ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хөвсгөл аймгийн Арбулаг сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу Хавтага, Боргол, Бэлбулаг, Сүмбэр, Тарган нуур, Уртбулаг гэсэн 6 багийн нийт 1151 өрхөд 3966 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 14-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /8.9 хүн/га/ сум юм.


Сумын төв нь далайн түвшнээс дээш 1880 м өргөгдсөн. Тус сум нь газар зүйн олон хэв шинж хосолсон эрс, тэс уур амьсгалтай. Байгалийн үзэсгэлэнт болон эртний түүхийн улбаа бүхий дурсгалт газар олон бөгөөд үүнийг дагаж аялал жуулчлал, зам тээвэр харилцаа холбоо хөгжих боломжтой юм.


Нийт газар нутгийн хэмжээ 352921 га.

Мал сүрэг


Малын бүтэц: Сумын хэмжээнд 238939 толгой малтайгаас 82 тэмээ, 8081 адуу, 13011 үхэр, 122592 хонь, 95173 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 222736 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3769 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 2 хувь байна. 558 малчин өрх, 265 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 72 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Баянзүрх, Улаан-Уул сумын авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сумын төвөөс хамгийн хол баг буюу Сүмбэр баг нь 32 км, хамгийн орхойн баг буюу Хавтага баг 21 км-т байрладаг.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, гүний худгаас усыг шууд насосоор татан түгээж байна. 

Харилцаа холбоо


Суманд үүрэн телефон сүлжээний Юнтель, Жи-мобель, Мобикомын сүлжээ ашиглагдаж байгаа болон 2012 онд шилэн кабель тавигдаж, 8 аж ахуйн нэгж байгууллага интернет үйлчилгээ хэрэглэж радио телевизорын 6 суваг хүлээн авч байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт хүн амын 72 хувь нь хувийн мал аж ахуй эрхэлдэг, 28 хувь нь сумын төвд амьдран суудаг. Зам дэд бүтэц бүрэн хөгжөөгүй томоохон компань, хоршоо, аж ахуйн нэгж, ЖДҮ хөгжөөгүй ажлын байр дутагдалтай байдаг улмаас шилжилт хөдөлгөөн гарч байна. Иймд 2013 оноос төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ЖДҮ-ийг олноор бий болгох мах, сүүний фермерийн аж ахуйг түлхүү дэмжиж хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх, барилгын үйлдвэрлэлийн хөгжүүлэх замаар хүн амын механик бууралтыг багасгах бодлого баримтлан ажиллана. Сумын хүн амын 58.0 хувь нь залуучууд болон дунд насныхан 34.1 хувь хүүхэд 7.9 хувь тэтгэвэрийн насны хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 5-р багийн Энхтайван хороололд байрлалтай 460 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 564 хүүхэд суралцаж байна 72 багш, ажиллагсадтай 1981 онд ажшиглалтанд орсон 160 хүүхдийн модон хийцтэй хичээлийн байр, 2009 онд ашиглалтанд орсон 120 хүүхдийн модон хийцтэй хичээлийн байр, 2010 онд ашиглалтанд орсон модон хийцтэй хичээлийн байртай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 19 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд 14163 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, нийт 123 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй 1996 хойш эхийн эндэгдэлгүй ажилласан ба сүүлийн 5 жил 1-5 насны хүүхдийн эндэгдэл буурсан байна. Хүүхдийн өсөлт хөгжлийн хяналт 85 хувь, вакцины хамрагдалт 99 хувьтай байна. Нийт 353 хүн хэвтэн эмчлүүлж, нийт 2097 ор хоног ашигласан байна.

Соёл спорт


1956 онд баригдсан 2 давхар соёлын төв нь 1995 онд шатаж үгүй болсон. Энэ соёлын төвд соёлын бүх үйл ажиллагаа явагдаж байсан. Музей, номын сан, кино заал, тайз хөгжимчдын цам, үзэгчдийн танхим, буудал, тоглолтоор ирсэн хүмүүсийн амрах бэлтгэлийн өрөө 2, склад 1, эрхлэгчийн өрөө 1 байсан. Тус суманд ахуйн үйлчилгээний төв байхгүй. Дэлгүүрийн 17, хоолны болон цайны газар 2, оёдлын гэрийн үйлдвэрлэл 1, нийтийн халуун ус ажиллахгүй. Үсчин 1, дугуй засвар 1 үйл ажиллагаа явагдаж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Арбулаг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн төлөвлөгөө байхгүй. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын өсөлтөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд 110 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс -0.0 гаүйлдвэрлэлийн бүс 10.0 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 0.1728 га хөдөө аж ахуйн бүс 50.96 га зуслангийн бүс 70.9 га Өнөөгийн байдлаар 47 гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16.5 га газар өмчилж, 789 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 88.99 га газар, 16 аж ахуйн нэгжид 10.8 га, 10 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 35.7 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга 5-р багийн Цахиртолгойн хороололд байршилтай. 36 ажиллагсадтай 2012 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, тоосгон өнгөлгөөтэй зориулалтын барилга. Нам даралтын халаалттай.

