Далайн түвшнээс дээш 1883 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Тарвагатайн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Отгон тэнгэрээс эх авсан бэсрэг уулсын мужийн Идэрийн гол болон, Той Хөнжилийн голын бэлчир дээр оршдог.Газар хөдлөлийн эрчим 5-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, нуруунууд гүвээ толгод гол мөрөн бүхий уулархаг хангай газар буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.Тарвагатайн нурууг дагасан их уулсын дунд оршдог. Ар талдаа “Хүрэн хайрхан” Баруун талдаа “Бавгар”-ын хясаа, Урд тал Ороохын даваа хойт талаар нь Солонготын даваа байрладаг.
Нийт газар нутгийн хэмжээ 254928 га.
Сумын хэмжээнд 176643 толгой малтайгаас 42 тэмээ, 8529 адуу, 12409 үхэр, 94719 хонь, 60944 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 176,6 мянган мал тоологдсон 928 малчин өрх, 115 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 74,2 хувийг эзэлж байна.
Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сумын төвөөс 28 км яваад Босоо тэнхлэгийн замтай нийлдэг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худагтай.
Сумын хэмжээнд голчлон хувийн орон сууц гэрт амьдарч байна. . Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 38 бүлэгт 1130 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 44 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх болон хөрвөх сургалтанд нийт 45 багш хамрагдсан. Тус сургууль нь хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчин бүрдүүлэхийн тулд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Тухайлбал: Нэн ойрын хугацаанд 320 хүүхдийн суудалтай спорт заал бүхий хичээлийн шинэ байрны асуудлыг шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлага байна.
Жаргалант сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуйн үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын төв нь - Орон сууц олон нийтийн бүс- 18 га - Үйлдэрлэлийн бүс- 4,5 га - Ногоон байгууламж амралт аялал жуулчлалын бүс – 8 га - Хөдөө аж ахуйн бүс 121133 га - Зуслангийн бүс 4200га Өнөөгийн байдлаар 470 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 32,9 га газар өмчилж, 420 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 210 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 7 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар, 11 иргэн 4 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 9 га газар эзэмшиж байна.
Мод модон эдлэлийн чиглэлээр: Гэрийн мод болон, хана унь, авдар сав, сийлбэртэй тавилга, сийлбэртэй гэр зэрэг төрөл бүрийн модон бүтээгдэхүүн.Эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр: Гэрийн эсгий бүрээс, давхарлага, хаяавч үйлдвэрлэдэг.Сүү цагаан идээ: Өрөм, ааруул, тос, аарц зэрэг төрөл бүрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгЖимс жимсгэнээр төрөл бүрийн варень хийдэг.
Тус сум нь 5200 гаруй хүн амтай томоохон сум бөгөөд “ Тэрхийн цагаан нуур” ороохын даваа “Хөвсгөл нуурийн чиглэлийн зам явдаг учраас аялал жуулчлал хөгжих боломжтой. Нийт нутаг дэвсгэрийн 81 хувь ойн бүсэд хамаардаг учраас иргэд мод модон материалаар үйлдвэрлэл явуулдаг. Байгалийн баялаг жимс, самар, эмийн ургамлууд ургадаг. Байгалийн дагалдах баялагт тулгуурлан, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой. Хүн ам нь халх ястнууд зонхилдог нүүдлийн МАА давамгайлсан байгалийн баялаг ан амьтан ихтэй буга согоо гахай зэрэг зэрлэг ан амьтантай Идэр хөнжлийн голдоо загас ихтэй нутаг юм.
Боловсрол: | 0.545784000 |
Эрүүл мэнд: | 0.545291666 |
Эдийн засаг: | 0.332158571 |
Бусад: | 0.533120000 |
Дэд бүтэц: | 0.301650000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -35 С7 дугаар сарын дундаж температур +31 Сжилийн дундаж салхины хурд 1.7 м/сжилийн хур тундасны нийлбэр 148.4 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 72,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1630,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 1,4 сая төгрөгөөс тус сумын төсвийн нийт орлого бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1692,0 сая төгрөг байна. Нийт зардлын 66,8 хувь нь цалин, 7,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22,6 хувийг урсгал шилжүүлэг, 3,3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд 7 төсөвт газар, 13 аж ахуйн нэгж байгууллага, 4 хоршоо, 1 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж 1,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 11 сая , аймагт 111 сая, орон нутагт 72,9 сая нийт 195 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлж байна.Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “ Мон хас” ХХК 2005 оноос хойш “Цахилгаан дамжуулах, барилга угсралт бетонон тулгуур хөл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр улс болон орон нутагтаа бүтээн байгуулалтыг хийж, ажлын байр нэмэгдүүлэх, эрчим хүч, шугам сүлжээний салбарын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Улсад жилд 10 гаруй сая төгрөгийн татвар төвлөрүүлдэг. Үүнээс гадна: мэргэжилийн эрх асан 4 байгуулага модны үйлдвэрлэл эрхэлж УБ болон бусад аймгуудын модны хэрэгцээг ханган ажиллаж татварын орлого бүрдүүлэлтэнд дэмжлэг үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 12,5 га-д газар тариалан эрхэлж. төмс, хүнсний ногоо, тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 9,9 га талбайд төмс, 2,6 га талбайд хүнсний ногоо тариалж. 69,7 тонн төмс, 4,1 тонн хүнсний ногоо хураан авсан.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2000 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай.
Төвлөрсөн уурын зуух байхгүй. Төсөвт байгууллагууд дор бүрнээ нам даралтын зуух ажиллуулдаг.
Суманд 16 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 148 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 575, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.Их эмчийн орон тоо дутуу байгаа.
2004 онд ашиглалтанд орсон 300 хүний суудалтай Соёлын төвийн блокон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа зогсоох дүгнэлт гарсан байна. 47 дэлгүүр мухлаг, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 3, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 2 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 103 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 38,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7,8 хувийг дээд, 3,9 хувийг тусгай дунд, 42,7 хувийг бүрэн дунд, 31 хувийг бүрэн бус дунд, 14,6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын байгууллагуудын гүйцэтгэсэн 2012 оны их урсгал засварын ажил нь 6 сая төгрөг байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМонгол мал хөтөлбөр
Тус сум нь “Хөгжлийн үзүүлэлтийн түвшингээр тэргүүлэн Идэрийн бүсийн хөгжлийн тулгуур төв” болох зорилго зорилт тавин дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 1. Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авч иргэдийн орон нутагтаа ая тухтай тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлж сумын ажилгүйдлийн түвшинг бууруулан иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх 2. Эрчимжсэн мал аж ахуй газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах ажлыг хөгжүүлж өөрийн сумыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр 100 хувь аймаг улсын хэрэгцээнд сүү цагаан идээ махны тодорхой хэсгээр хангалт хийх . 3. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээг авч сүү цагаан идээ ямааны ноолуур хонины ноос үхрийн хөөвөр боловсруулж өртөг шингэсэн модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж орон нутгийн болон аймаг улсын бүсийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох. 4. Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын үүд болох нөхцөлийг бүрдүүлсэн аялал жуулчлалын цогцолбор бий болгох 5. Иргэдийн нөхөрлөл байгуулах үүсэл санаачлагыг дэмжиж байгаль орчноо хамгаалах, унаган төрхөөр хойч үедээ өвлүүлэх, орон нутагт байгаа нүүрсний ордын нөөцийг тогтоолгож ажиллах нөхцөлийг бүрдүүлэх