Далайн түвшнээс дээш 1615-2695 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тектоник атриат бүтцийн хувьд Тагнын нурууны тогтолцоонд хамаарна. Гадаад хүчний нөлөөгөөр гадарга нь ихээхэн хэрчигдсэн учир хад асга бүхий өндөр сүрлэг уулстай. Хамгийн өндөр газар нь Элэгтэгийн нурууны оргил Цагаан Адрын уул ДТДээш 2695 м, хамгийн нам дор газар нь Уйхар Донойн Бэлчир ДТДээш 1615 м-т оршдог. Газар хөдлөлийн эрчим 8 балл.
Нийт газар нутгийн хэмжээ 429914 га.
Сумын хэмжээгээр нийт 182,8 мянган толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 49,6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 27,1хувь байна. 661 малчин өрх, 230 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 77,3 хувийг эзэлж байна. Сумын хэмжээгээр 2012 онд 3,2 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 1,2 тн ургац хураан авсан.
Сум нь Төвийн эрчим хүчний системд 2008 онд холбогдсон. Сумын төвд 15/3,80квт-ийн станцтай.
Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, ЗДТГ зэрэг байгууллагууд нам даралтын зуухтай бөгөөд бусад ААНБ болон айл өрхүүд энгийн галлагаатай.
Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 27 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 31 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөл 343 үүнээс халдварт бус өвчлөл 321, осол гэмтэл 0, халдварт өвчлөлийн 22 тохиолдол гарсан байна.Нийт хэвтэн эмчлүүлэгч 398, ор хоног 2799.
1976 онд ашиглалтанд орсон Соёлын төвийн модон барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн стандарт бус спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Баянзүрх сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Өнөөгийн байдлаар 364 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 24,3га газар, 290 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 271,2га газар, 7 ААН 6,9 га газар, 15 байгууллага 12,02 га газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байна.
Багц тусламж 1,2ТА-I, IIМонгол мал хөтөлбөрХоршоо дэд хөтөлбөрХүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөрҮйлдвэржүүлэлтийг дэмжих дэд хөтөлбөрҮхэр сүргийн ашиг шим сайжруулах дэд хөтөлбөрМалын чанар сайжруулах хөтөлбөр
Тус сум нь аялал жуулчлалын бүсэд багтаж байгаа бөгөөд энэ чиглэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх асуудлыг эн тэргүүний зорилго болгож байна. Хүний хөгжлийн түвшингийн үзүүлэлтүүдийг сайжруулж, сумын нийгэм эдийн засаг, байгаль орчин, аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн бодлогыг уялдуулж эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэн, байгаль орчин экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон байгууламж бүхий сум болох Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.576227000 |
Эрүүл мэнд: | 0.553571666 |
Эдийн засаг: | 0.371440000 |
Бусад: | 0.668155000 |
Дэд бүтэц: | 0.217200000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -30 - 45 С7 дугаар сарын дундаж температур +28 +34 Сжилийн дундаж салхины хурд 1.6 м/сжилийн хур тундасны нийлбэр 208.9 мм
Орон нутгийн төсөв2012 онд сумын төсвийн нийт орлого 1287,6 сая ₮, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1022,5 сая ₮, сумын өөрийн орлого 44.2 сая. Үүнээс Цалин НДШ 65,6%, Урсгал зардал 24,8%, бусад зардал 9,6%-ийг эзэлж байнаСумын хэмжээнд нийт 24 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 82,8 сая, аймагт 11,2 сая, орон нутагт 44,2 сая нийт 138,2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын төв аймгийн төв Мөрөнтэй 128 км шороон замаар холбогдсон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын хэмжээнд гүний худаг байхгүй, Алтраг, Бэлтэсийн голын гадаргын уснаас хангадаг.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. 1998 оны үед баригдсан 2 давхар 8 айлын орон сууц цэвдэгтэй газар баригдсаны улмаас хагарал өгч ашиглалтын шаардлага хангахгүй болж нурсан.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 28 бүлэгт 764 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 52 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 89,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 80,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 85, гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 70 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 32 байна. Үүнээс эмэгтэй 16. Хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй 280 иргэн, үүнээс эмэгтэй 160.
Хүн амын хувьд Дархад ястны цөөнх зонхилсон, хэл зан заншлын өвөрмөц соёлтой, бөөгийн шашны шүтлэгтэй ард түмэн. Нутаг дэвсгэрийн хувьд Хангайн уулархаг бүс буюу “ХУ” индексд 100% хамаардаг ба хойд талаараа Улаан-уул, зүүн урд болон урд талаараа Арбулаг, баруун урд талаараа Цагаан-Уул сумдтай, баруун болон хойд талаараа ОХУ-тай 69 км хил залгадаг. Хилийн цэргийн “Хонин уул”-ын 4-р застав, “Цагаан хад”-ын 5-р застав улсын хил хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн уран тогтоц бүхий газар нутагтай