ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Галт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор Вангийн хошуу. Нүхт, Зүрх, Рашаант, Хужирт, Галт гэсэн 5 багийн нийт 1438 өрхөд 5092 хүн амьдардаг. Тус сумаас 5 хөдөлмөрийн баатар, 21 гавьяат, 30 гаруй эрдэмтэн докторууд төрөн гарсан оюуны өндөр чадамжтай халх үндэстний өлгий нутаг. Монгол Улсын хэмжээнд 5000-аас дээш хүн амтай 28 сумын нэг аймагтаа хүн ам, малын тоогоороо тус бүр 3- т ордог. Монгол Улсын хэмжээнд багтаа бага сургууль, бага эмчийн салбар, хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг цөөхөн сумын нэг.Иргэдийн худалдан авах чадвар сайн бизнесийн үйл ажиллагаа сайн хөгжсөн, малын гаралтай сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолуурыг зэргэлдээх Архангай аймгийн 3 сум, өөрийн аймгийн 3 сумаас авч зах зээлд нийлүүлдэг.


Далайн түвшнээс дээш 1303-2949 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хөвсгөлийн уулархаг мужид багтана. Эрс тэс уур амьсгалтай, Уулсын энгэр хажуу гол төлөв эгцдүү тал талаасаа уулаар хүрээлэгдсэн бөгөөд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтойГалт нутаг нь Хангайн их нурууны салбар, Тарвагатайн нурууны ар хэсгийн өндөр уулын бүсэд Гүрт, Их Овоот, Хайрхан, Мандах, Бадмаанямбуу, Баянзүрх, Хөхүүн, Хайлантай, Яргайтын сүрлэг уулсаа арлаж өвөрлөн, Идэр, Чулуутын голын ай сав газарт оршдог. 


Нийт газар нутгийн хэмжээ 359685 га.

Мал сүрэг


2012 оны жилийн эцсээр 252.7 мянган толгой мал тоологдсоноос тэмээ 33, адуу 11.9 мянга, Үхэр 13.8 мянга, хонь 118.0 мянга, ямаа 109.0 мянган толгой байна. 213 малчин өрх, 308 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Галт сум хөдөөгийн 4 баг хоорондох болон аймгийн төвтэй шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвд 3 гүн өрмийн худаг байна. Ундны усаа эдгээр худгаас хангадаг. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууцтай. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 29 бүлэгт 843 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 41 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 43 багш хамрагдсан байна.

Цэцэрлэг


“Нархан” цэцэрлэг Галт багийн нутагт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай барилга баригдаж байгаа, одоогоор 225 хүүхэд хүмүүжих бүртгэлтэй боловч гэр барьж 120 хүүхдийг авч байна. 100 хүүхэд СӨБ-д хамрагдаж чадахгүй байна.25 багш, ажиллагчидтай1969 онд ашиглалтанд орсон палкан хийцтэй 25 хүүхдийн зориулалтаар баригдсан барилга. Уг барилга нь олон жил болсны улмаас мөөгөнцөртсөн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул барилгыг их засварт оруулж СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах шаардлагатай байна. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвГалт багийн нутагт байршилтай20 ортой6 эмч, 6 сувилагч нийт 44 ажиллагчидтай2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн нэгдсэн хангамж байхгүй. 

Соёлын төв


Соёлын төвГалт багийн нутагт байршилтай250 хүний суудалтай5 ажиллагчидтай1973 онд ашиглалтанд орсон палкан хийцтэй, зориулалтын барилга. Төвлөрсөн хангамжинд холбогдоогүй. Засвар хийх шаардлагатай. Суудлын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Орон нутгийн судлах музейн байр байхгүй учир зориулалтын байртай болох шаардлага байна.12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Стандартын спортын цогцолборын барилга байгууламж байхгүй.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, хүнсний дэлгүүр 26, барааны дэлгүүр 4, нийтийн хоолны 5 цэг, гэр ахуйн бараа засварын үйлчилгээ 2, үсчин 1, гутал засварын 2, оёдлын 2, нийтийн халуун усны 1 цэг зурагчин 3, компьютерийн үйлчилгээний 1 цэг тус тус салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 45 байна. Нийт ажилгүй иргэдийн 0.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 0.3 хувийг бүрэн дунд, 0.4 хувийг бүрэн бус дунд, 3.7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Суманд орон нутгийн барилгын компани байхгүй. Барилгынхаа ажлыг сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулж хийдэг. 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Хөвсгөл аймгийн Мөнх- Өргөө ХХК барьж эхэлсэн. 650 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Зүрхийн бага сургуулийн 100 хүүхдийн хичээлийн байр, спортын заалны барилгыг Хөвсгөл Мичид ХХК барьж хичээлийн байр 100 хувийн гүйцэтгэлтэй, спортын заал нь 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл“Тогтвортой амьжиргаа-II” төсөлБэлчээрийн менежмент Малжуулах төсөл

Сумын хөшөө дурсгал


Бөхийн хөшөө

Сумын онцлог


Өндөр уул нураа, өргөн гол мөрөн олонтой Гүрт, Яргайт, Хайрхан, Алтайдын өндөр уулс нуруунууд, Идэр, Чулуут, Хужирт, Нүхт Их харганы гол горхи нь уулё усны орон болохыг нь илтгэж байдаг. Мөн 300 аад жилийн тэртээгээс элдэв өвчин эмгэгийг анагаахад Салбартын халуун рашааныг ашигладаг бөгөөд сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын жуулчид ихээр үйлчлүүлэх болсон. Нутгийн өмнөд хэсгийн уулс нь ой мод, ан амьтан, араатан жигүүтнээр баялаг. Төрөл бүрийн өнгөт чулуу, улаан зос, ногоон, шар цагаан өнгийн шороон будаг, усан болор, төмрийн хүдэр, жонш зэрэг байгалийн баялаг ихтэй.   

