ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум нь 1931онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Далай гүний хошуу. Сангийндалай, Их-Уул, Бүрэнхаан, Баянхошуу, Туяа, Эрчим гэсэн 6 багийн нийт 1115 өрхөд 3946 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 23 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог.


Далайн түвшнээс дээш 1268,6-2532,5 м өргөгдсөн. Хангайн нурууны салбар уулс, өндөр уулын бүсэд багтдаг.Газар хөдлөлийн эрчим 5,6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул ус, ой мод тэгширсэн хангайн уулархаг бүсэд хамаарагдах бөгөөд мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой, ашигт малтмалын арвин нөөц ордуудтай. 


Нийт газар нутгийн хэмжээ 376860 га.

Мал сүрэг


Малын бүтэц: Сумын хэмжээнд 238939 толгой малтайгаас 82 тэмээ, 8081 адуу, 13011 үхэр, 122592 хонь, 95173 ямаа байна.

Цахилгаан хангамж


Сум нь 2002 онд агаарын цахилгаан дамжуулах 10 квт-ын төвийн эрчим хүчинд холбогдсон ба Бүрэнхаан баг нь 2012 онд Канадын хөрөнгө оруулалтаар цахилгааны эх үүсвэртэй болсон 

Дулаан хангамж


Сумын төвийн хэмжээнднийт 7 нам даралтын уурын зуухтай бөгөөд 12 жилийн сургуульд 3, Эрүүл мэндийн төвд 1, Хүүхдийн цэцэрлэгт 2, Засаг даргын Тамгын газарт 1 тус тус ажиллаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБаянхошуу багийн төвд байршилтай650 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 575 хүүхэд суралцаж байна65 багш, ажиллагсадтай3 хичээлийн байртай. Эрэгтэй, эмэгтэй дотуур байртай. Анхан шатны сургалтын хичээлийн В байр 1957 онд ашиглалтанд орсон, чулуун барилга, 60 жилийн хугацаатай. Хичээлийн А, Б байр 1984 онд ашиглалтанд орсон, нам даралтын 3 уурын зуух ажилладаг. 

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 6 сувилагч, нийт 32 ажиллагсадтай. 2012 онд нийт 85 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүйбайна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 662, осол гэмтэл 40, халдварт өвчлөлийн 8тохиолдол гарсан байна.

Соёлын төв


Соёлын төвБаянхошуу багийн төвд байршилтай250 хүний суудалтай5 ажиллагсадтай1988 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, инженерийн төвлөрсөн хангамжгүй. 300 хүний суудалтай соёл, спортын төвийн барилга 2012-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Бүрэнтогтох сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн зургийг 2011 онд батлан гаргаж төлөвлөлтийн дагуу газар олгож ажлыг мөрдөн ажилалж байна. Сумын нийт нутаг дэвсгэрийн байдал, хүн амын хэрэгцээнээс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 2,18га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 640 га үйлдвэрлэлийн бүс 109,38 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1362 га хөдөө аж ахуйн бүс 254162,98 га зуслангийн бүс128014,48га2012 оны байдлаар 104 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 7,28га газар өмчилж, 287 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 20,09 га газар, 43 иргэн, аж ахуйн нэгж байгууллага амралт, аялал жуулчлалын зориулалтаар 37,04 га газар, 49 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тариалангийн зориулалтаар 144,56 га газрыг тус тус ээзмшиж байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл“Тогтвортой амьжиргаа-II” төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдБэлчээрийн менежмент Малжуулах төсөл“Дэлхийн зөн” олон улсын байгууллага

Сумын сор бүтээгдэхүүн


2012 оны “Хөвсгөл брэнд” үзэсгэлэн худалдаанаас “Бүсийн брэнд бүтээгдэхүүн”-ээр Шалгарсан

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “ Мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мал аж ахуйн үйлдвэрлэлийн сүргийн бүтцийг сайжруулж эрчимжсэн мал аж ахуй болох фермерийн аж ахуйг өргөжүүлж шинээр 3-аас доошгүй хоршоо байгуулах2013-2016 онд “Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг бий болгож 2016 онд гэхэд төсвийн зарлагын 35%-иас доошгүй хувийг орон нутгийн өөрийн орлогоос бүрдүүлнэ. Төмс, хүнсний ногоог 200 га-д тариалж, сумын иргэдийн хүнсний ногооны тодорхой хэсгийг хангахАжлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.523207000
Эрүүл мэнд: 0.632693333
Эдийн засаг: 0.275555714
Бусад: 0.634275000
Дэд бүтэц: 0.285433333
Байгаль орчин: 0.833335000


Хөвсгөл аймгийн баруун хэсэгт:  Улаанбаатар хотоос 751 км,  Аймгийн төвөөс 52 км зайд байрладаг.Хойд талаараа Арбулаг, зүүн талаараа Түнэл, Мөрөн, зүүн урд талаараа Завхан аймгийн Их-Уул, баруун хойд талаараа Цагаан-Уул сумдтай хиллэдэг.