Сумын сор бүтээгдэхүүн


Дэлгэрмөрөн цех Дэлгэрмөрөн цех нь 2011 оны 6-р сард 3 ажилчинтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Далай ээж худалдааны бөөний зах, Мишээл супермаркет, Хийтийн гол зэрэг хүнсний дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж ирсэн. Манай цех нь “Эрүүл хүнс-Чанартай бүтээгдэхүүн” гэсэн уриаг эрхэмлэж ажилдаг. Намрын нөхцөлд лууван, хүрэн манжин, өргөст хэмх, байцаа, чинжүү зэрэг хүнсний ногоогоор 4-5 төрлийн даршилсан ногоо, салат хийдэг. Мөн байгалийн жимс, жимсгэнэ тухайлбал аньс, нэрс, үхрийн нүд зэргээр варень хийдэг ба хэрчсэн гурил, гурилан бүтээгдэхүүн хийхээс гадна утсан загас, загасан консеров гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд өөрсдийн боломжоор нийлүүлж байна.

Сумын хөшөө дурсгал


Хотгойд түмний их онгон шүтээн Цагаанчулуутын 17 овоо /1806-1810/

Сумын хөшөө дурсгал


300 гаруй м өндөр хадан хясаан дахь “Мөнгөт”ийн агуй

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Мал аж ахуйн гаралтай экологийнцэвэр бүтээгдэхүүн болон барилгын материал үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Эрчимжсэн мал ахуй, ногоон таримал ургамлын үйлдвэрлэл, дэд бүтцийг бий болгох. Барилгын үйлдвэрлэлийн бааз суурийг бүрдүүлснээр ажлын байрыг 1.5 дахин нэмэгдүүлэх. Төсвийн байгууллага, иргэдийн гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтэгдэхүүн, мах махын бүтээгдэхүүнийг дотооддоо хангаж нийлүүлдэг дэд бүтцийг бүрдүүлэх. Уламжлалт мал аж ахуй зохистойгоор түлхүү хөгжсөн. Барилгын үйлдвэрлэл эрхлэх боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.555190000
Эрүүл мэнд: 0.637238333
Эдийн засаг: 0.349230000
Бусад: 0.640445000
Дэд бүтэц: 0.205883333
Байгаль орчин: 0.833335000


Хөвсгөл аймгийн төв хэсэгт: Улаанбаатар хотоос 671 км, аймгийн төвөөс 74 км зайд байрладаг. Цагаан-Уул, Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Мөрөн, Бүрэнтогтох сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +15 Сжилийн дундаж салхины хурд 2.2 м/сжилийн хур тунадасны нийлбэр 176.9 мм


Сумын төсвийн орлого 2012 оны жилийн эцсийн тайлангаар 264483.3 сая төгрөг ба үүний 15.7%-ийг сум өөрийн орон нутгийн орлогоор, үлдэх 84.3 %-ийг аймгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. 2012 оны сумын төсвийн зарлага нийтдээ 247826.2 сая төгрөг ба үүний 69.8%-ийг цалингийн зардал, 7.4%-ийг Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал зардал, 21.5%-ийг бараа үйлчилгээний бусад зардал, үлдсэн 1.3%-ийг бусад зардал эзэлж байна. Тэтгэвэрийн насны 354 өндөр настан, давхардсан тоогоор 3894 иргэн 780000.0 төгрөгний тэтгэвэрт хамрагдсан, тус сум 2012 оны хөрөнгө оруулалтаар 798736.0 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдлээ. Малчдын болон ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулсан хоршоо 17, малчны бүлэг 2, нөхөрлөл 1 байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 8 хоршоо, 1 нөхөрлөл байна. Аж ахуйн нэгжүүд болон хувиараа үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 33 га талбайд үр тариа, 3.0 га талбайд төмс, хүнсний ногоо, 30.0 га талбайд тэжээлийн ургамал тариалж 20 тонн үр тариа, 5.0 тонн төмс, 100 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Мөн тус сумын Сүмбэр баг төвийн эрчим хүчинд холбогдсон. Сумын төв дээр 2007 онд баригдсан 110/35/10квт-ийн Дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд 7 нам даралтын уурын зуух ажиллаж байна. Засаг даргын тамгын газар 1, соёлын төв 1, Эрүүл мэндийн төв1, хүүхдийн цэцэрлэг 1, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 3–н уурын зуух тус тус ажиллаж байна. Нүүрсээ Монгойн голын нүүрсний уурхайгаас татаж авчирдаг. Төсөвт байгууллагуудын модны хэрэглээг багасгаж, нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Орон сууцны хангамж сумын хэмжээнд 1151 өрх оршин суугаагаас малчин болон мал бүхий иргэд 823, байшинд суудаг өрх 266, орон сууцанд 4, сууцны тусдаа байшин 48, нийтийн байранд 5 өрх амьдарч байна. Сүүлийн жилүүдэд гэрээс байшинд шилжин суурьших иргэд нэмэгдэж байна. 2006 онд 40.0 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд 4 айлын орон сууц баригдаж одоо зээлдэгч нар эзэмшиж байгаа. Тус суманд инженерийн шийдэлтэй бүрэн шийдвэрлэсэн барилга, орон сууц баригдаж байгаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 488 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 76 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 6-10, 49,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 27 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 91, гэр цэцэрлэгт 45 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 91 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг 5-р багийн Энхтайван хороололд байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 91 хүүхэд хүмүүжиж байна 14 багш, ажиллагсадтай 2008 онд ашиглалтанд орсон, 50 хүүхдийн цэцэрлэгийн байр. Урт нь 19.4 м, өргөн нь 12.6 м 244 м2 талбайтай модон хийцтэй барилга.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв 5-р багийн Энхтайван хороололд байршилтай 11 ортой 2 эмч, 5 сувилагч, 5 багийн бага эмч нийт 34 ажиллагсадтай 2002 онд ашиглалтанд орсон модон хийцтэй барилга. Нам даралтын халаалттай.

Соёлын төв


Соёлын төв Тарган нуур багийн цахиртолгойн хороололд байршилтай. 160 хүний суудалтай 9 ажиллагсадтай 1998 онд ашиглалтанд орсон, барилгын урт 33 м, 7,8 м өргөнтэй. 2012 оны 30.0 сая төгрөгийн өртөгтэй нам даралтын уурын зуух тавигдсан.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 45 байна. Нийт ажилгүй иргэдийн 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 3 хувийг тусгай дунд, 57 хувийг бүрэн дунд, 17 хувийг бүрэн бус дунд, 8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 оны барилга угсралт, их засварын ажилд 408.0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II” төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдБэлчээрийн менежмент Малжуулах төсөл“Дэлхийн зөн” олон улсын байгууллага

Сумын сор бүтээгдэхүүн


Товч танилцуулга Монгол гутал, буриад гутал, цагаан улт гутал, гөлөм, эсгийн улавч зэргийг үйлдвэрлэдэг.  Эсгийн хөөмөл 2013онд Хөвсгөл аймагт зохиогдсон Цагаан сар үзэсгэлэн худалдаанд оролцож шилдэг Эсгий хөөмөл зураг, хайчилбарын төрлөөр шалгарсан бүтээлүүд:

Сумын хөшөө дурсгал


Цогт эх оронч эрх чөлөөний төлөө тэмцэгч Шадвар ван Чингүнжавын эрхийн хурууг дарсан газар 3-р баг Бууралын өвөр

Сумын хөшөө дурсгал


Бадрахын өвөр дэхь буган чулуун хөшөө

Сумын онцлог


Барилгын материалын түүхий эдийн нөөцтэй, аймгийн төвтэй ойрхон. Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. 35 квт цахилгааны эх үүсвэртэй тул томоохон үйлдвэрлэл хөгжүүлэх боломж байгаа. Газар тариалан эрхэлж байсан талбай ихтэй тул түүнийг ашиглан ногоон таримал ургамлын аж ахуйг хөгжүүлэх боломжтой.