. Борцны шөлөнд эгшээсэн ээзгий10. “Сэлэнгэ” сортын навчит байцаа 11. Мэхээрт бор тос12. Анагаах чадвартай Түрүү, Гунзгай, Бурхант, Ганц модны, Нүдний рашаанууд
Тус сум нь дараах онцлог давуу талтай. Мал аж ахуй, газар тариалан хослон хөгжсөн, гурил, гурилан бүтээгдэхүүн, малын тэжээлээ дотооддоо үйлдвэрлэн хангадаг, үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой, хүн ажиллаж, амьдрах бүхий л таатай нөхцөл бүрдсэн. Улаанбаатар-Мөрөн чиглэлийн тээврийн гол зам дайран өнгөрдөг, төрөл бүрийн байгалийн үзэсгэлэнт газар, ан амьтан, ургамал жимс ихтэй, эртний түүхт сүм хийдтэй, аялал жуулчлал хөгжих боломжтой. Зэргэлдээх Цэцэрлэг, Баян-Агт, Тосонцэнгэл зэрэг сумд, аймгийн төвд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулах таатай нөхцөл хангагдсан.