Хуурайдуу халуун зунтай, эрс тэс уур амьсгалтай 1 дүгээр сарын дундаж температур-20,2С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 2.5м/сжилийн хур тундасны нийлбэр178.1 мм


Орон нутгийн төсөв Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 303152,6 сая төгрөг ба үүний 31,8%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 68,2 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 310289,8 сая төгрөг ба үүний 63,2%-ийг цалингийн зардал, 7,0%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 26,5%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 3,4%-ийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцТус суманд жилд 250-300 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сүү, махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй 7, мал эмнэлэгийн чиглэлээр 3, газар тариалангийн чиглэлээр 5, мод бэлтгэлийн чиглэлээр 2, загас үржүүлгийн чиглэлээр 1, барилга засварын чиглэлээр , нийт аж ахуйн нэгж компани тус тус үйл ажиллагаа эрхэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр баруун аймгуудыг холбосон улсын төв зам дайран өнгөрдөг. Орон нутгийн замын хувьд бүх багуудтайгаа шороон замаар холбогдсон ба Төмөрбулаг, Шинэ-Идэр, Завхан аймгийн Их-Уул сумыг холбосон Боомын зам нь жил бүр үерт автаж эвдрэн засвар үйлчилгээг орон нутгийн хөрөнгөөр засч сайжруулсаар ирсэн. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг ажилладаг бөгөөд, 1 ус зөөлрүүлэх, цэнэгжүүлэх төхөөрөмжийг ХЯБХ-ийн төслөөр 2010 онд суурилуулсан. 50м3 хүчин чадалтайхөвгазар тариалангийн зориулалтаар ус нөөцлөн ашигладаг.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд сүүлийн жилүүдэд хувийн орон сууц ихээр баригдаж сумын төвийн айл өрхийн 60% нь амины байшин барилгатай болсон. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 575 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 50 иргэн суралцаж байна. Бага ангийн сургалт 54.3 хувь, суурь боловсролын сургалт 52.4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 32 багш хамрагдаж байна.Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 115, гэр цэцэрлэгт 74, Бүрэнхаан багийн цэцэрлэгт үндсэн сургалтаар 25, гэр цэцэрлэгт 51 хүүхэд тус тус хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 79%-д хувьд хүрсэн.

Цэцэрлэг


75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 115 хүүхэд хүмүүжиж байна18 багш, ажиллагсадтайХүүхдийн цэцэрлэг нь хичээлийн 2, гал тогоо захиргаа аж ахуйн 1 байртай, бага ангийн сургалтын байр нь 1978 онд ашиглалтанд орсон, 

Эмнэлэг


Баянхошуу багийн төвд байрлалтай.11 ортой2 эмч, 6 сувилагч нийт 32 ажиллагсадтай1962 онд ашиглалтанд орсон, чулуун хийцтэй, 

Шашин сүм хийд


Жалханз хутагт Дамдинбазарын дурсгалд зориулж барьсан Бүрэнхаан баг дахь сүм

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 39 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 49 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 36хувийг дээд, 13 хувийг тусгай дунд, 36 хувийг бүрэн дунд, 13 хувийг бүрэн бус дунд, 20 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


Засаг даргын тамгын газар нь одоо ашиглагдаж байгаа соёлын төвийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цаашид Соёлын төвийн шинэ байр ашиглалтанд ороход тус байранд үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.  

Сумын сор бүтээгдэхүүн


“Ногоон тал”, “Буянт үйлстэн” бүлгийн даршилсан ногоо, малын гаралтай бүтээгдэхүүн

Сумын хөшөө дурсгал


Аймгийн төвөөс 20 иод километр зайтай байгаа Уушгийн өврийн 15 Буган хөшөө нь хүрэл зэвсшийн дунд үе буюу манай эриний өмнөх II-1 мянган жилд босгосон гэж үздэг. Нэг дор хамгийн олон хөшөө байрласанаараа онцлог юм.  

Сумын онцлог


Сумын эдийн засгийн үндсэн салбар болох мал сүргийн тоогоор аймгийн хэмжээнд эхний 3-т ордог ба мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх зах заалд ойрхон оршдог тул энэ чиглэлийн үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх бүрэн боломжтой. 1980 онд Орос монголын геологичид Бүрэнхааны фосфоритын орд, Жилчиг, Нүүрстий, Нурамтын нүүрсний нөөцийг илрүүлсэн бөгөөд байгаль орчинд хор хөнөөлгүй шинэ технологи ашиглах замаар баяжуулах үйлдвэр байгуулах боломж бий. Баруун аймгуудыг чиглэсэн хот хоорондын чанартай төв зам тус сумын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрдөг тул зам дагаж хөгжил гэсэн зарчимд тулгуурлан төрөл бүрийн үйлчилгээ явуулах бүрэн боломжтой. Сангийн далай нуур, Дэлгэр мөрөний голын ай савыг түшиглэн аялал жуулчлал, спорт загас агнуур, жуулчны хотхон байгуулах боломж бий .Туяа, Эрчим, Их-Уул багуудад аймгийн төвөөс цахилгаан дамжуулах 110 квт-ын агаарын шугам татаж ашиглан цахилгаанжсан фермийн аж ахуй байгуулах боломжтой. Газар тариалан ашиглаж ногоон тэжээл тариалж малын тэжээлийн нөөцийгнэмэгдүүлэх, халтар арвай, улаан буудай тариалж хүн амын хүнсний хэрэгцээнд ашиглах боломж бий .