Өндөр уулын бүсэд хамрагддаг. Далайн түвшнээс дундажаар 1050-1500 м өндөр боловч газар тариалан эрхлэх хар хүрэн хөрсний бүтэцтэй. Ихэнх бэлчээр нутаг, хүн амын ундны усыг голчлон байгалийн булаг горхиноос хангадаг. Монгол орны ургамал газар зүйн 3-р мужлалд ордог бөгөөд шилмүүст навчит бут, сөөг, өндөр уулсын бүсэд ургадаг хөвдөрхүү ургамал голлон ургадаг.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 202382 га
Сумын хэмжээгээр нийт 224194 мал тоологдсоноос адуу-7847 үхэр-15287 хонь-97356, ямаа-103658, тэмээ-46, цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 54 толгой мал тоологдсон байгаа бөгөөд 850 малчин өрх, 626 малтай өрх байна.
Сумын газар нутаг дээгүүр аймаг нийслэлийг холбосон зам дайран өнгөрдөг бөгөөд уг замыг хатуу хучилттай болгох ажил улсын хөрөнгөөр хийгдэж байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худаг, 25м3 багтаамжтай 2 усан сан, 50м3/хоног хүчин чадалтай 1 насосны станц, 50м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.50 км урт шугам хоолойтой. Төвлөрсөн ус хангамжийн системд 20 өрх, 10 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 4 ус түгээх цэгээс усаа авч байна.
1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцуудыг 1992 онд хувьчилж авсан айл өрхүүд нь амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдааг гэр сууцанд амьдардаг.үй. Сумын иргэд амны орон сууц,
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 29 бүлэгт 791 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 22 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,9 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 35 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Өсөх нахиа” цэцэрлэгт 208, ээлжийн цэцэрлэгт 31, гэр цэцэрлэгт 109 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 93,0 хувьд хүрсэн.
Их-Уул сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэр нь Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт харъяàлагддаг бөгөөд 416 га талбайг эзэлдэг. Үүнээс: Барилга байгууламжийн дэвсгэр газар 23,11 га, Гэр хороололын газар 40,06 га газар Үйлдвэрийн газар 4,2 га Уурхайн дэвсгэр газар 0 Нийтийн эдэлбэр газар 342,63 га байна.Өнөөгийн байдлаар 62 иргэн гэр бүлийн хэрэгцээний 15.4 га газар өмчилж, 420 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 650 га газар, 3 аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар 6 га газар, 21 иргэн, 1 аж ахуйн нэгж, 6 хоршоо, малчны 1 бүлэг тариалангийн зориулалтаар 402 га газар эзэмшиж байна.
Талх, уулын цай, хөнгөн блок, зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэж байна.Байгалийн өөрийн тогтоцоос бий болон ашиглагдаж буй бүтээгдэхүүн: Элс, хайрга, хүрэн зос, шохой, шохойн чулуу, шар шавар юм.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үйлдвэр үйлчилгээ явуулах нөхцөл бүрдсэн. Өргөн Сэлэнгэ, Шивээ голын уудам хөндий Их-Уулын өвөрмөц сонин тогтоц бүхий уулс зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг.
Боловсрол: | 0.596687000 |
Эрүүл мэнд: | 0.735146666 |
Эдийн засаг: | 0.287377142 |
Бусад: | 0.690165000 |
Дэд бүтэц: | 0.532900000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу халуун зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -24 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 1.3м/сжилийн хур тундасны нийлбэр 225.8 мм
Тус суманд барилга угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөх тэнгэр” ХХК, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлдэг “Отос-Намнан” хувийн эмнэлэг, зоогийн газар, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “АМУ-ОД” ХХК, мал эмнэлгийн үйл ажиллгаагаа эрхэлж байгаа “Дүүрэн хишиг” ББН, “Бага Ац” ББН, "Их-Уул таван эрдэнэ” ХХК , ХАА-н 17 хоршоо, 1 ТББ, 3 нөхөрлөл, 3 шатахуун түгээх станц зэрэг ААНэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хэмжээгээр жилд 17 га талбайд төмс, 4,9 га талбайд хүнсний ногоо тариалж, 170 тонн төмс, 58,8 тонн хүнсний ногоо хураан авсан. Сумын хэмжээний төмсний үйлдвэрийн 81,9 хувийг, хүнсний ногоогоор 19,7 хувийг хангаж байна.
Сумын төв нь 1996 онд төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв нь Тариалан сумын 110/35/10квт-ын дэд станцаас цахилгааны эх үүсвэрээ авдаг.
Сумын төв нь нэгдсэн халаалтанд холбогдож ЗДТГ, 12 жилийн ахлах сургууль, Сум дундын хүн эмнэлэг, хүүхдийн “Өсөх нахиа” хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн кабон, ‘‘Их-Уул’’ Дулаан ОНӨҮГазар, Сумын нийтийн халуун ус, Шуудан холбоо, Хаан банк, Хадгаламж банк, Хөх тэнгэр ХХК, худалдаа үйлчилгээ эрхэлдэг 10-аад үйлчилгээний газруудыг тус тус халаалтаар хангаж байна.
Суманд улсын төсвийн 17 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 33 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 76 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 73, осол гэмтэл 36, халдварт шар, сүръеэ, бэлгийн замын өвчлөлийн 27 тохиолдол гарсан байна.
1962 онд ашиглалтанд орсон 350 суудал бүхий Соёлын төвийн чулуун барилгатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 98 байна. Нийт ажилгүй иргэдийн 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14 хувийг дээд, 12 хувийг тусгай дунд, 45 хувийг бүрэн дунд, 27 хувийг бүрэн бус дунд, 2 хувийг бага буюу боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Иргэдээ бүх талаар хөгжүүлж, иргэн бүрийг ашиг орлоготой болгох нөхцөл боломжийг хамтын оюун ухааны хичээл зүтгэлээр бүрдүүлж зүүн бүсийн сумдын төв сум” болох зорилго тавин ажиллаж байна. Үүнд:Мянганы хөгжлийн зорилтууд хэрэгжүүлж иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхМал аж ахуй, түүхий эд ноос, ноолуур, мах, арьс шир, байгалийн баялаг боловсруулах жижиг дунд үйлдвэрийг байгуулахСумын дэд бүтэцийг сайжруулж, төв хөдөөгийн хөгжлийн түвшин, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарын ялгааг багасгах Хувийн хэвшилд түшигэлсэн технологи, мэдээлэл харилцаа, барилга, гар урлал, тээвэр, санхүүгийн зуулчлалийн үйлчилгээ, эрчимжсэн мал, газар тариалангийн бүтээгдэхүүн боловсруулахад чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ, нутгийн иргэдэд түшигэлсэн аялал жуулчлыг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгохБайгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхи бий болгож, экосистемийн тэнцвэрт бус байдлыг зогсоох, хамгаалах, нөхөн сэргээх замаар тогтвортой хөгжлийн орчинг бий болгохТөрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоог сайжруулж, авлига, хүнд сурталаас ангид, ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэх