Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Эх орны хойморт орших экологийн эмзэг орчин бүхий уул, тал, хээр, говь, цөл хосолсон хангайн бүсийн салбар уулсуудын дунд, Дэлгэрмөрөний хөндий, Дулаанхаан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1490-1550 метрийн өндөрт оршдог.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь гадаад дотоодын жуулчид дайран өнгөрдөг гадаадын 7000 дотоодын 1500 орчим жуулчид Мөрөн сумаас хэрэгцээтэй зүйлээ хангадаг.
Газар нутгийн нийт хэмжээ 10290 га.
Сумаас Хөвсгөл нууртай холбосон улсын чанартай 105 км авто зам шинээр баригдсан. Мөрөн суманд хатуу хучилтай автозам 14,2 км, хайрган хучилтай автозам 6.1 км, 205 метр урттай төмөрбетонон гүүр байдаг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг, 30 м3 багтаамжтай 32 усан сан. Усан сантөвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг,30 м3 багтаамжтай 32 усан сантай
1 цэвэрлэх байгууламжтай, 2011 онд өргөтгөл хийсэн13-р багийн нутаг дэвсгэр дээр байрлалтай3 ажилтантайБарилга байгууламжын хийц нь шороон Төвлөрсөн усан хангамжийн системд 647 өрх, тоолууртай 95 аж ахуйн нэгж албан газар холбогдож бусад айл өрх төвлөрсөн 12 гүний худгаас ундны усаа авч байна.Төвлөрсөн ариутгах татуургын системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдоод байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 614 айлын 19 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц байна. 1965-1988 оны хооронд баригдсан, мөн 2010 онд 40 айлын 2 орон сууц, 2012 онд 28 айлын сууц тус тус ашиглалтанд орсон.
Аялал жуулчлал, компьютер, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Коллеж 1, 326 оюутантай, Ерөнхий боловсролын 12 жилийн 10 сургуульд 9188 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 65 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн 12 цэцэрлэгт 3581 хүүхэд хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 14 мэргэжлээр 705 сурагч суралцаж, 32 багш 28 ажилтан ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 600 байна. Нийт ажилгүй иргэдийн 70 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 18 хувийг дээд, 15 хувийг тусгай дунд, 49 хувийг бүрэн дунд, 12 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 3,4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөрөн сумын гол онцлог нь аймгийн төвийн сум, бусад аймгийн сумдаас хүн ам ихтэй Хөвсгөл аймгийн нийт хүн амын 34 хувь Мөрөн суманд амьдардаг, зах зээл хөгжсөн, аялал жуучлалын тулгуур төв болон хөгжих бүрэн боломжтой, Цаашдаа аялал жуучлал, жижиг дунд үйлдвэр хөгжихөд тухайн сумын онцлог бүрэн хангагдаж байгаагаас гадна айл өрхүүдийг нь орон сууцжуулах, хотжих ерөнхий төлөлвлөгөөтэй байгаа.
Боловсрол: | 0.622193333 |
Эрүүл мэнд: | 0.494760000 |
Эдийн засаг: | 0.388304285 |
Бусад: | 0.842355000 |
Дэд бүтэц: | 0.460783333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 23С7 дугаар сарын дундаж температур +18,3СЖилийн дундаж салхины хурд 1,5м/сЖилийн хур тундасны нийлбэр 260,4 мм
Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 553916.3 сая төгрөг ба үүний 69.8%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 30.2 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 553664.6 сая төгрөг ба үүний 59.3%-ийг цалингийн зардал, 6.7%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 27.3%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 6.7%-ийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцМөрөн суманд хүнсний үйлдвэр 3, тулгуур тоосгон, бетон төмөр хийц вакум цонхны, мах боловсруулах, хүнс, эсгий зэрэг 60 гаруй жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний 1000 гаруй газар үйл ажиллагаа явуулж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1980 онд баригдсан 110 квт цахилгаан дахин дамжуулах дэд станцтай.
Сумын төвд 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны шахах станц 2, 34 худаг, 1.64 км урт шугам хоолой байна.
Сумын төвд дулааны дэд станцын шугам сүлжээ 100 хувь, барилга угсралтын 60 хувийн гүйцэтгэлтэй 2013 онд ашиглалтанд орно. Одоо 6 төвлөрсөн уурын зуух, эмнэлэг, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяанд ажиллаж байна.
Суманд 6 өрхийн эмнэлэг, 112 ортой 8 хувийн эмнэлэг, шүдний эмнэлэг нь 25, 15 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 19 их эмч, 25 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
Хөгжим драмын театр, музей номын сан, 1000 хүний суудалтай бөхийн өргөө, хүүхдийн ордон тоглоомын талбайг ашиглалтанд оруулж, үйл ажиллагаагаа жигд явуулж байна. Мөн ахмадын ордоны барилга 95 хувийн гүйцэтгэлтэй 2013 онд ашиглалтанд орно.
Мөрөн сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан хот юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:барилга, байгууламжийн дэвсгэр газар 976,06 гаүйлдвэрлэлийн газар 19,45 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 117,677 гахөдөө аж ахуйн бүс 8273 гаойн сангийн бүхий газар 2 га Өнөөгийн байдлаар 10290 га газар нутагтай 463,37 га 445 иргэн гэр бүлийн хэрэгцээний 463 га газар олгогдсон, 739 иргэн аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 246 га газар, 8176 иргэний хашааны 4550 га газар өмчлөгдсөн, 489 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн 85 га газар эзэмшиж байна.
Хүнээ дээдэлсэн, эрүүл аюулгүй орчинтой, ажилтай орлоготой болгож, аялал жуулчлалын загвар бүхий эко ногоон “Шинэ Мөрөн” хотыг бүтээн байгуулах зорилгыг тавьж дараахь гол зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна.Шинэ дэвшилтэт технологид тулгуурласан эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор дэд бүтцийг хөгжүүлэн, Шинэ Мөрөн 1000 айлын орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлж орон сууцны хангамжийг эрс дээшлүүлэхАжлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах“Нэг баг-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг үр дүнд хүргэн Шинэ Мөрөн хотын бренд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч сум болох нөхцөлийг дэмжин ажиллахШинэ Мөрөн хотын аялал жуулчлалын маршрутыг шинэчлэн гаргаж, аялал жуулчлалын цогцолбор үйлчилгээг бий болгон ажиллах.