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.680004000
Эрүүл мэнд: 0.612995000
Эдийн засаг: 0.282382857
Бусад: 0.560830000
Дэд бүтэц: 0.185283333
Байгаль орчин: 0.833335000


Хөвсгөл аймгийн урд хэсэгт Архангай аймагтай хил залгаа оршдог:  Улаанбаатар хотоос 946 км,  аймгийн төвөөс 167 км зайд байрладаг.Өөрийн аймгийн Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Архангай аймгийн Тариат, Жаргалант сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 26.7С7 дугаар сарын дундаж температур +18.5 Сжилийн дундаж салхины хурд 2.3 м/сжилийн хур тундасны нийлбэр 251.0 мм


Орон нутгийн төсөвСумын нийт төсвийн орлого 2012 оны жилийн эцсээр 154654.1 төгрөг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 257836.8 сая төгрөг байна. Нийт зардлын 70.1 хувь нь цалин, 8.0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл тус тус эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 29 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 2342 сая төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 2,43 сая төгрөг, орон нутгийн төсөвд 1,2 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна. 

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд газар тариалангийн чиглэлээр 16.6 га газар төмс хүнсний ногоо, 1.5 га-д нарийн ногоо, 2.1 га-д чацаргана тариалж 58.659 тн төмс, 4.744 тн нарийн ногоо хураан авсан. 

Цахилгаан хангамж


Сум нь 2007 онд Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Жаргалант сумаас 10 кв –ын цахилгаан дамжуулах шугамаар эрчим хүчээ авдаг. Хөдөөгийн Нүхт, Рашаант багууд өндөр хүчдэлд холбогдсон. “Галт халуун рашаан” сувилал мөн 25км-ээр эрчим хүчинд холбогдсон   

Дулаан хангамж


Суманд нэгдсэн халаалтын систем байхгүй холбогдоогүй эмнэлэг, 12 жилийн ахлах сургууль, ЗДТГ, ААН зэрэг нийтдээ 14 нам даралтын зуухаар халаалтын асуудлаа тус тусдаа шийдвэрлэдэг.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 55.3 хувь нь залуу болон дунд насныхан, 38.6 хувь нь хүүхэд, 6.1 хувь нь ахмад настан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульГалт багийн нутагт байршилтай760 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 843 хүүхэд суралцаж байна. Ээлжийн коэффицент 1.2 43 багш, 4 удирдах ажилтан, 40 ажиллагчид, 1 лаборант, нийт 88 ажиллагчидтай200 хүүхдийн хүчин чадалтай 3 дотуур байранд 291 хүүхэд амьдарч байна.Шинэ 320 хүүхдийн хичээлийн байр 2010 онд ашиглалтанд орсон, хуучин 320 хүүхдийн хичээлийн байр 1976 онд ашиглалтанд орсон, 120 хүүдийн хичээлийн байр 1968 онд ашиглалтанд орсон 120 хүүхдийн хичээлийн байр, 320 хүүхдийн хичээлийн байр, хүүхдийн дотуур байруудад их засвар хийх шаардлагатай. Өмнө их засварт орж байгаагүй. Зориулалтын спорт заалгүй спорт заал барих шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд 20 ортой 1 эмнэлэг, ортой бага эмчийн салбар 1, эмийн сан 2 үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 24 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 132 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 3, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 287, осол гэмтэл 17, халдварт өвчлөлийн 9 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1973 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн модон хийцтэй барилга. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.  

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад нийт 221 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө одоогоор байхгүй. 2020 он хүртлэх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн засаг даргын нөөцөөс 5 суманд хийгдэж байгаагийн нэг нь тус сум юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 887.2 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 230.4га хөдөө аж ахуйн бүс 278.0 га зуслангийн бүс 18242 2гаӨнөөгийн байдлаар 298 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 27 га газар өмчилж, 1021 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 307 га газар, 6 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 238 га газар, 5 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 6.8 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаГалт багийн 4-р хороонд байршилтай37 ажиллагсадтай1971 онд ашиглалтанд орсон дүнзэн хийцтэй барилга. Өртөг нь бүрэн нөхөгдсөн. Нам даралтын халаалттай. Олон жил засвар хийгдээгүйн улмаас дулаан алдалт ихтэй өрөө тасалгааны хүрэлцээ хангамж муу төрийн үйлчилгээг явуулахад хүндрэлтэй байдаг. Иймээс зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Сумын хөшөө дурсгал


Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Эко орчин бүхий үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлсэн, ажилтай, орлоготой, оюунлаг иргэдтэй сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Хөдөө аж ахуйгаа тэргүүлэх чиглэл болгон түүнийг дагасан ЖДҮ-ийг хөгжүүлж газар тариалан, малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх Мөрөн - Галт сум - Халуун рашаан - Хадатын рашаан - Хоргийн чиглэлийн маршрутын дэд бүтцийг сайжруулж аялал жуулчлалыг хөгжүүлэхБайгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, өрх бүр үйлдвэрлэгч болох